Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн цахилгаан станц ба төмөр замын цариг

 Таван толгойн цахилгаан станц ба төмөр замын цариг"Оюу толгой” компани  Өмнөговьд  босох цахилгаан станцаас эрчим хүчээ хангана гээд албан ёсоор дуугарчихлаа. Үүнийгээ Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад байна. Гарын үсэг зурсан нөгөө тал нь мэдээж Засгийн газар.

"Рио” Засаг хоёрын үл ойлголцолд эцсийн цэг тавигдаагүй энэ үед "Оюу толгой” ийм алхам хийнэ гэдэг бол "Таван толгой цахилгаан станц” төслийг хариуцан ажиллаж байгаа хүн хөлсөө урсгаж ухаанаа зарсан гэсэн үг. Тодруулж хэлбэл М.Энхсайхан энэ ажил дээр лидер гэдгээ харуулж чадлаа.

Таван толгой бол түүний хэлж ярьдгаар мега төсөл. Дэлхийн хэмжээний ийм аварга төслүүдийг хэрийн аавын хүү барьж авч хэрэгжүүлээд байдаггүй. ”Танай засаг бидэнд хангалттай төвөг удаж байна. Байгуулсан гэрээнээсээ хүртэл буцаж, эхлүүлсэн бүтээн байгуулалтыг минь хүртэл зогсоосон...” гэж хэлээд энэ гэрээнд гарын үсэг зурахгүй суух эрх  "Оюу толгой”-д байсан.

Ингэлээ гээд ёс зүйгүй харагдахгүй түмэн шалтгаан тэдэнд бий. Хэрвээ "Оюу толгой” компани энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол Таван толгойн цахилгаан станц төсөл хэрэгжихгүй, хэсэгтээ гацах нь мөн л тов тодорхой байсан. Өчнөөн жилийн өмнөөс ярьсан Таван толгойн цахилгаан станцын төслийг энэ засгийн үед М.Энхсайхан хөдөлгөж чадлаа. М.Энхсайханы хөдөлгөсөн "Таван толгой цахилгаан станц” төсөл хэрэгжиж эхлэх нь Монголд ямар давуу талтайг жагсаая.

Нүүрс, зэс гээд хөрсөн дороо эрдэнээр баян Өмнөговь нутаг өнөөдрийг хүртэл эрчим хүчний системгүй.  Даланзадгадын зургаахан МВт-ын станцаас гадна Ухаа худагт "Энержи ресурс”-ийн босгосон бага хүчин чадалтай станц л бий. Эрчим хүчний сүлжээ үүсгэж томоохон станц барья гэхээр том хэрэглэгчгүй бол дэмий мөнгөний гарз. Том хэрэглэгчгүй газар ямар ч хөрөнгө оруулагч том станц барья гэж бодохгүй.

Өмнийн говийн эрчим хүчний системийг тэтгэх  том хэрэглэгч нь Оюу толгой гэдгийг дээр дооргүй  мэднэ. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл Оюу толгой компанитай энэ тал дээр за зүй гэж эцсийн тохироонд хүрээгүй байсан юм. "Оюу толгой” эрчим хүчээ урд хөршөөс мөнгийг нь төлөөд авч байгаа.

Таван толгойн станц баригдчихвал  Монголоос эрчим хүчээ аваад эхэлнэ. Таван толгойн цахилгаан станцын 70 хувийг Оюу толгой дангаараа хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр урд хөршийн компанид төлж буй их хэмжээний мөнгө Монголд үлдэнэ гэсэн үг. Өмнөговь цахилгаан станцтай байхын эдийн засгийн наад захын үр ашиг гэвэл энэ.

Өнөөдрийг хүртэл Засаг "Рио” хоёрын учраа олохыг хүлээж хөрөнгө оруулахаа азнаж буй мөнгөтэй эрхмүүдэд "Оюу толгой” компанийн энэ алхам эерэг дохио өгч эхэлсэн нь гарцаагүй. Гэрээнд гарын үсэг зурах ёслолыг "Рио”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастъян Жак "Засгийн газар, Оюу толгой компани хоёр нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо” гэж дүгнэнэ лээ.

Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхээр гэгээтэй үг. Энэ үг Таван толгойн цахилгаан станц гэсэн аварга том төсөлд хөрөнгөө оруулах сонирхол тээн чимээ чагнаж байгаа хөрөнгө оруулагчдад ч хамаатай. Цахилгаан станцын төсөлд нэг тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гараад буй. Оюу толгой шиг том хэрэглэгч цахилгаан авъя гэчихээр Монголд хэрэгжих энэ мега төсөлд мөнгөө оруулах сонирхол нэмэгдэх нь тодорхой.

Таван толгойн цахилгаан станцын төсөлд Японы Марубени, Кансай, Солонгос, Францын хамтарсан консорциум үлдээд байгаа. Тэдэнд техникийн даалгаврыг нь өгсөн. Энэ сардаа багтаж арилжааны даалгаврыг нь өгөх юм билээ.

Одоо станц тойрсон бичиг цаас, гэрээ хэлэлцээрийн ажил ид өрнөж буй. Зарцуулах хөрөнгө нь их наяд аль хэдийнэ давчихсан энэ аварга төсөл амжилттай хэрэгжвэл цахилгаан станц нэмж барьж, нүүрсний их нөөцтэй өмнийн говиос  Хятад руу цахилгаан экспортлох боломж нээгдэнэ. Цаашлуулж яривал баялаг дагасан цахилгаан станцын төслүүд өгөөжөө өгөөд эхэлбэл нийслэлд ч цахилгаан станц барих ажил асуудал биш болно.

Цахилгаан гэдэг эд ховрын барааны тооноос хасагдчихвал хотын утаа үлгэр болно. Одоохондоо хэтрүүлэгтэй сонсогдох ч өмнийн говийн станц ажиллаад эхэлсэн үед санаанд багтах л төсөөлөл. Эдийн засаг, нийгмийн ийм  ач тустай төслийг амжилттай эхлүүлж чадсанд нь М.Энхсайханд баяр хүргэе. Дахин хэлэхэд тэр энэ ажлаараа улс төрийн том лидер, Монголын шилдэг эдийн засагчийн нэг гэдгээ баталлаа.

Яг үүн шиг том хувьсгал  төмөр замд хэрэгтэй байна. Монгол нүүрс моодонд орж, үнэ нь хаданд гарч байх үед төмөр замтайсан бол овоо дориун мөнгө олох боломж бидэнд байлаа. Тэр үед "Энержи ресурс” гаднаас хөрөнгө оруулалт татаад төмөр зам барих гэж байтал хэсэг нөхөд  нарийн биш бүдүүн царигаар л төмөр замаа барина гээд болиулчихсан. Тэднийг оройлогч нь Женко Баттулга. Гэтэл өнөөдөр бид  өргөн, нарийн ямар ч төмөр замгүй сууцгааж байна.

Ямар царигтай нь мэдэгдэхгүй төмөр замын даланд гаднаас өр тавьж авсан "Чингис бонд”-ынхоо өчнөөн ам.долларыг зарчихсан. Өнгөрсөн чуулганы үеэр нарийн царигийн төмөр зам  тавина, хөрөнгийг нь "Шинхуа” гаргана энэ тэр гээд овоо ажил өрнөх  нь үү гэж байтал хэсэг улс эсэргүүцсээр байгаад хойшлуулчихсан. Оройлогч бөгөөд санаачлагч нь мөн л Баттулга.

Уг нь урд хөрш рүү тэдний нутагт байгаа шиг нарийн царигтай төмөр зам тавибал нүүрсээ шижигнэтэл нь зарчих боломж бидэнд бий. Зүй нь нарийн цариг гэдэг хөмсгөө атируулж ирээд  "геополитик, стратеги” гэх мэтийн айхтар сүржин үг яриад байх шаардлагагүй эд л дээ.

Гэтэл Женко яагаад ч юм нарийн царигт тун дургүй. Х.Баттулгын хувьд М.Энхсайхан шиг улс төрийн лидер мөн үү гэвэл мөн. Энэ улсад баялаг бүтээсэн сайн бизнесмэн мөн үү гэвэл мөн. Таван толгойн станц шиг түмэнд хэрэгтэй өчнөөн ажил хийх боломжтой салбарыг толгойлдог байсан уу гэвэл байсан. Улсынхаа төлөө сэтгэлээ чилээдэг хүнд бол юм хийхээр салбаруудыг тэр удирдаж байсан.

Барилга хот байгуулалтын сайд гэдэг жижиг алба биш. Тэр энэ албыг хашиж л байсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд гэдэг мөн л мундаг алба. Саяхныг хүртэл тэр энэ том салбарыг удирдаж байсан. Өчнөөн жил сайд хийлээ, гэтэл өнөөдрийг хүртэл "Баттулга тэр яамыг толгойлж байхдаа үүнийг хийсэн юм шүү, үгүй мөн олонд тустай ажил болж дээ” гээд дүгнэчихээр ажил харагддаггүй.

Реформ хийж, хөгжлийг тодорхойлбол тодорхойлохоор салбаруудыг удирдсан хүнд Таван толгойн цахилгаан станцын дайны нүсэр ажил эхлүүлэх бололцоо байгаагүй гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Гэтэл М.Энхсайхан ердөө өнгөрсөн жилээс л Таван толгойн станцын төсөл дээр ажиллаж эхэлсэн.

Өнөөдөр Таван толгойн станцын төсөл хэрэгжих нь баараггүй болж, бүхэл бүтэн Монгол Улсын  хөгжлийг тодорхойлох хэмжээнд  хүрчихлээ. Өмнийн говь нүүрсээ тээх төмөр замгүй хэвээрээ.  Ийм л ялгаа харагдаад байгаа юм даа.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Таван толгойн цахилгаан станц ба төмөр замын цариг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани