Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Амьдрах орчны эрэлд

Цэвэр агаар амьсгалах эрх

Цэнгэг ус уух эрх

Эрүүл газар гишгэх эрх

 

Энх тунх амьдрах эрх

Энэ бүгд хүний эрх

      Монголчууд түүхэндээ их нүүдэл олныг хийжээ. Амьдралынхаа үндэс болсон малын бэлчээр хайж, өөрөөр хэлбэл, малын "эрх чөлөөг хүндэтгэн” нүүдэллэж ирсэн. Харин сүүлийн Ази, Европ, Америк руу чиглэсэн "их нүүдэл” амьдрах орчны сонголт, хүн өөрийн эрх чөлөөний төлөө их дүрвэлт болж байна. Яагаад?

Цэвэр агаар амьсгалах эрх

 Агаарын бохирдлоос, тухайлбал, утаа болон тоосжилтоос болж Улаанбаатарчууд долоо хоног тутамд нэг өдрийн амьдралаа алдаж байгаа. Үүнийг эрдэмтэд хөдөлшгүй тогтоожээ. Үүнээс болж мянга мянган хүүхэд, нялхас амьсгалын замын өвчтэй болж, зарим нь хүн болох хувь заяагаа алдаж байна. Үүнийг бид амь настай холбоотой амин чухал асуудал гэж сайн мэддэг ч хүн долоо хоногийг нэг өдөр нь үхэж өнгөрөөдөггүй болохоор олонхи маань одоо хүртэл талхны мөнгөний асуудлаас ч доогуур үнэлж, сэтгэлээ зовоохгүй байсаар.

  Нөгөө талаар, сүүлийн жилүүдэд хэчнээн олон хүн, олон нийтийн байгууллага, иргэний хөдөлгөөнүүд энэ талаар санаа зовж, асуудал шийдэх эрх бүхий дарга нарт хандав даа. Тэд дуугүй байсаар. Төрийн нэрийн өмнөөс энэ бүхнийг цэгцэлж, иргэдээ цэвэр орчинд эрүүл жаргаах үүрэгтэй тэд чихгүй толгой, дүлий годил мэт суусаар. Тэгснээ гэнэт сэрсэн юм шиг, өөрсдөө санаачлан ажил хийж байгаа дүр үзүүлж, мэдээллийн хэрэгслүүдээр рекламдах болцгоов. Бидний үг тэдний мөнгөний санаа, эх үүсвэр болон хувирлаа. Хотын утааг багасгахад хэчнээн тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ вэ, тоолох ч юм биш. Үгүй бол ? дийлэхгүй шүү, хохь нь шүү гэв. Зөвхөн энэ жил хоёр тэрбумыг төсөвлөжээ. Тэр их мөнгө, хэдэн туурга, дээвэр, зуух, түлшхэнд зарцуулагдсан нэртэйгээр дундарсаар байх боловч, гучин хувь шингэрэх ёстой хотын утаа хорогдсон шинжгүй дүнхийн харлаж, байдгаараа л харагдсаар байна.

Цэнгэг ус уух эрх

  Зөвхөн гол горхины бохирдол, хордсон газрын хүнсний ногооны тухай асуудал биш юм. Энэ бол хүний эрүүл хүнс хэрэглэх эрх. Хэдийгээр, харьцангуй хүнсний хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлын тухай ярьж эхэлсэн боловч, хүнснийхээ ихэнх хэсгийг гадаадаас импортолдог манай орны хувьд өөрийн чадавхид үндэслэсэн хүнсний хамгамжийн тухай асуудал тавих хэмжээнд хүрсэнгүй. Өдий болтол цөөхөн монголчууд бид өөрсдөө өөрсдийнхөө хүнсийг бэлтгэхэд хэн саад болоод байна. Эрүүл хүнсний тухай яриа гарахад, хүнсний хангамж муудаж, "юун аюул, маюул” "олдож байвал их юм” болгоод байна. Ингэхээр, "олдсон нь их юм” гэдэг нь бидний үг биш, дарга нарын санаачилга, шаардлага бололтой. Их л сайндаа та нар өөрсдөө сайн шалгаж авч бай гэнэ. Аягүй бол өрх гэр бүр лабораторитой болох хэрэгтэй гэж онолдоод, "зөөврийн лаборатори” бидэндээ "шахах” байх даа. Хэдийгээр төрийн нэрийн өмнөөс хянан шалгах үүрэгтэй байгууллагууд байдаг ч, тэдний зорилго нь дарга нарын болон өөрсдийн "тэжээвэр бяруунуудыг” тордох, бусад бизнес хүмүүсийг шулах, дээрэмдэх явдал болоод байна. Эрүүл газар гишгэх эрх Хөрс, шороо хордуулснаас эхлээд, хот сууринд хүн өөрийн тавтай орчин бүрдүүлэх боломжгүй боллоо. Хотыг нягтруулах "гайхамшигтай” бодлогын үр дүнд машин нь хотдоо багтахгүй, хүн нь явах, гишгэх газаргүй болж хувирав. Ядахдаа сөөм газар зөвшөөрлөөсөө хэтрүүлж барихгүй бол хүний сэтгэл ханахаа байж, машин ч орохооргүйгээр шахцалдуулан барина. Харин дараа нь гал гарах, эмнэлэг дуудах үед л гэнэт машин оруулах зай гаргах байсныг ойлгодог. Харин зохицуулах ёстой этгээдүүдэд газар зарж, ашгаа олсон бол иргэд яаж үхэлдэж байгаа нь хамаагүй. Гэр хорооллыг цэмцгэр байшингуудаар сольж нягтшуулна гэдгийг дарга нар нурах шахсан байшингийн бөөрөнд амбаар нэмж барина гэж ойлгосон бололтой. Хот төлөвлөлт гэдэг "мастер, застер нэртэй том, том төлөвлөгөө биш шүү. Амьдрах нөхцөлөө бий болгох, сайжруулах зам мөн” гэдгийг л ойлгуулчих. Ойлговол та нартай, та наргүй хүмүүс өөрсдөө, нарлах талбай, хүүхдийн цэцэрлэг юу хэрэгтэй байна түүнийгээ бүтээж чадна. Уг нь та нарт энэ бүхнийг зохицуул гэж илүү эрх өгсөн юм. Харин том, том ярьж, мөнгө хөрөнгө хумсалж, олон түмнээ дээрэмд гэж сонгоогүй юм. Чадахгүй бол зайгаа тавиад өгчих.

Энх тунх амьдрах эрх

  Дээр дурдсанаас гадна бидний өдөр тутам зөрчигддөг эрх бол аюулгүй байдалд амьдрах эрх юм. Хавар, намрын салхи, шуурга, гал түймэр зэргийг тооцохоо болъё. Тэр бол байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд дарга нарын хариуцлагаас хасчихъя. Галт тэрэг мөргөлдөх, хүн осгох, живэх, тэр байтугай нисдэг тэрэг осолдохыг ч гэсэн байгалийн гамшиг гэж тооцъё. Гэтэл, түүнээс илүү аюул биднийг хүрээлж байдаг. Монголд өвөл болдог гэдгийг мэддэггүй дарга нарын ачаар цас орох бүрт "аюулын талбай” болдог зам, талбайг гараад хар. Цаснаар хальтиргаа ихэсч, явганаас унасан хүний тоо нэмэгдэж, хөл, гараа бэртээхээс эхлээд, амь насаа алдаж байна. Харин ийм зам талбай тохижуулсан дарга нар инээлдэж, өөрсдөө өөрсдийгөө шагнаад явж байна. Мөн барилга, байшингийн ухсан нүх, усны хоолой, холбооны худагны онгорхой нүх гэх мэт ойчиж, унаж бэртэж болох хүмүүст зориулсан бүх төрлийн хавх, занга. Бас дээр нь дэлбэрэх, тэсрэх бодис, химийн элдэв хор. Өөр хүнд хорлонтой юу л байна түүнийг зөвшөөрч байна. Энэ бол, шулуухан хэлэхэд, хүнийг аюултай нөхцөлд амьдрахыг тулгаж байгаа иргэдийн эсрэг гэмт хэрэг юм.

  Миний найз надад нэг орос онигоо ярьж өгсөн юм. Чоно туулайг өдөр бүр хүчинддэг байжээ. Зовсон туулай баавгайд очиж гомдлоо хэлж гэнэ. Баавгай туулайг өрөвдөж, чоныг дуудаж ирүүлээд хэлэв: За, чи зөвхөн Даваа гаригт л туулайг хүчиндэж болно. Нэлээд хугацааны дараа, баавгай туулайтай тааралдаад асуужээ. За, туулай, амьдрал хөнгөрөв үү. Туулай: юун хөнгөрөх вэ, зовлон хэвээрээ, харин ч бүртгэл хөтлөх гэж нэг ажил нэмэгдээд байна гэж. Зальтай чоно дараа, дараагийнхаа Даваа гаригийн "төлөвлөгөөт үйлийг” урьдчилан авч, туулай түүнийг нь бүртгэх гэж зовсон дээрээ зовдог болжээ.

  Үүнтэй адил, амьдрах орчиндоо санаа зовж, шийдэх гэж тэмүүлж байхад ядахдаа хүний эрхийнх нь хувьд хүндэлж үзээч. Түүнийг нь төрийн нэрээр хэн нэгний буюу хэсэг бүлэг хүний бизнес болгож зовлон битгий нэмээч.

  Эцэст нь хэлэхэд, Монголыг тамын хар нүх болгож, хүмүүсийг дүрвээн зайлуулж байгаа эрхтэн, дархтануулыг хянах, өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг шийдэх эрхээ бид олж авъя. Энэ бол дээрх бүхнийг өөрчилж чадах, цаасан дээр тунхаглагдсан ч амьдралд хэрэгжихгүй байгаа бидний үндсэн эрх юм шүү. Явсан хүн эргэж ирэхийг хүсэхгүй болсон Монголоо, нутгаа санан, эргэн ирдэг болтол өөрчилье. Газрын диваажин болгоё. Монголдоо сайхан амьдаръя.

Ц.Ганбат Иргэний Холбооны гишүүн

Амьдрах орчны эрэлд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани