Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аршад Саиед: Монголын нүүрсний салбарын хөгжилд "Пийбоди" компани хувь нэмрээ оруулна

"Пийбоди Энержи" компанийн Монгол, Энэтхэгийг хариуцсан Ерөнхийлвгч Аршад Саиедтай уулзаж ярилцлаа.

-Булган аймгийн Сайхан сумын Эрээний нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг Пийбоди Энержи компани амжилттай хийж гүйцэтгэсэн. Төслийн үр дүнг та дүгнэж хэлэхгүй юу?

-Энэ нөхөн сэргээлтийн төслийн гол үр дүн нь манай компани өөрийн олон жилийн туршлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга ажиллагаагаараа Монгол Улсад анх удаа нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж, тухайн орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үйлс бүтээсэнд орших юм. Ингэснээр "Пийбоди" дэлхийн бусад орнууд дахь өөрийн үйл ажиллагаандаа хариуцлагатай уурхай, тогтвортой хөгжлийн зарчмаа хэрхэн хэрэгжүүлдгийг бодитоор харуулах боломжийг олгосон. Манай компанийн эрхэм зорилгод "Бид уурхайн ашиглалт дуусаж хаагдсаны дараагаар тухайн газар нутгийг анх байсан болон түүнээс илүү нөхцөлд буцаан оруулна" гэж тусгагдсан байдаг. Бид уурхайн олборлолт явуулсан газрыг ирээдүй хойчдос үр ашгаа удаан хугацаанд өгөхүйцээр нөхөн сэргээхийг эрмэлзэж ажилладаг. Эрээний уурхайн нөхөн сэргээсэн 18 га газар эдүгээ төрөл бүрийн амьтан, шувуу нутагшин, олон төрлийн ургамал ургаж байгалийн байдлаараа болсноос гадна энд нутгийн ард олонд зориулан гаргасан гүний худгаас хүн мал ундаалж, орон нутаг өөрийн хэрэгцээндээ зориулж жилд 20 тонн хадлан хурааж авах боломж бүрдсэн. Энэ нь байгалийн унаган газраас даруй дөрөв дахин илүү ургац өгөх үржил шимтэй газар болсныг харуулж байгаа юм.

-Эрээний уурхайн нөхөн сэргээлт нь байгаль орчны шагналууд хүртсэн гэж сонссон. Энэ талаар?

-Тийм ээ. Манай энэхүү төсөл нь 2011 онд Монгол Улсын "Шилдэг эко уурхай" гэсэн шагнал хүртсэн. Мөн 2011 онд Олон улсын Эрчим хүчний байгууллагаас зохиогддог арга хэмжээнээс уул уурхайн салбар дахь "Олон улсын Байгаль орчны шилдэг төсөл" гэсэн шагнал хүртсэн.

-"Пийбоди Энержи" яагаад дэлхийн хувийн хэвшлийн хамгийн том компани гэж хэлэгддэг талаар та тодруулж тайлбарлахгүй юу?

-"Пийбоди Энержи" нь АНУ болон Австрали дахь нийт 8.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй 28 ил болон далд уурхайг ажиллуулан жилдээ 230 сая тонн нүүрс олборлон 250 сая тонн нүүрсийг дэлхийн 25 улсад нийлүүлдэг юм. Ингэснээрээ Пийбоди" нь төрийн хэвшлийн нүүрсний компаниудыг оруулж тооцвол дэлхийд эхний тавд орох, харин хувийн хөрөнгө оруулалттай компаниуд дундаа дэлхийд хамгийн томд орох хэмжээний нүүрсний олборлолт борлуулалтын үйл ажиллагааг явуулдаг. Манай компани АНУ, Австрали, БНХАУ, Герман, Их Британи, Индонез, Энэтхэг, Сжсапур, Монгол Улсад өөрийн бизнесийн болон худалдааны салбар нэгжүүдтэй. Дэлхийд хамгийн томд орох, жилдээ 110 сая тонн хүхэрлэг багатай, өндөр чанарын хүрэн нүүрс олборлодог АНУ-ын Вайоминг муж дахь Норт Антелол Рошелийн уурхайг "Пийбоди" ажиллуулдаг.

-"Пийбоди" үйл ажиллагаандаа ямар гол зарчмуудыг баримтлан ажилладаг вэ?

-1883 онд АНУ-ын Чикаго хотод анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн "Пийбоди'' нь нүүрсний салбарт дагнан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эдүгээ өөрийн шилдэг стандарт, туршлагаараа салбартаа тэргүүлэгч компани болсон. "Пийбоди"-гийн баримталдаг гол зарчим бол аюулгүй, үр ашигтай, технологид суурилсан, бага өртөгтэй нүүрсний уурхайг хариуцлагатай, ёс зүйтэй, бүтээлч байдлаар хөгжүүлэн ажиллуулж, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг шинэлэг шийдлээр найдвартай нийлүүлэхийг анхаарч ажилладаг.

-"Пийбоди"-гийн бусад компаниас ялгарах гол давуу чанар юу вэ?

-Манай компанид бусдаас ялгарах хэд хэдэн гол давуу чанар бий гэж боддог. Тухайлбал, дэлхийн хэмжээний томоохон ил уурхай ажиллуулдаг туршлага, байгаль орчны хамгаалах нөхөн сэргээх чиглэлээр хэрэгжүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга туршлага, аюулгүй ажиллагаа тасралтгүй сайжруулалтын удирдлага мөн компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэлт зэрэг байдаг. Түүнчлэн, уурхайн инженерчлэл, төлөвлөлт, сургалт, удирдлагын салбартаа тэргүүлэх шилдэг арга ажиллагаа, гүйцэтгэл, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмаараа дэлхийд үнэлэгдэх томоохон компани болсон үндэстэн дамнасан корпорацийн удирдлагын тогтолцоо,   арга   барил,
компанийн засаглалын түвшин зэргийг дурдаж болох юм. Бид энэхүү давуу чанараа бусадтай хуваалцаж, уурхайн үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлсэнээр аюулгүй ажиллагааны түвшин сайжрах, нөөцийн ашиглалт нэмэгдэх, үйл ажиллагааны арга ажиллагаа илүү үр дүнтэй, оновчтой болох, уурхайн үйл ажиллагаанд шинэлэг технологи нэвтрэх, байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг багасгах үйл ажиллагаанд ахиц гарах, улс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулах бололцоо бүрдэх ач холбогдолтой юм. АНУ-ын компани байх нь бидэнд салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт мэдлэг, сургалтын хөтелбөрийг боловсруулан ашиглах, улмаар салбартаа мэргэжил, ур чадвараараа олон улсын түвшинд бэлттэгдсэн шилдэг ажиллах хүчинг бүрдүүлэх боломжийг олгож байгаа юм.

-"Пийбоди" аюулгүй ажиллагааг хэрхэн гол үнэт зүйлээ болгосон бэ?

-"Пийбоди"-д аюулгүй ажиллагааны зарчим нь бизнесийн бүхий л салбар нэгжид мөрдөгддөг гол чухал үнэт зүйлс болсон. Бидний зорилт бол ямар нэгэн осол эндэгдэлгүй аюулгүй орчинд ажиллах явдал юм. 2013 онд "Пийбоди"-гийн 200 мянган хүн цагт ногдох аливаа ослын үзүүлэлт 1.87 байсан нь нүүрсний салбарын дундаж үзүүлэлтээс нэн доогуур төдийгүй худалдаа, боловсролын салбарын үзүүлэлтээс бага, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээний салбарын дундаж үзүүлэлттэй ойролцоо байсан юм. Энэ нь "Пийбоди"-гийн аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалах болон компанийн удирдлагын талаар дэлхийд үнэлэгддэг болохыг батлах нэг жишээ юм. Тийм учраас энэ чиглэлээр олон улсад шагнал, өргөмжлөлийг олонтоо хүртэж байсан. Тухайлбал, 2013 онд "Пийбоди" нь аюулгүй ажиллагааны дөрвөн шагнал, уурхайн аврах ажиллагааны олон өргөмжлөл хүртэж, нөхөн сэргээлтийн хоёр мэргэжилтэн
АНУ-ын үндэсний шагналыг хүртсэн. Түүнчлэн, компанийн гүйцэтгэх удирдлага, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртсэн.

-Нүүрсний зах зээл болон нүүрсний хэрэглээний цаашдын хандлагын талаар та ямар бодолтой байна вэ?

-Хэдийгээр нүүрсний зах зээл одоогоор нүүрс нийлүүлэгчдэд төдийлөн тааламжтай бус байгаа хэдий ч ирэх жилүүдэд зах зээлийн байдал сэргэж, дэлхийн нүүрсний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэн 2035 он гэхэд одоогоос 60 хувь өсөх төлөвтэй байгаа. Дэлхийн нүүрсний хэрэглээний өсөлтийн 80 хувийг БНХАУ, Энэтхэгийн зах зээл бий болгох бөгөөд энэ нь дээрх орнууд дахь хотжилтийн түвшин нэмэгдэхээс шалтгаалсан гангийн болон эрчим хүчний хэрэглээний өсөлттэй холбоотой юм. Нүүрс нь газрын тос, байгалийн хий, ус болон бусад эх үүсвэртэй харьцуулахад эрчим хүчний гол эх үүсвэр байсаар байх болно.

-Та цэвэр нүүрсний талаарх ойлголтыг дэлгэрүүлж хэлэхгүй юу?

-Цэвэр нүүрсний технологи нь ерөнхий утгаараа нүүрсийг гүн боловсруулах тухайлбал нүүрс хийжүүлэх, нүүрс шингэрүүлэх болон цахилгаан станцаас ялгарах нүүрсхүчлийн хийг хадгалах, ашиглах технологи юм. Байгаль орчныг хамгаалах хэрэгцээтэй уялдуулан нүүрсний салбар дахь бизнесийн урт хугацааны зорилтоо хангахын тулд манай компани сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий цахилгаан станц, нүүрс хийжүүлзх болон шингэрүүлэх үйлдвэр барих төслүүдийг дэмжиж хамтран ажиллаж байна. Энэхүү цэвэр нүүрсний тухай ойлголт нь "Амьдралын төлөөх дэвшилтэт эрчим хүч" гэсэн "Пийбоди"-гийн энэ жил санаачлан хэрэгжүүлж буй олон улсыг хамарсан төслийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү санаачилга нь эрчим хүчний ядуурлыг арилгах, нүүрснээс гарган авдаг хямд өртөгт эрчим хүчний хүртээмжийг сайжруулах, цэвэр нүүрсний технологийн тусламжтайгаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад олон нийт, оролцогч талуудын мэдлэг, ойлголт, дэмжлэгийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

-Танай компанийн Монгол Улс дахь үйл ажиллагааны гол зорилго юу вэ?

-Нүүрсний салбарт 131 жилийн турш ажилласан туршлагадаа үндэслэн Монгол Улсын нүүрсний салбарыг орчин үеийн, үр ашигт чиглэсэн салбар болгон хөгжүүлж Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах нь "Пийбоди"-гийн гол зорилго юм, Энэ зорилгын үүднээс бид Монгол Улсын төр засгийн байгууллага, хувийн хэвшилтэй одоо хэрэгжиж буй болон хэрэгжих боломжтой нүүрсний төслүүд дээр хөрөнгө оруулалт хийх, өөрийн туршлагаа нэвтрүүлэх. урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээрийг хийж байна. АНУ-ын Засгийн газрын зүгээс бүрэн дэмжиж буй "Пийбоди" гийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нь Монгол болон АНУ хоорондын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурийг тавих бөгөөд цаашдаа АНУ-ын олон компани Монгол Улсад орж ирж, хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээх юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх чухал хүчин зүйл болсон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэх юм.

Л.БАТЦЭНГЭЛ

"Өдрийн сонин"

Аршад Саиед: Монголын нүүрсний салбарын хөгжилд "Пийбоди" компани хувь нэмрээ оруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани