Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хар алт”-ны салбарынхан хэтийн хөгжлөө хэлэлцлээ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-Метан хий, занарын хайгуулын эрлийн ажлыг эхлүүлэх нь-

"Газрын тос, шатдаг занар Мон­гол-2014” буюу "Oil and oil shale Mongolia-2014” олон улсын хөрөнгө оруу­лагч­­­дын чуулга уулзалт анх удаа­­гаа Улаанбаатар хотноо зо­­­­хион байгуулагдаж байна. Чуул­­­­га уулзалтад газрын тос­ны сал­­­барт үйл ажиллагаа явуул­даг "Роснефть”, "Петро­чай­на”, "Бри­­тиш газ”, "Сно­пес”, "Стейт ойл” зэрэг дэл­хийн том корпо­ра­циу­дын тө­лөөл­лөөс гадна бусад ком­­пани, байгууллагын 300 ор­чим төлөөлөгч оролцсон юм.

Хоёр өдөр үргэлжлэх уг ху­­рал­­даанаар зургаан дэд ху­рал­дааны хү­рээнд илтгэл тавьж,  хэлэл­цүү­лэг өрнүүлэх аж. Газрын тос­ны салбарт тө­рөөс баримтлах бод­лого, Газ­рын тосны тухай хууль, хө­рөн­гө оруулалтын орчин, Газ­рын тосны салбарын өнөө­гийн байдал болон хэтийн төлөв, Мон­голын газрын тосны хайгуул, боловс­руулалт, Байгаль ор­чин, орон нутгийн харилцаа, тэргүүний  тех­ник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин гэсэн сэдвийн хүрээнд хоёр өд­рийн турш чуулна.

Анх удаа болж буй чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлсэн юм. Тэрбээр "Шинэчлэлийн Засгийн газраас газрын тосны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө  оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг сайжруулах болон олон жил яригдаж байгаа уламжлалт бус газрын тосны асуудлыг тусгасан шинэчлэлийг хийлээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр шатдаг занар, нүүрсний давхрагын метан хий зэрэг уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа.

Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны салбарт  хайгуул, олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилгоор гэрээлэгчийг бүтээн байгуулалтын үе шатанд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хамтад нь батлууллаа. Тус салбарын хууль нь олон улсад өрсөлдөхүйц нөхцөлтэй, ойлгомжтой, уян хатан болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, газрын тосны нөөц арвижиж, эдийн засагт оруулах үр өгөөж нь өснө” хэмээн онцолж байлаа. Харин салбарын сайд Д.Ганхуяг  "Монголын газрын тосны салбарын эрх зүйн орчны шинэчлэл ба чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм.  Түүний хувьд олон жил дамжин байж батлагдсан хууль эрхзүйн талаар илтгэлдээ онцоллоо.

Түүний илтгэлээс дурьдахад "Олон жил яригдсан Газрын тосны шинэ хууль энэ  УИХ-ын хоёр удаагийн чуулган дамжин хэлэлцэгдсээр 2014 оны долдугаар сарын 1-нд батлагдсан.  Энэ хуулиар уламжлалт газрын тос болон уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулах, тухайлбал эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Уламжлалт газрын тосонд түүхий тос, байгалийн хий ордог бол, уламжлалт бус газрын тосонд шатдаг занар, занарын хий, байгалын битум, нүүрсний давхаргийн метан хий гээд нилээд олон төрлийн байгалийн баялаг багтдаг. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар энэ салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт ирээд байна. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлт байна. Газрын тосны салбар нь хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш ийм хэмжээний санал ирсэн нь Газрын тосны салбарт эрх зүйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнийг илэрхийлж байна” хэмээсэн юм. Манай улс газрын тосны нөөцийг судлах судалгааг 1980 оны сүүлээр хийсэн ч тухайн үедээ хэл ам дагуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, гүний усны судалгаа хийх нэрийдлээр газрын тосны судалгаа хийж байсан ажээ. Харин 1990 оноос хойш энэ үйл ажиллагаа эрчимжиж, ОХУ болон Канадын хайгуулын компаниуд газрын тосны судалгааг хийжээ.

Гэхдээ энэ нь бүрэн гүйцэт судалгаа биш. Харин одоогийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбай бий ч түүний гурван талбайд нөөц тогтоогдоод байгаа ажээ. Тэдгээрийн  нөөцийн хэмжээ нь 332.6 сая тонн  буюу, үүнээс 43н3 сая тоннын ашиглалтын баталгаат нөөц байгаа ажээ. Харин уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажлууд эхэлж байгаа тул таамаг төдий нөөцтэй юм байна. Нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөц нь 788 тэрбум тонн орчим хэмээн таамаг судалгаа гарчээ. Монголын шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламж нь 22 хувь аж. Энэ агууламжийн хувиараа дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогддог  гэж судлаачид дүгнэсэн байдаг байна.

Газрын тосны салбар, тухайлбал уламжлалт бус газрын тосны салбар нь олон улсад ч манай улсын хувьд  ч "Шинэ залуу” салбар гэдгийг чуулга уулзалтад оролцогчид онцолж байсан юм. Гэсэн ч ч сүүлийн жилүүдэд Монгол Улс газрын тос олборлогч орон болсон бөгөөд, энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Харин энэ салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн ажээ. Цаашид газрын тосны хайгуулын гэрээ байгуулагдахаас гадна, уламжлалт бус газрын тос буюу занар, тодруулбал нүүрсний давхаргын метан хийн олон эрлийн ажлын гэрээ байгуулагдах төлөвтэй байгаа гэнэ.

Ийм байдлаар Газрын тосны салбар манай эдийн засагт нөлөө бүхий салбар болон эрчимтэй хөгжих үндэс нэмэгдсээр буй ажээ.  Энэ нь шинэчлэлийн Засгийн газар, одоогийн  УИХ-ын үед энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнтэй салшгүй холбоотой. Үүнийг ч чуулганд оролцогчид баталж байсан юм. Мөн энэ чуулганы үеэр болсон нэг онцлох үйл явдал бол гэрээ үзэглэх ёслол байлаа. Ингэснээр Газрын тосны газар хэд хэдэн газартай хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, Газрын тосны газар "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хооронд нүүрсний давхаргын метан хийн хайгуул эрлийн ажлын гэрээг үзэглэсэн бол "Монгол алт” компани нүүрсний давхаргын метан хийн хайгуулын эрлийн ажлын гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн Газрын тосны газар "Жени ойл шейл Монголиа” компани шатдаг занарын хайгуулын эрлийн гэрээнд гарын үсэг зурсан бол Газрын тосны хайгуул, олборлолтын ассоциацийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэ үеэр удирдлагуудын сэтгэгдлийг сонслоо.

Я.Батсуурь: Метан хийг ашиглаж болох эсэхийг судална

/"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал/

-Энэ удаагийн чуулганы үеэр нүүрсний давхаргын метан хийн хайгуул эрлийн ажлын гэрээг үзэглэлээ. Метан нь эрчим хүчний чухал эх үүсвэр. Айл өрх, цахилгаан станцын дулааны асуудлыг шийдэхээс гадна автомашины шатахуунд ашиглаж болох юм. Бид энэ метан хийг ашиглах талаар төлөвлөж байсан.

Анх "Норест” компани манай ТЭЗҮ-г хийхдээ энэ ордод 20-30 м3 метан хийн нөөц байх боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөгөөг гаргасан. Энэ дагуу бид Солонгосын "Кореи газ” компанитай хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд хэд хэдэн өрөмдлөгийн ажлыг хийсэн.

Ингэсний үр дүнд нөөцийн талаар таамаг гаргах боломжтой болж байгаа юм. Түүний зэрэгцээ газ гарч ирвэл ашиглаж болох нь уу, үгүй юу гэдгийг үзэх үүднээс туршилтын жижиг оврын үйлдвэр байгуулахаар болж Солонгос улсад захиалан хийлгэж байна. Үйлдвэр маань ирэх арваннэгдүгээр сард Солонгос улсад бэлэн болж, дараа оны хоёрдугаар сар гэхэд өөрийн орд дээрээ авчирч  ажиллуулах юм.

Тухайн үеэс эхлэн ухсан цооногуудаас гарах метан хийг  боловсруулж эхэлнэ. Ингээд ашиглах үгүйг тогтооно. Үүний дараа ашиглалтын асуудал руу орно. Өмнө нь уламжлалт газрын тос буюу метан хийн эрхзүйн орчин бүрдээгүй байсан. Харин өнгөрсөн долдугаар сард баталсан хуулиар эрхзүйн орчин бүрдэж, бүтээгдэхүүн гаргах ашиглах боломж бий болж байна. Тиймээс энэ талаар холбогдох газруудтай харилцан яриалцаж, хэрхэн ашиглах тухай зөвлөлдөж байна. Метан хийг гаргаснаар Улаанбаатарын хэрэгцээг хангах боломжтой. 

Г.Өлзийбүрэн: Эрхзүйн орчин тогтвортой боллоо

/Газрын тосны газрын дарга/

-1991 оноос хойш Монгол Улс газрын тосны салбарын хууль эрх зүйн орчинд  өөрчлөлт оруулаагүй байсан. Харин энэ онд хууль эрхзүйн орчноо шинэчлэн найруулан баталснаар эрхзүйн орчин тогтвортой сайн боллоо. Анх Газрын тосны тухай хууль тос олборлох хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан ч цаашид чамбайруулах зүйл их байсан учир энэ салбарт туршлагатай улс орны хуулийн заалтыг судалж, тусгаж өгсөн.

Энэ удаагийн хуулийн нэг онцлог нь дэлхийд бий болоод байгаа уламжлалт бус газрын тосыг хэрхэн ашиглах харилцааг сайн тусгаж өгсөн. Тэр ч үүднээс хөрөнгө оруулалтын чуулганы үеэр гурван гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр нь метан хий, нэг нь шатдаг занарын эрлийн гэрээг үзэглэсэн юм. Үүн дээр тулгуурлан цаашлаад бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газартай байгуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, эрхзүйн орчин таатай болсноор хөрөнгө оруулалт сайжирч, энэ салбар сэргэж буйг ч чуулганд оролцогчид хэлж байна. 

Д.Дашзэвэг: Гурван жил хайгуулын ажил хийнэ

/"МАК”-ийн дэд ерөнхийлөгч/
-Газрын тосны шинэ хууль гарсантай холбогдуулан өө­р­ийн нүүрсний хайгуулын ашиглалтын ажил хийж байгаа Нарийн сухайтын орд газарт хайгуул хийх гэрээг байгууллаа. Бид гурван жилийн хугацаанд талбай дээрээ хайгуул хийж амжилттай болбол үйлдвэр байгуулах төлөвлөгөө бий. Хайгуулыг 29 км кв талбайд хийнэ. Энд нэг зүйлийг хэлэхэд Ашигт малтмалын тухай хууль шинээр гарснаар учир дутагдалтай зүйл үүсээд байна.

Метан хийг судлахдаа ордыг бүхэлд нь судлах ёстой. Гэтэл тухайн талбайд олон компани бий. Тэр бүгдийг оролцуулж судлахгүй бол зөвхөн өөрийн талбайд метаны судалгаа хийнэ гэдэг нь эдийн засгийн хувьд үр ашиг муутай гэх мэт хуулийн хүрээнд хүндрэл гарч магадгүй юм. Энэ мэт анхаарах зүйл бий ч хууль зүйн орчин цаашид бүр боловсронгуй болох байх.

...Ийнхүү уламжлалт бус газрын тос буюу занар, метан хийн эрлийн ажлын гэрээ байгуулагдлаа. Ингэснээр манай улсын хөгжилд түлхэц болох ажлыг эхлүүлж чуулганы эхний өдөр өндөрлөсөн юм. Харин өнөөдөр "Монгол орны нүүрсний давхаргын метан хийн нөөц, хөрөнгө оруулах боломж”, "Шатдаг занарын олон улсын хөгжил ба чиг хандлага”, "Монгол эрчим хүчний ирээдүйн эх үүсвэр шатдаг занарын нөөцөд бий-төлөв байдлын судалгаа” гэх мэт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Э.Пагма
Эх сурвалж: www.mminfo.mn
“Хар алт”-ны салбарынхан хэтийн хөгжлөө хэлэлцлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани