Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Ганбаатар: “Арева Монгол” компани лицензүүдээ сунгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байна

Ж.Ганбаатар: “Арева Монгол” компани лицензүүдээ сунгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байнаСүхбаатар аймагт 2008 оноос хойш "Арева Монгол”  компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бүр тодруулбал "Арева Монгол” компани Сүхбаатар аймгийн Дарьганга суман дахь байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Зотолхаан уулнаа ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлсаээр өнөөдрийг хүрээд байна. Ийнхүү 2008 оноос хойш "Арева Монгол” компани үйл ажиллагаа явуулж эхлэхэд Цөмийн энергийн тухай хууль батлагдаагүй байсан ч Ашигт малтмалын газраас тухайн үеийн хууль, тогтоомжийг зөрчин тус компанид ураны хайгуулын лиценз олгосон тухай иргэний хөдөлгөөнийхөн мэдэгдэж байна. Ингэснээр 2008 оноос хойш  "Арева Монгол”  компанийн хууль бус үйл ажиллаагааны эхлэл тавигдсан аж.

Мөн энэ талаар удаа дараа төрийн холбогдох албаныханд мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна. Тиймээс "Байгаль орчны иргэний зөвлөл”-ийн зүгээс уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал илгээжээ. Захидалд Сүхбаатар аймагт явагдаж буй ураны хайгуулы хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг хүссэн байна. Сүхбаатар аймагт ураны хууль бус тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар "Гамшгаас хамгаалах үндэсний төв”-ийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагынхаа талаар тодруулахгүй юу?

-Монголын байгаль орчны иргэний зөвлөл, түүний 700 гаруй гишүүн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан нээлттэй захидлаараа дамжуулан шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын нэгдүгээрт, улс орны эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөр хэрэгжиж, улс төрчид эрх зүйн орчноо тогтвортой болгочихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөн, бүх зүйл сайхан болох тухай сурталчилж байна. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног нэрээр хаацайлан далимдуулж уул уурхайг аврах нэрийн дор байгаль орчноо сүйтгэж байна. Уул уурхай бол тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч байгаль орчин, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд арилшгүй сөрөг нөлөө үлдээдэг, эргээд хэдэн тэрбумаар нь зарцуулаад ч аврах боломжгүй байгаль орчны аймшигт сүйрэл үлдээдэг. Ганц уул уурхайгаар эдийн засгийг аварна гэдэг бол өрөөсгөл ойлголт, үүнд бухимдаж байна.

Хоёрдугаарт, Үндэстэн дамнасан корпарациудын лоббид хэт автаж, ураны лицензийн замбараагүй олголтыг дэмжих явдал ихсэж байна. Тодруулбал Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Хатгин овог хошууны тахилга шүтэээн болсон Зотолхаан уул зэрэг хамгаалалтын бүсэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх шийдвэрүүдийг анхааралдаа авахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

Гуравдугаарт, Байгаль орчин, газар нутгаа гэсэн иргэний хөдөлгөөний гишүүдийг барьж хорих болсон. Үүний тод жишээ нь Ц.Мөнхбаяр. Үүнээс гадна Байгаль орчны төлөө тэмцэж байгаа иргэний 700-аад хөдөлгөөний ихэнхэд дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг нь мохоож байгааг дурьдсан байгаа.

-Сүхбаатар аймагт "Арева Монголкомпанийн нэр дээр хичнээн лиценз байгаа вэ?

- "Арева Монгол” ХХК-ийн Эрик Ди Сизи гэгч Сүхбаатар аймгийн долоон сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын 26 тусгай зөвшөөрөл анх авсан байдаг. Энэ бүх лиценз олгогдохоосоо эхлээд хууль бус байсан.  Учир нь тухайн үед ураны тухай хууль байгаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дээрх тусгай зөвшөөрлийг олгосон юм байна. Гэхдээ  Ашигт малтмалын тухай хуулийн олон заалтыг зөрчсөн.  2008 оны долдугаар сарын 9-22-ны хооронд лиценз бөөндөж авахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хийлгэж санал авах ёстой байтал тус хурлыг хийгээгүй. Түүнчлэн байгаль хамгаалах төлөвлөгөөгөө холбогдох албаны хүмүүс, байгууллагад танилцуулаагүй. "Арева Монгол”  компани Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумд дахь хайгуулын лицензүүдээ сүүлчийн удаа буюу 9 жилийн хугацаагаар сунгуулах гэж байна. Тиймээс  гурав дахь удаагийн сунгалтыг хийхгүй байхыг уриалж байгаа юм.

-Та бүхний зүгээс Сүхбаатар аймагт ажиллаад ирсэн. Нутгийн иргэд ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Иргэдийн зүгээс Дорногов аймгийн Улаанбадрах суманд тулсан гамшгийг   хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Энэ ч үүднээс "Арева Монгол” компанийн лицензийн цуцлах зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүл энэ оны нэгдүгээр сарын сүүлч хүртэл Сүхбаатар аймгийн Онгон суманд 4-7 үхэр Улаанбадрах суманд үхсэн үхрийн шинж тэмдэгтэй адилхан шинж тэмдэгээр үхсэн. Энэ нь малчдад түгшүүр төрүүлж байна.

-Та бүхэн энэ асуудлаар Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүдтэй уулзаж үзсэн үү?

-Гол асуудал бол "Арева Монгол” компани наадмын энэ өдрүүдэд лицензүүдээ сунгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байна. "Арева Монгол” бол мөнгө олохын тулд тухай улс орны удирдагчдыг худалдаж авдаг юм байна. Ялангуяа Сүхбаатар аймагт УИХ-аас сонгогдсон гишүүдийн лоббигоор энэ лицензүүд сунгагдах магадлал маш өндөр байна.  Наадмын налгар өдрүүдэд гадны хөрөнгө оруулагч буюу дэлхийд "Ичгүүр нүд” гэх шагнал авсан "Арева Монгол”  компани лицензээ сунгуулахаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Орон нутгийн удирдлагуудын зүгээс та бүхэнд дэмжлэг үзүүлж байх юм уу?

-Үгүй. Харин ч иргэний нийгмийн байгууллагуудаас бүхэл бүтэн төлөөллүүд тухайн  газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байхад сумын засаг дарга, ИТХ-ын дарга нь наадмаар түрүү бариад зугтсан.

-Танайхыг орон нутагт ажиллаж үеэр "Арева Монгол” компаниас ямар нэг мэдэгдэл ирсэн үү?

-Үгүй. Тэдний зүгээс ямар нэг мэдэгдэл хийхгүй байгаа нь үйл явц үнэн гэдгийг нотолж байгаа хэрэг.

П.УНДРАМ
Ж.Ганбаатар: “Арева Монгол” компани лицензүүдээ сунгуулахаар идэвхтэй хөөцөлдөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани