Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Алгаа: Монголд орж ирсэн хөрөнгө оруулагчдаа л алдаж болохгүй

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай ярилцлаа.

-Уул уурхайн салбарын нөхцөл байдал ямар байна вэ. Зарим хүмүүс хүнд бэрхшээлтэй байгаа л гэх юм?

-2012 оны дунд үеэс эхлээд л уул уурхайн салбарынхан хүнд байдалд орсон. Уул уурхайн салбарын хамгийн гол онцлог нь үнийн уналтын гол мөчлөг байдаг. Тодруулбал, уруудахдаа олон жил урууддаг. Харин өсөхдөө удаан байдаг. Үүнийг урьдчилан тааварлах боломжгүй учраас том эрсдэлтэй салбар шүү дээ. Энэ байдал хэлж ирдэггүй. Өвчин шиг хийсч ирдэг зүйл байхгүй юу. Мэдээж нийлүүлэлтээсээ хамгийн хамааралтай гэсэн үг. Тухайн нөхцөл байдал, ашиглалтаас хамаарна. Түүнээс тааварлаж юм уу, таамаглаж болохооргүй мөчлөгтэй.

Түүнчлэн уул уурхайн салбартай холбоотой статистик мэдээлэл их байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт зогссон. Гаднаас орж ирсэн ажилчдаа цомхотгосон зэрэг мэдээллүүд бий. Энэ бүх зүйл дан ганц 2014 онд өргөс авч байгаа юм шиг алга болчихгүй шүү дээ. Бид зөвхөн эрхзүйн шинэчлэлээ хийж эхэлж байна. Тиймээс 70-80 хувь нь дотоод хүчин зүйлээс хамаарч байна. Гадаад хүчин зүйл нь гэвэл дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтаас хамааралтай байна.

-Эрдэс баялгийн салбарын үнийн бууралт хэдийд дуусах бол. Үнийн бууралтаас сэргийлэх арга бий юу?
-Үнийн бууралт энэ оноор зогсохгүй. Энэ байдал 3-4 жил үргэлжилж магадгүй. Харин энэ хугацаанд Монголд хөрөнгө оруулж ирж, царцаачихаад байгаа тэр зүйлийг хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах явдал юм. Шинээр орж ирэх нь харин өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Монголд ороод ирсэн хөрөнгө оруулагчдаа л алдаж болохгүй.

-Хөрөнгө оруулалт буурч байгаагийн шалтгааныг манай улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбон тайлбарладаг. Хөрөнгө оруулалтын тухай батлагдсанаар уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ үзэж байна уу. Энэ асуудал дээр таны байр суурийг сонирхвол?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль бидний хүлээж байсан шиг болоогүй. Учир нь хөрөнгө оруулалтын гэрчилгээ олгодог босго нь их өндөр болсон байна. Түүнчлэн үндэсний дунд болон томорч байгаа компаниуд хамрагдах боломжгүй. Улмаар төслийнхөө үр ашгаа хүртэж чадаагүй компаниудад хамааралгүй болсноороо эрдэс баялагтаа халтай байна.

Гэхдээ дан ганц уул уурхайн гэхгүй бүх салбарын хөрөнгө оруулалтад хамааралтай. Тиймээс Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлого, Ашигт малтмалын тухай зэрэг хуулиуд нь сайн гараад урт хугацаанд тогтвортой хэрэгжээсэй. Энэ чухал хуулиуд нь тогтвортой хэрэгжихэд л анхаарах хэрэгтэй байх. Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлого, бусад хууль, татварын хуулиуд зайлшгүй тогтвортой байх шаардлагатай байна. Ингэж тогтвортой байж урт хугацааны хөрөнгө оруулалт орж ирнэ.

-Алтны худалдааны ил тод байдлын тухай батлагдсанаар Оюутолгойн гэрээнд хөнгөлөлт үзүүлэх үү. Роялтийг 2.5 болгох нь хэр зөв асуудал вэ?
-Оюутолгойд хөнгөлөлт үзүүлнэ гэж ярьж байгаа бол мэддэггүй хүний үг шүү дээ. Тэд уул уурхайн салбар гэж мэддэггүй хүмүүсийн яриа. Улмаар металлурги, боловсруулах үйлдвэрийн талаар огт мэддэггүй, ойлгодоггүй л юм байна. Энэ бол Монголбанкинд худалдсан алтанд хамааралтай. Түүнээс Оюутолгойн зэсийн баяжмалыг Монголбанкинд худалдахгүй биз дээ. Баяжмалаа Монголбанканд авч очоод та нар үүнийг ав. Энэ дотор алт байгаа гээд л аваачиж өгөх нь л дээ. Ингэж ярьж байгаа хүмүүсийг хуулийн зүйлт заалт, уншсан зүйлээ ялгаж салгаж ойлгодоггүй гэж хэлэхээс өөр яах вэ дээ.

-"Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөгдөх журмын тухай хуулийн талаар таны байр суурь ямар байна вэ?
-Энэ хуульд бид анхнаасаа байр сууриа илэрхийлж байсан. Түүнийг тохиолдол болгон дээр авч үзэх ёстой шүү дээ. Нөхөн сэргээлтээ хийгээд байгаль орчиндоо халгүй олборлолт явуулж байгаа газрыг яагаад хүлээн зөвшөөрч болохгүй гэж. Үүн дээр сонголттой хандах ёстой. Урт нэртэй хууль 2009 онд УИХ-ын чуулганаар батлагдсан. Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт 2004 онд орсон. Харин Усны тухай хууль 2004 онд батлагдсан. Энэ хоёр хуульд ямар газар ашигт малтмал хайж олборлохыг тодорхой заасан байсан. Харин тухайн үед хариуцсан салбарын яам нь хэрэгжүүлээгүй. Түүнээс хойш таван жил болсон. Тэгээд л Урт нэртэй хууль батлагдсан.

-Уул уурхайн салбарынхан ил тод байх тал дээр ямар ойлголттой байна вэ?
-Ил тод байдлын санаачлагын хувьд анх дэлхийд гарсан чиг хандлага нь том төслүүд, улс төрийн хооронд авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх л зорилготой байсан. Жижиг аж ахуйн нэгжүүд Засгийн газарт, УИХ-ын гишүүнд юугаараа хахууль өгөх билээ.

Манайд хэрэгжиж байгаа томоохон компаниуд, төслүүд ил тод байдлын санаачилгын тайлангаа гаргаж байгаа. Жижиг дунд үйлдвэрүүдийн хувьд барьцгүй байна. Зарим нь хаягандаа байхгүй, зарим нь олборлолт явуулж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байх жишээтэй. Тэр бүх аж ахуйн нэгжүүдийг энэхүү ил тод байдлын санаачилгын төсөлд хамруулна гэвэл суурь зарчим нь шал дэмий зүйлд цаг үрж гол зорилгоосоо хазайх болох юм.

Манай ассиоциацийн зүгээс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга бол албадлагын шинжтэй зүйл биш юм гэдэг үүднээс хэрэгжүүлэх гэж үзсэн. Гэтэл манай монголчуудын хувьд сайн дурын байдлаар аливаад хандах хандлага нь тааруу учраас албадлагын болохоос өөр замгүй юм. Гол санаа нь тайлангаа олон нийтэд ил тод л байлгах. Үүнийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компани төслүүд бүгд хүлээн зөвшөөрчихсөн гэж хэлж болно. Тийм ч учраас ил тод байдлын санаачилга амжилттай хэрэгжиж байгаа 32 орноос дөрөвдүгээрт жагссан. Энэ бол том амжилт шүү.

Б.Пүрэвжав

Н.Алгаа: Монголд орж ирсэн хөрөнгө оруулагчдаа л алдаж болохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани