Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулахыг Засгийн эрх баригчид хүсдэггүй байсан нь ямар учиртай вэ

Цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулахыг Засгийн эрх баригчид хүсдэггүй байсан нь ямар учиртай вэ Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэрүүд дунд ийм нэгэн шийдвэр байна. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий "Монгол зэс” төслийн нэгжийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэргэд байгуулсугай гэсэн. Нээрээ ч Монгол улсад хөгжлийн том боломжууд олон бий гэдэг.

Монголчууд өөрсдөө нефтиэ нэрээд шатахуун гаргаж, зэс утас үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргая гэдэг асуудал сүүлийн 10 гаран жил сонсогдож байгаа. Гэвч асуудал энэ хугацаанд эрх барьсан нөхдүүдийн аманд л жижүүрийн үгс болохоос биш ажил хэрэг болсон нь үгүй.

Энэ сацуу манай үе үеийн эрх баригчид баахан хэл ам хэрүүл тэмцлийн дунд ашигт малтмалын асар том ордуудаа зүгээр шахуу л гадна, дотныхонд бэлэглээд байх юм. Энэ Засгийн газар харин ямар ч байсан "Монгол зэс” төслийн нэгж буюу ТӨХК-ийн эхлэлийг тавьж байна.

Өмнөх Засгийн газрын үеийн бэлэн ТЭЗҮ ч байдаг юм билээ. Тэгвэл энд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн асуудлаар УИХ тогтоол гаргаад, Засгийн газар тухайн үеийн салбарын яам хэрхэн ажиллаж байсан тухай болон Хятадад зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрүүд олноороо байгуулсан тухай асуудлыг тоймлоё.


Сү.Батболд, Д.Зоригт нарын шийдэж чадаагүй асуудал

2008-2012 онд байсан УИХ-аас Засгийн газарт хугацаа заан зэс боловсруулах үйлдвэр байгуулах үүрэг өгсөн. Гэвч тухайн үеийн Засгийн газар, тэр дундаа салбар хариуцсан сайд Д.Зоригт нь судалж байна гэсээр хугацаагаа дуусгасан юм. Тухайн үед зэсийн үйлдвэрийг хаана барих дээр удаа маргасан ч Эрдэнэтэд эхний ээлжинд барих хэрэгтэй гэж үзэн тогтоол гаргасан гэдэг.

Энэ хугацаанд манайд зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр барих санал цөөнгүй ирсэн байдаг юм. MNCC, NFC компани Isasmelt, Ausmelt технологиор 100-130 мянган тонн зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах саналыг "Эрдэнэт” үйлдвэр болон ЭБЭХЯ-ны Ажлын хэсэгт ирүүлж байсан гэдэг.

30-36 сарын хооронд барих үйлдвэрт 75-1200 орчим ажлын байр бий болгоно гэсэн тооцоо ч бий. Гэхдээ тэр нь "Эрдэнэт”-ийн дэргэд барина гэж байсан үйлдвэрээс хамаагүй хүчин чадал багатай үйлдвэр. Тодруулахад "Эрдмин”-ий дайтай үйлдвэр гэсэн үг.

Америкийн хөрөнгө оруулалттай "Эрдмин” хувийн үйлдвэр нь жилдээ 2.5 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, баяжмал гаргадагаас дөрөв дахин илүү ашиг олдог гэдэг. Тэндээс гардаг эцсийн бүтээгдэхүүнийг ашиглаж үйлдвэрлэл явуулдаг олон тооны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа цэцэглэн хөгжиж, олон хүн баталгаатай ажлын байраар хангагдаад байгаа. Жижигхэн үйлдвэр ч гэлээ монголчуудын тэндээс олж байгаа баялаг бол боловсон хүчин бэлтгэгдэж байгаа явдал гэдэг.

c8a855bc-7cc2-4130-8ed9-b39c97567b35.png

17bbbf58-3a85-485e-a723-d1f4fe93d30b.png

"Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд жилдээ 130 мянган тонн зэс хайлуулах үйлдвэр байгуулах боломжтой гэж үздэг. "Эрдэнэт” үйлдвэр нь жилдээ 550 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдгийн дөрөвний нэг нь буюу 130 мянган тонн л жинхэнэ зэс, дөрөвний гурав нь зүгээр л шороо. Ийм их хоосон шороо тээвэрлэх нь алдагдалтай ажил. Тэрхүү зөөж буй баяжмалаас нэгдсэн төсвийнхээ орлогын 40 орчим хувийг бүрдүүлэх хэмжээний ашгийг монголчууд бид олоод байсан учир Эрдэнэтийг саалийн үнээтэй зүйрлэж ирсэн байдаг.

Уг нь судалгаагаа хурдан дуусгаад зэс хайлуулах үйлдвэр байгуулсан бол энэ ашиг 2-3 дахин өсөхийг судлаачид тогтоож байсан. Үйлдвэр барих дундаж өртөг тэр үед 300-400 сая ам доллар болохоор байсан юм . Орчин үеийн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад энэ нь боломжийн хэмжээний хөрөнгө оруулалт гэгдэнэ.

Тэр үеийн Сангийн сайд С.Баярцогтын нэгэнтээ мэдэгдсэнээр Гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татвараар "Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсыг хөгжүүлэх санд нэг тэрбум гаруй доллар "тушаасан” нь гурван ч боловсруулах үйлдвэр барьчих хэмжээний мөнгө байсан. Төр зориг гаргаад, ирээдүйгээ харсан ухаан зарж чадаж гэмээнэ ойролцоогоор хоёр жилийн дотор зэс хайлуулах үйлдвэр байгуулах бололцоотой, техник, эдийн засгийн үндэслэл нь ч бэлэн болсон гэж ярьж байлаа.

Тухайн үед уг зорилтыг хэрэгжүүлж чадвал дараа нь Оюутолгой, Цагаансуваргын ордод түшиглэсэн зэс хайлуулах үйлдвэр байгуулагдах боломжтой гэж үзэж байсан юм. Тэгэхдээ тус ордуудыг ашиглалтад орохыг хүлээнэ гэхээр дор хаяж таван жил харзнах хэрэг гарна гэж байлаа. Гэтэл одоо Оюутолгой аль хэдийн баяжмал экспортлоод эхэлчихсэн. Цагаан суварга ч тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

Тэр үед л үйлдвэр барьчихсан бол "Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогын 60 хувьтай тэнцэх хэмжээний ашиг олж, одоогийн байгаа ажлын байрны тоо хоёр дахин нэмэгдэж, наанадаж л Улаанбаатараас дутуугүйгээр Орхон аймаг хөгжих байсан гэх нь бий. 30 гаруй жилийн хугацаанд Эрдэнэтийн ордын нөөц шавхагдаагүй ахиад ч 40 жил ажиллах боломжтой.

"Эрдэнэт” үйлдвэр нэг жилд 25-25.6 сая тонн хүдэр боловсруулж 23.5 хувийн зэстэй 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Зэсийн баяжмал дахь зэсийн хэмжээ дунджаар 128 мянган тонн байгаа. Уурхай гүнгийрэх тусам шинэ, дэвшилтэд технологи ашиглах болсон өнөө үед хүдэр дэх зэсийн агууламж нэмэгдэж 60-аас дээш хувьтай болж байгаа гэх. Ийм байхад манай үе үеийн Засгийн газрууд Монголоо бус Хятадын үйлдвэрлэлийг дэмжиж ирсэн нь харагдана бус уу.

Хятадуудын алсын хараа

Манай Эрдэнэтээс гарч байсан одоо Оюутолгойгоос гарч байгаа зэсийн баяжмал хаачдаг вэ. Мэдээж 100-ны 80-90 хувь нь хамгийн ойр байгаа Хятадын боловсруулах үйлдвэрүүд л очиж байна. Тэгээд ч БНХАУ-ын удирдлагууд алсын хараатай шийдвэрүүд гаргаж ирснээр улс орноо эдийн засгийн хувьд хүчирхэг болгосон.

Тэд манайхныг зэс боловсруулах үйлдвэр барих эсэх болон дараа нь хаана хэрхэн барих гээд хэрэлдэж байх зуур олон үйлдвэр байгуулж орхисон. Хятадад, 2007 онд 400 мянган тонноос дээш катодын зэс хайлуулах "Guixi”, 200-400 мянган тонны хүчин чадалтай "Yanggu Xiangguang”, 2008 онд Хятадын Өвөр Монголд 480-500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай "Chifeng Jinjian Copper group”, "Huludao Copper group” үйлдвэрүүд ашиглалтад орсон.

Эдгээр үйлдвэрийн байршлаас харахад "Эрдэнэт”-ийн түүхий эдийг боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэж байгаа гэдэг тун тодорхой байдаг. Одоо бол эдгээр боловсруулах үйлдвэрүүд Оюутолгойгоос ч баяжмал авч байгаа. Тэгэхээр Монгол улс уг нь Эрдэнэтийнхээ хажууд зэс хайлуулах үйлдвэр барьчихад л хөгжлийн шинэ шатанд гарчихаар байсан билээ.

Гэвч хөгийн шалтаг тооцон үйлдвэрийг барьж эхлэх асуудлыг сунжруулсаар ирсэн юм. Тэр нь ийм боловсруулах үйлдвэр байгуулахаар байгаль экологид асар их хортой хэмээх муйхарлал. Гэтэл Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Хятадууд хайлуулаад асар их ашиг олсоор байгааг юу ч гэлтэй юм.

Тэдний шинээр байгуулсан зэс хайлуулах үйлдвэрээс ганц километр хүрэхгүй газар хүн амьдраад болоод л байна. Хордоод үхчихсэн тухай сонсогдох л юм алга. Тэгэхээр Хятадууд алсын хараатай Монголын засгийн эрх баригчид ярихаас цаашгүй хүмүүс гэдэг ялгаа л тод харагдсаар байх юм.

Эрдэнэтийг сааж ирэгсэд ч бас саад болсон

Монгол улсын эрх баригчид яагаад хайлуулах үйлдвэр барих ажлыг хойш татаж ирсэн гэх асуултад дээрхээс гадна бас нэг асуудал бий юм. Тэр нь зэсийг баяжмалаар гаргаж, түүнийхээ чийгшил, концентрат дээр тоглон олон зуун сая ам.доллар хувьдаа завшдаг нөхдүүд байсаар ирсэн гэдэг асуудал билээ.

Экс болон одоогийн Ерөнхийлөгч нараас эхлээд ерөнхий сайдууд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар байнга хардагддаг нь ч учиртай гэдэг. Тэд л өөрсөддөө ашиг орлого олж байхын тулд нийт Монголчуудын эрх ашгийг хөл доороо гишгэж буй гэж үзэх хүмүүс ч олон бий.

Мөн Эрдэнэтийг шахааны бизнесийн төв болгогсод ч саад хийсээр ирсэн нь ойлгомжтой гэдэг. Уг нь Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийг барьчихвал ахиад 6000 мянган хүн ажлын байртай болоод зогсохгүй Монгол улсын төсөв ч тэр хэмжээгээр нэмэгдэх, бодит орлоготой байх боломжтой байсан юм.

Зэс хайлуулах үйлдвэр барих зардалыг тэр үед 300-400 сая ам.доллар гээд тооцоод Монгол улсын Засгийн эрх баригч МАНАН-гийнхан популист амлалтдаа баригдан таван үйлдвэр барих мөнгийг усанд хаясан чулуу шиг болгосон хэрэг. Уг нь тэр мөнгөөр зэс хайлуулах үйлдвэрээс гадна нефть нэрэх үйлдвэр ч барьж байгуулчих боломж байсан нь эндээс тодорхой байгаа.

Нефтийн боловсруулах үйлдвэр, нүүрснээс түлш гаргах үйлдвэрүүд ч хэн нэг эрхтэн дархтан, олигархийн эрх ашгийг хөндөж ирсэнээс одоог хүртэл тиймэрхүү үйлдвэрүүд барих ажил зогсонги явж ирсэн нь ч тодорхой юм. Энэ удаа Засгийн газрын байгуулсан "Монгол зэс” төслийн нэгжийнхэн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг хаана, хэнээр бариулах бол.

Манай Засгийн газрууд бодлогын хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч уламжлалаа огт барьдаггүй. Тэгэхээр Эрдэнэтэд үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г хэрхэн өөрчилж, хаана барихаас эхлээд асуудал улстөрийн популизмд автаад явчих магадал ч тун өндөр.
О.Хуяг

gereg.mn

Цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулахыг Засгийн эрх баригчид хүсдэггүй байсан нь ямар учиртай вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани