Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн нүүрсний экспорт сэргэж эхэлжээ

<!-- [if !mso]> v\:* {behavior:url(#default#VML);} o\:* {behavior:url(#default#VML);} w\:* {behavior:url(#default#VML);} .shape {behavior:url(#default#VML);}

Таван толгойн нүүрсний экспорт сэргэж эхэлжээСүүлийн үед эрс унасан нүүрсний борлуулалт өнгөр­сөн сараас илт сэргэчихэж. "Эрдэнэс таван толгой”-н Баруун Цанхиас  гэхэд л тавдугаар сард 576 мянган тонн нүүрс урд хөрш рүү  тээвэр­лэжээ. Өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд эдний компани ердөө 100 мянган тонн нүүрс борлуулж байсан бол он гараад эхний гурван сард нэг сая тонн нүүрс экспортолсон байна. 

 

 

Биднийг "Эрдэнэс таван толгой” дээр очиход баруун Цанхийн орд дээр олборлолт ид явагдаж байлаа. Өмнө нь очиход эл хуль байсан уурхайд аварга машин техник бужигнаж эхэлжээ.  Нүүрс ачсан машинууд тасралтгүй цувцгаана.  "Эрдэнэс таван толгой” компанийн ордоос өдөрт 300-400 машин тээ­вэр­лэлт хийж байгаа аж. "Баруун Цанхи дээр тээвэрлэлтийн машин дахиад ч хэрэгтэй байна” гэж уурхайн захирал Н.Ням­гэрэл ярилаа. Уул уур­­хайн салбарт 15 жил ажил­ласан ашиглалтын инженер энэ залуу өмнө нь уран, нүүрс, алтны ордуу­дад ажиллаж байж. Австралид мастер хам­гаалаад иржээ. Энэ жилээс уурхайн захирлаар ажиллаж эхэлжээ. 

 

 

"Эрдэнэс Таван толгой”-д тээвэрлэлтийн найман ком­пани ажилладаг юм бай­на. "Монголын үндэсний олборлогч”, "Хишиг арвин”, "Мера” компаниудын хамтар­сан "Монгол уурхайчин” нэгд­лийн олборлолт явуулж буй баруун Цанхиас 100 тонноос дээш даацтай машинд нүүрс ачиж байгаа гэнэ. Харин Зүүн Цанхиас буюу "Чалко”-гийн өрөнд өгдөг нүүрсийг 70 тоннын даацтай машинууд тээвэрлэдэг аж. Зүүн Цан­хийн нүүрсийг "Энержи ре­сурс”-ийн барьсан засмал замаар тээвэрлэдэг юм. Замын даа­цаас шалтгаалж ийм хязгаар тавьжээ. Одоогоор "Энержи ресурс”, жижиг Таван толгойн борлуулалт сайнгүй хэвээр учраас замын ачаалал бага байгаа аж. 

Н.Нямгэрэлийн хэлснээр баруун Цанхи дээр олбор­лолтыг нэмэгдүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэнэ.  Зүүн Цанхийн хувьд техникийн бэлэн байдал муу гэсэн шалтгаанаар асуудал гарч байгаа гэсэн тайлбар хэлэв. Олборлолт эрчимтэй явагдаж байгаа нь Баруун Цанхи юм байна. Олборлолтын зардал 25-30 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа аж.  

 

 

Одоогоор "Эрдэнэс Таван толгой”-н  агуулахад 2.5 сая тонн нүүрс хадгалагдаж байгаа гэж уурхайн захирал онцлов.  Гаргахад бэлэн нөөц нь 1.5 сая тоннд хүрчээ. Он гарсаар олборлосон хоёр сая гаруй тонн нүүрснийхээ талыг нь борлуулсан гэсэн мэдээг бидэнд дуулгасан юм. 

 

 


Оны эцэс гэхэд 10-11 сая тонн нүүрс зарна гэсэн тооцоо гарчээ. Энэ оны төсөвт 30 гаруй сая тонн нүүрс зарж мөнгө олно гээд тусгачихсан гээд бодохоор эдний компани Монголын компаниудын экс­порт­­лох учиртай нүүрсний гуравны нэгийг нь л лав зарчих болол­той.

 

Шинэ мэдээ дуулгахад "Эрдэнэс Таван толгой” энэ долоо хоногт "Шинхуа”-д нүүрсээ зарж эхлэхээр болж. Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалын үеэр "Эрдэнэс Таван толгой”, "Энержи ресурс”, "Тавантолгой” компаниуд  хорин  жилийн хугацаанд нэг тэрбум хүртэлх тонн нүүрсийг "Шинхуа энержи” компанид нийлүүлэхээр тохиролцсон юм. Энэ тохиролцооны эхлэл болгож "Эрдэнэс-Тавантолгой”  "Шинхуа”-д энэ сард  450 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болсон билээ. Нэг тонн нүүрсийг "Цагаан хад”-ны нөхцөлөөр буюу 48.5 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцжээ. Тус компани одоогийн байдлаар  нэг тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр 35 ам.доллар,  Цагаан хадны  нөхцөлөөр 48.5 доллар, Ганц модны нөхцөлөөр 57 ам.доллараар нүүрсээ худалдаж байгаа аж. "Шинхуа”-д тавдугаар сард нийлүүлэх нүүрсний  нийт төлбөр нь  21.8 сая доллар болж байгаа гэнэ. Энэ төлбөрийн 17.4 сая ам.доллар нь "Эрдэнэс Таван толгой”-н дансанд оржээ. Тус компанийнхан энэ наймааг "Шинхуа”-тай хийх худалдааны зөвхөн эхлэл нь хэмээн ярьж байв. Нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байгаа учраас цаашдаа сар бүр тохироод явахаар ярьжээ. 

 

 

"Эрдэнэс Таван толгой” он гарсаар "Шинхуа”-тай нийлээд урд хөршийн найман компанитай нийтдээ 4.25 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцжээ. Нэг тонныг нь хамгийн багаар буюу 35 ам.доллараар зарна гэж бодоход ойрын үед 150-160 сая ам.долларын борлуулалтын орлого олох боломжтой гэсэн тооцоог компанийнхан гаргажээ. 

 

Н.Нямгэрэл "Нэг үеэ бодвол борлуулалт илт сэргэсэн учраас цаашдаа үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явах боломжтой болж байна” хэмээн ярив.

 

 


Баруун Цанхи дээр олборлолт явуулж байгаа үндэсний олборлогчид цалин цуух, төлбөр мөнгөө аваагүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил хаясан ч одоо байдал хэвийн болсон гэнэ. Компанийн зүгээс төлбөрийнх нь ихэнхийг барагдуулж тохироо хийжээ.   


Таван толгойд олборлолт явуулдаг "Энержи ресурс”, "Эрдэнэс Таван толгой”, "Таван толгой” компаниуд "Шинхуа”-тай хамтарч хил хооронд төмөр зам барихаар тохирсон. Одоогоор 51 хувийг нь манай гурван компани, 49 хувийг нь "Шинхуа” эзэмших "Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулаад буй. Төмөр замын зураг төслийн ажил хийгдэж байгаа аж. Энэ сардаа багтаагаад бүтээн байгуулалтын ажлыг нь  эхэлчих байх гэсэн тайлбарыг "Эрдэнэс Таван толгой”-нхон өгч байв. Бүтээн байгуулалт нь эхэлчихвэл хагас жилийн дотор хил дамнасан 18 км төмөр зам баригдах нь. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломж нээгдэх юм. Ачааны машинаар хил дамнуулан тээвэрлэлт хийхэд 8-9 ам.долларын өртөг гардаг бол төмөр зам барьсны дараа тээвэрлэлтийн зардал 5-6 ам.доллараар буух боломжтой гэсэн тооцоо гарчээ. 


 

 

"Эрдэнэс таван толгой” нүүрсээ "Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт угааж илүү үнэ хүргэн зарна гэж төлөвлөөд ажиллаж байгаа. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэнэ. Хоёр талаас ижил хэмжээний нүүрс нийлүүлж хамтарч угаагаад Хятадын зах зээл дээр хамтран зарах гэрээний төсөл ТУЗ-ийнх нь түвшинд яригдаж эхэлжээ. Тус компани Японы "Нагата инженеринг” компанитай хамтран элс ашиглан хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг туршиж үзэхэд амжилттай болсон талаар салбарын яам нь мэдээлж байсан. Туршилтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Үйлдвэрээ барьтал "Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэрийг хамтран ашиглахаар төлөвлөөд байгаа гэнэ. 

 

 

Таван толгойн хоёр Цанхи ирэх аравдугаар сард нийлчих юм билээ. Зүүн Цанхи 80 метр,  Баруун Цанхи 50 метр гүнтэй байгаа юм байна. Хуулиараа ашигт малтмалыг бүрэн ашиглах үүрэгтэй учраас Таван толгойн орд дээр ажиллаж байгаа компаниудын эзэмшиж буй хэсэг энэ маягаар хоорондоо нийлэх бололтой. 

 

 

Зүүн Цанхиас нүүрс авдаг "Чалко”-гийн борлуулалт хүндэрч нүүрс авахаа хязгаарласан янзтай байгаа учраас манай улс өрөө бүрэн дарж дуусаагүй байна. Гэхдээ "Чалко”-гийн зүгээс Зүүн Цанхийн нүүрсийг өөр компаниудад борлуулж өрөө дарах боломж олгожээ. Өмнө нь ийм боломж олгодоггүй байж. Борлуулалт илт сэргэсэн учраас хоёр Цанхиасаа зэрэг олборлож өрөө дарж, ашиг олох боломжтой гэж тус компанийнхан ярьж байв. Уг нь "Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу бол "Ганц мод”-ны нөхцөлөөр Зүүн Цанхиас нүүрс нийлүүлэх үүргийг манай улс хүлээгээд байгаа юм. Одоо бол уурхайн амны, Ганц модны, Цагаан хадны гээд гурван нөхцөлийн алинаар нь ч нүүрсээ зарах боломж нээгджээ. "Эрдэнэс Таван толгой”-д  Өмнөговь аймгаас 120 гаруй, Цогтцэций сумаас жар гаруй хүн ажилладаг гэсэн статистикийг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга С.Ганболд хэлж байлаа. 

 

 

 

Дашрамд дурдахад Таван толгойн  ордоос хэдхэн километрийн зайд байрлах Өмнөговийн Цогтцэций сумынхны нэг өрхийн доод талын орлого гэхэд л 500-700 мянган төгрөг байдаг гэнэ. Дээшлээд гурван сая хүртэл орлоготой өрхүүд ч олон бий гэсэн. Гудамж талбайгаар нь хөлхөлдөх машины ихэнх нь жип, "Бродвэй”, "Модерн номадс” зэрэг том сүлжээнүүдийн салбар аль хэдийн нээгдсэн, дэлгүүр, бар, ресторан нэлээд хэд, төвд байрлах хоосон хашаа нэг өрөө байрны ханшаар үнэлэгдсэн гэж ирээд яривал уул уурхай дагасан Цогтцэцийгийн бусад сумаас ялгарах онцлог их. "Энержи ресурс”-ын ажилчдын хотхон гэхэд хажууханд нь нээгдсэн "Орчлон” сургууль, цэцэрлэг, үйлчилгээ энэ тэртэйгээ  нийлээд бараг хороолол болчихож. Цогтцэций муухан аймгийн төвөөс том сум болжээ. Сумын урагшаа коксын үйлдвэр байдаг юм билээ. Нүүрсний зах зээл оргил үедээ байх цагт компаниуд тэр үйлдвэрт нүүрсээ аваачаад коксжуулж дажгүй үнээр зарчихдаг байж. Харин одоо бол үйлдвэрийн ажил зогсчээ. Удахгүй бүтээн байгуулалтын ажил нь эхлэх төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулагдаж байгаа гэж нутгийн иргэд олзуурхан ярьж байсан. Сонирхуулж хэлэхэд Цогтцэцийд  шилжин ирж буй хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэж Засаг дарга нь онцолсон. Сумын иргэд жилд 17-18 хувиар өсч байгаа гэнэ. 

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж:  Өдрийн сонин

 

<!-- [if gte mso 9]> Normal 0 false false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 <!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}
Таван толгойн нүүрсний экспорт сэргэж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани