Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Ганбаатар: "Арева" байгаль орчны үнэлгээгүйгээр 2,7 тонн уран олборлосон

Ж.Ганбаатар: "Арева" байгаль орчны үнэлгээгүйгээр 2,7 тонн уран олборлосонГамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очоод ирсэн. Ямар зорилгоор тус нутгийг зорив?

-Улаанбадрах сумын бүх багийн хурал Нэгдүгээр сарын 22-нд болсон. Уг хурлаар өнгөрсөн жилийн хийсэн ажлаа тайлагнаж, ирэх жилийн төлөвлөлгөө ярьдаг. Уг хурал дээр Улаанбадрах суманд ураны хайгуул хийж байгаа "Кожеговь" компанийнхан очиж яриа, таниулга хийх гэж байгаа талаар сонссон.

 

Иргэний нийгмийн байгууллагууд ямар зорилгоор очсон гэхээр малчид "Кожеговь"-ын талаар ямар ойлголт, бодолтой байгааг сонсохоор очсон. Гэхдээ хуралд ажиглагчаар оролцсон уу гэхээс ямар нэгэн асуулт, хариулт тавиагүй. Бидний зорилго бол малчид уг асуудлыг нэгдсэн хурлаараа хэрхэн ярих нь вэ гэдгийг битүүхэндээ тандаж судаллаа.

-Иргэний нийгмийн хэдэн байгууллагын төлөөлөл оролцсон бэ. "Арева"-гийн талөөлөл очсон юм уу?

-"Гал үндэстэн", Гамшгийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо, "Монголын дуу хоолой" ТББ зэрэг есөн байгууллагын төлөөлөл очсон. Ингээд 18.00 цагийн үед "Арева" компанийн Орон нутаг дахь хөгжлийн бодлогын газрын дарга Зулгэрэл, мөн хамтын ажиллагаа хариуцсан Анжела гэх зэрэг хүмүүс Улаанбадрах суманд ирсэн.

 

Эхлээд Засаг дарга болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй энгийн уулзалт хийсний дараа малчидтай яриа хийхийг хүссэн боловч малчид эрс эсэргүүцсэн. Тэнд цугласан дөрвөн багийн 1000 гаруй малчин "Арева" компанийн талаар нэг ч үг сонсохгүй гэдгээ шууд хэлсэн. Яагаад гэхээр тус компани нь тухайн орон нутагт одоо хэр нь шийдээгүй асуудлыг төр захиргааны байгууллагаар шийдээд яваад байна.

 

Тухайлбал, мал үхсэн асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар тодорхойлоогүй байна. Мөн 2013 оны долдугаар сарын 31-нд аймгийн Иргэдийн хурлын шийдвэр гарсан. "Арева" компанийг мал үхсэн асуудал тодорхой болтол үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх шийдвэр одоо хүртэл хэрэгжихгүй "Кожоговь" компани дураараа өрөмдлөг хийж байгаа. Эдгээр хууль бус үйлдэл нь малчдын эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн. Ингээд "Арева" компанийн төлөөллийг малчид хурлын танхимаас хөөж гаргасан.

 

Тэд мөн хариу үйлдэл хийж малчдад урлагийн тоглолтоор бэлэг барьсан. Ингээд тоглолтын дараа буюу шөнийн 23.00 цагт малчидтай дахин уулзах гэж оролдсон ч дахин бүтэлгүйтсэн. Малчид "Нутгийг маань орхиод зайл, Улаанбадрах бол эзэнтэй нутаг юм шүү. Эзэн нь бид байна. Иргэний нийгмийнхэн хамгаалсан, хамгаалаагүй эзэнтэй нутаг" хэмээн хашгирч байсан. Тэр байтугай "Ерөнхий сайд ямар ч шийдвэр гаргасан бид газар нутгаа худалдахгүй" гэж хэлсэн.


-Иргэний нийгмийн байгууллагууд үхэр үхсэн үеэс эхлээд "Арева"компанийг эсэргүүцэж ирсэн. "Кожоговь" компанийг яг ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа вэ?

-"Арева" компанийн үндсэн зөрчлийг харахад хайгуулын үедээ технологийн алдаа гаргасан. Мөн туршилтын үйлдвэрлэл явуулсан. Манай улсын хууль тогтоомжид туршилтын үйлдвэрлэл явуулна гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр тэд ямар хууль тогтоомжыг үндэслэж туршилтын үйлдвэрлэл хийсэн бэ гэдэг нь анхаарал татаад байгаа. Хайгуулын ангиуд туршилтын үйлдвэрлэл хийгээд байвал юу болох вэ. "Кожеговь" туршилтын үйлдвэрлэл хийгээд 2.7 тонн уран гаргаж аваад хадгалж байгаа шүү дээ.

 

Тэгэхээр туршилтын үйлдвэрлэл явуулах эрх зүйн акт гэж манай хуульд байхгүй. Иймд "Арева"-гийнхан ураныг дураараа олборлож байна. Хэрвээ туршилтын олборлолт явуулж байгаа бол зөвхөн лабораторийн дүгнэлт гаргах хэмжээний 100-400 Ф зэрэг хязгаарлагдмал хэмжээнд олборлох ёстой. Гэтэл 2.7 тонн уран олборлочихоод хадгалж байна. Энэ чинь зөвхөн малчид төдийгүй улс орныг бүхэлд нь доромжилж байгаа хэрэг. Түүнээс гадна "Арева" компани одоо болтол байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байхгүй байна.

 

Одоо хийлгэж байгаа гэж хэлсэн. Мөн хамгийн чухал асуудал юу гэхээр өнөөдөр ашиглалтын лицензээ авах гээд танилцуулж байгаа боловч үүнтэй холбоотой дэлхий нийтийн жишиг болсон хаалтын гэрээ гэж байдаг. Энэ асуудал "Арева" дээр ерөөсөө байхгүй. Үүнд манай төр, засгийн бодлого ч байхгүй байна. Энэ нь толгой өвдөж байгаа хүнд гэдэсний эм өгч байгаатай адил зүйл. Эсрэгээрээ антибиотик туршаад ч байгаа ч юм шиг тоглоом болж байна. Тэгэхээр малчид энэ эрсдэлийг ойлгоод эсэргүүцэж эхэлсэн байна.

-Тухайн бүс нутагт уран олборлосноос болж мал үхэж, өвчилж байгаа гэж эсэргүүцээд байгаа. Ямар хэлбэрээр мал хордож байна гэсэн үг вэ?

-Улаанбадрахын газар нутаг өнөөдөр цацрагийн хийн хордлого буюу тоорын хордлогод өртсөн байгаа нь илэрхий болсон байна. Яаж илэрч байна гэхээр үхсэн малын элэг, уушги өвчилсөн байна. Элгэнд маш том өөрчлөлт гарч байгааг малчид дарга, цэрэггүй бүгдэд нь үзүүлж байгаа шүү дээ. Уушгинд өөрчлөлт өгч байгаа нь агаар дуслын замаар тоорын хий ялгарч байгаагийн шинж тэмдэг ажиглагдаад эхэлж байна гэсэн үг.

 

Усанд селин, хүнд металл байгаа гэдгийг Засгийн газар баталчихсан. Гэтэл үүнтэй хамт тоорын хий гэдэг зүйл агаарт үүссэнээс малын уушги өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, хүний нүдэнд үзэгдэж, амтагдахгүй агаарт тоорын хий үүсээд байна. Үүсч байгаа шалтгаан нь "Кожеговь"-ийн хоёр хогийн цэгээс гадна өрөмдлөгийн цэгүүдэд агаарын хорт вакуум орчин бий болоод байна гэсэн хардлага юм л даа.

-Одоогоор малын өвчлөл хэр байгаа юм бол. Хурлын үеэр малчид энэ талаар ярьсан уу?

-Малчид одоо бол маш их айдастай байна. Мал төллөх дөхсөн энэ үед ямар төл гарах бол гэж түгшсэн малчид олон байна. Аргагүй шүү дээ.өмнөх жилүүдэд эмгэгтэй, гажигтай төл гарсан болохоор тэр байх. Зарим малчид малаа үхүүлэхгүйн тулд 40-60 километрт дүрвэж нүүсэн байна. Д.Норсүрэн гуайнх гэхэд 60 гаруй километрын цаана өвөлжиж байгаа юм билээ. "Арева" сая бас л шилдэг аргаа хэрэглэх гэж оролдлоо.

 

Юу гэхээр америкчууд тухайн үедээ индиануудын газар нутгийг нь авч уран олборлохдоо "Орон нутгийн та нар энэ үйлдвэрт маш өндөр цалинтай ажиллах боломжтой" гэж тархийг нь угааж байсан. Гэтэл өнөөдөр индианууд өнөөх хог хаягдал дундаа үлдчихсэн уйлаад сууж байна. Түүн шиг "Арева"-гийн ажилтнууд хуралд орж ирэнгүүтээ "Манай компанид ажилд орохоор өргөдөл өгсөн хүн байна уу". Та нарт өндөр цалингаар ажиллах давуу эрх байгаа шүү" гэж малчдын дургүйг хүргэлээ шүү дээ.

Өнөөдөр туршилтаар уран олборлосон "Кожеговь"-ийн хоёрхон цооногоос болоод Улаанбадрах сумын Аргалант баг гамшгийн аюулд хүрчихээд байхад юу гэж тэд өндөр цалинд хууртах юм бэ. Мөн "Малчин" сэтгүүл болон өдөр тутмын зарим сонинг Аргалант багийн 10 гаруй малчдад тарааж байя гэж малчдаас гуйсан байгаа юм. Малчдыг мэдээллээр хангах үүрэг нь орон нутгийн удирдлагуудын хийх ёстой ажил биз дээ. Энэ мэтээр малчдыг урвуулах аргаа олж ядаж байна даа.

-"Кожеговь"-ийн ураны орд газар ашиглалтад орох нь хоёр улсын хооронд гэрээ байгуулснаар тодорхой боллоо. Манайд ашигтай болоод гэрээ хийсэн байлгүй дээ...

-Ер нь дэлхий нийтэд ураны үнэ унасан энэ үед олборлох биш хаах тал руугаа болсон байна. Гэтэл манайд олборлохоор зүтгэж байгаа гадны компанийн сэдэл юу вэ. Тэд үнэгүй технологи хэрэглэж байгаа болохоор ураны үнэ яаж ч унасан ашигтай. Тийм учраас тэр технологийнхоо танилцуулгыг маш дэвшилттэй гэж ойлгуулж эхэлж байгаа нь мэдээлэл, мэдлэггүй хүмүүс дээр хийж байгаа тоглолт юм. Үүнийг би гамшгийн гэрээ болсон гэж үзэж байгаа.

 

Нэгдүгээрт "Арева компани бизнес ухагдахуунаар хандсан. Манай улсын хуульд гадны төрийн өмчит компани 49 хүртэлх хувь эзэмшинэ гэж байгаа. Манайх илүү давуу тал буюу 51 хувийг эзэмших заалттай. Энэ зүйл заалтын агуулга дээр тоглоод манайд эзэмшүүлэх хувьцаагаа 34 хувь болгоод цаана нь үлдсэн 66 хувиа 33, 33-гээд 34-ийн доор харагдахаар зохион байгуулалттай танилцуулагдсан боловч яг гэрээ хийхдээ Японы "Мицибуши" компанийг санхүүжүүлэгчээр оруулж ирээд 22 хувийг өгчихсөн.

 

Тэгэхээр Монголд 34 хувь, "Арева" 44, Япон 22 хувийг эзэмшихээр болж байгаа биз. Энэ нь бизнес ухагдахуун. Манайд 34 хувийг ямар ч хэл амгүй өгч байгаа үндсэн шалтгаан нь юу гэхээр технологи нь өөрөө үнэгүй учраас эргээд хог хаягдын асуудал хөрсөндөө үлдэнэ гэсэн бодол. Тэгэхээр 34 хувийн хувьцаа бол манайд тоглоомын гэрээ болсон. Гэхдээ технологийг зөвшөөрсөн нь "хортой" хахууль байсан. Нэгэнт газрын гүний 150-200 метрийн гүнд хүхрийн хүчил уусгаад уранаа авахад үлдэгдэл хог хаягдал нь Монголдоо л үлдэнэ. Энэ бодит амьдрал дээрээ цөмийн хог хаягдал шүү дээ.


-Цөмийн хог хаягдлыг олон янзаар тайлбарлах юм...

-Заавал атомын цахилгаан станцад орж шатчихаад хог хаягдал болдоггүй. Уран дамжсан бүх зүйлээ хог хаягдал болгодог. Өөрөөр хэлбэл, байгальд тайван, зүгээр байсан зүйлийг "уурлуулчихаж" байна гэсэн үг. Уурласан уран хавьтсан ойртсоноо хазаж хайрч, хордуулах нь тодорхой болж байгаа юм.


-Өнгөрсөн жил тойроод үхрийн үхлийг тогтоож чадахгүй байсаар эцсийн дүндээ Засгийн газар хүнд металлын ужиг шинжтэй хордлого гэж баталсан. Үүнийг малчид эсэргүүцсэн учраас олон улсын байгууллагад шинжлүүлэхээр болсон. Тэр хариу ирсэн үү?

-Үхрийн үхлийн шалтгааныг тодруулахаар дээж авч улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторит шинжлүүлсэн. Эрдэмтдийн баг цацрагийн ужиг хордлого гэж гаргасан боловч Засгийн газрын эрх ашигт нийцүүлээд тус эмнэлгийн дарга Ганзориг "цацрагийн" гэдэг үгийг авч хаяад хүнд металлын ужиг хордлого гэж гаргасан. Тус хариуг будилуулсан Ганзориг дахин шинжлүүлэхээр гадагшаа авч яваад мөн л хоргүй гэж гаргасан. Эзэн холбогдогч нь тодорхой байхад аргагүй шүү дээ.


-Нэгэнт Засгийн газар ийм хариу гаргачихаад байхад иргэний нийгмийнхэн юу хүсээд байна вэ. Магадгүй улс төржиж байна гэж харах хүмүүс ч байна л даа?

-Бид анхны шинжилгээ дүгнэлтийг эрдэмтэн мэргэд нь дахиж сөхөөч ээ гэж хүсч байгаа. Шинжлэх ухааны дүгнэлт хэрэгтэй байна. Уг шинжилгээний дүгнэлтийг гаргах процесс тэр чигтээ улс төр болчихоод байна. Түүнээс бид улстөржөөд байгаа юм биш. Иргэний нийгмийн байгууллагууд Цөмийн энергийн газар болон эрх мэдэлтнүүдээс малчдад үнэн мөнийг хэлж өгөхийг шаардаж байгаа. Цөмийн энергийн газар үүнийг хянаж чадахгүй байна.

-Усанд силений тун ихээр илэрлээ гэсэн дүгнэлт удаа дараа гарч байсан. Уг силен хаанаас гарч ирээд байна вэ?

-Силен нь урантай хамт байдаг химийн нэгдэл. Газрын гүнээс ураныг нь салгаж аваад силенийг хог хаягдлын цэг дээр аваачаад асгачихдаг. Тэр нь гүний ус руу нэвчээд орж байгаа юм. Ийм л энгийн логик дүгнэлт гаргасан. Үүнийг үгүй гэхгүй атлаа цацрагаас болоогүй гээд байдаг. Тэд ураныг хөндөөгүй бол силен байх ёстой газраа л байж байх байсан.

 

Тэгэхэд хэн нэгэн силенийг усанд аваачиж хийгээд байгаа юм шиг яриад байдаг. Үнэхээр тийм юм бол Ерөнхий сайд тагнуулынхныг Улаанбадрахад ажиллуулаад силен усанд хийгээд байгаа нөхдүүдийг бариад ял шийтгэлийг нь өгөх хэрэгтэй шүү дээ. "Арева"-гийн оронд дотоодын компани байсан бол аль хэдийнэ үйл ажиллагаа нь зогссон. Гадныхны хөл гap болж сурсан болохоор л Засгийн газар нь хүртэл цээжээрээ хааж байна шүү дээ.

-Сүүлийн үед цөмийн эрчим хүч гаргаж авах нь туйлын зөв гэж эрдэмтэн мэргэдгүй хэлэх болсон байна. Тухайлбал, Монголдоо л цөмийн физикийн анхдагч гэгддэг Чадраа гуай энэ сэдвээр цөөнгүй ярьж байгаа шүү дээ...

-Саяхан Цөмийн энергийн газрын 50 жилийн ойн хурал болсон. Энэ хурал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Өнөөдөр мал үхсэн шалтгааныг тодруулж чадахгүй байна. Иргэний нийгмийнхэн уранаас болсон гээд давшаад байна.Тэгэхээр эрдэмтэн, мэргэд минь ураныг хоргүй гэдгийг хэлээд намайг өмөөрөөд өгөөч ээ" гэж индэр дээр зогсч байгаад хэлсэн.

 

Тэгэхэд нэг ч эрдэмтэн дуугараагүй. Эрдэмтэд тэнэг биш болохоор дуугарсангүй. Түүнчлэн манайд цөмийг мэддэг хүн гэгддэг Чадраа гуай уг хурал дээр "Цацрагийн аюул гурван газар гардаг. Хамгийн том аюул нь олборлолтын үед гарна. Дараа нь атомын цахилгаан станц дээр буюу дэлбэрч тэсрэх аюул.

 

Түүний дараагийн аюул нь цөмийн хог хаягдал хадгалах, булшлах асуудал байдаг" гэж хэлсэн. Чадраа гэдэг хүн уурхайн олборлолтын талаар нэг ч үг дуугарахгүй байгаа. Ерөөсөө л технологийн асуудал яриад байдаг. Тэр байтугай цөмийн хүн гээд байгаа атлаа мал үхсэн асуудалд ганц ч үг хэлж чадахгүй байна. Асуудал ийм л байна даа.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: Үнэн.мн

Ж.Ганбаатар: "Арева" байгаль орчны үнэлгээгүйгээр 2,7 тонн уран олборлосон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани