Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Юанийн номхрол “Ноён ногоон”-ыг араасаа дагууллаа

Юанийн номхрол “Ноён ногоон”-ыг араасаа дагууллааГадаад валютын ханш чангарч, монгол төгрөг үнэгүйдэж байгааг амтай болгон ярьсаар багагүй хугацааг ардаа орхив. Үүний шалтгааныг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлж, дээд доодгүй ярьж байгаа ч монгол төгрөгөө үнэд хүргэж чадахгүй байсаар удчихлаа.

Ам.доллар 1900, юань 300 төгрөгт шүргэх шахсан. Ингэснээр иргэдийн үүрсэн ачаа өмнөхөөсөө хэд дахин нэмэгдэж, тэдэнд санхүүгийн хувьд ихээхэн нэрмээс болсныг онцлох хэрэгтэй болов уу. Учир нь манай улсад дотоодын үйлдвэрлэл төдийлөн сайн хөгжөөгүйгээс өргөн хэрэглээний бараанаас эхлээд бүхий бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг.

Өөрөөр хэлбэл, урд хөршөөс ха­мааралтай учраас тэдний мөнгөн тэмдэгт манайд хамгийн ихээр нөлөөлөхийн сацуу бусад валютын ханшид ч шууд нөлөөлдөг. Тиймээс юанийн ханшаас шууд хамааралтайгаар бүх төрлийн бараа үйлчилгээний үнэ тэнгэрт цойлж, иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсэн.

Энэ их дарамт багахан ч болов нимгэрэх болов уу хэмээн олон хүнд хүлээлт үүсээд байгаа юм. Учир нь сүүлийн 10 гаруй өдрийн дотор ам.доллар 90, юань 20 орчим төгрөгөөр буураад байна. Энэ нь цааш үргэлжилбэл, иргэдэд хүрэх эдийн засгийн дарамт бага ч болов нимгэрч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна хэмээн итгэж буй хэрэг.

Гадаад валютын ханш ямархуу байгааг сонирхохоор өчигдөр 12:00 цагийн үед "Найман шарга” валют арилжааны захад очсон юм. Бид­нийг очиход валютын худалдаа хийдэг мухлаг бүр үйлчлүүлэгчтэй байв. Албан байгууллагын цайны цаг таарсан болохоор хөл хөдөлгөөн ихтэй байсан ч байж мэднэ. Харин валют доорх ханштай байлаа.





Ханш хэрхэн хэлбэлзэж байгаа болон валютын эрэлт нийлүүлэлт ямархуу байгааг тодруулахаар ченжүүдтэй ярилцав. Тэд нэрээ сонин дээр бичүүлэхийг хүсээгүй юм.

Тэдний нэг нь, "Урд хөршийн Си Зиньпин дарга ирснээс хойш юанийн ханш буурч байна. Юань буурснаар ам.доллар ч буучихлаа. Үүнээс өөр тодорхой хүчин зүйл байсангүй. Манай Засгийн газартай ямар гэрээ хийгээд валютын ханшийг ийн буулгах болсныг мэдэхгүй. Валютууд өөр хоорондоо харьцах харьцаатай. Түүнийхээ дагуу нэгийнх нь ханш буурахаар нөгөөх нь дагаж буурдаг жамтай. Ханш буурах нь худалдан авагчдаас гадна бидэнд ч ашигтай. Сүүлийн өдрүүдэд нийлүүлэлт их ч, эрэлт муу байна. Хүмүүс хадгалчихсан ам.доллараа ханш бүр унахаас өмнө зарчихъя гэж бодсон уу яасан, их хэмжээгээр нь авчирч зарж байна. Хичээл цуглахаас өмнө гээд наймаачдын дийлэнх нь бараагаа татчихсан болохоор одоо нэг хэсэгтээ эрэлт буурах байх” гэв. Цаашид валютын ханш энэ чигтээ буурах болов уу, хэтийн төлөв ямар харагдаж байна вэ хэмээн асуухад, "Тэрийг бид мэдэхгүй. Мэддэг байсан бол бид өдөр бүр энд ирж суух хэрэг байхгүй шүү дээ. Монголбанкны ханшийг харж байгаад өссөн үед нь эндээ ирж худалдчихаад, буурсан үед нь хав дарчихна биз дээ” гэв.

Харин өөр нэг ченж "Монголбанк валютын дуудлага худалдаанд тогтмол оролцож, зах зээлд нийлүүлэлтийг дэмжээд өгвөл ханш өсөх шалтгаан байхгүй. Нийлүүлэлт хомсдохоор зах зээлийнхээ жамаар ханш нь өсчихөөд байна. Валютын ханшийг бид тогтоодоггүй, Төвбанк тог­тоодог гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм шиг санагддаг. Ойрын өдрүүдэд худалдан авалт сайн байгаа” гэж ярилаа.

Тус валютын захаар үйлчлүүлж байгаа иргэдийг ажиглаж тэнд хэ­сэг хугацаанд байлаа. Үйлчлүүлэгчдийн олонх нь юань худалдан авч байгаа харагдав. Харин цөөн хүн евро, ам.доллар худалдаж байлаа.

Д.Гантуяа: Ханш энэ чигээрээ буугаад байгаасай

"Найман шарга” захаар үйлчлүүлж байсан Д.Гантуяагаас цөөн зүйл асуусан юм.

-Та сая ямар валют худалдан авсан бэ?

-Цөөхөн хэдэн юань худалдаж авлаа.

-Ямар зориулалтаар авсныг тань сонирхож болох уу. Та валют солих цэгээр хэр ойрхон давтамжтай үйлчлүүлдэг вэ?

-Манай хүүхэд урд сурдаг юм. Хүүгээ сургуульд нь явуулах санаа­тай замын зардал болон бусад хэрэглээнд нь зориулж цөөхөн хэдэн юань худалдаж авлаа. 700 мянган төгрөгөөр 2350 юань л авч байна. Ха­рин ханш жаахан буужээ. Өнгөрсөн хавар, зун ч айхавтар өсөв өө. Хүүхэд рүүгээ байсхийгээд л мөнгө явуулдаг хүмүүст маш хүнд туссан. Энэ чигээрээ буугаад байгаасай л гэж залбирахаас. Ханш 10-20 төгрөгөөр хэлбэлзэхэд л бидэнд маш их мэдрэгддэг.

"Найман шарга” захад валют дээрх ханштай байсан бол Төвбанк болон арилжааны банкуудад дараах ханштай байлаа.



Өглөөний сонин
М.Уянга
Юанийн номхрол “Ноён ногоон”-ыг араасаа дагууллаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани