Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бага ашиг олсон л гэхгүй юм бол Багануур яаж хохиров

Бага ашиг олсон л гэхгүй юм бол Багануур яаж хохиров Хэдхэн жилийн өмнө инфляц хэдэн хувиар өсч байгааг нүүрсний шуудай хэр жижгэрч байгаагаас олоод мэдчихэж болохоор байв. Статистикчдыг ажилгүй болгох шахсан тэр шуудай одоо "50"-ийн торноос ч жижигхэн болсон доо.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан жилээ энэ асуудлыг анхааралдаа авч, иргэдийг хямд бөгөөд чанартай нүүрсээр хангах бодлогоо танилцуулсан. Тэр нь "Нүүрс" хөтөлбөр байлаа.

Жижиглэн худалдаанд гарч байгаа нүүрсний уут ийн инфляцтай урвуу хамааралтайгаар өөрчлөгдөж байсан нь энэ төрлийн бизнес төрийн ямар ч зохицуулалтгүй явж байсантай холбоотой. Тухайн үеийн эрх баригчид бол иймэрхүү "жижиг" асуудалд хошуу дүрэх нь бүү хэл "Тавантолгойн нүүрсээ олборлож далайн чинадад хүргэнэ" хэмээн дээгүүр ярьсан сэхүүн зантай улс явлаа.

Ийн том ярьж, ихийг амлаж явах зуурт нь портер нүүрс /нэг тонн орчим/ 300 мянган төгрөг, нэг тор нүүрс /таван килограмм орчим/ 1600 төгрөгийн үнэд хүрээд байв.

Улаанбаатар бол 300 мянга гаруй өрх айлын 1.2 сая хүн оршин суудаг том хот.

Оршин суугчдынх нь 30 хувь нь төвийн дулааны шугамд холбогдсон тохилог орон сууцанд, үлдэж байгаа 70 орчим хувь нь зуухаар галладаг гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Ойролцоогоор 180-200 мянган өрх гэсэн үг. Нэг өрхийн жилийн нүүрсний хэрэгцээ дунджаар 3-5 тонн гээд бодохоор жилдээ 500 мянган тонн нүүрсийг ахуйн хэрэглээндээ өлхөн шатаачихдаг улс юм.

Саяхныг хүртэл нийслэлийн иргэд энэ хэрэгцээнийхээ 90 хувийг нийслэлийн дагуул хот Налайх дахь хаягдсан уурхайгаас хангаж байв. Зах зээл дэх эрэлт ийм өндөр байхад "хангалтын бааз" нь осол гарч хаагдсан, олборлолт явуулахад дээд зэргийн эрсдэлтэй, эвдэрч хаягдсан Налайхын нүүрсний уурхай байсан хэрэг.

Осол ч их гарч, хүний амь олон тоогоор хохирсон доо. Өөрөөр хэлбэл, иргэдийн нүүрсний хангамжийн асуудал дээр төрийн бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байв.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан жилээ энэ асуудлыг анхааралдаа авч, иргэдийг хямд бөгөөд чанартай нүүрсээр хангах бодлогоо танилцуулсан. Тэр нь "Нүүрс" хөтөлбөр байлаа.

Уг   хөтөлбөр   хэрэгжиж   эхэлсэн эхний жилдээ л гэхэд 95 мянган тонн нүүрс хэрэглэгчдэд түгээсэн. Дараа жил нь энэ тоо 200 мянган тонн болж өссөн. Өмнө нь нийт олборлосон нүүрсээ бүгдийг нь шахуу ДЦС-уудад нийлүүлдэг байсан Багануурын уурхай нийслэлийн хэрэглэгчдийн бараг талынх нь хэрэгцээг хангадаг болсон түүх энэ.

Түүгээр зогсохгүй өмнө нь хар зах дээр нэг тонн нь 200 мянган төгрөгөөр зарагддаг байсан Багануурын нүүрс тонн нь 80 мянган төгрөг болж хямдарсан. Гэлээ гээд Багануурын уурхай алдагдал хүлээгээгүй, харин ч "Нүүрс" хөтөлбөрийн нэг оролцогч болсноор ашиг олж, ажилчдадаа нэмэлт урамшуулал олгож эхэлсэн талаар удирдлагууд нь ам уралдан ярьдаг.

Тэгэхээр "Нүүрс" хөтөлбөр аль аль талдаа ашигтай хувилбарыг гаргаж иржээ. Засгийн газар ч энэ хөтөлбөрөөр дамжуулан оновчтой менежмент хэрэгжүүлснээр иргэдийн нуруун дээрх ачаа бага боловч хөнгөрсөн.

Нийслэлийн иргэд ч хоосон хоцорсонгүй. Урьд нь 200 мянган төгрөгөөр авдаг байсан портер нүүрсээ 80 мянган төгрөгөөр худалдаж авснаар нэг удаагийн худалдан авалтаасаа гэхэд л 120 мянган төгрөг хэмнэх болсон. Эхийн эцээж тугалыг нь тураах нь бүү хэл өөхлүүлсэн энэ хөтөлбөрт хэн хүнгүй л ам сайтай байлаа.

Саяхнаас "Нүүрс" хөтөлбөрөөс Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг мөнгө завшсан гэх мэдээлэл гарч, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, хорьж шалгаж эхлэв. АТГ-ын мөрдөгчид Л.Гансүхэд "Нүүрсний жингийн зөрүүн дээр ажилласан. Багануурын уурхайг хохироосон" гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн бололтой юм билээ.

Жингийн зөрүү гэдэг нь тээвэрлэлтийн явцад үйрч нунтаг болсон  нүүрсийг хэлээд байх шиг. Хэзээнээс Багануурын нүүрс нунтаг ихтэй, амархан үйрч бутардгийг иргэд хэлээд өгнө. Худлаа гэвэл, "Гэрлэж амжаагүй явна" кинон дээр "Эксковатраар хялбархан нүүрсээ ачуулчихлаа гэсэн чинь нуль хог" гэсээр асгаж байгаа хэсэг гардгийг үзчих хэрэгтэй.

"Нүүрс" хөтөлбөрийнхөн тэрийг нь мэдээд уурхай дээрээ нэг, Улаанбаатарт тээвэрлэж ирээд дахин нэг удаа шигшиж, ялгаж байж хэрэглэгчдэд эцсийн байдлаар очихоор зохион байгуулсан юм билээ. Шигшсэн сайн чанарын нүүрсийг хэрэглэгчдэд хүргэх гэсэн нь одоо өөрсдийг нь ороох нэг шалтаг болсон бололтой.

"Багануур"-ыг хохироосны тухайд бол анх энэ хөтөлбөрийг эхлүүлж байхад уурхайн удирдлагууд станцуудад өгдөг үнээрээ буюу 25 мянган төгрөгөөр зарах саналтай баисан ч, Засгийн газар "Уурхай ч гэсэн ашигтай ажиллах хэрэгтэй" гээд 27500 төгрөгөөр худалдаж авахаар болсон байдаг. Учир нь, Багануурын уурхай нэг тонн нүүрсээ станцуудад 25 мянган төгрөгөөр худалдахад цаана ашиг гэх юм гардаггүй, бараг л алдагдалтай ажилладаг байж. Тиймээс Засгийн газар 2500 төгрөгийг тэдэнд ашиг болгох хувилбар санал болгосон гэдэг.

Ингээд олборлолтын талбайгаасаа нэг тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авсны дараагаар нүүрс шигших, шуудайлахад тонн тутамд нь 8000 орчим төгрөг, тээвэр 10, ажилчдын цалин 10 мянга гэхчилэн хангамжийн материал, тоног төхөөрөмжийн зардал, банкны хүү зэргийг тооцсоор 80 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд хүргэхээр болсон байна.

Товчхондоо бол иргэд нэг тор нүүрс /таван килограмм орчим/ 1600 төгрөгөөр авч байсан бол 40 кг-ын шуудайтай нүүрсийг 1800 төгрөгөөр худалдаж авах боломжийг ийм замаар хангажээ. Эндээс мэдээж иргэд хамгийн их хожсон нь. Тэднээс бага ашиг олсон гэдгээрээ л Багануурын уурхай хохирдоггүй л юм бол өөрөөр хохирсон гэх зүйл харагдахгүй л байгаа юм.

Гэхдээ Багануурын уурхай ч тэр, Засгийн газар ч тэр иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Хохироосон гээд байгаа Багануурын уурхайн өнгөрсөн хоёр жилийн тайлангаас үзвэл жилд 3.5 сая тонн нүүрс олборлодог байсан  нь 3.8 сая болж өссөн. Ажилчдадаа таван сарын урамшуулал цалин олгосон гээд өөдрөг үзүүлэлттэй л яваа юм билээ.

Тэгэхээр "Нүүрс" хөтөлбөр аль аль талдаа ашигтай хувилбарыг гаргаж иржээ. Засгийн газар ч энэ хөтөлбөрөөр дамжуулан оновчтой менежмент хэрэгжүүлснээр иргэдийн нуруун дээрх ачаа бага боловч хөнгөрсөн.

Удахгүй өвөлтэй золгох цаг ирлээ. Энэ өвөл нийслэлийн иргэдийн 70 хувь нь өмнөх шигээ хямд үнэтэй нүүрсээр зуухаа галлах эсэх нь эргэлзээтэй л байна. Учир нь, АТГ-ынхан "Нүүрс" хөтөлбөрийг овоо хараандаа авчихаад, улс төрийн намууд нь дагуулж "шоу" хийгээд хэцүүхэн л байгаа бололтой.

 

Үндэсний шуудан

Бага ашиг олсон л гэхгүй юм бол Багануур яаж хохиров
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани