Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ил тод уул уурхай”-аар газрын тосны салбарыг онцоллоо

“Ил тод уул уурхай”-аар газрын тосны салбарыг онцоллооУул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа онцоллоо.

Уул уурхайн сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 226 ажлын хэсэг гаран ажилласнаас 130 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж одоогоор 96 ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 77 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан 7 ажлын хэсэг, бусад яам болон холбогдох байгууллагуудтай хамтарсан 12 ажлын хэсэг тус тус ажиллаж байна. Энэ үеэр Уул уурхайн сайдаас хэд хэдэн анхаарал татсан   цаг үеийн асуудлын талаар ярилаа.

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал түүхэн айлчлал боллоо

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөр түвшиний түүхэн айлчлал болж өндөрлөлөө.

Энэ айлчлалаар Монгол, Хятадын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тохиролцож энэ тухай Хамтарсан тунхаглал гаргасан. Айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Үүн дотор Геологи, уул уурхай, газрын тосны салбартай холбоотой олон чухал гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдсан.

Монгол Улсын Еренхийлөгч Ц.Элбэгдорж гэрээ хэлэлцээрт тусгагдсан ажлууд "Хүрэх зорилт, гарах үр дүн, хариуцах эзэн, хэрэгжих хугацаа тодорхой байх учиртай” гэсэн чиглэлийг өгсөн байгаа болно.

 "Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал, Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, далайд гарцгүй орны хувьд 2 орны төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан нь хамгийн чухал ач холбогдолтой юм. Бид нүүрсээ сүүлийн 5-6 жилд авто машинаар тээвэрлэж байгаагаас төмөр замын зөрүүгээс жилд нэлээд хэмжээний орлого алдаж энэ хэмжээгээр өрсөлдөх чадвар буурч байна.

Төмөр замтай холбогдсон гэрээ хэлэлцээрүүдээр далайн боомт, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, тээврийн тарифын хөнгөлөлт зэргийг тохирсон болно.

Мөн түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Гашуун сухайт-Ганц модны боомтын төмөр замыг санхүүжүүлэх тухай Гашуун сухайт ХХК, БНХАУ-ын Шэнхуа групп, Хятадын хөгжлийн банк хоорондын ерөнхий хэлэлцээр, SNG төслийг дэмжих санамж бичиг" УАБ-ын зөвлөмж, Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажиллах,

Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах тухай санамж бичиг, Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр, Хамтын ажиллагааны тухай Газрын тосны газар, Хятадын Газрын тосны үндэсний корпораци хоорондын санамж бичиг, 162 сая ам.долларын арилжааны зээлийн тухай Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын хэлэлцээр", 1.3 тэрбум юанийн буцалтгүй тусламж, 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл буюу худалдан авалт өгөхөөр болсон. Эдгээр гэрээ, хэлэлцээрээр Уул уурхайн яамны удирдлагын хүрээнд хэлэлцүүлэг хийж нэг ойлголцолд хүрэх, хэрэгжилтийг хангах арга хэмжээний ойлгомжтой төлөвлөгөө гаргаж биелүүлэх, бодлого, хууль, хөтөлбөр боловсруулахдаа ашиглаж ажиллана.

Ашигт малтмал, Газрын тосны тухай хуулийн хэрэгжилт

Өнгөрсөн УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, Газрын тосны тухай хууль батлагдсан.

Ингэснээр Эрдэс баялгийн эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой байх боломж бүрдсэн.

Газрын тосны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдлээ.

УИХ-аас Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангаж бодит үр дүнг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрэл судалгааны ажлын гэрээний эрх үүргийн хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт гаргах, эрлийн гэрээнээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-нд шилжих боломжийг нэмэгдүүлэх, газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрлийн ажлын гэрээ түүнчлэн БХГ байгуулах хүсэлтийг нэн даруй шийдвэрлүүлэх арга хэмжээ авах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулан ажлыг эхлүүллээ.

Одоогийн байдлаар Газрын тосны тухай хууль батлагдахыг хүлээж байсан эрлийн ажлын гэрээ байгуулах 21 хүсэлтээс 17 нь буюу 80 орчим хувь уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхарын метан хий байна. Эдгээрээс "Эрдэнэс Тавантолгой”, "МАК” зэрэг компанийн эрлийн ажлын гэрээг яаралтай байгуулахаар ажиллаж байна. 9 сарын 10, 11-ний өдрүүдэд "Oil and oil shale” олон улсын чуулга уулзалт болно.

Үүнээс гадна газрын тосны хайгуулын 2 талбай дээр сонгон шалгаруулалт явуулж гэрээлэгчийг сонгон шалгаруулан бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэх Уул уурхайн сайдын тушаал гарсан. Мөн БХГ-ний 1 эрх үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ.

Газрын тосны тухай хууль батлагдан гарснаас хойш энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдээд байна.

Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, дагаж мөрдөх журмын төслүүдийг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ингээд Ашигт малтмалын тухай хуультай холбоотой 7 журам, 3 гэрээний загвар, 1 заавар боловсруулж батлуулахаар мөн Газрын тосны тухай хуулиар 10 журам, 1 дүрэм, 2 шаардлага, 2 гэрээний загвар боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбай хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан талбайтай давхцуулалгүйгээр тооцож үзэхэд нутаг дэвсгэрийн 19.89 хувь (31.12 сая га) хамарсан.

 Үүнд:

  • Сонгон шалгаруулалтын талбай                   - 9.94 сая га буюу 6.35%
  • Өргөдлөөр олгох талбай                                   - 21.18 сая га буюу 13.54%

                                  Нийт                                         - 31.12 сая га буюу 19.89%

106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн   асуудлыг хуулийн дагуу шийднэ

Mонгол Улсын шүүхээс 106 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг /лиценз/ тухайн үеийн Ашигт малтмалын газрын удирдлага "хууль зөрчиж" өргөдлийн дарааллаар олгосныг тогтоон, угшийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгохыг даалгасан. Ашигт малтмалын тухай хуульд "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан хүлээлгэн өгсөн талбайг сонгон шалгаруулалтаар олгоно" гэж заасан байдаг. Иймээс 106 лицензийн талбай нь сонгон шалгаруулалтын талбайд хамаарч байсан юм.

Гурван шатны шүүхээс дээрх 106 лицензийг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгохоор шийдвэрлэсэн тул Засгийн газрын 216-р тогтоолоор "Cонгон шалгаруулалтын журам”-ыг 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр батлан гаргасан. Энэ журмын гол зорилго нь сонгон шалгаруулалтад оролцох нийт аж ахуйн нэгжүүдэд ижил, тэгш боломж олгох, төр болон өмнө нь тухайн талбайд лиценци эзэмшиж байсан аж ахуйн нэгжид хохирол учруулахгүй байх явдал юм.

Тухайлбал, сонгон шалгаруулалт явуулах талбайд өмнө нь лиценци эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн геологи хайгуулын ажилд зарцуулсан зардлыг баримтанд үндэслэн тогтоож "босго үнэ" буюу сонгон шалгаруулалтад оролцогчдод гарааны ижил нөхцөл олгож, түүнээс дээш үнэ болон аж ахуйн нэгжийн чадвараар нь өрсөлдүүлэх замаар сонгон шалгаруулалт явуулах юм. Ийнхүү "босго үнэ" тогтоож байгаа нь өмнө нь лиценци эзэмшиж байсан аж ахуйн нэгжийн хувьд давуу эрх болж байгаа. Учир нь тэд сонгон шалгаруулалтад шалгарсан тохиолдолд зөвхөн "босго үнэ"-ээс дээш давсан үнийн зөрүүг төлж лиценци эзэмших эрхтэй болно. Харин бусад аж ахуйн нэгжийн хувьд санал болгосон нийт үнийг төлөх шаардлагатай. Энэ тохиолдолд өмнөх лиценци эзэмшигчид "босго үнэ"-тэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг төлнө.

Дээрхи журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг УУЯ-н дээр байгуулагдаад ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэр гарах үед 18 лиценци хүчингүй болсон байсан. Иймд нийт 88 лиценцийн хүрээнд асуудлыг хуулийн дагуу авч үзнэ. Эдгээр лиценцийн тодорхой хэсэг нь "урт нэрт" хууль болон бусад эрх зүйн үндэслэлээр хязгаарлалтад орсон байдалтай байгаа. Эхний ээлжинд "босго үнэ" нь баталгаажиж, талууд харилцан тохиролцсон 14 тусгай зөвшөөрлийг багцлан сонгон шалгаруулалт зарлаад байна.

"Эзэн-100” хөтөлбөрийн биелэлт 90 гаруй хувьтай байна

Эдийн засгийг эрчимжлийг нэмэгдүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хүрээнд УУЯ өөрийн эрхлэх15 ажлыг хяналтандаа авч гүйцэтгэсэн бөгөөд 90 гаруй хувийн биелэлттэй байна.

Тухайлбал: -Гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 10 төгрөгөөр буурч, шатахууны биет нөөцийг 60 хоног болгон нэмэгдүүлснээр компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байна. Шинэчлэлийн засгийн газар, УУЯ байгуулагдан ажилласан 2 жилийн хугацаанд шатахууны үнэ тогтвортой байгааг онцлон тэмдэглэж байна.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулан, хууль батлагдсантай холбогдон хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төрөөс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбилцолыг тогтоох тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар батлуулав. Мөн Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулж байна.

-Алтны салбарыг ил тод нээлттэй болгох, олборлолтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх зорилгоор алт олборлогчид Голомт, Худалдаа, хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээг авах бөгөөд нийт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тогтоод байна. Монгол банкинд алт тушаасан тохиолдолд нөөц ашигдасны төлбөрийг 2.5% болгосон хууль батлагдсан болон хөнгөлттэй зээл олгох болчон зэрэг арга хэмжээ авсаны үр дүнд 2014 оны 6 дугаар сарын байдлаар Монголбанкинд 3,8 тн алт тушаагдсан ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн байна.

-БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэр барих төслийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 74 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Синопек корпорацитай хамтарч нүүрсийг хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг УУЯ-ны дэргэд байгуулав. Улмаар хүрэн нүүрснээс синтетикхий үйлдвэрлэх, экспортлох төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хоёр тал хамтран боловсруулаад байна.

-Маргаантай байгаа зарим лицензийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд "Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг Засгийн газрын 219-р тогтоолоор батлуулсан. Дээрх тогтоолын биелэлтийг хангах ажлын хүрээнд сонгон шалгаруулалт явуулах талбайн жагсаалт гаргах, сонгон шалгаруулалтын үнэлгээний баримт бичгийг боловсруулах, босго үнэ тогтоох зэрэг ажлууд хийгдэж байна. Босго үнэ буюу тухайн талбайд гарсан задлаа санхүүгийн баримтаар харилцан тохирсон 14 талбайд сонгон шалгаруулалт зарлаад байна.

-Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд "Жени ойл шейл Монголиа” ХХК гэрээний дагуу 5 жилийн хугацаатай шатдаг занарын чиглэлээр суурь судалгаа хийж байгаа бөгөөд шинжилгээний дүнд гэрээт талбайн шатдаг занар нь 12-23 хувийн органик нүүрстөрөгчийн агуулгатай, хүхэр болон чийгийн хэмжээ бага, керогеноос тос үүсэх гарц өндөр зэрэг эерэг үзүүлэлт гарсан тул судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Түүнчлэн Монгол Улсад нүүрс шингэрүүлж бензин үйлдвэрлэх төслийн хүрээнд Монгол-Герман улсын хамтарсан "Гермон газ” ХХК нь Шивээ-Овоо уурхайг түшиглэн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус уурхайн нүүрсний дээжийг ХБНГУ-руу шинжилгээнд явуулаад байна. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК Солонгосын "Корей газ" компанитай нүүрсний давхаргын метан хий олборлох талаар хамтран ажиллах гэрээг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулан ажиллаж байна.

Шинэчлэлийн Засгийн газар нүүрсний үнэ уналттай, уналт үргэлжилж байсан учир Таван толгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьсанаар Эрдэнэс Таван толгой компаний үнэлгээ нэмэгдэнэ гэж үзсэн.

Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Тавантолгой ордын цахилгаан станцыг барих хөрөнгийг бондын санхүүжилтээс хуваариласан. Эдгээр ажил эрчимтэй урагшилж байна. Гашуун-Сухайт боомтын 20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг Гашуун-Сухайт ХХК байгуулагдан шийдэж, төмөр замыг 2014-2015 онд ашиглалтанд өгөх зорилт тавин ажиллаж байна.

Транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.

Одоо хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг явуулахад бэлэн боллоо.

Оюутолгой компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Оюутолгой компанийн уурхай болон маркетинг борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хувь нийлүүлэгчдийн хооронд шийдлээ хүлээж байгаа техникийн шинжтэй 2 асуудал байгаа. Үүнд:

1. Оюу толгойн далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудал. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гэрээний дагуу хийгдэхээр тусгагдсан. Ажлаа эхлэхийн тулд Оюутолгой ХХК ТЭЗҮ-д тодотголоо боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах учиртай. Эхний ээлжинд нөөцийн тайлангаа өгсөн. Шинжээчид нөөцийн тайланд дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

2. Татварын маргаантай асуудал. Энэ бол Татварын ерөнхий газар, Оюутолгой ХХК хоорондын асуудал бөгөөд тусгай хуулиар зохицуулагддаг ба 2 тал ойлголцлоо нэгтгэхийн тулд маргаан таслах зөвлөлд хандан ажиллаж байна.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтыг 9 сарын 30-ны дотор шийдвэр гаргахаар идэвхтэй хамтран ажиллаж байна.

Нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна

Нүүрсний давхаргын метан хийн үйлдвэр байгуулах төсөл "Эрдэнэс-Таван Толгой” ХК нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Энэ хүрээнд Солонгос улсын төрийн өмчит "Кo Gas Corporation” компанитай хамтран Таван толгойн уурхайн талбайд туршилтын үйлдвэр байгуулах 788 метр гүн өрөмдлөг бүхий М-05 цооногийн албан ёсны нээлтийг 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хийсэн. 2015 оны хоёрдугаар сард туршилтын үйлдвэрийн угсралтын ажлыг хийж дуусна. Метан хий хэд хэдэн онцлогтой. Илчлэг чанар нь нүүрснээс 2,5 дахиних, нүүрс шатааж гаргадаг зардлаас хоёр дахин хямд үнээр метан хийг ашиглаж боломжтй, байгальд үзүүлэх хортой нөлөө бага. Улаанбаатарын утааг арилгахад метан хийн талаар хэрэгжүүлэх энэ төсөл ихээхэн нэмэр болно гэж үзэж байгаа бөгөөд гэр хорооллын нэг хороог сонгон туршилтын журмаар төслөө үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Дэлхийн жилийн хийн хэрэглээний арван хувийг метан хий эзэлдэг гэсэн судалгаа байдаг. БНХАУ-д гэхэд нэг хотын хэрэглээг тэр чигт нь метан хийгээр хангаж байгаа жишээ байна. Нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх санамж бичиг байгууллаа.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

            2014 оны 7 сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 565.7 мянган тонн, нүүрсний олборлолт 12.6 сая тонн, алтны 4.3 тонн, хайлуур жонш 222.9 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 3.7 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 56.4 мянган тонн, газрын тос 4.0 сая баррелийг олборлоод байна.​

Өнгөрсөн оны 7 дугаар сарын байдалтай харьцуулвал зэсийн баяжмал 45.4 хувь, төмрийн хүдэр 18.0 хувь, хайлуур жоншны баяжмал 51.9 хувь, газрын тосны олборлолт 53.9 хувиар тус тус өссөн байна. 2014 оны 7 дугаар сарын өссөн дүнгээр 10.4 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 703.9 мянган тонн., молибдений баяжмал 1.8 мянган тонн, жонш 176.6 мянган тонн, төмрийн хүдэр 3.1 сая тонн, цайр 53.2 мянган тонн, газрын тос 3.8 сая баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 7-р сарын байдлаарх экспортын дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 25.8 хувь, газрын тос 45.7 хувиар, зэсийн баяжмал 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийтдээ, 2014 оны 7 дугаар сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор Улсын төсөвт 624.7 тэрбум төгрөг төвлөрөөд байна.

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэл

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 23.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 20.9 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.2тэрбум төгрөг, бусад орлого 1.1 тэрбум төгрөг байна. Газрын тосны газар нийт 125.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Газрын тосны орлого125.1 тэрбум төгрөг, бусад орлого 800.1 сая төгрөг байна.

Уул уурхайн салбар нийт дүнгээрээ 773,9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Улсын хэмжээнд нийт 2782 тусгай зөвшөөрөл байна

Улсын хэмжээнд 2014 оны 8 дугаар сарын 22-ны байдлаар нийт 2782 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1351, хайгуулын 1431 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж байна. 

Шатахууны 32 хоногийн нөөцтэй байна 

2014 оны 8 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32, хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 36, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 35, ТС-1 26 хоногийн нөөцтэй байна. 





“Ил тод уул уурхай”-аар газрын тосны салбарыг онцоллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани