Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ядуурал, тэгш бус байдал, Монголын эдийн засгийн сөрөг үр дагавар

Ядуурал, тэгш бус байдал, Монголын эдийн засгийн сөрөг үр дагаварСАН-ФРАНЦИСКО. /In Asia/. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн ачаар эдийн засаг нь хоёр оронтой тоогоор өссөн Монгол Улс нь сүүлийн дөрвөн жил эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд багтсан. Энэ өсөлтийн нөлөө илэрхий ажиглагдаж байна.

 

Ялангуяа, нийслэл Улаанбаатар хотод тэнгэр баганадсан барилгууд олноороо баригдаж, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд худалдан авагчдыг татсаар байна. Гэвч эдийн засгийн өсөлт нь саарч байна.

Азийн хөгжлийн банкны урьдчилсан таамаглалд дурдсанаар, тус улсын эдийн засаг энэ онд нэг оронтой тоогоор буюу 9,5 хувиар өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2011 онд 17,5 хувиар өссөн Монголын эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь болон буурсаар байна.

Монголын эдийн засгийн өсөлт буурч байгаад хэд хэдэн шалтгаан бий. Эдийн засаг нь уул уурхайн салбарт түшиглэсэн учир дэлхийн зах зээлд экспортын хоёр гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ унаснаар, экспортын орлого нь 800 сая доллароор буурч, Монгол Улсад сөргөөр нөлөөлж байгаа билээ.

 

Уул уурхайн хэлэлцээрүүд, лиценз, зохицуулалтын тогтолцооны тогтвортой байдалтай холбоотой хөрөнгө оруулагчдын аюултай байдал зэргийн улмаас өнгөрсен онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан нь өөр нэг хүчин зүйл юм.

Гэхдээ Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд ядуурлыг 11 гаруй хувиар бууруулахад (2010 онд 38,7 хувь байсан бол 2012 онд 27,4 хувь болж буурсан) тусалснаас харвал уул уурхайн баялаг бусдаас илүү ашиг тусаа өгч байгаа нь илэрхий. Харин орлого хуваарилалт төдийгүй сайн боловсрол, ажлын байр болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд тэгш бус байдал газар авсаар байна гэж олон хүн үзэж байна.

Хот сууринтай /23,2 хувь/ харьцуулахад хөдөө орон нутагт /38,7 хувь/ ядуурлын түвшин хамаагүй өндөр байгаа бөгөөд залуучуудыг ажлын байраар хангалттай хангахгүй байна.

 

Шинээр танилцуулсан "Орон нутгийн хөгжлийн сан" нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах замаар орон нутгийн түвшинд эдийн засгийн хөгжлийг сайжруулж, амьжиргааг дэмжих зорилготой юм.

Гэсэн хэдий ч эдийн засгийн байдлаа сайжруулна гэсэн найдлага тээсээр олон хүн хөдөөнөес хот руу шилжсэнээр хотжилт /хүн амын 60 хувь нь хотод амьдарч байна/ улам хүрээгээ тэлж байна.

 

Эдгээр шилжин суурьшигчийн олонх нь сургууль, цэвэр бохирын шугам, дулаан, сургууль болон цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, ямар ч төлөвлөгдөөгүй суурин болох хотын захын гэр хорооллуудад амьдардаг.

Мөн мэргэжгЫйн ур чадвар олгох сургалт дутагдалтай байгаа учир шинэ оршин суугчдад албан ёсны ажлын байрны салбар, тухайлбал, уул уурхайн салбарт ажилд орох боломж хомс байна. Тэд голдуу албан ёсны бус, цалин багатай ажлыг аргагүй эрхэнд хийж байна. Зарим нь ажилгүйчүүдийн эгнээг тэлж байна. Үүний уршгаар, Улаанбаатарын ядуурлын. түвшин 2012 онд 19,8 хувь болсон.

 

"Эдийн засгийн өсөлт саарч байгаа нь ядуурлын түвшин, орлогын тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?" гэсэн асуулт гарч байна. 2013 онд инфляцын түвшин өндөр буюу 12,4 хувь болсны улмаас Улаанбаатарын амьжиргааны өртөг нэмэгдсээр ирсэн. Тухайлбал, хүнс, өргөн хэрэглээний бараа, тээвэр, орон сууц болон цахилгаан эрчим хүч зэрэг үйлчилгээний үнэ эрс өссөн билээ.
Тус улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгаа сэргээх зорилго бүхий "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө"-г өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан.

 

Мөн өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын парламентын баталсан 50 тэрбумын багцынхаа хүрээнд дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлийг хөгжүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөхүүлэн дэмжихээр Ерөнхий сайд амласан юм.

Санал болгосон арга хэмжээнд эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулах, өрийн менежментийг сайжруулах, зээл, лизинг зэрэг үйлчилгээг уян хатан байлгахаар заажээ. 50 тэрбумын багц хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, гол шинэчлэлүүдэд Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх ажлыг эдийн засгийн зөвлөлдөө даалгасан байна.

 

Хэрвээ хотжих хандлага үргэлжилсээр байвал Улаанбаатарын хэмжээ, эдийн засгийн ач холбогдлын хувьд ч улам өргөжин тэлж магадгүй. Богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ төлөвлөгөө чухал алхам болох хэдий ч эдийн засгаа төрөлжүүлэн сайжруулж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгоход урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй гэж "The Asia Foundation" ашгийн бус, ТББ-ын мэргэжилтэн Тирза Тхеуниссен бичжээ.


Г.Доржханд /ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ/


Ядуурал, тэгш бус байдал, Монголын эдийн засгийн сөрөг үр дагавар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани