Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НЭГ ЕЭВЭНГИЙН ХОЁР ТАЛ БУЮУ КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА = ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЗАРЧМУУД

Б.БАТБИЛЭГ

Ертөнцийн долоон тэрбум хүнд байгалийн баялгаараа амьдрах хувь заяа тэгш заяасангүй. Тэдний 3,5 тэрбум нь л газрын тос, байгалийн хий, эрдэс баялгаар баян орнуудад амьдарч буй. Тэрхүү байгалийн баялаг ихтэй орнуудын тоонд багтсан монголчууд бид азтай хүмүүс.

Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбар ДНБ-ий 18.5, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 67.3, экспортыг нийт бүтээгдэхүүний 67.3, экспортын нийт бүтээгдэхүүний 72.5 хувийг тус тус үйлдвэрлэсэн гэсэн статистик бий. Монголын төмөр замын ачаа тээвэрлэлтийн 70 хувийг энн салбарын бүтээгдэхүүн эзлэх жишээтэй. 

Монгол Улсын нийгэм, эдийн засагт асар их нөлөөгөө үзүүлж, урагш нь чирэх зүтгүүр болсон энэ салбарт өөрийн гэсэн ёс зүйн кодекс нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гурван талт бүлгээс 2007 онд тунхагласан "Хариуцлагатай уул уурхайн зарчим” билээ. Найман зүйл бүхий энэхүү зарчим нь уул уурхайн салбар дахь компанийн нийгмийн хариуцлагын нилээн боловсронгуй хэлбэр, салбарын онцлог, үйл ажиллагаанд нь тохирсон загвар болсон. Гэвч хариуцлагатай уул уурхайн зарчмууд тус салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд бүрэн дүүрэн хэрэгжиж чадахгүй байна. Энэ нь дараах хэдэн шалтгаанаас болж байна хэмээн үзэж болох юм. Үүнд: 

-          үнэлэх, дүгнэх үндэсний жишиг байхгүй (шалгуур үзүүлэлт байхгүй)

-          зарчимууд тус бүрээр стандарт, ёс зүйн хэм хэмжээ бүрэн бус, эсвэл байхгүй

-          хэрэгжүүлэх талаар соён гэгээрүүлэх ажил хийгдээгүй

-          санхүүжилт хомсдолтой г.м.

Хэдийгээр "Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга” ТББ-аас Хариуцлагатай уул уурхайн зарчмын хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг боловсруулж, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах, аргачлалыг бөглөх сургалтыг явуулж эхэлсэн ч үр дүн нь тодорхойгүй, дөнгөж эхлэлийн шатандаа байгаа юм.

Харин 2012 онд СХЗГ-аас "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх удирдамж (Зөвлөмж)” MNS ISO 26000:2012 үндэсний стандартыг баталсан нь нэг талаар уул уурхайн салбарт компанийн нийгмийн хариуцлагыг нэвтрүүлэх, нөгөөтэйгүүр хариуцлагатай уул уурхайн зарчмыг  хэрэгжүүлэхэд том түлхэц, бас үндэс суурь боллоо. Нийт 7 бүлэг бүхий уг стандартын үндсэн бүрэлдэхүүн, зарчим болон хариуцлагатай уул уурхайн зарчмууд хоорондоо яв цав нийцэж байгаагаараа онцлогтой аж.  Үүнийг доорх хүснэгтээс харж болно.

 MNS ISO 26000:2012-ИЙН   ЗАРЧИМ

 ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН   ЗАРЧИМ

1

Тайлагнах зарчим

2

Ил тод байх зарчим

1.Ил тод нээлттэй байх

3

Шударга байх зарчим

2.Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх

4

Оролцогч талуудын сонирхлыг хүндэтгэх зарчим

3.Олон талын оролцоог хангах

5

Хууль дүрмийг сахих зарчим

4.Хуулийг сахин дээдлэх

6

Олон улсын норм, хэм хэмжээг мөрдөх

4.Хуулийг сахин дээдлэх

7

Хүний эрхийг хүндэтгэх зарчим

5.Хүмүүнлэг ёс зүйтэй байх

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН   ЗАРЧИМ

 MNS ISO 26000:2012-ИЙН    ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН

Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах

6.8. Нийгмийн харилцаа ба хөгжил бүлэгт-Тухайн нийгмийн хөгжилд байгууллага хувь нэмрээ оруулсанаар нийгмийн бүх түвшинд нийгмийн сайн сайхныг хэрэгжүүлэх боломжийг олгоно.

Үр өгөөжтэй байх

6-р бүлэгт. Нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэгт. Аливаа байгууллага нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлж чадвал үр өгөөжийг хүртэж болно

Дэвшилтэд технологид суурилсан байх

6.8.6-д Технологийн дэвшил ба түүнд хүрэх арга зам

Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн асуудал нь техник технологийн нэвтэрүүлэлтийн хүрээнд шаардагдаж байгаа шинэ ур чадвар, тусгай мэдлэг арга ажиллагааг ажилчдад эзэмшүүлэх, давтан сургах замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэг хариуцлагатай шууд холбоотой байдаг

Эндээс харахад хариуцлагатай уул уурхайн зарчмууд дээрх стандартын 4 дүгээр бүлэгт тодорхойлсон нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх явцад баримтлах долоон гол зарчим, мөн 6 дугаар бүлэгт тодорхойлсон нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүнд бүрэн тусгагдаж чаджээ. Тэгэхээр эрдэс баялгийн салбар дахь нийгмийн хариуцлага тодорхой алхмаар урагшлах боломж бол "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх удирдамж (Зөвлөмж)” MNS ISO 26000:2012 үндэсний стандарт юм.

Компанийн нийгмийн хариуцлагын зарчмууд эрдэс баялгийн салбарт

Эдгээр зарчмуудаас эрдэс баялгийн салбарт тодорхой хэмжээгээр хэрэгжиж буй зарим нэгийг дэлгэрэнгүй авч үзье.  

Ил тод, нээлттэй байх: Хариуцлагатай уул уурхайн зарчмуудаас хамгийн сайн хэрэгжиж буй нь энэ зарчим юм. Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-д 2006 онд нэгдэн орж, улмаар төр, компани, иргэний нийгмийн тэгш төлөөлөл бүхий ОҮИТБС-ын Үндэсний Зөвлөл, Ажлын хэсгийг байгуулж ажиллаж байна.

Энэхүү санаачилгын хамгийн гол зарчим нь төр уул уурхайн компаниудаас авснаа тайлагнах, компани төрд  төлснөө тайлагнах, тэдгээр тайлангуудыг хараат бус хөндлөнгийн этгээд /ихэвчлэн аудитын компаниуд/ нэгтгэж, олон нийтэд танилцуулах явдал аж. Анх 2006 онд нийт 64 компани л ил тод байдлын тайлангаа гаргаж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 1500-д хүрчээ. Мөн төлсөн, авсан мөнгөний зөрүү анх 25 тэрбум төгрөгт хүрч байсан бол 2012 оны тайлагналаар 40 гаруй сая төгрөг болж. Дээрх бүх баримт нь ОҮИТБС манай улсад амжилттай хэрэгжиж байгаагийн тод жишээ болов уу.

Нийгмийн хариуцлагын стандартад ч энэ зарчмыг:

-          Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага өөрийн үйл ажиллагааныхаа нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд ямар нэг нөлөөлөл үзүүлснээ сайн дурын үндсэн дээр ил тайлагнах нь нэгдэх зарчим,

-          Тухайн байгууллага нийгэм , эдийн засаг, хүрээлэн буй орчинд нөлөөлөх чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа ил тод байх гэсэн нь хоёр дахь зарчим хэмээн томьёолсон байдаг.

Ямартай ч ОҮИТБС нь уул уурхайн компаниудыг илүү хариуцлагатай болгож, авлига, хээл хахууль гэх мэт эрсдлээс тодорхой хэмжээгээр хамгаалж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Байгууллага ил тод, шударга үйл ажиллагаа явуулж, улам бүр өргөжин тэлэхийн хэрээр нийгмийн хариуцлага дээшилж улмаар нэр хүнд нь асар ихээр өсч, хүлээж байснаас илүү эерэг үр дүнд хүрч, дарамт шахалтгүй, айх эмээх, болгоомжлох зүйлгүй болж шударга ёсны үр шимийг хүртэх нь дамжиггүй.

Олон талын оролцоог хангах: Өнөөдөр эрдэс баялгийн салбарын төрийн байгууллагаас авахуулаад аж ахуйн нэгжүүд хүртэл иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх, тэднийг өөрсдийн үйл ажиллагаандаа оролцуулах замыг сонгох болов. Уул уурхайн салбарыг тойрсон аливаа хардлага, бодит бус мэдээлэл нь салбарын хэвийн хөгжил, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн юм. Салбарын хөгжлийг чөдөрлөсөн энэхүү бэрхшээлийг эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын хамтын оролцоо, зөвшилцлийн аргаар шийдвэрлэх нь зөв гарц байлаа. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, байгаль орчноо хамгаалах хөдөлгөөнийхөн, уул уурхайн компани, төрийн байгууллагууд бүгд нэгэн ширээний ард сууж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлэх болсон нь 2006 он. Эндээс олон талт оролцогч бүлгүүдийн идэвхтэй оролцоо бүхий "Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга” ТББ байгуулагдаж ОҮИТБС зэрэг бусад байгууллагаар улам бүр өргөжин тэлж байна. Өнөөдөр олон талт оролцогчдын бүлэг буюу төр, иргэн, хувийн хэвшил гэсэн тулгын 3 чулуугүйгээр эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг төсөөлөхийн аргагүй болжээ. Уул уурхайн яамны дэргэдэх Олон нийтийн зөвлөл, ОҮИТБС, "Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга” ТББ, уул уурхайн компаниудын орон нутгийг хөгжүүлэх зөвлөл гээд энэ чиглэлээр бодитой ажил хэрэг болсон олон бүтцийг дурдаад орхиё.      

MNS ISO 26000:2012 үндэсний стандартад зааснаар "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг олон улсын жишгийн дагуу зөв тодорхойлж, мөрдүүлэх нь нийгмийн хариуцлагын үндсэн асуудлын нэг юм. Оролцогч тал гэдэг нь ТББ, иргэд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн болон бүх шатны төрийн байгууллагууд, тэдний төлөөлөл багтана. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, харгалзан үзнэ” гэжээ.

Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх: Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэн бүхний хамгийн түрүүнд баримтлан мөрдөх зарчим юм. Байгаль орчныг нөхөн сэргээх, уурхайн нөлөөллийн бүс дэх иргэдийн амьдралын баталгааг хангах чиглэлээр уул уурхайн компаниуд багагүй ажил хийж байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2006 оноос эхлэн нөхөн сэргээлтийн чиглэлээр амжилттай ажилласан аж ахуйн нэгжүүд дээр үзүүлэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү арга хэмжээний үр дүнд аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн тэргүүн туршлагаас суралцан, илүү бүтээлч, ажил хэрэгч хандлагаар ажиллах болсон нь анзаарагддаг. Түүнчлэн олон төрийн болоод ТББ-аас "Байгаль орчинд ээлтэй аж ахуйн нэгж”-ийг шалгаруулдаг болсон нь уул уурхайн компаниудад багагүй урам өгч байгаа юм.

"Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал”. Эдгээр үгс зөвхөн уриа төдий биш, бодит ажил хэрэг болжээ. Яг ний нуугүй өгүүлэхэд саяхныг хүртэл ихэнх аж ахуйн нэгж аюулгүй ажиллагааг ойшоодоггүй, холбогдох стандарт журмыг хэрэгжүүлдэггүй, ор нэр төдий ойлголт байлаа. Харин барууны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах болсноор, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй ажиллагаа, дэвшилтэт техник технологийг Монгол хөрсөнд нэвтрүүлсэн юм.

Уул уурхайн салбар өндөр хөгжсөн дэлхийн улс орнуудад "Эхлээд аюулгүй ажиллагаа, дараа нь үйлдвэрлэл” гэсэн зарчим мөрдөгддөг билээ. Аюулгүй ажиллагааг чанд баримталснаар уул уурхайн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, тэр хэрээр тухайн аж ахуйн нэгжийн нэр хүнд дээшилж, ашиг орлого ч нэмэгдэх нь зүйн хэрэг. Аюулгүй ажиллагааны чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн олсон ололт амжилтыг энэхүү нийтлэлдээ дурдахгүй орхиё.

Ямартай ч "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” OHSAS 18001:2012 үндэсний стандарт батлагдаж, түүнийг сурталчлан таниулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэвшүүлэх сургалтыг СХЗГ, МУУҮА хамтран зохион байгуулж байгаа нь ч энэхүү нийгмийн хариуцлагын зарчмыг бодит ажил хэрэг болгож буйн тод жишээ болов уу. Түүнчлэн МУУҮА-иас 2012 оноос эхлэн жил бүр зохион байгуулах болсон "Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын цар хүрээ улам бүр өргөжиж байгаа нь аюулгүй уул уурхайн үйлдвэрлэл энэ салбарын нүүр царай болж буйг тод харуулж байна.   

            Дээр өгүүлсэн бүхнийг нэгтгэн дүгнэхэд "Нийгмийн хариуцлагын стандарт MNS ISO 26000:2012”, хариуцлагатай уул уурхайн зарчмууд нь тэс өөр ойлголт бус, харин нэршил нь ондоо ч зорилго, чиглэл ижил буюу нэг еэвэнгийн хоёр тал болох нь харагдаж байна. Тиймээс стандарт, зарчим хоёрын сонсогдох нэр сүрнээс эмээлгүйгээр, нэгэн цогц ойлголт болгон үйл ажиллагаандаа хэвшүүлэх нь зөв гарц юм аа.

Эцэст нь "Нийгмийн хариуцлагын стандарт MNS ISO 26000:2012” сайн дурын үндсэн дээр хэрэгжих стандарт учраас олон нийт, аж ахуйн нэгжүүд зэрэг зорилтот бүлгүүдэд сурталчлан таниулах, үйл ажиллагаандаа хэвшүүлэхэд нь дэмжлэг болгох үүднээс сургалт зохион байгуулах нь зүйтэй. Б.БАТБИЛЭГ

Ертөнцийн долоон тэрбум хүнд байгалийн баялгаараа амьдрах хувь заяа тэгш заяасангүй. Тэдний 3,5 тэрбум нь л газрын тос, байгалийн хий, эрдэс баялгаар баян орнуудад амьдарч буй. Тэрхүү байгалийн баялаг ихтэй орнуудын тоонд багтсан монголчууд бид азтай хүмүүс.

ªíãºðñºí îíû áàéäëààð óóë óóðõàéí ñàëáàð ÄÍÁ-èé 18,5, àæ ¿éëäâýðèéí ñàëáàðûí íèéò á¿òýýãäýõ¿¿íèé 67,3, экспортын нийт бүтээгдэхүүний 72,5 õóâèéã тус тус ¿éëäâýðëýñýí ãýñýí ñòàòèñòèê áèé. Ìîíãîëûí òºìºð çàìûí à÷àà òýýâýðëýëòèéí 70 õóâèéã ýíý ñàëáàðûí á¿òýýãäýõ¿¿í ýçëýõ æèøýýòýé.

Эцэст нь "Нийгмийн хариуцлагын стандарт MNS ISO 26000:2012” сайн дурын үндсэн дээр хэрэгжих стандарт учраас олон нийт, аж ахуйн нэгжүүд зэрэг зорилтот бүлгүүдэд сурталчлан таниулах, үйл ажиллагаандаа хэвшүүлэхэд нь дэмжлэг болгох үүднээс сургалт зохион байгуулах нь зүйтэй. 

НЭГ ЕЭВЭНГИЙН ХОЁР ТАЛ БУЮУ КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА = ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ЗАРЧМУУД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани