Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хувьчлагдах 22 компани 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Хувьчлагдах 22 компани 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байнаМанай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед төрийн өмчийг иргэддээ хувьчлах түүхэн шийдвэр гаргаж байлаа. Тодруулбал, 1991 оны тавдугаар сарын 22-ны өдөр Улсын бага хурлаас  "Өмч хувьчлах тухай хууль”-ийг гаргасан юм.

Хувьчлал явуулахын тулд тухайн үед улсын үйлдвэрийн газруудаа хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, үнэт цаасыг нь биржээр арилжаалах шаардлага тулгарсан байна. Тиймдээ ч, 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр үнэт цаасны дэлгүүр болох "Монголын хөрөнгийн бирж”-ийг байгуулж, 1992-1995 оны хооронд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани хэлбэрт шилжүүлжээ.

Ингэхдээ нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 212 сая ширхэг хувьцаатай 22 тэрбум төгрөг үнэлгээ бүхий хувьцаат компаниуд байгуулсан байна. Үүний тодорхой хувийг иргэдэд цэнхэр тасалбараар эзэмшүүлсэн байгаа юм.



Тодруулбал, 1992-1995 оны хооронд иргэд 475 хувьцаат компанийн  8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96 сая ширхэг хувьцаа авсан байна. Иргэдийн хувьд долоон мянган төгрөгтэй тэнцэх "цэнхэр” тасалбараараа улсын үйлдвэрийн газрын хувьцаа авч байсан энэ үеийг "их хувьчлал” хэмээн нэрийддэг.

Харин гурван мянган төгрөгтэй тэнцэх "ягаан” тасалбараар улсын бусад өмчийг авч байсан үеийг  "бага хувьчлал” хэмээн нэрийддэг юм. Их, бага хувьчлалын дараагаар манай улс төрийн бусад өмчөө ч үргэлжлүүлэн хувьчилсан байдаг. Тухайлбал, 1996- 2012 он хүртэл нийт 1088 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийг хувьчилжээ.

Үүнийг оролцуулаад 1991 оноос хойш манай улс хувьчлалаас 180 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Төрийн өмчийн хорооныхон хэлж байна. Цаашид төрийн өмчийн хувьчлалаас олох орлого нэмэгдэж магадгүй. Ингэж хэлж байгаа нь хувьчлалаас нэг хэсэгтээ хөндийрсөн  төр дахин энэ ажилдаа ханцуй шамлан орох гэж байна.

УИХ-аас энэ оны тавдугаар сарын найманд баталсан "Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол”-д төрийн өмчийг хувьчлах зүйл заалт тусгагдсан. Энэ хүрээнд Төрийн өмчийн хороо өөрийн мэдэлд үлдсэн 88 аж ахуйн нэгжийг "хувьчлахгүй,” "хувьчилж болох”, "хувьчлах” гэж гурав ангилжээ.

"Хувьчлахгүй” жагсаалтад нийгмийн хариуцлага бүхий эрчим хүч, уул уурхайн 18 компанийг оруулсан бол, "хувьчилж болох” жагсаалтад 48 компани багтжээ. Харин үлдэх 22 компанийг "хувьчлах” жагсаалтад оруулжээ. Үүнээс 13 компанийг бүрэн хувьчлах бол, есөн компанийн төрийн оролцоог бууруулахаар төлөвлөж байна. Эдгээр нь нийт 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа компаниуд юм. /Хүснэгтнээс харна уу.../

http://mnb.mn/uploads/assets/image/fghdfhgth.jpg

 "Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол”-ын дагуу "Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 18-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Гэвч энэ асуудлыг хууль тогтоогчид хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй нь тодорхой боллоо.

УИХ-ын хаврын чуулган хуулиараа маргааш завсарлах ёстой.  Гэвч энэ хүртэл хэлэлцэх асуудлын жагсаалтад хувьчлагдах 22 компанийн асуудал багтаагүй байх юм. Тэр ч утгаараа, 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах компаниудын нэрс ирэх намраас нааш эцсийн байдлаар тодорхой болохгүй нь...

Гэхдээ тэр хүртэл Төрийн өмчийн хороо бэлтгэл ажлаа базаана гэж мэдэгдлээ. Энэ ч үүднээс өнөөдөр Арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бүрэн хувьчлах болон өөрчлөн байгуулах компаниудаас ес нь биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалж, зарим нь нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа. Эдгээрийн хувьцааг хөрөнгийн биржэд гаргахад мэргэжлийн байгууллагын зөвлөгөө хамгаас чухал.

Тиймээс Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо хувьчлалын үнэ цэнэд сөргөөр нөлөөлж болохуйц  асуудлыг хамтран шийдвэрлэх. Хувьчлагчдах компаниудын жагсаалтад орсон компаниудын үнэ цэнийг өсгөх боломжуудыг бодитоор гаргах.  Хөрөнгө нэмж босгох оновчтой хувилбаруудыг тодорхойлох.

Хувьчлалын дараах компанийн тогтвортой үйл ажиллагаа, ирээдүйн өсөлтийг тооцоолсон хувьчлалыг зохион байгуулах. Компанийн засаглалийн нээлттэй, ил тод байдлыг бий болгох зэрэгт Төрийн өмчийн хороонд мэргэжлийн зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлэхээр болжээ. Монголын арилжаа эрхлэгчдийн холбоо ирэх долоо хоногоос Төрийн өмчийн хороонд зөвлөмжөө хүргүүлж эхэлнэ.

Хувьчлагдах 22 компани 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани