Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийг эрчимжүүлэхэд хориг тавьсныг Сангийн сайд мэдээгүй гэж үү

Эдийн засгийг эрчимжүүлэхэд хориг тавьсныг Сангийн сайд мэдээгүй гэж үүТатварын ерөнхий газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources, Rio Tintoкомпаниуд Монгол Улсад хуулийн дагуу төлөх ёстой татвараа гүйцэд төлж барагдуулаагүй, санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр акт тавьсан тухай өнгөсөн зургадугаар сараас эхлэн мэдээлэх болсон. Нийт 130 сая ам.долларын асуудал үүсгэсэн татварын маргаан дагуулсан мэдээллийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дэх Turquoise Hill Resources компанийн хувьцаа 4.2 хувиар буурсан. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид манай улсад 1.2 тэрбум ам.доллараар хэмжигдэх татвар, хураамжуудыг  төлсөн, мөн татварын акт тавьсан зөрчлөө арилгахгүй бол гүний уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулах хугацааг хойшлуулна гэдгээ анхааруулсан юм.

Түүнчлэн энэ сарын эхнээс Оюутолгойн хөрөнгө оруулагчид татварын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дуулган хатуу үгс чулуудах болсон. Тэр ч байтугай дээрх акстыг Монгол Улсын татварын тухай хууль, тогтоомжууд, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу маргаан таслах журмаар шийдвэрлэж олон улсын Арбитрын шүүхээр хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.

Асуудал хаанаас эхэлсэн бэ гэвэл Засгийн газраас Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг төсөв бүрдүүлэгч байгууллагыг уг хяналт шалтгалтыг хийхийг үүрэгдсэн. Тиймээс Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид татварын шалгалт хийхэд 130-аад сая ам.долларын татвараас зайлсхийсэн болохыг тогтоожээ. Уг мэдэгдэл Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайд ирсэн нь ийм хэмжээний татварыг төлөөгүй байж болзошгүй хэмээн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдын өмнө нь хэвлэлээр ярьж байсантай таарч байгаа юм. Ямартай ч Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид тавьсан татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу мэдэгдэж Арбитрын шүүхэд хандахаа илэрхийлсэн.

Татварын ерөнхий газар Сангийн яаманд харьяалагддаг. Тэгэхээр Сангийн сайд яагаад энэ талаар өнөөдрийг хүртэл ам нээхгүй байна вэ. Уг нь хяналт шалгалтын аливаа байгууллага тавьж буй актынхаа талаар холбогдох салбарынхаа удирдлагад танилцуулдаг. Энэ уялдаа холбоо Сангийн яам, Татварын ерөнхий газарт хамаарахгүй гэвэл итгэх аргагүй юм. Тэгвэл Сангийн сайд ийм асуудал үүсчихээд байхад хав дарж төсвийн орлогод Оюутолгой компаниас нөөц ашигласны төлбөрт400 сая ам.долларыг авахаар тусгасныг мэдсээр байж акт тавихад нь "Хүлээж бай” гэх команд өгч чадсангүй юу. Эсвэл төлбөрийн тэнцэл -646 сая ам.долларын алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн  үеийнхээс 64 хувиар буурчихаад байхад ямар тактик хэрэглэх, аль "маневр”-ыг сонгохоо мэдэхгүй царайлсаар эдийн засгийг эрчимжүүлэхэд саад хийв үү. Энэ нь цаагуураа Засгийн газрын нэр хүндийг унагаахад их хувь нэмэр болов уу гэдгийг таахад бэрх. Учир нь Ч.Улаан одоогийн байдлаар бараг хамгийн "архаг” гэж хэлж болмоор туршлагажсан Сангийн сайд билээ.

Ч.Улаан сайд бол гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татан оруулах вэ, дэлхийд нэр хүндтэй гигантуудын зүгээс биднийг тольдох хамгийн зөв тусгал, жишиг болсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцох явдал шүү гэдгийг дэндүү сайн мэднэ. Гэтэл ийм эгзэгтэй үед Татварын байцаагчийнхаа үгэнд ороод дуугүй сууж байна гэдэг итгэмээргүй байгаа биз. Тэр тусмаа дотоодын томоохон компани дээр акт тавихдаа ч сайддаа танилцуулдаг байцаагч нь сайдыгаа алгасч гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том компани дээр дур мэдэн, сайдаасаа давсан шийдвэр гаргаж акт тавьсан гэхэд хэн итгэх вэ.

            Шинэчлэлийн Засгийн газарт "ЭЗЭН-100” буюу эдийн засгийн идэвхжүүлэх 100 хоногоос 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Гэтэл хөтөлбөр эхлээд 50 орчим хоног өнгөрч байхад Оюутолгойд акт тавьсан тухай мэдээлэл гарч эхэлсэн. Харин сүүлийн өдрүүдэд Монголын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөх гэж байгаа тухайгаа зарлах боллоо. Энэ бүхэн Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж гадаадын хөрөнгө оруулагчдыг "даллаж” байсан Монголын төрд ямар үр дүн авчрах бол. Аль эсвэл өнөөх "их улс төр”-ийнх нь эхний хор гүйж эвслийн зүгээс Засгийн газарт хориг тавьж хор найруулж "Бидэнд бас өөрсдийн эрх мэдэл бий” гэдгээ харуулах гэсэндээ МАН-ынхантай хардаж буйн илрэл  үү гэдэг сонирхол татаж байна.

Ямартай ч Засгийн газар өнөөдрийг хүртэл эвслийнхэнтэй хэл амаа ололцож тэдэнд "гол дүр өгөхгүй байгаа”-гийн горыг "найруулагчдаа” буюу Ерөнхий сайддаа мэдрүүлэх гэсэн нь улс орны эдийн засагт дэндүү өргөн цар хүрээгээр хорлонтой тусчихав уу. Хэрэв нэгдсэн бодлого, уялдаа холбоотой ажиллаж чадсан бол татварын актаа цуцалж Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай үтэр түргэн хэл амаа ололцож энэ тухайгаа дэлхий дахинаа "тунхаглаж” олон улсын нөлөө бүхий хэвлэлүүдэд мэдээлэх арга хэмжээ авч болох байв. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төрийг хууль нь тогтвортой, улстөрчид нь шуналгүй, уян хатан бодлоготой улс орон гэж үзээд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж мэдэхээр байлаа.

Мөн Оюутолгой төслийн үйл ажиллагаа ч хэвийн үргэлжилж амласан ёсоор гүний уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулах, хэрэгжүүлэх ажил  түргэсэн, Төсвийн тухай хуульд тусгасан нөөц ашигласны төлбөр 400 сая ам.доллар орж ирснээр ам.долларын ханш тогтворжих, "ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтэд нааштай үнэлгээ авч болох байв. Тэгэхээр Сангийн сайд мэддэг кэйс дээрээ мэдэн будилснаар Засгийн газартай түнжин хагарахад хүргэсэн будилааны эзнээр тодорч магадгүй юм.

С.Чулуун

Эдийн засгийг эрчимжүүлэхэд хориг тавьсныг Сангийн сайд мэдээгүй гэж үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани