Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган Оюу толгой гацаанаас гарлаа гэж твиттер хуудсаараа мэдээллээ

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өчигдөр твиттер, фэйсбүүк хуудсаараа "Сайн мэдээ! ОТ татварын асуудал шийдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо. Ирэх онд 1 тэрбум доллар + 3000 а/байр Нийт 5 тэрбум доллар 2 дахь шатны хөрөнгө оруулалт" гэж мэдээллээ. ОТ гэдэг нь Оюу толгой. А/байр гэдэг нь ажлын байр. Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт эхэлж, ажилгүй гэртээ суугаа ажилтнуудаас нь гадна зөндөө хүн орлоготой болж, гаднаас өчнөөн доллар Монголын эдийн засагт урсаж орж ирнэ, гэсэн таатай мэдээнд нь олон хүн коммент үлдээсэн байна лээ. Дэд сайдын постолсон мэдээллийн дор "ашгүй дээ, одоо л нэгдолларын галзуурал намжих нь" гэсэн агуулгатай сэтгэгдлүүд дүүрэн харагдсан. Татварын асуудал гээд байгаа нь Татварын ерөнхий газар "Оюу толгой"-н дунд өрнөсөн 130 сая ам.долларын татварын маргаан. Татварынхан "Та нар 130 сая ам.долларын татвар төлөх ёстой, түүнийгээ төлөөрэй" гэж шаардаж буй. Харин хөрөнгө оруулагч тал "Ийм юм байж таарахгүй. Та нар зөв шийдвэр гаргахгүй бол бид арбитрт хандана" гэсэн мэдэгдэл хийгээд байгаа. Энэ асуудал хөрөнгө оруулагчдад эерэгээр шийдэгджээ гэсэн агуулга дэд сайдын мэдээллээс уншигдаж байна. Татварын ерөнхий газрын дэргэд маргаан шийдвэрлэх зөвлөл гэж бий. Зөвлөл иймэрхүү маргааныг эцэслэн шийдэх үүрэгтэй. Тэд өчигдөр Оюу толгойн татварын асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Эцсийн шийдвэр гараагүй учраас эхэлжээ гэж тодотголоо. Оюу толгойн татварын асуудлыг хөрөнгө оруулагч компанийн талд эерэгээр шийдэх тохироо аль хэдийнэ хийгдсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Мэдээж эцсийн шийд бичиг цаасан дээр гарын үсэг энэ тэртэйгээ дурайж байж дэд сайдын яриад байгаа эерэг нөлөө мэдрэгдэж эхэлнэ.

Гэхдээ жирийн нэг иргэн жиргэж, постлоогүй, салбарынх нь дэд сайд ийм үг унагасан учраас Оюу толгойн талаар бодитой мэдээлэл хийлээ гэж тодотгох нь зүйд нийцнэ.

Саяхан Ерөнхий сайд иргэдэд хандаж үг хэлэхдээ Оюу толгойн талаар гэгээлэг мэдэгдэл хийсэн нь ч цаанаа нарийн шалтгаан учиртай байж. Гүйцэтгэх засаглалын тэргүүн зүгээр ч нэг ингэж дуугараагүйг О.Эрдэнэбулган дэд сайдын мэдээлэл батлаад өглөө. Ерөнхий сайд "Гадна дотны олон хөрөнгө оруулагчид манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар дөрвөн тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм" гэж хэлснийг давтан онцолъё.

Рио, засаг хоёрын хэлэлцээр хөрөнгө оруулагч талаас шинэчилсэн ТЭЗҮ өргөн барьсны дараагаас наашлах тал руугаа эргэх учиртай. Хоёр дахь шатны санхүүжилт хийгдэх цаг мөч тэр хэрээр ойртоно гэсэн үг. Татварын маргаан дэгдэх үед Оюу толгойн голлох хувьцаа эзэмшигч "Туркойз хилл"-ээс мэдэгдэл гаргаж байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэд маргаан таслах журмаар шийдэж чадахгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдвэрлүүлнэ гэсэн байр сууриа мэдэгдэлдээ онцолсон байсан. Мэдэгдлийн ерөнхий агуулга нь "Бид зургадугаар сарын сүүлчээр ТЭЗҮ-ээ өгөх байсан ч ийм мэдээлэл гарсан учраас чадсангүй. Хөрөнгө оруулалт хийх эсэхээ энэ асуудлыг шийдтэл харзнана" гэсэн утгатай. Оюу толгой компанийн байр суурийг Крэйг Киннелийн тухайн үед хэлсэн "Ийм асуудал гарсанд бид харамсаж байна" гэсэн үгнээс харчихаж болно.

Тэгэхээр О.Эрдэнэбулган сайдын итгэлтэйгээр цацсан мэдээллээс харахад Оюу толгой гацаанаас гарах нь тодорхой болчихож. Татварын асуудал нь хөрөнгө оруулагч талд эерэгээр шийдэгдэх нь баараггүй болж. Татварын маргаан шийдэгдчихвэл хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-ээ өгнө, ТЭЗҮ бэлэн болчихвол хэлэлцээр урагшилна, хэлэлцээр амжилттай дуусвал Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт эхэлж, зах зээлд хэдэн тэрбум ам.доллар орж ирнэ. Ерөнхий сайдын "Энэ намартаа Оюу толгойн асуудал шийдэгдэнэ" гэсэн үгний учрыг О.Эрдэнэбулган дэд сайд тайлаад өгчихлөө.

"Рио" бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг, ганц эвгүй алхам хийхэд л хувьцааных нь үнэ шалдаа бууж дампуурах эрсдэлтэйгээ ойлгохын цаагуур ойлгодог, стандарт нь дэлхийн энд яригддаг компани. "Но"-той алхам хийсэн бол Татварын ерөнхий газартай хэл үггүй тохиролцохоо илүүд үзэх нь тодорхой. Ингэлгүйгээр "Асуудлыг эндээ шийдэж чадахгүй бол арбитрт хандана" гэж итгэлтэйгээр мэдэгдчихсэн. Тэгэхээр "Рио"-д өөртөө эргэлзэх өчүүхэн ч шалтгаан үгүй нь илэрхий байна. "Но" байгаад арбитрт унавал ямар өндөр эрсдэл ирэхийг тэд мэдэхийн цаагуур мэднэ. Татварын маргааны хувьд манай стандарт дэлхийн түвшинд хүрээгүй учраас арга барилын зөрүү байсан болов уу гэсэн таамгийг учир мэдэх эрхмүүд хэлээд эхэлчихсэн. Магадгүй ийм шалтгаанаар үл ойлголцол үүссэн байж мэдэх л юм. Юутай ч дөнгөж хэдхэн хоногийн өмнө нийгмийн даатгалын шилдэг татвар төлөгч болсон Оюу толгой компани, Татварын ерөнхий газар хоёр ойлголцож гар барих нь тодорхой болчихож. Үр дүн нь дөрвөн тэрбум ам.доллар. Оюу толгойг дагасан өөр өчнөөн тэрбумууд. Монгол руу хөрөнгө оруулалт цутгах үүдийг нээсэн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгасан Уул уурхайн дэд сайдад уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Засаг төлөөлсөн эрхмүүд ийм эерэг мэдээлэл цацаад байвал хөрөнгө оруулалтын орчин эрс сайжраад ирнэ гэдэгт эргэлзэх юм алга.

Ц.БААСАНСҮРЭН
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган Оюу толгой гацаанаас гарлаа гэж твиттер хуудсаараа мэдээллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани