Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат Алтан-Овоог ар өврөөс нь ухаж төнхөх нь

Төрийн тахилгат Алтан-Овоог ар өврөөс нь ухаж төнхөх ньӨнгөрсөн баасан гараг буюу зургаадугаар сарын 27-нд УИХ-ын Эдийн зас­гийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн­гын хорооны хамтарсан хуралдаанаар Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуу­лийн төслүүдийн анхны хэ­лэлцүүлгийг хийсэн билээ.

Хуулийн төслийг анхны хэ­лэлцүүлэгт бэлтгэх үүрэг бү­хий ажлын хэсгээс зарч­мын зөрүүтэй 15, най­руулгын шинжтэй дөр­вөн санал оруулж танил­цуулсан бөгөөд эдгээр саналуудаас гадна УИХ-ын гишүүдээс гаргасан нийт долоон саналын томьёол­­­лоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар дээрх байнгын хорооны ги­шүүдийн олонх санал нэгдсэнээр УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдөр буюу өчигдрийн нэгдсэн ху­ралдаанд хэлэлцүүлэхээр эрх баригчид оруулж ирсэн.

Ер нь Монголын улстөрд тогтсон "Чоно борооноор” гэг­дэх хамгийн зальжин, явуур­гүй аргыг эрх баригчид дахин ашиглаж, Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төслийг хав­рын чуулганы хаалтын өдөр оруулж ирсэн нь ихээхэн хор уршигтай төдийгүй, Урт нэртэй хуулийн хаялагаар өчүүхэн төдий сэргэж бай­сан Монголын байгаль эко­­логид дахин аюулын ха­­ранга дэлдэж эхэлж бай­гааг зарласан хэрэг юм.

Урт нэртэй хуулийн хэ­рэг­­­жилтийг хангуулахын тө­лөө аргаа барахдаа төрийн ордны арын цэцэрлэгт зэвсэг барин нэвтэрч, эрх баригчдын увайгүй үйлд­лүүдийг эсэр­гүүцэн эх орныхоо газар шороо, ус, байгаль орчны тө­лөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт оногдуулсан ялыг улсын Дээд шүүх саяхан хэвээр нь баталж, "Усгүй бол алтаар яах юм, Улсгүй бол амиар яах юм” хэмээсэн тэдний тэмцлийг нухчин даралцаж байгаагаа тодорхой ха­руулсан билээ.

Өнөөгийн эрх баригчид улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нүг­лээ ямар ч үнээр ха­маа­гүй цайруулахын тулд монгол­чуудын хэдэн үеийн шүтээн, ариун дагшин газрууд руу хүртэл эрээ цээргүй дайрч, гадна, дот­ныхонд найр тавин өгч эхэлжээ.

Алт, зэс, нүүрс, уран, газрын тос илэрч ма­гад­гүй хэмээн ба­рим­жаал­сан ямар ч ариун даг­шин газар өнөөдрийн эрх баригчдын саварт өртөлгүй үлдэх боломжгүй болж бай­гаагийн хамгийн сүүлийн ха­рам­салтай жишээ нь Дарь­гангын алдарт Алтан-Овоог "Монгол Ураниум Ре­­­сурс” хэ­мээх хувийн ком­па­­нид цац­раг идэвхт ашигт малт­ма­лын Ц-002Х, Ц-003Х тусгай зөв­шөөрлөөр олгосон явдал юм.

Сүхбаатар аймгийн Дарь­ганга сумын нутагт орших Монгол Улсын Төрийн их тахилгат дөрвөн уулын нэг Алтан-Овоо нь 1353 метр өндөр унтарсан галт уул бөгөөд тахилга шүтлэгтэй энэ уулыг УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор Дурсгалт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Монголчууд манжийн дарлалд байсан XVIII зуу­ны үед Сүрэгчин хошуу бай­гуулагдсаны дараа тус нут­гийн тахилгат овоог бий болгох асуудлаар нут­гийнхны дунд маргаан зарга, тэмцэл үүсэж эцэст нь Манжийн эзэн хааны зарлигаар "Захын хар өндөр” гэгдэж байсан Дарь овоог жил бүрийн хаврын эхэн сар ба зун хоёр удаа тахидаг байж.

Дарь овоо ийнхүү байн­гын тахилгатай болж "Алтан овоо” хэмээн алдаршиж өөрийн хөрөг магтаалтай болж, сүсэгтэн олны ой тойнд гүнзгий шингэснээр монгол­­чуу­дын дээдлэн шүт­дэг ариун дагшин газрын нэгэнд тоо­цогддог болсон түүхтэй.

Гэтэл монголчууд эх орны­хоо өнцөг булан бүрээс зо­рин очиж хийморь сүлдээ ариус­гаж, хэрэг зоригоо даат­гадаг Дарьгангын жаа­хан Алтан-Овоо хувьд шил­жиж "Монгол Ураниум Ре­сурс” гэгч компани Сү-11 талбайтай давхцуулан ариун дагшин энэ газрыг өөрийн болгож дөнгөсөн байна.

Хамгийн хачирхалтай нь нэгэн цагт Урт нэртэй хуулийг батлуулахын тө­лөө Б.Бат-Эрдэнэ аваргыг тууштай дэмжиж "Газар шороогоо хэн дуртай гад­ныханд ухуулахгүй” хэмээн Хэнтийгээс хэд хэдэн удаа УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн Д.Арвин өнөөдөр Урт нэртэй хуулийг хүчингүй болгох ажлын хэсгийн ахлагчаар томилогдчихоод "Алтан-Овоог эдийн зас­гийн эргэлтэд оруулсан ч яадаг юм” гэсэн шүү юм яриад таваргаж явна.

Үндсэндээ өнөөдөр Засгийн газрын Эдийн засгийг эрчим­жүүлэх 100 хоногийн ажил дүгнэгдэх шатандаа ойртохын хэрээр эрх ба­ригчид нарийн царигийн төмөр зам, ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, газар өмчлүүлэх гэ­сэн хэдэн асуудалд бүх хүчээ шавхан дайчилж, ямар ч үнээр хамаагүй элгээрээ хэвтсэн Монгол Улсын эдийн засгийг жаахан ч гэсэн сэргэсэн болж харагдуулахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ.

Энэ ч үүднээс Монголд хоёр дахь "Арева”-гаар тодорч болзошгүй "Монгол Ураниум Ресурс” гэсэн гоёмсог нэртэй компани нь Сүхбаатар айм­гийн Дарьганга сумын улсын тусгай хамгаалалттай бүсэд ухаж төнхөж, бус­ниу­лан бу­жигнуулах ажлаа Монгол Улсын хууль нэртэй хахуу­лиар халхавчлан хэ­зээ мөдгүй эхлэхэд бэлэн болжээ.

Тэдний эрхшээлдээ оруулаад байгаа Дарьгангын байгалийн цогцол­борт газар буюу "Хүйтэн уул” нэртэй талбай нь Онгон, Наран, Дарьганга сумын нут­гийг дамнан оршдогоороо ихээхэн том газар нутгийг хамарч байгаа бөгөөд улсын тусгай хамгаалалттай энэхүү бүсэд ураны хайгуулын ажил хэзээ мөдгүй эхлэх боломжтой бол­сон нь чухамдаа хоёр дахь Улаанбадрахын аюул хаяанд иржээ гэж дүгнэхэд буруудах зүйлгүй болоод байна.

Ариун дагшин Алтан-Овоог ухаж төнхөх эрхийг хувийн компанид дур мэдэн олгосон эрх баригч­дын ажилд Сүхбаатар аймгаас гарвалтай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гигүүн М.Зоригт нар оролцоогүй юм гэхэд энэ талаар хамгийн түрүүнд дуулж, мэдсэн л байх учиртай.

Одоогоор дээрх эрх­мүүд Дарьгангын жаахан Алтан-Овоог ху­вийн компанид өгчихсөн талаар амнаасаа ганц үг ган­хийчээгүй л байна. Харин бодитой үнэн нь энэ намар Ганга нууранд хунгийн чуулга үзэхээр очиход "Мон­гол Ураниум Ресурс” ком­­панийн хамгаалалтын ажилтнууд хөөж туугаад аягүй бол сүр, хүчийг үзүү­­­лэн зодоон нүдээндээ тулж ч магадгүй болжээ.

Тун удахгүй Алтан-Овоон дээр гарч сүлд хийморио сэргээх тухай бодохын ч хэрэггүй болж, хэрэг бишд­­­вэл тэр компанийн ухаж төнхсөн уранд хордож Улаан­бадрахын хэдэн тугал, бя­руу­ны оронд үзэсгэлэнт сайхан хун шувуунаас эх­­­лээд дарьгангачууд ч хор­­­­дож эхлэх цаг ойртож бай­гаа юмсанж. Байдал нэг иймэрхүү л байна.

Дарь­­­гангын алдарт Алтан-Овоо ураны балгаар ухаж сүйт­гүүлэх цаг хаяанд иржээ. Гэхдээ ариун дагшин Алтан-Овоог ар өврөөс нь ухаж, төнхсөн нь битгий хэл аян замд гарахдаа мэхийж ёслоогүй цэргийн гэр бүлд хатуурхаж, автын осолд оруулсан, охин хүүхдээ дагуулж овоон дээр гарсан өвгөжөөр жолооч за­мын хажуу руу машинтайгаа унасан гэх зэрэг яриа байдаг. Тиймээс Алтан-Овоогийн шир­вээлтэд авсан, өгсөн нь тэсэх­гүй л болов уу.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:

Төрийн тахилгат Алтан-Овоог ар өврөөс нь ухаж төнхөх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани