Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэ төмөр замын төсөлд юу тохиолдов???


Монголын Засгийн газар ур­жигдар орой ээлжит бус хуралдаан зарлаж УИХ-д оруулсан ч эргэж бу­цан татаад байсан төмөр замын асуудлаа хэлэлцсэн байна. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хан­гах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төс­лийг хэлэлцээд зарим зүйлийг нэмж, өөрчилжээ. Гэхдээ Засгийн газрын хурал­даанд оролцсон сайд нарт төслөө тарааж өгөн гарын үсэг зуруулж, саналыг нь аваад эргүүлэн хураасан гэх мэдээлэл ч байна. Маш нуу­цын зэрэглэлтэйгээр уг асуудлыг хэлэлцсэн байж бол­зошгүй нь. Засгийн газ­рын хуралдаанаар хэлэл­цээд зарим зүйлийг өөрчилж УИХ-д оруулахаар боллоо гэ­­хээс өөр мэдээлэл өгөөгүй юм.

Тавдугаар сарын 1-нд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын даргад Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Тус төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн тө­мөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн царигтайгаар урд хөрш рүү холбогдохоор тусгасан.

Харин хойд хөрштэй 1520 мм буюу өргөн төмөр замаар Могойн гол-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт- Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлд холбогдоно гэж төсөл боловсруулсан байсан юм. Гэвч УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байхад буюу тавдугаар сарын 29-ний өдрийн пүрэв гарагийн чуулганы хуралдаан дээр төслөө татаж буйгаа Засгийн газраас мэдэгдсэн.

Долоо ч хүрэхгүй хоногийн дараа татсан төслөө хэлэлцэж, шийдвэрлэхдээ нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан байж магадгүй юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга Засгийн газрын мягмар гарагийн ээлжит бус хуралдааны дараахан твиттер хуудастаа "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас 100 жилийн түүхэндээ байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ...” гэж бичсэн. Энэ нь олон хүн таамаг хийхэд хүргэж, царигийн асуудлаа нэг мөр шийдчихэж гэсэн хардлага төрүүлэв. Өмнө нь ЭХЗ-ийн сайд тогтоолын төсөл оруулж ирэхдээ салбарын яамнаас ямар нэг санал аваагүй тухай мэдээлэл ч гарч байсан. Тэгвэл энэ удаад засвар хийхэд Зам, тээврийн яам оролцож, саналаа тусгасан байхыг үгүйсгэхгүй байна. Төсөлд өргөн нарийн цариг хоёуланг нь барихаар тусгасныг бүхэлдээ нарийн царигтай болгож өөрчилсөн  бололтой. Юутай ч нууц асуудал хэмээн зөвхөн сайд нараас санал авч оруулсан төмөр замын царигтай холбоотой уг төсөл араасаа маш их асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсгэв.

ОХУ-ын Аюулгүй байдлын байгууллагын өндөр хэмжээний төлөөлөгчид манай улсад ирж, төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, төмөр замын талаар ярилцсан гэсэн албан ёсны мэдээлэл гарсан. Энэ үеэр нь зэрэгцүүлж шинэ төмөр замын бүтцийн асуудлаа Монголын Засгийн газар яаран сандран хэлэлцэж, шийдвэрлэсэнд ямар нэг учир байж таарна. Нууц асуудал болгон оруулсан төмөр замын царигийн тухай мэдээлэл ил гарахгүй байгаагийн цаана хэн нэгний, магадгүй хэсэг бүлгийн эрх ашиг явааг үгүйсгэх аргагүй. Аливааг нууцлах тусам ямар нэгэн ээдрээтэй зүйл, эргэлзээтэй шийдвэр гаргасан байх гэж хардах эрх нь нээлттэй. Тиймээс нууц асуудлаар манай улсын нэгэн том төсөл болох шинэ төмөр замд хожоотой бус хохиролтой шийдвэр гарсан юм биш байгаа гэж ойлгогдож байна. 

Уг нь 2010 онд УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод "Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн нэгжийн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох буюу огтлолцох нөхцөлд түүний царигийн өргөн 1520 мм байна. Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Тэр дагуу нь УИХ-д төслөө оруулж байгаа гэх боловч энд нууцын зэрэглэлтэй оруулж, шийднэ гэж огт дурдаагүй.
Сүүлийн үед ч шинэ төмөр замын царигийг нарийн байхаар шийдээгүй нь эдийн засаг хүндрэхэд хамгийн их нөлөөлсөн мэтээр ухуулга явуулах болсон. Угтаа 2012 оноос л шинэ төмөр замын төсөл амь орж, хөрөнгө оруулж эхэлснийг зориуд умартаад байх шиг. Тэгэхдээ бүр хөрөнгө оруулалтаа ч бүрэн бүтэн өгөөгүй байж төмөр замаар зургаан жил шоудлаа гэх маягтай тархи угаах ажил явуулсаар.

1800 км урттай шинэ төмөр замаа монголчууд өөрсдөө барьж байгуулахын тулд дотоодын олон компани ажиллах сонирхолтой байгаа. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийн ажилд гэхэд Монголын 12 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгааг үгүйсгэж, баллуурдаж болохгүй. Зөвхөн 267 км замын ажил дээр л гэхэд ямар их ашиг сонирхлын зөрчил явж, хэрхэн гацааж, удаашруулж чаддагийг Монголын улс төр хангалттай харууллаа. Тэгээд ч манай улс шиг нэг бодлого баталснаа хэд дахин өөрчилдөг улс байхгүй. Хойд хөрш Орос гэхэд зорилт дэвшүүлэн тавьж бодлогоо тодорхойлж, тэдэн он хүртэл төмөр замаа тэгж ингэж хөгжүүлнэ гэдгээ аль хэзээний гаргачихсан. Урд хөрш Хятад бол аль эртнээс бодлогоо тодорхойлж, түүнээсээ гажих нь битгий хэл ягштал баримталж, төмөр замаа хөгжүүлсээр байгаа. Харин Монголд яасан бэ. 2010 онд төмөр замын төрийн бодлогоо баталсан боловч түүнээс хойш хэд дахин гуйвж дайван өөрчилж байна. Хэн нэг эрх мэдэлтэнд таалагдахгүй бол ингэж өөрчилнө, үгүй юм байна тийм болгоно оо гээд туйлбаргүй аашилсаар юунд ч хүрсэнгүй ганц ч км төмөр зам ашиглалтад оруулсангүй. Гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл бидний хэлсэндээ хүрдэггүй, уймраа зангаас болж үргээд байгааг олж харж, ойлгохгүй байна. Олон салбарт төрийн бодлоготой болох гэж байхад баталснаа ийн олон удаа "гар хүрэх” нь сайнаар нөлөөлөхгүй нь лавтай.  

Нөхцөл байдал ийм эгзэгтэй, эдийн засаг унаж байгаа үед төмөр замын шинэ төсөлд өөрчлөх гэж буй нь оновчтой шийдвэр биш. Монгол нутаг дээр 1800 км төмөр зам барих мөрөөдөл болж, биднээс холдон одох нь уу. Хэн нэгэн үүнд хариулт өгөх юм биш үү.    Эх сурвалж: www.assa.mn
Шинэ төмөр замын төсөлд юу тохиолдов???
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани