Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн өмчит компанийн нүүр царай

-Австралийн "МакМахон холдингс” манай улсын Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компаниас төлбөрөө авч чадаагүйн улмаас Тавантолгойн орд дахь олборлолтоо зогсоогоод байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг даллаад байхад ирэх нь бүү хэл энд байгаа хэд нь гараад байгаа шалтгаан?

-"МакМахон холдингс” бол Австралийн Хөрөнгийн биржийн топ компаниудын нэг. Тавантолгойн орд дахь тэдний олборлолт зогссон шалтгааныг манайхан л болсон хойно биеэ өмгөөлж, ашиггүй гэрээ байсан тухай яриа болгож мухарлахыг оролдож байна.

Гэхдээ "МакМахон холдингс” биднээс салахын түүс болж байгаа нь тэдний буруу гэж ойлгуулах гэсэн манай улстөрчдийн тайлбар асуудалд гарц болохгүй л дээ. Оны эхнээс л олборлолтын үйл ажиллагаанд хүндрэл үүсч болзошгүй талаар "МакМахон холдингс”-ийн менежер сануулсаар байсан. Бүр олон улсын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа "Эрдэнэс Тавантолгой”-н "Чалко”-д төлөх өрөнд санаа зовинож байгаагаа ярьсан байдаг. Орд дээр олборлолтын ажил хийж байсан гадны компани, хамтрагчийнхаа өрөнд санаа зовж суусан гэсэн үг. Хамтын гэрээ 2017 оны хүртэлх хугацаатай 500 сая ам.долларын гэрээ байв. Эцэстээ өрөө дарах гэж үйлээ үзэж байгаа "Эрдэнэс Тавантолгой”-г тэвчилгүй тэд ажлаа зогсоолоо. Худалдан авагч талаасаа Хятад ч мөн сайнгүй байна. Тэднийг түрийвчээ далд хийгээд байхад бид хэчнээн нэрийн хуудсаа барьж гүйгээд нэмэргүй, хойд нутгийн хэдэн компанийн үүд сахихаас цаашгүй. Хэн мэдлээ дээ, "МакМахон” бидэнд бүр итгэл алдарч, энэ найдваргүй товарищуудтай эхнээсээ орооцолдох хэрэггүй байж гэж үзсэн ч юм бил үү. "МакМахон” ямар том компаниудтай өрсөлдөж байж, орж ирлээ дээ. Одоо дараа дараачийн ийм хамтын ажиллагаанд дэлхий биднээс цэрвэнэ. "МакМахон”-ы ард нүүрсний бизнест нэр хүндтэй австрали бизнесмэнүүд, түүнийг дагасан томоохон хөрөнгө оруулалтын сангууд бий. Одоо тэд 22 сая ам.долларын төлбөрөө биднээс яаж авах вэ гэж хууль судлаад сууж байгаа шүү дээ. Ер нь "Эрдэнэс Тавантолгой”-н ажил нь явахгүй, хамтын гэрээний биелэлт хангалтгүй, мөнгөн дээр гацсан анхны тохиолдол энэ биш л дээ. Өнгөрсөн хавар яалаа, баруун Цанхид олборлолт хийж байсан үндэсний компаниудын 60 тэрбумын ажлын хөлсийг төлж чадахгүй, уурхайчид нь өлсгөлөн зарлахаа шахсан. Монголын Төрийн өмчит компанийн нүүр царай нь энэ.

-"Чалко”-той байгуулсан ашиггүй гэрээнээс энэ бүхэн үүдэлтэй гэж үзэж байгаа?

-Гэрээний чанарын тухай одоо ярих нь утгагүй л дээ. Энэ гэрээгээр олж авсан их мөнгөний эрхийн бичгээ барьсан манай улстөрчдийн зураг одоо интернетээр дүүрэн байгаа. Ихэнх нь улс төрд байж л байна. Тэднээс яагаад асууж болохгүй гэж. Яахав, "Чалко” компанитай тун ашиггүй гэрээ байгуулсан нь үнэн. Үүнийг "МакМахон” болон түүний ард байгаа Австрали улс, "Тавантолгой”-н ордод сээтгэнэж байсан хөрөнгө оруулагчид бүгд л хэлж байгаа. Гэрээнд зааснаар нүүрсээ дэлхийн зах зээлд үнэ 100 доллар байхад 70 ам.доллараар, 70 байхад 50 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсон гэж Ройтерс мэдээлж байсан. Ашиггүй гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой”-г их хэмжээний өрийн дарамтад унагаж байгааг дэлхий даяар мэдээлсэн. 

 -"Чалко”-гийн өрийг бондын мөнгөнөөс төлчихөөд санаа амарч болох уу?


-Өрөнд төлөх 350 сая ам.долларын 110 саяыг төлөх үлдээд байгаа тийм үү. Энэ ондоо багтаагаад өр төлбөрийн асуудалгүй болно гэсэн сайхан мэдээтэйгээ хамт Уул уурхайн сайд маань чимээгүй болчихлоо. Хариуцлага асуухаар "Эрдэнэс Тавантолгой”-н захирал, "Та нар тэр МАН-даа хэл. Тэдний тавьсан өрийг төлөх гэж зовж байна” гэх маягийн тайлбар хэлдэг боллоо гэсэн. Бондын тухайд ярих юм бол нэлээд нухацтай юм болно. Нэг талд өртэй мөртлөө нөгөө талд бондын хөрөнгөөр янз бүрийн ажил хийж байна. Зарим урсгал засварт мөнгө үрэх нь өр төлөхтэй ялгаагүй. Авто замын салбарт л гэхэд хамгийн сүүлийн нэгтгэлээр 369 тэрбум төгрөг олгоод байна, "Чингис бонд”-оос шүү дээ. Гэхдээ аз болоход бондын мөнгөнөөс өр төлнө гэж манай төсөв захиран зарцуулагчид ам нээгээгүй байна. Тэр нь ч дээр. 

-"Эрдэнэс Тавантолгой”-н IPO чимээ алдарсан тухайд?


-Өрөө дараагүй компани хувьцаа зарж мөнгө олно гэдэг юу л бол. Компанийн нэр хүнд чухал байхад түүнийгээ шороотой хутгачихлаа. 2016 онд Хонконг, Лондонгийн бирж дээр хувьцаа гаргах асуудал ч хаашаа эргэхийг өнөөдөр тааварлахад хэцүү. Тэр үед үнэхээр бүтээгдэхүүний гарц 35 сая тонн болж нэмэгдэж, дэд бүтцийн төмөр зам ашиглалтад орсон байх уу. Өнөөдрийнх шиг менежментээр бол "Эрдэнэс Тавантолгой” дампуурах нь ээ гэж хүмүүс ярьж байгаа нь хий сүржигнэл биш.

-Хариуцлага ярих цаг мөн үү?


-Эргэн сануулахад энэ өр бол 2012 оны сонгуулийг угтаж, 2011 онд Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалаад "Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлэн халамж хэмээн тараачихсан хэрэг. Бид бүгд л мэдэж байгаа, бүгд л амьд байсан. Өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд "Эх орны хишиг” нэрээр 1.4 их наяд төгрөгийг салхинд хийсгэснээс ихэнх нь "Чалко”-гоос зээлсэн одоогийн энэ өр. Төлөлтийн тухайд "Эрдэнэс Тавантолгой” манай улсын энэ онд экспортлохоор төлөвлөсөн 31 сая тонн нүүрсний 11 сая тонныг зарж чадахаа амалсан. Гэвч одоогоор тус ордоос гурван сая тонн хүрэхгүй нүүрс олборлож үүнээс ганцхан саяыг нь гадагшаа гаргаад байна. Ийм л зүйл болсон юм даа гэдэг шиг, энэ талаар яриад, харамсаад байх хэрэггүй гэж Ерөнхий сайд нэгэнтээ тайвшруулж байсан юм даа.

-"Эрдэнэс Тавантолгой” дампуурах вий?


-Өндөр өртөгтэй олборлолт хийгээд, хямд үнээр нийлүүлээд байвал өрнөөс өөр юм үлдээлгүй дампуурах нь тодорхой. Улс хүртэл дамуурлаа зарлах шахаж байхад менежмент муутай гэдэг нь хэнд ч ойлгомжтой манай Төрийн өмчит компани дампуурахад дэлхий дахин гайхахгүй ээ. Чанартай нүүрс ухаж байж, бас том зах зээлийн хажууд байж дампуурвал заяа нь тэр гэх биз.

-Ойрын хугацаанд гэгээтэй дүр зураг харагдах уу?

-Ер нь бол таатай дүр зураг харагдахгүй байна. Хэт их  нийлүүлэлт, төлөвлөснөөс бага  хэмжээний эрэлтийн улмаас  нүүрсний үнэ сүүлийн гурван  жилийн доод түвшинд хүрсэн. БНХАУ-ын "Winsway” холдингд гэхэд л манайхаас "MMC”  өнгөрсөн жил 839 сая  хонконг долларын үнэ бүхий  нүүрс нийлүүлсэн бол "Эрдэнэс  Тавантолгой” 155 сая хонконг  долларын худалдаа хийлээ. Харин оны эхний хагаст "Winsway Enterprises” компанийн боруулалт 45 хувиар уначихаж байгаа нь бидэнд сайнаар нөлөөлөөгүй нь одоо илэрхий болж байна л даа.  Засгийн газраас "Таван Толгой"-н хөрөнгө оруулагчийг 11 дүгээр сард сонгон шалгаруулж, 12 дугаар сард гэрээ байгуулахаар болсон тухай саяхнаас албан мэдээнүүд урсаж байгаа. Бид яаж гадныхантай хамтарч байгааг "МакМахон холдингс”-оос хөрөнгө оруулагчид хангалттай анзаараа байлгүй.

Ярилцлага хэлбэрээр бичсэн Т.Бэх
- See more at: http://mining.time.mn/content/49025.shtml#sthash.bNCIrlS1.dpuf
Төрийн өмчит компанийн нүүр царай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани