Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын алтны орд Цагаан суваргын адил "ноход"-ын гараар орох нь бараг л тодорхой

Гацууртын алтны орд Цагаан суваргын адил "ноход"-ын гараар орох нь бараг л тодорхой Монгол улсын Засгийн газар өчигдрийн хурлаараа "Гацуурт” алтны ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ уг нь сайхан мэдээ.

 

Гэвч саяхны жишээг санавал бас итгэж үл болох асуудал. Засгийн газрын шийдвэрээр бол Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмших "Эрдэнэс-Гацуурт" хэмээх хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг УИХ-д оруулж байгаа юм.

 

Гацууртын ордыг ашиглах "Эрдэнэс-Гацуурт" ХХК өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу "Эрдэнэс МГЛ" ХХК-аас гаргуулах юм байна.

Бас "Эрдэнэс-Гацуурт" ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ гэжээ.

Харин Засгийн газраас орд ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэх юм байна. Засгийн газрын санаачилсан тогтоолтой холбоотойгоор уг ордтой холбоотой асуудлыг багцлан авч үзье.

 

Гацуурт ордын тухайд

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра гоулд Монголиа" ХХК юм. Гацуурт ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн гэнэ.

Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ.

 

Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв. Гацууртын орд 27,6 сая тонн хүдэр бүхий 75,9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ.

Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй ажээ. Ийм их цаашид олборлолт мөн хайгуул үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэдэг.

Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрлүүд "урт нэртэй” хуулийн хамрах хүрээнд давхцдаг.

 

Хэрэв энэ ордыг стратегийн ордод оруулж, 20:80 хувийн харьцаагаар төртэй хамтран эзэмшвэл, үйл ажиллагаа нь хэвийн явах бололцоотой гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ уг ордыг Монгол улсын стратегийн ордын жагсаалтад оруулалгүй авч үлдсэн нь өнөө ч асуултын тэмдэг дагуулсаар байдаг билээ.


Стратегийн ордод 45 тонн нөөцтэй байсан Бороог оруулсан ч 100 тонн нөөцтэй Гацууртыг гадуур орхисон нь

 

Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 27 дугаар тогтоол гаргаж, 15 ордыг стратегийн ордод, 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар хавсралтанд бүртгэсэн билээ. Үүнд:

1.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний,

2.Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний,

3.Эсвэл жилд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан гэдэг.

Гэвч эдгээр 15 орд болон хавсралтад орсон 39 ордын тоонд ч багтаалгүй авч үлдсэн ордууд цөөнгүй. Үүний хамгийн тодорхой жишээ нь энэхүү Гацууртын орд болон Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний орд юм.

Гацууртыг стратегийн ордод оруулаагүйн цаад учир "Бороо гоулд” буюу "Сентерра гоулд”-тай холбоотой. Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой тэр нь холбогддог.


Сү.Батболд ба алтны ордууд

 

1990-ээд оны сүүлээр гадны том компаниуд Монгол улсад эзэмшиж байсан лицензүүдээ хаяад гарахад Сү.Батболд нар Бороо, Тавантолгой, Гацууртын ордуудын лицензийг авсан гэдэг.

Тухайн үед ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр навс унан манайхны ярьдгаар шалан дээр унасан байсан юм. Ингээд хамтарч ашиглах гадаадын хөрөнгө оруулагчийг олохоор шаргуу хөөцөлдсөөр нэгэн канад өвгөнтэй хамтарсан гэдэг.

 

Ингээд 45 тонн алттай хэмээгддэг асан Бороогийн уурхайг ашиглахаар Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээг үйлдсэн.

Энэ гэрээгээр эхний 10 жилд татваргүй, дараагийн таван  жилд тавин хувийн татвартайгаар ордыг ашиглахаар шийдсэн байдаг.

 

Гэвч Канадын "Сентерра гоулд” компани эхний 10 жилд гэхэд л 45-аа давуулан 50 гаруй тонн алт олборлосон байдаг. Одоо ч тус ордын алтны нөөц шавхагдаагүй л байна.

Энэ хооронд уг ордын Монголын талын эзэмшигч  Сү.Батболд Үйлдвэр худалдааны сайд, улмаар Ерөнхий сайдын суудалд заларсан. Ингээд Бороог стратегийн ордоос хасуулахад хүргээд буй нөхдүүд Гацуурт руу шунаж эхэлсэн.

 

Энэ бүхэнд Сү.Батболдын ил, далд оролцоо хамгийн их байсан гэдэг юм. Хэдийгээр экс Ерөнхий сайд Бороо дахь өөрийн хувийг найман сая ам.доллараар зарсан гэдэг ч түүний оролцоо тун чухал байсан нь гарцаагүй юм.

Гацуурт ордыг стратегийн ордоос бултуулсан, одоо эргүүлээд оруулах гээд зүтгээд байгаа нь ч бас хачирхалтай. 


Гацуурт, Цагаан суваргын араас орно

 

Өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 31-нд "Цайдам нуур”, "Гацуурт”, "Хөшөөт”, "Халзан бүргэдэй”, "Лугийн гол”, "Хотгор”, "Мушгиа худаг” гэсэн долоон ордыг стратегийн ордод нэмж оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн.

Засгийн газар асуудлыг хэлэлцээд "Халзан бүргэдэй”, "Хотгор”, "Мушгиа худаг”, "Лугийн гол” гэсэн газрын ховор элементийн ордууд бүрэн судлагдаагүй учраас стратегийн ордод оруулах шаардлагагүй гэж үзсэн.

"Мон Эн Ко” компанийн хөрөнгө оруулагчдын хувьд "Хөшөөт”-ийн нүүрсний ордыг стратегийн жагсаалтад оруулахгүйгээр, орон нутагтай  хамтран ажиллах санал тавьжээ.

Ингэснээр  "Цайдам нуур” болон "Гацуурт”-ын ордыг хөрөнгө оруулагчдынх нь хүсэлтээр стратегийн ордод оруулахаар болсон.

Гэхдээ л асуудал бүтэн жил болоход урагшилсангүй. Үүний цаана асуудал нуугдаж байжээ.

Өнгөрсөн хавар Цагаансуваргын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг УИХ-д оруулахад, тэд уг ордод төрийн эзэмшлийг оруулах шаардлагагүй гэж үзсэн.

Тэгэхээр энэ удаа ч үүн шиг юм болох болов уу гэж үзэх хүн тун олон байна. Мөн сайн л гэрээ хийж татвараа бүрэн авч байхгүй бол нэг л өдөр Бороо шиг хоосон бас химийн хорт бодис бүхий нүхнүүд үлдэх магадлалтай ажээ.

Тэгэхээр Гацууртын орд Цагаансуваргатай адил монголчууд биднийх гэдгээс илүүтэй гадны  "хөрөнгө-оруулагч” нэртэй нөхдүүд болон тэдний гар хөл, уяаны ноход болсон нөхөдтэй холбоотой нь ойлгомжтой хэрэг юм.

 

 С.Алт

gereg.mn

Гацууртын алтны орд Цагаан суваргын адил "ноход"-ын гараар орох нь бараг л тодорхой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани