Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.НЭРГҮЙ: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРААГҮЙ

Т.ЖАНЦАН
Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлстийн дарга Б.Нэргүйтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Салбарын эрхзүйн орчинг хамгийн түрүүнд сайжруулахаар Засгийн газар төлөвлөсөн. Хуулиа шинэчилж бодлогоо ч боловсруулсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Уул уурхайн салбарын эрх зүйн орчинг сайжруулах нь Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл гэж боддог. Засгийн газар, Уул уурхайн яам "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого" боловсруулж УИХ-аар батлуулсан. Баялаг бүтээгч, эдийн засгийн тулгуур энэхүү салбарын бодлогыг эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоодын идэвхитэй оролцоотойгоор боловсруулж, УИХ-аар нухацтай хэлэлцсэний үр дүнд хөгжлийн чиг хандлага, хөгжлийн хөтөлбөр болгон баталсан. Төрийн бодлого батлагдсанаар эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах, хөгжлийн хөтөлбөр, төслүүд юу юу байх, тэдгээрийг хэрэгжүүлэхэд ямар зарчим баримтлах, эцсийн үр дүндээ юунд хүрэх гээд бүх зүйл тодорхой болсон юм.

Үүний ачаар баялаг бүтээгчдийн үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон эрх зүйн орчин царцанги байдлаас гарч бодит амьдралд нийцсэн, хөгжлийн шаардлага хангасан орчин болж шинэчлэгдсэн.

-Алтнаас авах рояалтыг багасгасан хууль УИХ-аас баталсан, энэ хуулийн хэрэгжилт ямар шатандаа байна вэ?

-"Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль"-ийг батлагдсанаар 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 18 тонноор буурсныг Үндэсний статистикийн газрын албан мэдээнд бичсэн байдаг. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж, Монголбанк болон арилжааны бусад банкуудад тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн. Дээрх хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд 77 тонн алт олборлосон байдаг. Иймд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүулэх, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор алтны рояалтыг зохистой түвшинд байлгахаар тооцоо судалгаа хийсний үндсэн дээр "Ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ баталсныг та санаж байгаа байх аа.

Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөөц өсгөх хайгуул хийх, байгаль орчны нөхөн сэргээлт, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд энэ хууль ихээхэн ач холбогдолтой болсон. Энэ нь эргээд улсын валютын нөөц, орон нутгийн төсвийн орлого, ажлын байр нэмэгдэхэд ард иргэдийн амьдралын чанар дээшлэхэд ихээхэн нөлөөтэй.

Хууль батлагдсанаас хойш эхний хагас жилийн байдлаар Монголбанкинд дөрвөн тонн гаруй алт тушаасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдсэн дүн.

-Валютын нөөцийг нэмэгдүүлэх эх сурвалжийн нэг болох алтны олборлолтыг нэмэгдүүлэх талаар яамнаас ямар арга хэмжээ авч байна?

-Алтны олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд Монгол-банкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар "Алтны салбарын санхүужилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ"-ний хөтөлбөр батлан гаргалаа. Тус хөтөлбөрт хамрагдахаар "Алт үйлдвэрлэгчдийн холбоо"-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлсэн. Эдгээр компани "Санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арилжааны банкуудын тавьсан Уулын ажлын төлөвлөгөөг батлуул-сан байх, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлага хангасан байх ёстой. Санхүүжилтийг хоёр үе шаттайгаар олгох юм. Эхний үе шатанд буюу 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт 200 тэрбум төгрөг олгох боломжтой. Хоёрдугаар үе шат: Алт тушаах,, зээлийг эргүүлэн төлөх нэгдүгээр үе шатны үүргээ бүрэн биелүүлсэн болон бусад шаардлагуудыг хангасан байгууллагуудад дунд, урт хугацааны эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн санхүүжилт олгоно.

-Энэ хөтөлбөрийн хэрэгжилт тааруухан байгаа талаар алт олборлогчид ярьж байсан. Энэ талаар Та юу хэлэх вэ?

-Уул уурхайн яамнаас хөтөлбөрт хамрагдах ком-паниудын Уулын ажлын төлөвлөгөөг нарийн хянаж баталж өгсөн, зарим компанийн ТЭЗҮ-ийг хугацаа алдуулахгүйгээр баталж өгсөн зэрэг өөрөөс хамаарах бодлогын дэмжлэг үзүүллээ. БОНХЯ-наас тэдгээр компанийн менежментийн төлөвлөгөө, усны дүгнэлт зэргийг гаргаж өгөхгүй байх, урт нэртэй хууль хэрэг-жүүлэхээр Засгийн газрын 194, 174 дүгээр тогтоолын хэрэгжилт удаашралтай байгаа, арилжааны банкууд хүсэлт гаргасан компаниудад зээл олгож эхлэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас компаниуд олборлолт хийх ид сайхан улиралд үр дунтэй ажиллаж чадахгүйд хүрэх хүндрэл бий болоод байна. Алт олборлогчдод учирч байгаа гол хүндрэл нь төслийг санхүүжүүлэх асуудал юм. Ер нь, "Санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах боломж нь нээлттэй байгаа.

Засгийн газраас алт олборлох төлөвлөгөөг жилд нэг сая унци байхаар баталж өгсөн, манай яамнаас энэхүү даалгаврыг биелүүлэхээр нарийн тооцоо хийж, алт олборлогчдод бодлогын дэмжлэг үзүүлж ажилласнаар эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөний 60 хувийг биелүүлээд байна. Түрүүчийн ярьсан хүндрэлүүдийг холбогдох байгууллагууд яаралтай арилгаж чадвал бид төлөвлөгөөг давуулан биелүүлэх бүрэн боломж байна.

-Нинжа нэртэй хүмүүсийн үйл ажиллагааг хэрхэн цэгцлэх вэ?

-2000 оны үед нинжа нарын тоо 100 мянгад хүрч байна гэсэн судалгаа байсан. Уул уурхай хөгжсөн орнуудын туршлагаас харахад нинжа хэсэг хугацаанд байсан л байдаг. Манай улсын хувьд ч гэсэн энэ замыг тойролгүй л явж байна, гэхдээ манай орны хувьд нэг онцлог нь эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулахаар богино хугацаанд багагүй арга хэмжээг төр засгаас авсан байдаг. Саяхан л гэхэд УИХ-аас баталсан салбарын бодлогод бичил уурхайчдыг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор зааж өгсөн. Бичил уурхайчдын үйл ажиллагааг зохицуулах ажлыг тэдгээрийн болон ком-пани, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,
төрийн байгууллагын орол-цоотойгоор хамтран шийд-вэрлэхээр ярилцаж байгаа.

-Бичил уурхайчдын олборлосон алтыг хэрхэн цуглуулж авах вэ?

-Бичил уурхайчдад сорьцын лаборатор, арилжааны банкны үйлчилгээг ойртуулснаар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байна. Бичил уурхайчдын олборлосон алтыг банк худалдан авснаар тэднийг гэмт үйлдлээс хамгаалах нэг арга зам болох юм.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрс татарсныг мэднэ. Гэхдээ та байдал яг одоо ямар байгааг тодорхой хэлж өгөөч?

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буураагүй, өмнөх жилүүдэд салбарын хөрөнгө оруулалтын орчин их өссөн харагддаг нь Оюутолгой төслийн гол санхүүжилт орж ирсэнтэй холбоотой. Өнгөрсөн оноос Оюутолгой төслийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, далд уурхайн үндсэн амын нэвтрэлт болон бусад томоохон бүтээн байгуулалт хийгдэж, дуусах шатандаа орсон тул оруулах хөрөнгийн хэмжээ багассан. Энэ нь салбарын нийт хөрөнгө оруулалт буурсан мэт харагдаж байж болох юм. Үнэн хэрэгтээ тийм биш. Нөгөө талаас судалгаа муутай гаргасан үнийн өсөлтийн татварын хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг нь манай орны уул уурхайн салбарт эрх зүйн орчин тогтворгүй байна гэсэн эргэлзээг хөрөнгө оруулагчдад төрүүлсэн. Хөрөнгө оруулагчид үйл ажиллагааны тогтвортой орчинг л хүсдэг нь тодорхой. Энэхүү эргэлзээг арилгах талаар яамнаас эрх зүйн орчны талаар олон нийтэд ил, тод тодорхой мэдээллийг цаг тухай бүр хийснээр хөрөнгө оруулагчид харин ч салбарын хөгжлийн хөтөлбөр, эрх зүйн орчны тогтвортой байдлын талаар ойлголттой болж, хөрөнгө оруулалт хэвийн болсон. Гадаадын хөрөнгө оруулагчид хурал зөвлөгөөнүүд дээр монголд хөрөнгө оруулагчдыг уриалан өөрсдөө хошуулах болсноос харагдаж байна.

Б.НЭРГҮЙ: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРААГҮЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани