Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Галсан: Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан

Өчигдөр Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Батцэрэг, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

          УИХ-аас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд хэлийг нийгмийн харилцааны хэрэглүүр талаас нь төдийлөн зохицуулаагүй, зөвхөн төрийн албан хэрэг хөтлөлтийн хэмжээнд авч үзэж хязгаарласан, Төрийн хэлний зөвлөлийн чиг үүрэгт зөвхөн нэр томьёотой холбоотой асуудлыг эрхлэхээр заасан, монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хэм хэмжээ тогтоох, түүнийг батламжилж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүргийг тусгаагүй гэхчлэн олон дутагдал байгаа бөгөөд эдгээр харилцааг зохицуулах нь хуулийн төслийг санаачлах үндсэн шаардлага болсон гэдгийг хууль санаачлагч танилцуулгадаа онцоллоо.

 

Хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдмонгол хэлний хэрэглээтэй холбоотой ямар шийдвэр байдаг, үндэстний цөөнхийн хэл соёлын асуудал төсөлд хэрхэн тусгагдсан, хэлний дүрмээ яаж зохицуулах, хуулийг хэрэгжүүлэх үе шат, гарах зардлыг тооцсон эсэх, хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, хууль батлагдсанаар түүний үр дүн хэдийнээс гарах, Хэлний бодлогын Зөвлөлийн эрхлэх асуудал, түүний харьяалал ямар байх, монгол хүүхдэд хэдэн наснаас нь гадаад хэл заавал тохиромжтой вэ, энэ талын судалгаа байгаа, эсэх зэрэг асуудалд голчлон анхаарал хандуулж, асуулт тавьж байв.

 

С.Одонтуяа: Хүүхэд 10 нас хүртлээ бүх мэдлэг,

мэдээллийг эх хэл дээрээ авах ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хүүхдэд бага наснаас нь, тухайлбал цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдэд гадаад хэл заах явдал нэлээд түгээмэл болсон. Миний бодлоор хүүхэд 8-10 нас хүртлээ бүх мэдлэг, мэдээллийг эх хэл дээрээ авах ёстой. Эх хэл дээрээ авсан анхдагч мэдээлэл хүүхдийн ой ухаанд илүү бат бөх үлдэж, суурь мэдлэг сайтай хүн болоход нөлөөлнө. Зарим улс төдөөс доош насны хүүхдэд гадаад хэл зааж болохгүй гэдгийг хуулиндаа тусгаад өгчихсөн байдаг юм билээ. Монгол хэлний тухай хуулийн төсөлд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байгаа юу, ер нь хүүхэд, ялангуяа монгол хүүхэд хэдэн наснаасаа гадаад хэл судалж эхлэх нь зохистой вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан зүйл байна уу хэмээн асуусан юм.

Эл асуултад ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбуян "Хүүхэд 11 нас хүртэл эх хэл дээрээ мэдээлэл авах нь зүйтэй гэдгийг гадны олон эрдэмтэд судалж, нотолсон байдаг. Хуулиндаа ч тусгасан улс бий. Тухайлбал, Унгар улсад хүүхдэд 5-р анги буюу 11 нас хүртэл нь гадаад хэл заахыг хуулиараа хориглосон байдаг. Харин Монгол хэлний тухай хуулийн төслийн 6.3-т Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ЕБС-д гадаад хэлийг 5-р ангиас эхлэн заана гэсэн зөөлөн заалт оруулж өгсөн. Гэхдээ монгол шиг цөөхөн хүн амтай үндэстэнд бүх шатны сургуульд 5-р ангиас өмнө монгол хэлнээс өөр гадаад хэл заахыг хориглоно гэсэн хатуу заалт оруулчихмаар байгаа юм” хэмээн хариулав. Харин БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Хэлэлцүүлгийн явцад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, чангаруулсан заалтыг гишүүд бага оруулж ирээсэй. Хууль гаргах нэрийдлээр гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагыг зогсонги байдалд оруулах нь буруу. Төрийн бодлого төрийнхөө хүрээнд л хийгдэх ёстой. Жишээлбэл, ЕБС-д 5-р анги хүртэл гадаад хэл заадаггүй.” хэмээн байр сууриа илэрхийллээ.

С.Одонтуяа гишүүн цааш нь хэлэхдээ "Гадаад улс орнуудад олон мянган монгол хүүхэд амьдарч байгаа. Тэдний монгол хэлний мэдлэг үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Тусгайлан сургууль байгуулъя гэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүснэ. Тиймээс Боловсролын яамнаас тэр хүүхдүүдэд зориулж тусгайлан аппликэшн бэлтгэх эсвэл гарын авлага, ном товхимол бэлтгэж өгөөч гэсэн саналууд их ирдэг. Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчууд бол маш том оюуны капитал. Гэвч тэд эх орондоо эргэн ирээд ажиллахад хэлний брэхшээл үүснэ. Иймд энэ асуудлыг хуульдаа тусгаж өгөх хэрэгтэй” гэсэн санал тавив.

 

М.Батчимэг: Бид хилээ манадаг шигээ хэлээ хамгаалах ёстой

Хэлэлцүүлгийн үеэр С.Дэмбэрэл гишүүн Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд өчнөөн байхад Монгол хэлний тухай хуулийг ингэж яарч хэлэлцэх шаардлага байгаа юм уу хэмээн асуухад М.Батчимэг гишүүн "Энэ хууль батлагдсанаар улсын төсөвт томоохон дарамт үзүүлэхгүй. Гэхдээ цөөн тооны орон тооны асуудалтай холбогдож бага ч гэсэн мөнгө яригдах болохоор Төсвийн тодотголыг хэлэлцэхээс өмнө хэлэлцэх нь хуулийг аль болох хугацаа алдахгүй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хэдийгээр өнөөдөр тулгамдсан асуудал биш юм шиг боловч улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой, өдрөөс өдөрт гээгдэж байгаа амин чухал асуудал тул хойшлуулах боломжгүй” хэмээн хариулсан юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ "Бид хилээ манадаг хэрнээ хэлээ маналгүй иржээ. Гэтэл улс үндэстнүүд хэлээ хил шигээ хамгаалдаг юм байна. Ялангуяа даяаршил эрчимтэй явагдаж буй энэ цаг үед улс үндэстэн үргэлжилж үлдэх баталгаа нь хэл гэж үздэг. Иймд салбар, салбарын зохицуулалт шаардаж байгаа энэ том бодлогыг авч явах Төрийн хэлний үндэсний зөвлөлийг ҮАБЗ-ийн тэргүүн гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн дэргэж байлгавал хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадна гэж үзсэн.” гэлээ.

            БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Өнөөгийн залуучууд монгол хэлээ мэдэхгүй болж байна гэж хүмүүс шүүмжлэх болсон. Би хувьдаа монгол хэлний сэргэн мандалтын үе ирж байна гэж үздэг. Хэлний асуудал нь даяаршилтай холбоогүй. Технологийн хувьсгалтай холбогдон бичгийн хэлний хэрэглээ дэлхий нийтээр унаад байгаа юм. Тухайлбал, англи хэл, япон хэл, хятад хэлээр бичихэд ихэвчлэн бэлэн программ ашиглаж байна. Бид ч бас тийм программ ашиглах талаар бодолцох ёстой.” гэсэн санал хэлэв.

 

Т.Галсан: Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан

           Уг хуулийн хэлэлцүүлэгт Төрийн хэлний Ажлын албаны дарга Ж.Нэргүй, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийг эрдэмтэн, доктор Б.Түвшинтөгс, МУИС-ийн Монгол хэл судлалын тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, МУБИС-ийн Монгол хэл судлалын хүрээлэнгийн захирал Ц.Өнөрбуян, Төрийн хэлний зөвлөлийн албаны зөвлөх Т.Галсан нарын хэл бичгийн ухааны эрдэмтэд уригдан ирсэн байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд Ардын уран зохиолч Т.Галсан гуай "Гадаа гудамжинд гараад монгол хүн төөрдөг болчихлоо. Өвөө, ач хоёр хоорондоо ойлголцохгүй, дунд нь аав, ээж хоёр нь орчуулга хийдэг болжээ. Гадаадад амь зуулгын эрхээр амьдарч байгаа хүмүүс монгол цустай болохоос харь хэлтэй болж, монгол нэртэй хүний тоо цөөрч байна. Бид үгийн үнэ цэнийг мэдэхгүйн гайгаар дэлхийн дээрэмчидтэй харилцах түвшинд хүрээгүй. Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан юм шүү. Энэ бүгдийг залруулах, алдаанаасаа суралцах, аврах ухаан УИХ-ын гишүүдэд маань байгаад баярлаж байна. Монгол Улс эх хэлний тухай хуультай болох нь, бид зүтгэнэ шүү” хэмээн талархал, амлалтыг хослуулан хэллээ.

 

          Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүд ийнхүү санал солилцсоны эцэст олонхийн саналаар Монгол хэлний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

 

Н.Батаа

Т.Галсан: Оюутолгойн алдагдал бол хэлний алдаа байсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани