Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын сайтын холбоо Н.Алтанхуягт эсэргүүцэл илэрхийлж байна

 

 Монголын сайтын холбоо Н.Алтанхуягт эсэргүүцэл илэрхийлж байна

 

/Мэдэгдэл/

Хувийн бизнесийнх нь булхайг илчилсэн вэбсайтыг өөрөө даргыг нь томилдог агентлагаа хөдөлгөж хэдхэн цагийн дотор хааж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халдсан увайгүй үйлдлийг өчигдөр буюу 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргалаа. Утасны цаадах ярианаас өөр ямар ч албан ёсны шаардлага, бичиг цаасгүйгээр нүд ирмэхийн зуурт мэдээллийн хэрэгсэлд халдсан энэ үйлдэл нь Н.Алтанхуягийг Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй хүн гэдгийг нотлох бас нэгэн "хар жишээ” болж байна. Монголын Сайтын Холбооны гишүүн AMJILT.COM сайтыг 2014 оны 7 дугаар сарын 4-ний үдшийн 20 цагийн орчим Харилцаа холбооны Зохицуулах Хорооноос хар жагсаалтад оруулан хааснаараа хууль зөрчин, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль бус аргаар бүдүүлгээр халдсан явдал боллоо гэж үзэж Монголын Сайтын Холбооны нийт гишүүн вэбсайтууд эсэргүүцлээ илэрхийлэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Н.Алтанхуяг нь "Хаан жимс” амралтын газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг гэдгээ АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ил тод зарласан байдаг бөгөөд тус амралтын газар Туул гол руу бохир усаа асгаж, байгаль орчинг бохирдуулж байгааг  Монголын Сайтын Холбооны гишүүн, Монгол улсын тэргүүлэх топ сайтын нэг, Монголын анхны вэбсайтуудын нэг, зургаан жилийн түүхэн замналтай AMJILT.COM  сайтын сэтгүүлчид шүүмжлэн, баримт нотолгоотой, гэрэл зураг бүхий сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм. Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайдын компани хууль зөрчиж, байгаль орчин бохирдуулж байгаа үйлдлээ засаж залруулан арга хэмжээ авахынхаа оронд ХХЗХ-г ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, дур зоргоороо авирлахыгаа илүүд үзжээ. Зүй нь дээрх мэдээ мэдээллийн эсрэг гомдолтой байгаа бол гомдлоо ном журмын дагуу гаргаж, шийдүүлэх учиртай. Гэтэл тэрээр ХХЗХ-г вэбсайтуудын "Дээд шүүх” гэж хараад байгаа бололтой юм. Дүрдээ хэт итгэсэн нөгөө "Дээд шүүх” нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд албан бичиг ч өгсөнгүй, ганц удаа утсаар ярьж айлгаад л, "хар авдар”-т хавхийтэл нь дараад авав.

AMJILT.COM  сайтад 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр  "Ерөнхий сайдын Хаан жимс  амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай фото сурвалжлага нийтлэгдсэний дараа ХХЗХ-оос өөрийгөө Алтай гэж танилцуулсан эмэгтэй сайтын редакц руу утсаар ярьж "Энэ мэдээллийг устга, залруулга гарга. Тэгэхгүй бол сайтыг чинь нэг цагийн дотор хаана” хэмээн сүрдүүлж, улмаар хэлсэн үгээ нотлон тус вэбсайтын Монгол дахь дотоод хандалтыг хаасан байна. Энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, тухайлбал, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Монгол улсын компанийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль зэргийг ноцтойгоор зөрчжээ. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд "Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах болон тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн, энэ гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалт бий. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, мэдээлэл олж авах, дамжуулах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд АН-ын дарга МУ-ын Ерөнхий сайд ноцтойгоор халдаж, түүний  хууль бус үйлдлийг хаацайлахын төлөө Харилцаа холбооны зохицуулах хороо сэтгүүлчдийг дарамтлан хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд нь саад хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж байгаад Монголын Сайтын Холбооны гишүүд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. "Монголын Сайтын Холбоо” ТББ энэхүү ноцтой бусармаг үйлдлийг эрс буруушааж, Монгол улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө, иргэн бүрийн мэдэх эрхийг ханган, ард түмэнд бодит мэдээ мэдээллийг түргэн шуурхай, хараат бусаар түгээх үүрэгтээ үнэнч зүтгэж, хэвлэл мэдээллийн салбарын өнөө цагийн түүчээ болж яваа вэбсайтуудынхаа эрх ашгийг хамгаалах байр суурин дээр тууштай зогсож, нэгдмэл байр суурийг барина. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, салбарын бусад холбоодыг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Ард түмнийхээ мэдэх эрхэд бүдүүлгээр халддаг, хувийн эрх ашгаа улсынхаас дээгүүрт тавьдаг, ах дүү хамаатан садан, танил талаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөлжиж баяжих, идэж завших боломжийг олгодог гэгддэг Н.Алтанхуягийн хувийн бизнесийн талаар нийтлээд "Монгол Шиндлерийн бүртгэл”-д бүртгэгдсэн Монголын топ сайтын нэг AMJILT.COM вэбсайтын зуу зуун мянган үнэнч хэрэглэгчид та бүхэн ч бидэнтэй нэгдэж мэдэх эрхээ, Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн иргэний суурь эрхээ хамгаалан тэмцэнэ үү?

Монголын Сайтын Холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийгээд түүний гар хөл, хувийн "бие хамгаалагч” шиг нь аашилж авирлаж байгаа ХХЗХ-нд дараах боломжуудаас сонголтоо хийхийг санал болгож байна. Нэгд, "Хаан жимс” амралтын газрын бохир ус Туул гол бузарлаж байгаа булхайг хаацайлан вэбсайтын үйл ажиллагааг хүчээр таслан зогсоосон увайгүй үйлдлээ залруулж, вэбсайтыг нэн даруй "хар жагсаалт”-аас хасч үйл ажиллагааг нь сэргээх боломж та бүхний гарт байна. Удаах нь, ХХЗХ-ны мэргэжилтний хэвлэл мэдээллийн хэрэгслийг айлган сүрдүүлж дарамталсан ярианы бичлэгийг Монголын Сайтын Холбооны гишүүн вэбсайтууд олон нийтэд дэлгэн үзүүлэх тэр агшинд өөрсдийн хийсэн үйлдлээ сэргээн санаж, сонсч мэдэх боломж нээлттэй үлдлээ. Байгуулагдаад 5 жил болж байгаа, вэбсайтуудын орчин дахь хамгийн ууган ТББ болох Монголын Сайтын Холбоо ТББ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шат дараатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах болно.  

"Монголын Сайтын Холбоо” ТББ-ын жинхэнэ гишүүн 116 вэбсайт

2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Монголын сайтын холбоо Н.Алтанхуягт эсэргүүцэл илэрхийлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани