Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ашигт малтмалын тухай хуулийг батлаад өгөөч, гишүүд ээ

Ашигт малтмалын тухай хуулийг батлаад өгөөч, гишүүд ээУИХ-ын чуулган уг нь хуваа­рийн дагуу бол долдугаар са­рын 10-нд хаврын чуулганы хаал­таа хийдэг билээ. Өөрөөр хэл­бэл, наадмын өмнөхөн УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж баярын уур амьсгал ордог. Гэ­тэл өнөө жил долдугаар са­рын 1-нд буюу мягмар гарагт хаал­таа хийнэ гэсэн мэдээлэл бай­на. Үнэн худлыг мэдэхгүй ч энэ өдөр бүх хуулийн төс­лөө хэлэлцэж батлаад чуул­ганаа хаахаар ярилцжээ.

Сэр­чихгүй бол сайхан зүүд. Нэг өдөрт багтааж 10 гаруй хуу­лийн төслийн эцсийн болон анх­ны хэлэлцүүлгийг хийж ча­дах болов уу, тэд. Төмөр за­мын бодлогоо батлах гэж хэрэлд­сээр мягмар гараг дуусчихвал яах вэ. Шилэн дансны хууль ганц­хан өдөрт хэлэлцэж батлах хууль байсан юм бол яагаад ин­гэж хугацаа удаашруулж улс төр хийв. Тухайлбал, хав­рын чуулганы хуралдааны хам­гийн их хүлээлт үүсгэсэн Ашигт малтмалын тухай хуу­лийн анхны болон эцсийн хэлэл­цүүлгийг нэг өдөрт багтааж хий­нэ гэж ярилцжээ. Ингээд нэг­хэн өдрийн дотор хоёр хэ­лэл­цүүлэг хийчих байсан бол ин­гэтлээ их хугацаа алдаж, хү­лээлт үүсгэх шаардлага бай­сан уу гэж асуумаар. Ашигт малт­малын тухай хууль өнөөдөр ний­гэмд хүлээлт үүсгэсэн хам­гийн чухал хуулиудын нэг бол­чихоод байгаа юм.

Энд олон учир шалтгаан байгаа. Нэгдүгээрт, тө­рийн алдаанаас болж үүдээ барьсан маш олон хай­гуулын компаниуд үйл ажил­лагаа нь сэргэснээр олон зуун залуус ажлын байраар хан­гагдаж, тэр хэмжээгээр эдийн засагт орж ирэх хөрөнгө нэ­мэг­дэнэ. Цаашлаад хөрөнгө оруу­лагчдын итгэл ч энэ хууль бат­лагдсанаар сэргэх юм. Тодруулж хэл­бэл, Ашигт малт­малын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүчингүй болсон цуц­лагдсан, маргаантай байгаа 300 гаруй лицензийн асуудлыг шийд­сэнээр 100 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэх боломж бүрдэж байгаа юм. Төр маш том алдаа гаргаж байсан. АМГ-ын дарга Д.Батхуяг гэх мэт цөөхөн хэдэн хүний лай лан­чигаас болж 106 лицензийг хү­чингүй болгосон. Үүний ха­риу мэдээж монголчуудын амьд­­­­ралд хүндээр туссан нь нууц биш.

Уул уурхайн хө­рөн­гө оруулагчид итгэл ал­дарч, мон­голоос гарч явах нь ихэс­сэн, одоо ч хэвээрээ. Ли­цен­зээ хураалгасан хэсэг бүлэг нь ёс­­той л Монголын төрийг зү­хэн занаж байсан. Харин одоо энэ бүхнийг засах үүрэг эргээд төрд ногдож байгаа хэрэг юм. Хэсэг нөхдийн хийсэн ал­дааг баллуурдаж, өнгөцхөн дүг­нэж байсан өөрсдийнхөө ал­дааг засах боломжийг Ашигт малт­ма­лын тухай хуульд нэмэлт  өөрч­лөлт оруулах замаар ший­дэх боломжтой болсон. Хуу­лийг тойрсон шүүмжлэл бай­гаа, цаашдаа ч улстөржүүлж мар­галдана. Гэхдээ Урт нэртэй хуу­лийн үзэл баримтлалтай энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хар­шилдахгүй. Ирээдүй хойч­доо хадгалсан их үүц рүүгээ хум­сын төдий ч хуруугаа дүрэх­гүй гэдгийг хуулийн төсөл са­наачлагчид ам бардам хэлж бай­гаа юм.

Газар нутгийн 70-80 хувь нь онгон дагшинаараа үлдэж үлдсэн 20 хувьд нь олгочихсон байсан лицензүүдийг хаас­ны­гаа арай зөөлрүүлэх асууд­лыг хөндөх болохоос сөрөг хүч­ний улстөржүүлээд бай­гаа шиг бүх газар нутгаа гад­ны­ханд найр тавьж өгөх зүйл яригдахгүй. Цаашлаад өнөө­дөр орхигдчихоод байгаа хай­гуу­лын зөвшөөрлийг олгож энэ сал­барын хөгжлийг дэмжих хэ­рэг­цээ шаардлага бий бол­чи­хоод байна. Хайгуулын сал­­барыг хөгжүүлж, газар нут­­гийнхаа баялгийг судалж тог­тоох­гүй­гээр бид ирээдүй хойч­доо их баялаг хадгалж байна гэж "баяр­хах” боломж байхгүй. Тиймээс төрөөс тогтоосон газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг ол­гож эхлэх, ингэснээр ши­нэ хөрөнгө оруулалтыг та­тах болон Монгол Улсын баялаг нөөцийг нэмэгдүүлж эдийн засгийн баталгаа чадав­хийг улам сайжруулах, хариуц­ла­га­тай уул уурхайг хөгжүүлэх, бү­тээгдэхүүний зах зээлийн энэ нь хэлбэлзэл ихтэй хөрөнгө оруу­лалт ихээр шаардагддаг энэ салбарын эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байх гол зорилтуудыг хэрэгжүүлж чадах нөхцөл бүрдэх юм.

Хайгуулын үйл ажиллагаа сэргэснээр жилд 1.0-1.5 тэрбум ам.долларын жи­жиг дунд хэмжээний хөрөнгө оруу­лалт орж ирэх билээ. Нам­рын чуулганаас өмнө эдийн за­сагт итгэлийн оч асах магад­лал ч өндөр бий. Өнөөдөр Мон­голд хөрөнгө оруулах гэ­сэн маш олон хүн зөвхөн хуу­лийг хүлээж сууна. Хайгуул хийх эрх нь нээгдэж, өмнөх Зас­гийн газрын балгаас болж эрхээ хаалгасан компаниуд хуульд захирагдан ажиллаж эхэлс­нээр эдийн засагчдын хэ­лээд байгаа их мөнгөний чи­мээ дуулдах нь. Саяхан АНУ дахь Монгол Улсад бизнес эрх­лэгч­дийн нийгэмлэгийн тэр­гүүн "Гуравдагч хөршийн биз­нес­мэнүүд Монгол яагаад үр­гэлж хуулиа өөрчилдөг юм бэ. Хуулиа батлах гэж ямар их хугацаа алдаж байна вэ. Бидэнд хөрөнгө оруулах сонир­хол байгаа ч тэдний хууль хүлээлт үүсгэж байна” хэмээн учир­ладаг гэдгийг хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруу­лагч­дыг бид хуулиасаа, хуулиа баталж чадахгүй хэрэлдэж хэлэлцэж байдгаасаа болж алд­саар байна.

Наадмаас өмнө хуу­лийг нь батлаад энэ зун хө­рөнгө оруулагчдыг татах та­лаар ажиллаж чадвал намар гэхэд эдийн засаг шууд хөл дээрээ босчихгүй юм гэхэд ямар­тай ч дөрвөн хөллөөд мөл­хөх хэмжээнд очих нь мэ­дээж. Тиймээс мягмар гарагт баг­таагүй учраас намрын чуул­ганаар хэлэлцье гэж гө­жүүд­лэхгүй гэж найдъя. Цагаан су­варгын ордын төрийн эзэмш­лийн хувь тогтоох тухай, Тө­рөөс төмөр замын тээврийн та­лаар баримтлах бодлого хэ­рэг­жилтийг хангах зарим арга хэм­жээний тухай, Газрын тосны тухай, Шилэн дансны тухай, Ашигт малтмалын тухай гэсэн маш олон хуулиуд батлагдаж гарах байх гэсэн хүлээлтийг битгий үгүй хийгээрэй. Ээлжит чуулганаа хаасан ч ээлжит бус чуулганаа хуралдуулж энэ мэт хуулийн төслүүдээ хэлэлцэж дуусах нийгмийн захиалгыг биелүүлээрэй. Ядахдаа долду­гаар сарын 10 хүртэл өдөр бол­гон чуулган хуралдаж хуулийн төс­лүүдээ эмхэнд нь оруулмаар байна. Эдгээр хуулийн цаана маш олон хүний амьдрал хувь заяа, улс орны эдийн зас­гийн сэргэх, сэргэхгүй асуу­дал байгаа учраас өчүүхэн ам­бийц, өөр хоорондын хэрүүл мар­гаа­наа хойшлуулж хүлээлт үүс­гэ­сэн, нэн чухал хуулиудаа эх­лээд баталчихмаар байна шүү, ги­шүүд ээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Ашигт малтмалын тухай хуулийг батлаад өгөөч, гишүүд ээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани