Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бага хаадын үеийг л санагдуулаад байна

Саявтархан телевизээр "Бага хаадын үе” гэж цуврал кино гарсан даа. Товчхондоо бол хаан ширээнд суусан болгоныг ширээнээс нь буулгаж, өөрсдөө хаан болохын төлөөх өрсөлдөөн, алаан хядаан тасралтгүй үргэлжилж, тэр хэрээр улс орон тарж, хуваагдан, ард иргэд ядууран доройтсон 1911 он гэхэд бараг мөхөхдөө тулсан үнэн түүхийг л сануулсан, сэрэмжлүүлсэн кино л гэж ойлгосон. Зарим хаан ердө гуравхан сар болоод огцорч /алагдаж/ байсан гашуун түүх орчин үед ч давтагдсан нь 1998 он. Өнөөдөр яг л тэр үеийнх шиг байдал анзаарагдаад байх юм. Яачихсан төр, улсаа боддоггүй сайд, дарга нар байдаг юм. "Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг албан тушаалд итгээд томилчихсон нөхөд нь ч гэж нөхөд /ноход/. Ажлаа хийхээсээ өмнө "ууж идэх”-дээ түлхүү шамдаад, төр засгийн нэр хүндийг унагаагаад байгаа тал ч байна. Манай ардын зүйр цэцэн үгс яасан ч оновчтой, сургамжтай байдаг юм. Болдог сон бол тэдгээр үгнүүдийг хүн бүр, тэр тусмаа төрийн өндөр албан тушаалд томилогдсон эрхмүүд, УИХ-ын гишүүд хүртэл өөрсдөд нь хамаарах хэсгийг цээжлээд зогсохгүй ширээн дээрээ бичиж тавиад мөрддөг сөн бол хэрэг болох байсан даа ч гэж бодогдох юм. Гайгүй гэж бодсон нөхдийг л эрх мэдэл, албан тушаалд томилдог байж таарна. Харамсалтай нь, тэдний нэлээд нь албан тушаалд хүрмэгцээ л өнгөрснөө умартдаг ч юм уу, эсвэл дахиад ийм боломж олдохгүй ч гэдэг юм уу, бүү мэд, төрөл арилждаг бололтой дог оо. Тэгээд нөхдийнхөө үг, зөвөлгөөг ч авахаа болин, дээгүүр харан дүүхэлзэх. Тийм ахар ухаантай хэсэг нь ёстой л "бурхангүй газрын бумба галзуурдаг” үлгэрийг үзүүлж өгөх юм. Мэдээж, бүгд тийм биш л дээ. Ажилдаа хоёргүй сэтгэлээр биш юм гэхэд болможоороо сэтгэл гарган зүтгэгсэд олнохи нь. Тэдний хүчин чармайлтын ачаар улс орон бага багаар ч болов урагшилж, ард иргэдийн ажил, амьдрал өдөр өдрөөр дээшилж байгааг үгүйсгэвэл нүгэл болно. Ийм сайахн боломжийг дээр, доргүй л бодож, хичээмээр. Ялангуяа манай ардчиллын хүүхдүүд илүүтэй анхаарч ажилламаар санагдах юм. Гайгүй ажиллаж буй нэгнээ дэмжиж, гай тарьж болзошгүй нь анзааргадсан нөхдөд хатуухан "алганы амт” үзүүлээд явбал ард түмний дэмжлэг ч байна даа, байна. Жишээ нь, хотын дарга Э.Бат-Үүл гайгүй хичээж, нүдэнд өртөж /харагдаж гээгүй шүү/, гарт тэмтрэгдэх /хараахан баригдаагүй ч/-ээр овоо хэдэн ажлыг эхлүүлсэнд талархах ёстой. Гэхдээ л "долоо хэмжиж, нэг огтлох”-гүй тал байна.
 
Тухайлбал, цэцэрлэг, сургууль, эмнэлэг хүрэлцэхгүй байна, баръя гэхээр хот дотор газар олдохгүй байна гэх. Тийн тлаа бараг бүх сургууль, эмнэлгүүдийн хашаанаас танаад, бүр хашаан дотор нь хүртэл барилгууд бариад байхыг яана. Уг нь хотын дарга захирамж гаргаад, аль сургууль, цэцэрлэг, эмнэлэгт иргэд их дугаарлаж байна, тэр газарт зөвхөн эмнэлцэг, сургууль, цэцэрлэг барьж болно гээд лүндэн буулгачихдаг сан бол мөн ч оновчтой болмоор. Цаашлаад, Засгийн газар тогтоол гаргаад, төрийн мэдлийн бүх албан байгууллагууд хот дотор зөвхөн жижиг машин /шатахуун бага хэрэглэдэг гэсэн үг/ унах, энэ журмыг зөрчвөл албан тушаалаас нь өөрчлөхөөр гэрээ байгуулсан ч гэмгүй. Зүгээр нэг зэмлээд, торгоод өнгөрдөг бол нэмэргүй. Мэдээж, энэ хэдэн санаа жижигхэн асуудал л даа. Аливаа том ажил жижгээс эхэлдэг учраас л хэлж байна. Ер нь улс гэрээ өөд нь татах чин хүсэл байгаа бол эв нэгдлийг эрхэмлэж, бага хаадын түүхийг эргэж давтахгүйн тулд чармайваас зохилтой. Нийтлэлч Баабар чухал санаа дэвшүүлснийг олж үзлээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэж. Хүндрэлээс гарах нэг санаа мөн л дөө. Гэхдээ л одоогийн засгаа унагаад, оронд нь тэр мэргэжлийн засгаа байгуулах, түүний тулд намууд зөвшилцөж тохиролцох, хууль эрхийн баримтууд бүрдүүлэх, УИХ-аар батлах гэсээр байтал хоёр жил өнгөрч, дараагийн сонгууль хүргэж таарна. Нөгөө сөөрг намынхан "бид та нартай хамтрахгүй” гээд гэдийнэ.
 
Цаана нь УИХ-д суудалгүй намууд /дарга нар нь/ манайд мэргэжлийн хүмүүс байна, оролцоно гээд зүтгэнэ. Бэрхшээлүүд харагдаад л байна. Арай боломжтойгоор шийдье гэвэл тэдгээр мэргэжлийн хүмүүсийг Засгийн газрын албан ёсны зөвлөхүүдээр аттаж аваад, тэдний гаргасан санал зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд /засч таналгүйгээр/ явбал яагаад болохгүй гэж. Муу хэлээд байгаа Н.Энхбаярыг ч гэсэн сонсоход гэмгүй л санагдана. Эдийн засгийг хүндэртэл муу зөвлөөд байгаа нөхдийг болуилах шиг амархан юм байхгүй. Тэгээд төр барьж буй Ардчилсан намынхан намын даргаа дэмжээд зүтгэвэл хоёр жилд их ажил амжуулж чадна даа. Үнэхээр л хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг гэмт хэрэг тарьчихсан, тэр нь барин тавин нотлогдчихсон бол ч юуг нь хаацайлахав. Зохих зэмлэл, шийтгэлээ хүлээж л таарна. Яараад, давчдаад, заавал хална, солино гээд хэрэггүй л байлтай. "Яарвал даарна”, бас "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэх зэрэг сургамжуудыг сануулах нь илүүц биз. Хамгийн амархан бөгөөд шууд шийдэх боломжтойгоор нь огцруулъя, унагая гээд зүтгээд байх нь сайн үр дагавар авчрах юу л бол.
 
Хоцрогдсон хөгшид тэгж л байдаг гэж бүү хандаасай. Жирийн уурхайчин надад төр засаг, түмэн олондоо хандаж, хэнээс ч айж ичилгүйгээр ийнхүү үгээ хэлэх эрхийг ардчилал өгсөн. Иймд энэхүү ардчиллаа бэхжүүлж, өөр хоорондоо эе эвийг хичээн, хүн бүр төр улсаа хөгжүүлэхэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгээсэй гэж өвгөн ах нь хүсч байна.  Данзанравжаа хутагтын мэргэн сургаалиар энэхүү захидлаа өндөрлөе.
Учрыг ухах саруул ухаантай хүнд ч сургааль хэрэгтэй.
Үнэнийг баригч шударга хүнд ч мэргэн сургааль хэрэгтэй
Улмаар буяныг хураагч хүнд ч сургааль хэрэгтэй
Очирдарь ламын зарлигийг хадгалагч /Ерөнхийлөгч гэж ойлгохоор/ хүнд ч сургааль хэрэгтэй.
Олон эзэн ноёдыг хүндлэгч /УИХ-ын дарга гэсэн мэт/ хүнд ч сургааль хэрэгтэй
Олон нөхөдтэй таарагч /Ерөнхий сайд лугаа/ хүнд ч сургааль хэрэгтэй... гэж.

Ахмад дайчин, ахмад уурхайчин Г.Гомбожав /Налайх дүүрэг/
Бага хаадын үеийг л санагдуулаад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани