Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Гансүрэн: Цөмийн энергийн салбарын хөгжилд саад хийж байгаа хүмүүсийг гайхаж байна

Д.Гансүрэн: Цөмийн энергийн салбарын хөгжилд саад хийж байгаа хүмүүсийг гайхаж байна

"Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Д.Гансүрэнтэй ярилцлаа.

-Үндэсний үзэлтэй гэх хөдөлгөөнүүд Монголд атомын цахилгаан станц барих тал дээр эсрэг тэсрэг байр суурьтай байдаг?

-Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би үндэсний үзэлтэн. Үндэсний үзэлтэй, эх оронч залуучуудын хувьд дээр үеэсээ ярьж ирсэн үндсэн хэдэн зарчим байдаг юм. Нэгдүгээрт манай улс хүчирхэг тусгаар улс болох. Үндэстэн бүгд нэг зүг рүү харах. Дэлхийн хөгжилтэй эн тэнцэх. Өөрсдийнхөө үнэт өвийг хадгалж авч үлдэх. Үндэсний эв нэгдэл гэсэн ийм олон зүйл бий. Бидний үндсэн зорилго бол Монгол Улсыг хүчирхэг болгож, гаднаас аль болох хараат бус байлгах. Энэ бол Монгол хүн болгоны зүрхэнд байгаа хүсэл. Гэтэл бид өнөөдөр нефтийн бүтээгдэхүүн, цахилгаанаар яалтгүй ч үгүй хараат байна.

ОХУ-аас бид цахилгаанаа импортолж авдаг. Гэтэл тэр тогийг атомын цахилгаан станцаасаа манайд өгч байна. "Хөх Монгол бүлгэм”, "Даяар Монгол”, "Цагаан хас” зэрэг үндэсний үзэлтэй олон хөдөлгөөнүүд энэ эрчим хүчийг хөгжүүлэх ёстой гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Тийм учраас ч энэ бүхнийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцохгүй байгаа. Эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцож байгаа ганц үндэсний үзэлтэй хөдөлгөөн байгаа нь нондин байгуулагдсан "Босоо хөх Монгол”. Энэ хөдөлгөөнийхөн ингээд яваад байгаад гайхаж байна.

Тус хөдөлгөөнд байгаа залуус анх манай бүлгэмд байсан залуучууд. Тэд "Бид тусдаа хөдөлгөөн байгууллаа” гээд гарсан хүмүүс. Манай бүлгэмээс гарчихаад ийм үйл ажиллагаа явуулаад байгаад гайхаад байгаа юм. Тэднийг манай бүлгэмд байхад би "Монгол Улс тог цахилгаанаараа хараат бус байх ёстой. Нефтийн бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулах ёстой. Монголд хүнд үйлдвэрүүд байгуулах ёстой” гэж байнга хэлдэг байсан шүү. Энэ бүхэн эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байгаа. Эхлэл нь тавигдаж эхлэнгүүт зарим нь улс эх орны хөгжлөөс чаргууцалдаад байгааг ойлгохгүй байна.

-Цөмийн инерги, атомын цахилгаан станцыг эсэргүүцээд буй хүмүүс үүнийг мөхөл рүү хөтлөх эрсдэлтэй зам гэж яриад байдаг?

-Эрсдэл бол бүх юманд байдаг. Хөдөлгөөн хийж л байгаа бол хүн эрсдэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ эрсдлийг тийм аймаар, хадны мангаа шиг  гэж бодохгүй байна. Яагаад гэвэл энэ талаар тодорхой хэмжээний материалуудтай уншиж танилцаж байсан. Цөмийн энерги Монголд хөгжих ёстой гэдгийг 1990-ээд оноос хойш л ярьж байгаа. 2006 онд "Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн болчихоод ч энэ тухай ярьдаг байсан. Энэ бол ганц миний биш үндэсний үзэлтнүүдийн мөрөөдөл байсан.

-Аливаа нэг хөдөлгөөн, бүлгэмийг хэн нэгэн нөлөө бүхий хүний аясаар хөдөлдөг. Мөнгө өгсөн хэний ч талд зогсдог гэж ойлгох нь бий?

-Тийм хар ард түмний дунд байдаг. "Хөх Монгол бүлгэм” ер нь жагсч, жагсаал зохион байгуулаад байдаггүй. Манайх бол үндэсний эв нэгдлийг эрхэмлэдэг бүлгэм. Шуу хугарсан ч ханцуйндаа, ходоод хагарсан ч тогоондоо гэдэг. Үүн шиг бид дотоодынхоо асуудлыг гадаадад яриад гайхуулаад шившиг болоод жагсацгаагаад байх шаардлагагүй. Муу төр гэж байдаггүй. Төрд ажиллаж байгаа муу хүмүүс гэж бий. Төрд шургалсан зальтай, хомхой этгээдүүд байгаа. Түүнээс биш муу төр гэж байхгүй. Төрөө муучилж болохгүй.

Эх орон маань хөгжихөд юу нутагших гээд байна вэ гэдгийг харах ёстой. Дэлхийд 439 цөмийн реактор ажиллаж байна. Ураныг олборлож эхэлж байна гэдэг чинь үүний эхлэл байхгүй юу. Ураны салбарыг Монголд хөл дээрээ босох гэж байна гэж харж байна. Хөлд орох гэж байгаа хүүхдийн дух руу нь түлхэж унагаад, хөлд нь дэгээ тавиад байх хэрэггүй. Үүнийг бид анзаарах ёстой.

-Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гээд эхлэхээр эсэргүүцэгчид гарч ирээд байгаа. Эдгээр эсэргүүцэгчдийн ард талд хэн байгаа вэ гэдэг асуулт олны анхаарлыг татдаг?

-Яагаад Монгол Улсыг энхийн зорилгоор цөмийн эрчим хүчийг хэрэглэх гээд үе шаттай ажлуудаа хийгээд эхлэхээр тэрийг нь таслан зогсоох гээд байгаа юм бэ. Та худалдагч байлаа гэж бодъё. Таны худалдан авагч танаас бараа худалдаж авахаа болиод өөр газартай харьцаад эхлэх буюу эсвэл өөрөө тэр бараагаа үйлдвэрлээд эхэлбэл та дургүй л байна. Ийм л гадны бодлого яваад байгаа юм биш байгаа даа. Монголыг өөрөөсөө хараат байлгах гэсэн гүрнүүдийн бодлого явж байж мэднэ. Бид хоёр том гүрний дунд байгаа болохоор аль болох бүхнийг өөрсдөө чаддаг байх ёстой.

Гэхдээ уранаа олборлочих дотоодын компани байхгүй л дээ. Магадгүй намайг "Арева”-г өмөөрлөө гэж бодох байх. Энэ компанийг судалсан. Дэлхийд үнэхээр тэргүүлдэг компани. Үндэсний аюулгүй байдал талаасаа харахад л "Арева”-г хөөж гаргалаа гэхэд араас нь хэн нэгэн орж ирэх нь ойлгомжтой. Тэд орж ирэх гээд хаалганы цаана хүлээгээд зогсч байна. Тийм болохоор бид гуравдагч орноос хөндлөн шугам татах нь зөв.

Монгол Улс хүчирхэг байж, хүн нь эрүүл байх ёстой. Уранд хордсон малын тухай  яриад байгаа байхгүй юу. Тэгтэл утаанд хордож байгаа Улаанбаатарын сая гаруй хүний асуудал яагаад яригдахгүй байгаа юм бэ. Хэрвээ цөмийн станцтай болбол цахилгааны үнэ арав дахин хямдарна. Зургаан тонн нүүрснээс гаргадаг цахилгааныг нэг грамм уранаас гаргана. Ингэхээр тогны үнэ яаж хямдрахыг үүнээс харж болно. Өнөөдөр Монголд тог нь үнэтэй болохоор үйлдвэрлэл хөгжихгүй байгаа юм.

-Цөмийн станцтай болохыг эсэргүүцэгчдийг хэн нэгнээс асар их хэмжээний санхүүжилт авч хариуд нь жагсаал цуглаан хийдэг гэх юм?

-Үндэстэн өөрсдөө арчаагүй, эв нэгдэлгүйгээсээ болж бусдын идэш болдог. Үүнийг эдийн засгийн алуурчид хийдэг. Манайд ч энэ бодлого хэрэгжээд байна. Бид өөрсдөө өнөөдөр хоорондоо эв нэгдэлтэй байж, авч үлдэх ёстой юмаа авч үлдэх хэрэгтэй байна. Дэлхийгээс хэрэглэх ёстой технологио хэрэглэх ёстой. ОХУ, БНАСАУ, БНХАУ, Япон гээд бүгд л цөмийн эрчим хүчийг хэрэглэж байна шүү дээ. Хойд Солонгос батлан хамгаалах салбартаа үүнийг ашиглачихсан, бэлдчихсэн зүйлс нь ч байгаа болохоор хүчирхэг байгаа юм, хэнээс ч айхгүй. Үүн дээр бид дэлхийгээс хоцроод байна. Гадагшаа зарахаа байг гэхэд дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний цөмийн реактор яагаад ажиллуулж болохгүй гэж. Тог цахилгаан хямдарвал өнөө халуун, хүйтэн усны шугам,  сүлжээ гэх юмгүй болно. Утас татаад л боллоо. Гэр хорооллынхон гал түлэхгүй, цахилгаанаар дулаанаа шийднэ. Бид асар өргөн уудам нутагтай ч дэд бүтцийн шугамандаа баригдаад хөгжихгүй байна. Нүүрс түлж, үнстэйгээ хутгалдсан амьдралаар амьдрахаа больчихно. Ингэж амьдармаар байна шүү дээ.

-Ураныг олборлох, цөмийн станц байгуулах тал дээр хүмүүс айдастай байдаг нь бас нэг хүлээс болдог гэдэг?

-Атомын бөмбөг биш шүү дээ. Уран олборлох нь алт олборлохоос бага хор хохиролтой, байгальд. Алт олборлоход уулыг нурааж, усыг эргүүлдэг. Харин ураныг өрөмдөөд л олборлочихдог юм билээ. Энэ бүхнийг Монголд ашигтай салбар гэдгээр нь хараасай гэж хүсч байна.

Хүний эрх гэж ярьдаг АНУ өнөөдөр олон тооны цөмийн станц ажиллуулж байна. Монгол Улсын хилийг дагаад БНХАУ-ын дөрөв таван цөмийн станц ажиллаж байгаа юм. ОХУ-д ч мөн адил. Казахстан улс шинээр хүүхэд мэндлэхэд дансанд нь 10 мянган ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө хийдэг гэж дуулсан. Атомын олон цахилгаан станцтай, үйлдвэрлэгч орон болчихсон болохоор аргагүй юм.

Манай цахилгаан станцууд чинь бараг тавин хувийн алдагдалтай ажиллаж байгаа шүү дээ. Тэр алдагдлыг төр нөхдөг, тогтой байхын тулд.

Цөмийн салбар Монголд нутагшаасай, хөгжөөсэй гэж олон жил хүсч ирсэн болохоор эхлэл нь тавигдаж байгаад талархан хүлээж авсан. Ямар ч л байсан Монгол Улс тэр зам руугаа орж байна. Гэтэл үүнд тээг, садаа дэгээ тавьсан хүмүүс гарч ирээд байна. Тэр хүмүүс тийм сүрхий байсан бол өмнө нь уул уурхайтай холбоотой олон асуудал үүсэхэд дуугарах нь яасан юм бэ. Чив чимээгүй байж байснаа гэнэт л Монголд хэрэгтэй юм хийх гээд эхэлтэл хориг тавиад байгаа нь сонин байгаа байхгүй юу. Бид хөгжил дорой байсан учраас Манжид эзлэгдсэн. 1913-1915 оны хэлэлцээрт зэвсэггүй байсан болохоор газар нутаг, ахан дүүсээ алдсан шүү дээ. Тэмцэх чадваргүй, дэлхийн технологиос хол хаягдчихсан байсан байхгүй юу. Өнөөдөр дэлхий цөмийн инергийг ашиглаад хөгжөөд байхад бид нүүрсээ түлээд дундад зуунаараа амьдраад байна. Энэ байдлаас аврах гарц бол цөмийн цахилгаан станцтай болох.

Д.САРУУЛ

Д.Гансүрэн: Цөмийн энергийн салбарын хөгжилд саад хийж байгаа хүмүүсийг гайхаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани