Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"МОНПОЛИМЕТ" ГРУПП НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХИЙСЭН АНХДАГЧ КОМПАНИ БОЛЛОО

"МОНПОЛИМЕТ" ГРУПП НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХИЙСЭН АНХДАГЧ КОМПАНИ БОЛЛОО Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, "ВСР” буюу ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн, "Монполимет” групп хамтарч "Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” онол практикийн есдүгээр хурлыг зохион байгууллаа. Энэ хурлын үеэр "Монполимет” группийн Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийсэн талбайг үзэж туршлага солилцсон юм.

Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлт хийсэн талбайд 23 овгийн 59 зүйл ургамал бүртгэгджээ. Нийт 722 га талбай ашиглалтанд өртсөнөөс одоогийн байдлаар 645 га-д техникийн 433 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ. Бидний очиж үзсэн биологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд 2008, 2009 онуулад олборполт явуулсан" юм байна. Энэ талбай нь Туул голоос 50 метр зайтай бөгөөд Драгийн үйлдвэрийг ашиглаж олборлолтоо хийжээ. Драгийн үйлдвэр нь дэлхийд эко үйлдвэрлэл гэдгээрээ алдартай, голын гольдролд, татамд цөөрөм үүсгэж тэндээ үнэт металийг ухаж олборлоод өөрөө усаар баяжуулаад эргүүлэн 70 хүртлэх хувийн техникийн нөхөн сэргээлт хийдгээрээ онцпогтой юм байна. Драгийн үйлдвэр нь химийн ямар ч бодис хэрэглэлгүй, зөвхөн усаар баяжуулж металь барилтаа 90-ээс дээш хувиар барьж чаддагаараа эко технологи хэмээн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Олборлолт явуулсан талбайгаа нөхөн сэргээхдээ бэлчээрийн олон наст урга-мал, мод бут тарьсан байлаа. Тухайлбал, улиас, шар хуайсны төгөл байгуулсан бөгөөд саман ерхөг, соргүй согоовор, хиаг, ботууль зэрэг ч бэлчээрийн үетэн ургамал, шар царгас тарьжээ. Бас нутгийн иргэдийн хүсэлтээр үхрийн нүд, чацарганы бут суулгаж, жимсний модны энэ төгөлд үхрийн нүд 1000, чацаргана 415 ширхэгийг суулгасан нь өнгөрсөн жилээс үр ашгаа өгч эхэлсэн бөгөөд биднийг очиход шинэхэн жимсээр дайлсан юм.

МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Б.Батсайхан:

"Голын тохойд олборлолт явуулсан ч нөхөн сэргээхдээ эргүүлээд байгалийн унаган төрхөнд их ойртуулсан нь харагдлаа. Нөхөн сэргээлтийг ингэж л хийх хэрэгтэй. Энэ нь олон компанид жишиг болж сурах зүйл их байгааг харууллаа. Монголчууд бид эх орныхоо баялгийг ашиглаж, алтыг нь аваад авдрыг нь хаялгүй унаган төрх байдалд нь оруулж чаддаг болсон нь эндээс тод харагдаж байна. Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад алтны шороон ордны олборлогч компаниуд техникийн нөхөн сэргээлтийг заавал хийх ёстой, үгүй бол тухайн компанийн нэр хүндэд муу гэдэг ойлголттой болж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байна. Мөн гаднаас хүмүүс урин нөхөн сэргээлт хийлгэдэг байсан үе ард хоцорсон. Монголчууд өөрсдөө нөхөн сэргээлтээ хийгээд сурчихсан гэдгийг Монполиметийн жишээнээс харж болно.” хэмээж байв.
 
"Монполимет” группийн зөвлөх Ц.Гарамжав:
"Уул уурхайн олборлолтын компаниуд хаалтыг хэрхэн хийж болох жишгийг харуулах, нэг стандарттай болох зорилгоор төсөл хэрэгжүүлсэн. Бид энэ
салбартаа нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь хийсэн анхдагч компани боллоо. Тиймээс бидний туршлагыг бусад компаниуд судалж хэрэгжүүлээсэй гэж бодож байна” гэв.

"Монполимет” группийн байгаль орчны мэргэжилтэн Т.Октябрь:

"Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж хөрсний шинжи-гээг тогтмол хийдэг. Бид нэг га талбайг нөхөн сэргээхэд 16 сая төгрөг зарцуулж байгаа. Өөрөөр хэлбэл олборлолт хийж ухсан нүхээ тэгшилж дээр нь мод, ургамал тарих, мөн цаашлаад арчилгаа, тордолгоо хийхэд дээрх хэмжээний мөнгийг зарцуулж буй юм. Мод, олон наст ургамал үржүүлгийн хүлэмж байгуулсан. Манай компани 2005 оноос мод үржүүлж байна. Энэ мод уржүүлгийн газартаа Канадын саваа хэлбэрт бургасыг нутагшууллаа, мөн Увс аймгийн Боршоо болон Хөндлөнгийн голоос цагаан бургас, найлзуурт бургас, удлиг бургас, сарнайдуу бургас болон Монголын улаан номонд орсон улаан сухайг хүртэл үржүүлэх болсон. Бид одоогоор навчит, бутлаг болон жимсний мод нийлсэн 14 төрлийн 18 зүйлийн мод үржүүлж байна” хэмээв.
 
183 га тапбайд зургаан км урт дөрвөн хэсэг ойн төгөл байгуулжээ. Одоогоор Туул голын тохойд тарьсан модод 7-8 настай 4-6 метр өндөр ургасан аж. ЖиШээлбэл төг-лүүдэд улиас 24060, хайлаас 3700, Канадын саваа хэлбэрт мод 16760, бургас 9100 ширхэг тариад байна. Ингээд нийт 65 мянган ширхэг мод ургуулжээ. Мод үржүүлгийн газар нь 160 мянган ширхэг суулгац тариалж нөхөн сэргээлтэд ашиглахад бэлэн болсон байна.
 
 Тогтмол ундаргатай "Тосон нуур"
Түүнчлэн "Тосон" үйлдвэр өөрийн олборлолт хийсэн талбайн 16 га-д цэнгэг устай "Тосон нуурыг 2001 онд байгуулжээ. Уг нуурыг 2011 онд Монгол Улсын усны тооллогоор усны  мэдээллийн санд бүртгэж авсан байна. Тус нуур нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог бөгөөд аялал жуулчлалын бүс болгон ашиглахаар зорьж байгаа тус сумын засаг дарга М.Бадам хэлж байлаа. Нуурын ус нь хөрсний гүний цэвэр уст үе давхаргаар байнга сэлгэгдэж байдаг бөгөөд зэвэг, цулбуур гэх мэт олон зүйлийн загас амьдардаг байна. Мөн жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, хөх дэглий зэрэг усны шувууд зусдаг тухай үйлдвэрийн ажилчид ярьж байв. Найман метрийн гүн нууранд завиар зугаалах боломжтой аж. Мөн амарч зугаалах орчныг бүрдүүлсэн нь энэ нуурыг бий болгоход нөр их хөдөлмөр орсон нь анзаарагдаж байлаа.
 
 
"Тосон” үйлдвэрийн захирал С.Энхтуяа:
"Нөхөн сэргээлт гэдэг нь шороог тэгшлээд мод бут суулгах төдий ажил биш, ур ухаан, мэдлэг мэргэжил шаарддаг нарийн чимхлүүр ажиллагаатай шинжлэх ухааны үндэстэй хийгддэг ажил. Бидний хийж бүтээсэн энэ ажилтай танилцахаар хот хөдөөгөөс зорин ирсэн олон байгууллага, хүмүүс, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэндээ талархалтай байгаагаа илэрхийлье." хэмээн хэлж байлаа.
 
АЛТЫГ НЬ АВААД АВДАРЫГ НЬ ГЭЭСЭНГҮЙ
Урт нэртэй хуулийн хүрээнд лицензтэй талбайгаа ашиглаж чадахгүй болсон олон аж ахуйн нэгж бий хэмээн салбарын мэргэжилтнүүдхэлж байсан. Олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийж болдогийн тод жишээг "Монполимет” группийн "Тосон” үйлдвэр харуулжзэ. Алтыг нь аваад авдрыг нь гээдэггүй монгол заншлийг тэд мартсангүй. Өвс ургамалтай, нуур цөөрөмтэй сайхан талд аялаж зугаалахаар болжээ.
 
Монполимет группын Тосон үйлдвэрийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцаж явахад нэгэн бодол төрснийг энд нуух юун. Бидний очиж үзсэн газар 2008,2009 онд олборлолт явуулж өндөр уул, гүвээ шиг их овоолго шороо, гүн нүх байсан гэхэд итгэхийн аргагүй байлаа. Учир нь тэнд нөхөн сэргээлтийг урьдын байсанаас нь илүү нөхөн сэргээж чаджээ. Модгүй байсан газарт ойн төгөл бий болж, усгүй байсан газар гүн хөх цэнгэг уст нуур бий болсон байх юм. Нөхөн сэргээлтийг сэтгэл зүрхнээсээ, мэргэжпийн түвшинд хийнэ гэдэг ёстой энэ байх. Гэвч бидний нэрлэж заншсанаар "Урт нэртэй" хууль 2009 онд батлагдан гарснаар энэ компани гольдролын нөөцөндөө хүрч чадахааргүй болж тэр хэрээрээ Монгол улсын эрднэсийн сан хөмрөгт төвлөрөх алтны хэмжээ буурч байгаа юм. Харин үүНий оронд уулын олборлолт болон ашиглалтын онцлогтой, нөхөн сэргээлт болон олборлолтыг мэргэжилийн өндөр түвшинд хийж чаддаг, нийгмийнхээ өмнө хүлээсэн уүрэг хариуцлагаа сайн хэрэгжуүлдэг, үндэсний гэх тодотголтой зарим нэг баялаг бүтээгчиддээ боломжийг нь гаргаж өгөөд тэртэй тэргүй хөрсөн доор нуугдаж байгаа баялагаа олборлуулаад эргүүлэн нөхөн сэргээлгээд авахад буруудах зүйл байхгүй болов уу хэмээн бодно. Уншигч та нэгийг эргэцүүлнэ биз ээ.
 
 
 
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ

"МОНПОЛИМЕТ" ГРУПП НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХИЙСЭН АНХДАГЧ КОМПАНИ БОЛЛОО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани