Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханы хэрэг

Монгол Улс байгалийн баялагтай. Тэр нь хязгаар­гүй. Хэмжигдэхүүн байхгүй. Нөөц боломжоор нь тооц­вол эцэс төгсгөл гэж байгаа нь лавтай.

Гэвч манай­хан бүгд хязгааргүй гэдэгт итгэчихсэн. Улстөрчид нь амлалт өгч, иргэдийнх нь идэх горьдлого тасрахгүй учраас тэр байх. Харамсал­тай нь тэдгээрээс олз омог ологчид нь тун цөөхөн. Гарын арван хуруунд биш ч гэлээ ердөө 200 гаруй гэр бүлийн эзэмшлийнх. Тэдний нэг нь "Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан. Тэрбээр төдийгөөс өдий хүртэл өөрийн зургийг хэвлэлд зохион байгуулалттайгаар гаргасан нь үгүй. Интер­нэтээс хайгаад ч олохгүй. Учрыг нь лавлах нь ээ хувь хүнийх нь сонирхол "Нууцлаг эрхэм” гэх нэг фигурт багтах хүсэлтэй нь холбоотой гэх. Тийм ч учраас түүний олсон ашиг, өдүүлсэн балаг ч нууцлаг.

Нэгэн цагт хуулийн салбараас салан тусгаарлаж гал голомтоо бадраасан. Харин өнөөдөр бол тэрбээр сэжигтэн, шалгагдагч. Гэхдээ хууль үнэнээрээ үйлчилбэл шүү дээ.

Учир нь тэрбээр өнгөрсөн оны зун ашиг орлогоо нуун дарагдуулсан, хилээр Монголын баялгийг хэмжээ, хэмжигдэхүүнийг нь худал мэдээлж гаргасан гэх зүйл ангиар шалгагдаж байсан. Харин их удалгүй буюу ердөө гурав хоногийн дотор суллагдсан. Сонирхолтой нь түүний баривчлагдсан мэдээлэл мэдээллийн сайтад хоёр гуравхан цаг гараад алга болдог. Энэ жишиг цаасан хэвлэлд ч үйлчилсэн. Товчхондоо түүний тухай мэдээлэл бараг л гараагүй гэсэн үг.

Сураг сонсох нь ээ тэрбээр зөвхөн МАН-д төдийгүй Ардчилсан намд ч асар том арын хаалгатай аж. Тэрхүү арын хаалга нь удаа дараа Монгол Улсын Ерөнхий сайдад нэр нь яригддаг бизнесмэн улстөрч. Гуравхан хоногийн дотор суллагдахад нь ч түүний урт гар, улс төр бизнесийн ар тал нь үйлчилсэн. Тийм ч болоод өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнийг дахин баривчилж, хорьсон нь үгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн амлаад байдаг шударга шүүхийг хэн удирдаж, хэн чиглүүлж байгаа нь бараг л тодорхой юм. Тэгвэл Б.Дэлгэрсайханыг баривчлах шалтгаан нь юу байв.

Түүний хятадуудтай хамтарч байгуулсан "Болд төмөр Ерөө гол” компани Ерөө сумын Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог. Нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг энэ ордын хүдрийг тэрбээр ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг. Үүнийхээ тулд Хятадын хил рүү 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьсан. Түүндээ зориулж 20 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай. Гэхдээ хилээр гарахдаа бол багахан хэмжээний даацтай гэсэн хуурамч баримт бичиг бүрдүүлж, татвараас булттдаг гэж байгаа. Үүнийг нь хууль цагдаагийнхан илрүүлж шалгасан ч өнөөдөр тэрбээр эрх чөлөөтэй дэрвэлзэж яваа. Харин түүний дэргэд 10 мянган төгрөг хулгайлсан бүсгүй 10 жилийн ял авдаг заншилтай. Ердөө хоёрхон жилийн дотор гэхэд 3.5 сая тонн төмрийн хүдрийг түүхийгээр нь хятад ах нарт нийлүүлсэн гээд бодохоор 110 сая тоннын нөөцийг хэр хурдан хугацаанд хилээр гаргах нь ойлгомжтой. Тийм ч болохоор нь түүний ард Ерөнхийлөгч асан Н.Баганбанди төдийгүй муу нэртэй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ч холбох нь бий. Үе үеийн Засгийн газар орд эзэмших зөвшөөрөл, төмөр зам барих эрх, экспортлох боломж олгосон гэж бодохоор дээрх хоёр экс Ерөнхийлөгч төдийгүй гүйцэтгэх засаглал бүхэлдээ түүнийх болох нь илэрхий юм. Өөрөөр хэлбэл түүнд МАН-ын Засгийн газрын үед хориг саад байгаагүй гэсэн үг. Тийм ч учраас Ардчилсан засгийн үед хийгдсэн гурав хоногийн настай баривчилгаанаас ард олон үнэнийг хүлээж байсан нь гарцаагүй. Гэвч тэр найдвар талаар болж өнөөдөр "Дорнын говь” компанийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт эрчимчиж, иргэн Б.Дэлгэрсайхан даналзсан шиг даналзаж суугаа нь лавтай. Эндээс МАН  хийгээд АН-ын түрийвч өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрхэн нэгдэн нийлж, нэг нэгнийхээ сайн сайхны төлөө харснаа хараагүй болж, мэдсэнээ мэдээгүй болж, сонссоноо сонсоогүй болж, илрүүлснээ илрүүлээгүй болдог жишгийг та бид харж буй.

Энэ жишгийг жирийн иргэдтэй харьцуулбал компьютер хулгайлдаг эмээг "зөнөлтийн эмгэг” гэж оношлоод цайруулж болмоор. Гэтэл гурван жилийн ял эдлэх шийтгэл хүлээсэн. МАН-ын байшингаас виски хулгайлсан насанд хүрээгүй жаалууд байна. Өсвөр үеийн эрүүгийн ертөнцөөс насанд хүрэгчдийн нар руу явах хатуу шийтгэлийг тэд эдэлсэн. Тэр үед гэртээ ганц компьютертэй болохыг мөрөөдсөн бүсгүйчүүд мөн л дэлгэц, гар мэтийг тэвэрч гараад мөн л эрх чөлөөгөө хасуулсан. Инээдтэй зүйрлэл. Стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад оруулах боломжтой ордыг бүртгэлээс нь "хулгайлж” өөрийнхөөрөө ашиглаж, түүнийхээ орлого ашгийг нуусан Б.Дэлгэрсайханг Монголын төр шийтгэж чадахгүй байна гээд бод доо. Харамсалтай нь иймэрхүү арчаагүй жишээнд уурладаг, бухимддаг үе өнгөрчихөж. Зүгээр л инээд, эгдүүцэл хоёр төрөх болж. Мөнгөтэй нь мөнгөөрөө айлгаж ялдаг, мөнгөгүй нь мөнгөгүйдээ яллагддаг нь жишиг болсон болохоор тэр байх. Эндээс үүдэх баттай дүгнэлт нь "Дорнын говь” компани цаашид найдвартай татвар төлөгч, сайн экспортлогч, оны шилдэг бүтээн байгуулагч, орон нутгийн шилдэг хөрөнгө оруулалт гэх мэт эрээвэр хураавар шагналыг түүсээр л байна байх. Харин энэ бүхний ард тэд хууль зөрчдөгөөрөө зөрчиж, Монголын баялгийг боловсруулалтгүй түүхийгээр нь агууламжийг нь, эзэлхүүнтэй нь нуун дарагдуулж гаргасаар л байна. Эцэс сүүлд нь "Монголын баялаг” дууссан гэх эцсийн цэгийг тэд биш харин ард түмэн тавина. Тэд бол өөр амьдрал, өөр боломжийг хайн дэлхийгээр зугаацах биз ээ. Ардчилсан засгийн үед ардууд бус харин олигархиуд улам бүр хождог болох бас нэгэн баталгааг бичиглэхэд сэтгэл эмзэглэх ажээ.

Эх сурвалж: www.ipost.mn

“Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханы хэрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани