Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гол, мөрний усны горимын тойм

Ус цаг уур, орчны хүрээлэн, Ус судлалын сектороос Гол, мөрний усны горимын тойм мэдээллийг хүргэж байна.

 



2014 оны долоодугаар сарын хоёрдугаар арав хоног


1.Хойт мөсөн далайн ай савын гол мөрөн

2014 оны долоодугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөний усны түвшин долоодугаар сарын 9-нд 66 см огцом нэмэгдэн үерийн түвшинд хүрсэн бол Эг, Бүгсий зэрэг голын усны түвшин арав хоногийн аажим нэмэгдсэн хандлагатай болөмнөх арав хоногт үерийн түвшинг давж байсан Үүр, Шишхэд голын түвшин арав хоногтоо 30 см орчим буусан байна.

Хөвсгөлийн уулсаас эхтэй дээрх голуудын арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал 5-50 см ахиу бол харин олон жилийн дундажтай харьцуулбал Эг голын дагуу 15-45 см бага бол Дэлгэрмөрөн, Үүрийн гол 10 см ахиу байлаа.

Хангай нурууны араас усжих Идэр голын дагууд болон Хануй голын усны түвшин өнгөрсөн арав хоногт хэлбэлзэл багатай, голын адгаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг нэмэгдсэн явцтай өнгөрлөө. Чулуут, Хойттамир, Урдтамир голуудын хувьд арав хоногийн эхээр ба сүүлчээр усны түвшин 5-15 см нэмэгдэж олон жилийн дунджийг давсан байна.

Хангайн арын Идэр голын дагууд усны түвшний арав хоногийн дундаж утгаар 2013 оны мөн үеэс 10 см доогуур, болон олон жилийн дунджаас 20-50 см бага байна. Чулуут, Хануй, Хойд ба Урд Тамирын голын арав хоногийн дундаж усны түвшин 2013 оны мөн үеэс ахиу ба ялангуяа Хойд ба Урд Тамирын голын усны түвшин 40-50 см ахиу байна, гэхдээ олон жилийн дунджаас бага түвшинд байгаа болно.

Хэнтэй нурууны баруун хажуугаас Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын хувьд арав хоногийн сүүлчээр буюу Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд хоногтоо 5-95 см нэмэгдснээс Тэрэлж гол Долоодугаар сарын 8-нд 99 см, Туул гол Улаанбаатар хот орчмоор сарын 9-нд өмнөх өдрөөс 60 см тус тус нэмэгдэн үерийн түвшинг 30 см давсан байна.

Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй дээрх голуудын өнгөрсөн арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал Хүдэр, Хараа голуудын ойролцоо түвшинд байгаа бол Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шарын гол зэрэг голууд өмнөх оны мөн үеэс 10-40 см ахиу байна. Харин арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулбал Туул адгаар олон жилийн дунджаас бааг зэрэг ахиу, бусад голууд олно жилийн дунджаас доогуур түвшинд байна.

Сэлэнгэ мөрний уртын дагууд, голын эх ба дунд хэсгээр усны түвшин арав хоногийн турш аажим буусан ерөнхий хандлагатай боловч адгаар буюу Сүхбаатар хот орчмоор арав хоногийн дундуур 10 см орчим нэмэгдсэн явцтай байлаа. Өнгөрсөн арав хоногийн дундаж түвшний утгаар Сэлэнгэ мөрний эхээр буюу Тосонцэнгэл, Хутаг орчмоор олон жилийн дунджаас бага бол голын дунд хэсэг, адгаар буюу Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар орчмоор олон жилийн дунджаас 10-80 см ахиу байна.

Орхон голын хувьд голын эхээр буюу Батөлзийт, Хархорин орчмоор арав хоногийн сүүлчээр усны түвшин хоногтоо 20-30 см нэмэгдэн Хархоринд үерийн түвшинд хүрсэн байна. Орхон голын дунд ба адгаар усны түвшний хоногийн хэлбэлзэл бага, дунд хэсгээр аажим буурсан хандлагатай бол адгаар буюу Сүхбаатар хот орчмоор усны түвшин аажим өссөн явцтай, арав хоногийн турш нийтдээ 25 см нэмэгдсэн байна. Орхон голын арав хоногийн дундаж түвшин өмнөх 2013 оны мөн үеэс 40-80 см ахиу, харин олон жилийн дундажтай харьцуулбал голын эхээр ахиу, дунд ба адаг хэсгээр 30-40 см доогуур түвшинд байна.

2.Номхон далайн ай савын гол мөрөн

Хэнтэй нурууны ар, зүүн, өврөөс усжих Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин хугацааны турш нэмэгдсэн ерөнхий хандлагатай өнгөрсөн ба ялангуяа арав хоногийн сүүлчээр буюу долоодугаар сарын эхээр 7-10-ны өдрүүдэд хоногтоо 5-60 см хүртэл нэмэгдснээс, Хурх гол Долоодугаар сарын 7-нд өмнөх өдрөөс 43 см, Барх гол 8-нд 57 см, Хэрлэнгийн эх буюу Мөнгөнморьтоор мөн 8-нд 50 см тус тус нэмэгдэн үерийн түвшинг давсан байна.

Улз голын хувьд гол дунд хэсэг, Дашбалбар орчмоор усны түвшний өөрчлөлтгүй шахам, тогтвортой байсан бол адгаар буюу Эрээнцав орчмоор арав хоногийн турш хоногтоо 3-5 см нэмэгдсээр нийтдээ 25 см орчим нэмэгдлээ.

Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын усны түвшин мөн арав хоногийн турш аажим өсөж, 20-35 см нэмэгдсэн байна.

Номхон далайн ай савын дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж түвшинг өмнөх 2013 оны мөн үетэй харьцуулбал Онон голын цутгал болох Эг, Барх, Хурх голууд дунджаар 30 см ахиу бол Хэрлэн голын дагууд 5-10 см бага байна. Харин голын хувьд өмнөх оны мөн үеэс 20 см ахиу байна. Харин дээрх голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн дундаж утгаар ерөнхийдөө олон жилийн дунджийн орчим байна.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав

Төв Азийн гадагш урсацгүй ай савын голуудаас Ховд болон түүний цутгал Буянт гол өнгөрсөн хугацаанд үерийн байдалтай өнгөрлөө. Хэдийгээр дээрх голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногт буурсан хандлагатай өнгөрсөн ч Ховд гол эхээр буюу Өлгий орчмоор үерийн түвшинг 10 см, адгаар буюу Мянгад орчмоор үерийн аюултай түвшинг 70 см давсан байдалтай байна. Буянт голын хувьд арав хоногийн эхний үер үерийн аюултай түвшинг Ховд хот орчмоор 10-15 см давж байгаад усны түвшин аажим буурсан ч үерийн түвшинг давсан хэвээр үлдлээ. Алтай нуруунаас усжих Эдгээр Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган голуудын хувьд усны түвшин арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай, арав хоногийн дундаж утгаар олон жилийн дундаж түвшинг нийт нутгийн дунджаар 10 см орчим давсан байна.

Хугацааны сүүлчээр үерийн түвшинг давж, Хархираа, Хариг зэрэг гол өнгөрсөн арав хоногийн турш үерийн түвшинг тус тус давж үерлэв. Эдгээр голын усны түвшин энэ арав хоногт олон жилийн дундаж ба 2013 оны мөн үеийнхээс 10-20 см ахиу байна.

Хангай нурууны баруун ба өврийн Чигэстэй, Богд, Завхан, Заг, Хүнгүй, Түй, Зүйл, Цагаантуруут, Онги зэрэг голын усны түвшин мөн л өнгөрсөн хугацаанд хэлбэлзэл багатай, аажим буурсан нийтлэг хандлагатай өнгөрлөө. Гэхдээ Таац, Байдраг гол Баянбүрд сум орчмоор арав хоногийн эхний хагаст үерийн түвшинг 10-30 см давсан байдалтай хэвээр байна.

Увс нуурын сав газрын Хархираа, Түргэн, Хариг голуудын хувьд усны түвшин арав хоногийн турш 5-20 см буурсан хэдий ч Хархираа гол үерийн түвшинг 15-25 см давсан хэвээр байна. Энхүү сав газрын Чигж, Баруунтуруун, Тэсголын усны түвшин өнгөрсөн арав хоногт 5-10 см-ээр аажим нэмэгдсэн явцтай байна.

Төв Азийн гадагш урсацгүй ай савын голуудын энэ арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулбал Алтайн уулсаас эхтэй Ховд, Буянт голууд 30-80 см ахиу байхад Хангайн өврийн хийгээд Увс нуурын хотгорын голууд олон жилийн дунджаас дунджаар 10-15 см бага түвшинд байна.




УЦУОХ, Ус судлалын сектор

Гол, мөрний усны горимын тойм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани