Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Арслан: Төмрийн нөөцтэй улс л хөгжиж баяждаг

С.Арслан: Төмрийн нөөцтэй улс л хөгжиж баяждаг Г.ГАНЧИМЭГ

Энэ удаагийн "Бизнес, хөгжил” буланд Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арсланг урилаа.

-Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоонд хэчнээн компани нэгдээд байна вэ. Төмөрлөг үйлдвэрлэл гэхээр ган бөмбөлөг гээд эхэлнэ байх. Харин Монголд машин үйлдвэрлэнэ гэхээр санаанд нэг л буухгүй байна?

-Манай холбоо 2010 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Металл боловсруулах салбарын үйлдвэрүүдийг төрөлжүүлэх, олшруулах, гадаадаас импортолж буй өндөр үнэтэй сэлбэгийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой. 40 орчим компани, үйлдвэр, аж ахуйн нэгж бий. Төмөр­лөг, машин үйлд­вэр­лэл гэхээр ерөөсөө дөрвөн дугуйтай автомашин л бодоод байдаг.

Гэтэл нисэх онгоц, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, тэр ч байтугай оёдол, сахлын машин болоод түүний эрэг боолт, араа цөмийг хийхийг машин үйлдвэрлэл гэдэг. Дарга нар хүртэл "Монголд машин үйлдвэрлэх боломжгүй. Юун машин үйлдвэрлэл яриад байгаа юм бэ” гэсэн хандлагатай байдаг. Машин үйлдвэрлэх үйл явцыг эхлээд сайн ойлгох ёстой. Хадаас, эрэг боолтоос эхлээд машинд ордог бүхий л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь үүнд хамаатай. Социализмын үед машин үйлдвэрлэл, металлургийн салбар нэлээд төрөлжсөн, баруун, зүүн, төв гээд бүсчлээд байгуулчихсан байлаа. Тэр байтугай бид эрэг боолт, зарим автомашины сэлбэгийг гадагш нь гаргаж байсан. Тухайлбал, эрэг боолтоор Дорнод Сибирийг хангаж байсан шүү дээ. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш ихэнх үйлдвэрийнхээ хаалгыг бариад, тоног төхөөрөмжийг нь металлын хаягдал болгоод урагш нь гаргачихсан.

-Нэг ёсондоо үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг хүртэл хаягдал болгоод аччихсан. Үүний хор уршиг нь өнөөдөр "Монголчууд хадаасаа ч хийж чаддаггүй” гээд шүүмжлэлийн бай болж байна шүү дээ?

-Тухайн үед хувьчлал зөв явж чадаагүй. Зарим нэг зээл авсан нөхөд "Би хөрөнгө мөнгөтэй хүн” хэмээн цээжээ дэлдэн бүхэл бүтэн үйлдвэр худалдаж аваад л хурдан баяжихын тулд үйлдвэрээ удирдан ажиллуулах биш тоног төхөөрөмжөө зарчихсан. Жилдээ 1000 машинд их засвар хийж, шинээр чиргүүл үйлдвэрлэдэг байсан мэргэжлийн ажилчдаа хувьчлалын алдаанаас болоод ажилгүй болгосон. Зах зээлээс өмнө ДНБ-ий 2.3 хувийг металлургийн салбар үйлдвэрлэж байсан. Гэтэл одоо статистикийн үзүүлэлтэд ийм нэр томъёо ч байдаггүй. Манай улс жилд 7.5 сая ам.долларын үнэ бүхий ган бөмбөлөг гадаадаас импортолдог. Гэтэл дотооддоо ган бөмбөлөг үйлдвэрлэх боломжтой нэлээд олон компани байна. Манай улсад шахааны бизнес хөгжсөн учраас үйлдвэрлэгчдээ дэмждэггүй. Өөрөөр хэлбэл, энэ салбарт төрийн бодлого алдагдсан. Тиймээс бид 2010 онд нэгдэж энэ холбоог байгуулан металлургийн салбарыг бүсчлэн хөгжүүлье, хоорондоо хоршиж нэгдэе, хийж чадаж байсан зүйлээ дахин сэргээе гээд байгаа юм.

-Технологийн хөгжлөө дагаад сүүлийн үеийн үйлдвэрүүд дээр үеийнх шиг нүсэр байхаа больжээ. Компьютер дээрээс л бүхэл бүтэн үйлдвэрийг удирдаж байна шүү дээ. Гэтэл түүн дээр ажиллах мэргэжилтнүүд хаана байна вэ?

-Тийм шүү. Зарим талаараа мэргэжилтний дутагдал байгаа. Гэвч бид металлургийн салбарын мэргэжилтнүүдээ тасралтгүй бэлтгэж байсан туршлагатай. Одоогоор 500 гаруй дээд боловсролтой инженер, техникийн ажилчид бэлтгэгдээд байна. Тэднийхээ хүчээр металлургийн салбарыг хөл дээр нь босгож ирэх боломжтой.

-Тэгвэл металлургийн салбарынхан өнөөдөр яг юу хийж байна вэ?

-Машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй. Металлаар хийдэг тоног төхөөрөмжийг манай улсад үйлдвэрлэх боломжтой шүү дээ. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж хийдэг дөрөв, таван үйлдвэр байна. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж хийдэг гурав, дөрвөн үйлдвэр бий. Ган бөмбөлөг хийх мэтийн жижиг цутгуурын үйлдвэр 10 орчим, барилгын арматур тасдаж, тайрдаг, металл хийц үйлдвэрлэдэг долоо, найман үйлдвэр байна. Зарим нь хөл дээрээ босчихсон. Томоохон барилгын арматур, металл хийцүүдийг үйлдвэрлэж байгаа. Жишээлбэл, БҮК-1 өндөр барилгын металл хийцийг үйлдвэрлэдэг. Зарим гүүрийн төмөр эдлэлийг хийж байна. Саяхан бид гадаад зах зээлтэй холбоо тогтооход Японы Нийгата мужийн Металлургийн үйлдвэрийн мэргэжилтнүүд ирсэн. Тэднийг Монголын үйлдвэрүүдтэй танилцууллаа. Японы өндөр технологийг эх орондоо нутагшуулах талаар харилцан санал солилцож, цаашид санамж бичиг байгуулахаар төслөө явуулчихсан байгаа. Дараа нь Монголын инженер, техникийн ажилчдыг тэнд сургана.

-Үйлдвэрлэгчидтэй уулзахад тоног төхөөрөмжөө гадаадаас импортолно. Тэгээд дараа нь түүхий эдээ бас л гадаадаас авна гэж ярьдаг. Төмөрлөг, машин үйлдвэрлэгчид түүхий эдээ мөн гадаадаас импортлох уу. Монголоос нийлүүлэх боломж нь хэр бол?

-Эхний үед Дарханы металлругийн үйлдвэрийг өргөтгөнө гэж ярьсаар олон жил боллоо. Тэгээд Сайншандын цогцолбор байгуулна гэдэг яриа л байдаг. Ийм нөхцөлд металл түүхий эдээ гадаадаас импортлохоос аргагүй. Хамгийн гол нь бид нэг санал тавьж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж хийж байгаа үйлдвэрүүдэд импортоор авч буй металл хийцийн түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж өгөөч. Ингэвэл бидний хийж буй машин, тоног төхөөрөмж, жижиг хийцийн үнэ хямдрах боломжтой. Дарханы металлургийн үйлдвэрийг түшиглээд хадаас, нарийн төмөр утас, булангийн болон хавтгай, гурвалжин, дөрвөлжин, зургаан талт төмөр хийгээд эхэлчихвэл бид түүнийг ашиглах боломжтой юм. Энэ нь одоохондоо яриа төдий л байна. Тиймээс ихэнх тохиолдолд түүхий эдээ гадаадаас авч байгаа.

-Алс хэтдээ том бизнес хийж л байж амжилтад хүрэх нь гарцаагүй. Гэтэл Монголд ийм боломж ний нуугүй хэлэхэд байна уу?

-Төмөртэй улс л баяжиж хөгждөг. Монгол Улс дэлхийн талыг эзэлсэн гэдгийг бид бүгд мэднэ. Тухайн үед хөө хуяг, илд бамбай, жадаа өөрсдөө хийсэн байдаг. Европ руу 400 мянган цэргээ хөдөлгөхдөө бүх зэвсэг техникийг өөрсдөө хийсэн. Үүнийг гадаадаас хэн ч хийж өгөхгүй шүү дээ. Тиймээс манай улсад металлургийн салбар маш их хөгжсөн байгаа биз. Тэр байтугай МЭӨ 2000 жилээс төмрийн хүдэр хайлуулж, ган гаргаж аваад түүгээрээ сэлэм, илд бамбай, хөө хуяг хийж байсан түүхтэй. Түүний дараа МЭ V зуунд Монголын ган, төмөр Хятад руу орж эхэлсэн. Хятадын түүхийн сурвалж бичигт "Дэлхийн нэг номерийн ган төмөр бол Монголынх” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай гангийн хувьсгал Хятадад нэвтэрсэн юм билээ. Гэтэл одоо Хятад ган хамгийн сайн гэж яриад байдаг. Үнэндээ уг угшил нь Монголоос гаралтай.

-Түүх ярихад сайхан л байна. Гэхдээ бид одоо яах ёстой юм бэ. Тухайлбал, манай улсад төмрийн хүдрийн нөөц хангалттай бий юу?

-Манай улсын төмрийн хүдэр дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн нэг хувьд ч хүрэхгүй. Илрүүлж тогтоосон нөөц нь ийм л хэмжээтэй байгаа юм. Гэтэл манай улс сүүлийн жилүүдэд маш эрчимтэйгээр төмрийн хүдрээ урагш нь зөөсөөр байна. Манай холбоо үүнтэй нэлээд тэмцдэг. Жилд 7.5-8 орчим сая тонн төмрийн хүдрийг урагш нь зөөвөрлөж байгаа.

-Төмрөө түүхийгээр нь гаргахаар үнэ ханш хямд. Ингэхээр эдийн засагт ямар үр ашигтай байх вэ. Нэг ёсондоо алдагдал, бас дахиад алдагдал юм биш үү?

-Тэгэлгүй яахав. Нэг тонн төмрийн хүдрийг дэлхийн зах зээлд 150-200 ам.доллараар үнэлж байна. Гэтэл бид 56-хан ам.доллараар, цаана нь үсрээд 60 ам.доллараар өгч байгаа.

Эргүүлээд Хятадаас нэг тонн металл 1200-1800 ам.доллараар авч байна шүү дээ. Маш их зөрүү байгаа биз. Гурав, дөрөв дахин хямд үнээр гаргачихаж байгаа нь эхний асуудал. Хоёрдугаарт, төмрийн хүдэр экспортлоход гаалийн татвар байхгүй. Төмрийн хүдрийг урагш нь зөөвөрлөх эрмэлзлэлтэй өмнөд хөршийнхөнтэй нийлсэн маш олон компани байна. Зарим компани манай улсын экспортын төмрийн хүдрийн 70 орчим хувийг гаргадаг. Тэд хутгаж аваад л шууд аччихаж байгаа юм. Жилд зургаа орчим сая тонн төмрийн хүдрийг ачиж байна шүү дээ.

-Төмрийн хүдэр гаргаад ирлээ гэхэд түүнийгээ борлуулах хэрэгтэй шүү дээ. Энд ч бас бизнес явж байгаа. Хамаг хөрөнгө мөнгөө шороо болгочихсон хүмүүс чинь гаргаж ирсэн бүтээгдэхүүнээ зарж л таарна. Гэтэл Монголын үйлдвэрлэгчдэд түүнийг нь авах мөнгө байна уу. Өөрөөр хэлбэл хоорондын уялдаа холбоогоо яаж зохицуулж хамтарч мөнгө босгох вэ?

-Үүн дээр төрийн нэгдсэн бодлого л үгүйлэгдэж байгаа юм. Хэдий хэмжээний төмрийн хүдэр олборлох вэ. Түүнийгээ яаж баяжуулах вэ. Баяжуулсан төмрийн хүдрээ ангижруулах хэрэгтэй. Төмрийн хүдрийг ядуу, хэвийн, баян хүдэр гэж ангилдаг. 25 хувиас доош төмрийн агуулгатай нь ядуу, 50 хүртэлх хувийн төмрийн агуулгатай нь хэвийн, 50 хувиас дээш төмрийн агуулгатайг нь баян хүдэр гэдэг юм.

Манай Дархан, Сэлэнгийн бүсээс гаргаж байгаа хүдэр бүгд баян гэдэг ангилалд ордог шүү дээ. Хятад дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 10 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэй. Тэгсэн мөртлөө манайхаас төмрийн хүдэр импортлоод байдаг. Заримыг нь газар булж хадгалж байна шүү дээ. Улсын бодлого ингэж явж байна. Мөн Энэтхэг улсаас жилд 100 сая тонн ядуу хүдэр авдаг. Түүнийг манай баян хүдэртэй холиод дэлхийн зах зээлд гаргаж байна шүү дээ. Энэ бодлогыг ухаарч ойлгон, биднийг дэмжих төрийн хүмүүс үнэхээр ховор байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

С.Арслан: Төмрийн нөөцтэй улс л хөгжиж баяждаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани