Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Гантуяа: Төр “Рио Тинто”-д буулт хийх гээд байна

 С.Гантуяа: Төр “Рио Тинто”-д буулт хийх гээд байна Шавилхан биетэй ч шаггүй тэмцэгч болохоо харуулсан түүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү гэдгээс илүүтэй "Оюутолгой” компанийг ялж чадсан жирийн нэг эмэгтэй гэдгээр хүмүүс таньдаг болжээ.

Тэрээр уул уурхайн компаниудын судалгаа, өөрийн тэмцлийн үр дүн, арга замд тулгуурлан "Иргүн” нэртэй ном бичжээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн түүний номыг "Өөрийнхөө амьдралыг, үр хүүхдээ, эх оронтойгоо холбож ойлгодог хүн бүр энэ номыг уншаасай.

Монголын Засгийн газар Рио Тинтод буулт хийж, гар хөлийг нь очиж долоож, хамаг баялгаа найр тавьж өгөөд, ард түмнээ хохироох байдалд орчихоод байгаа энэ үед далд уурхайн гэрээ нь байгуулагдахаас өмнөхөн гарч байгаа нь их ач холбогдолтой юм. Тиймээс залуучуудын нүдийг нээх ном байна” гэж дүгнэсэн байна. "Иргүн” номын зохиолч С.Гантуяатай ярилцлаа.

-Анхны номоо өлгийдөн авсан танд баяр хүргэе. "Иргүн” нэртэй ном их сонирхолтой санагдаж байна?


-Би гадны байгууллагуудын булхай луйврыг олонд дэлгэж, төр засагтаа мэдүүлсэн. Шүүх дээр өөрийн зөв гэдгээ баталж чадсан. Гэхдээ ингээд санаа амраад орхичихож болохгүй санагдсан. Манайд ураны асуудал, байгаль орчны доройтол, усны бохирдол, нутгийн иргэд хохирч байна.

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудалд Монголын Засгийн газар буулт хийх гээд байх шиг. Төрийн эрх бүхий байгууллагын байцаагч нар есөн сар ажиллаад баримтын шалгалт хийж Оюутолгой компанид 130 сая ам.долларын татварын акт тавьсан.

Гэтэл дээгүүр доогуур ярьж, айлган сүрдүүлж байгаад 30 сая ам.доллар болгож буурууллаа. Энэ мэт болохгүй бүтэхгүй, шударга бус зүйлүүд гарсаар байгаад би иргэн хүний хувьд эмзэглэдэг. Хүн бүр өмнөх ажил, авах цалин, үр хүүхэд, ар гэр, өнөөдрөө бодоод улс эх орны шинжтэй асуудалд анхаарлаа хандуулахгүй байна.

Үнэндээ иргэн гэж хэн юм бэ. Эрт дээр үеэс монголчууд хүний үндсэн таван хэрэгцээгээ зөв зохистой хэрэглэж, төр засгаа хүндэлж, хууль ёсоо дээдэлдэг, хүн чанартай, мэдлэг боловсролтой хүнийг Иргүн гэж нэрлэдэг байж.

Өнөөдрийн Монгол Улсын гурван сая иргэн маань Иргүн болон сэрж, үүрэг хариуцлагаа биелүүлж, нийгэмдээ идэвхтэй дуу хоолойгоо хүргэх цаг болжээ гэдгийг энэ номоороо хэлэхийг хүслээ.

-Та Оюутолгой компанитай шүүхдээд заргаа авч чадсан. Яагаад буцаад ажилдаа орсонгүй вэ?


-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд тэмцэл хийгээд явж байхдаа гайгүйхэн шиг цалинтай ажил хийгээд хоёрын хооронд амь зуух уу, эсвэл цалин мөнгөгүй ч бусдын сайн сайхны төлөө утга учиртай амьдрах уу гэсэн сонголттой тулгарсан.

Ер нь ихэнх хүмүүс мөрөөрөө ажлаа хийгээд цалингаа аваад, миний үр хүүхэд эрүүл саруул, эрдэм боловсролтой л байвал болно гэж боддог. Гэтэл маргааш энэ улс орны тусгаар тогтнол алдагдаж, байгаль орчин нь сүйдээд амьдрах аргагүй болж, агаар ус нь бохирдвол яах билээ.

Ураны олборлолт биднийг генийн өөрчлөлтөд оруулж, үе удмаар нь хөнөөх аюултайг мэдсээр байж хүмүүс үл ойшоож байгаа нь харамсалтай. Тиймээс миний сонголт ирээдүйн сайн сайхны төлөө ажиллах юм гэдгийг ойлгосон.

-Оюутолгойд ажиллаад бусдын адил цалингаа аваад явж байсан үеэс булхайг нь гаргаж ирээд шүүх цагдаад хүрсний дараах таны үзэл бодол хэрхэн өөрчлөгдөв?

 


-Миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Би энэ тухай номондоо бичсэн. Бусдын адил дэлхийд үнэлэгдэх сайн боловсрол эзэмшээд, сайхан ажил хийгээд Монголдоо сайхан амьдрах мөрөөдөл надад байсан.

Тиймээс ч дэлхийн хэмжээний хариуцлагатай томоохон уул уурхайн компани манайд орж ирлээ гэж бодоод Рио Тинтогийн Австрали дахь хүний нөөцөөр нь дамжуулаад бүх шалгалт шүүлгийг нь өгч тэнцээд ажилд орсон. Гэтэл дотор нь ажиллаж байхад монгол ажилчид маш их бухимдалтай байсан.

Шударга бус байдал газар авсныг бүгд мэдэж байгаа ч гадагшаа гаргаж, хэлж чаддаггүй. Хэрвээ ил гаргавал ажилгүй болно.

Тиймээс би энэ компанийн тухай судалгаа хийж эхэлсэн. Рио Тинто бол олон оронд хөдөлмөрчдийг хохироосон, хүний эрхийг дээд зэргээр зөрчиж, байгаль орчныг сүйтгэж байсан, бүр 12 мянган хүний амь насыг авч одсон иргэний дайн өдөөгөөд гарсан, түүх нь хар бараан, цустай холилдсон компани юм билээ. Монгол Улсын иргэний хувьд би энэ компанийн булхайг төр засаг, олон нийтэд мэдүүлэх ёстой гэж үзсэн.

Жил гаруйн хугацаанд шүүх цагдаагаар явж өөрийн үнэн зөвийг баталж чадсан ч төр засаг маань энэ компанийн башир аргад орж буулт хийх маягтай болоод байгаа учир энэ номыг бичихээр зориглосон. Судалгаа хийгээд явж байхад өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд үндэстэн дамнасан корпорациуд гэж хүчээ авсан, байр сууриа бат эзэлсэн цөөн тооны компаниуд бий болсон байдаг.

Эдгээр компаниуд дэлхийг хэрэн үйл ажиллагаагаа явуулж, тэр дундаа манай улс шиг хөгжиж буй орны байгалийн нөөц рүү гараа дүрдэг юм билээ. Анх орж ирэхдээ олон сайхан амлалт өгдөг ч гэрээ нь шударга бус, хэдэн эрх мэдэлтэй хүнийг мөнгөөр худалдаж аваад халаасандаа хийчихээд төр засаг, олон нийтийнх нь эсрэг дуугаргаж чаддаг юм байна.

Бид энэ башир аргад нь автан Оюутолгойн ил уурхайн гэрээн дээр алдсан. Энэ бол маш үнэтэй сургамж боллоо. Одоо харин далд уурхайн гэрээн дээр дахин алдаагаа давтмааргүй байна. Хийсэн алдаагаа дахиж давтана гэдэг тэнэг хүний хийх зүйл. Одоо л ухаантай байж, зөв алхам хийж чадвал дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэр хүнд өсч, ёс зүйтэй зөв хөрөнгө оруулагчдыг татах юм.

Эртний түүх сударт хүнийг булигай, булхай, булай гэж гурав ангилдаг байж. Хүнээс илүү эдэлж хэрэглэх шуналдаа хөтлөгдөн хулгай дээрэм хийхээс сийхгүй хүнийг булхай гэнэ. Гэтэл булхай хүний буруу үйлдлийг харсаар байж дуугүй суувал булай болно. Бид энэ компанийн булхайг мэдсээр байж дуугүй суудаг 2,9 сая булай болж байхаар Иргүн байхыг уриалж байна.    

-Таны Оюутолгойтой шүүхдэлцэн, буруу булхай зүйлтэй тэмцэж байгааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ахтай чинь холбож ойлгох хүмүүс байна?


-Бид ах, дүү гэдэг нь үнэн ч үзэл бодол, ажил амьдрал тусдаа шүү дээ. УИХ-ын гишүүн хүн улс орны шинж чанартай, өргөн цар хүрээтэй том ажилд сэтгэл оюунаа чилээж яваа. Миний өчүүхэн ажилд туслах гээд гүйж байх цаг зав гарах уу.

Би ахынхаа ятгалгаар явж байгаа бол өнөөдөр энэ номыг гаргахгүй байлаа. Бодвол өөрт ашигтай ямар нэг албан тушаалд очих байсан байлгүй дээ. Ах маань Оюутолгойн гэрээг шударга бус талаар аль 2006 оноос ярьж эхэлсэн. Хэрвээ ахтайгаа нийлсэн бол би тэр үеэс л оролцох байсан. Үнэндээ би 2011 онд Рио Тинто компанид ажилд орсон.

Гэтэл Рио Тинто хувь эзэмшлээ ахиулсаар байгаад Оюутолгой компанийн менежментийг 100 хувь хийж эхэлсэн. Тэгээд л миний ажил алба Оюутолгойтой холбогдсон. Дотор нь ажиллаж эхэлснээр тэр буруу булхайг мэдэж гаргаж ирсэн.

Гэхдээ би үүгээрээ шударга зүйл гэж байдаг, үнэн ялдаг, Монгол бол өөрийн гэсэн хуультай, шүүх засаглалтай тусгаар тогтносон улс гэдгийг Рио Тинтод мэдрүүлэхийг хүссэн. Мэдрүүлж ч чадсан.

-Мөнгөтэй, эрх мэдэлтэй гадны том компанийн эсрэг ганцаараа тэмцээд ялалт байгуулж явахад айх үе байв уу?


-Энэ бол хүчний тэнцвэргүй тэмцэл байсан. Нэг талд ажил ч, мөнгө ч үгүй жирийн иргэн. Нөгөө талд бүхэл бүтэн хуулийн хэлтэс миний эсрэг ажиллаж байсан. Гэхдээ айх асуудал гараагүй. Анх хэвлэлийн бага хурал хийхэд л "Гал үндэстэн холбоо”, "Хөх Монгол бүлгэм”, иргэний нийгмийн идэвхтэй хөдөлгөөнүүдээс залгаж "Бид эх орныхоо төлөө гэсэн нэг зорилготой нэг завин дээр суусан шүү, битгий айгаарай, чамайг хамгаална” гэж ярьж байсан.

Эхний 1-2 өдөр л эвгүйцэж байсан ч үнэний төлөө явж байгаа, шударга зүйл учир айх айдас аяндаа алга болчихдог юм билээ. Монголчууд тамын тогооны үлгэр шиг биенээ доош нь татдаг гэж ярьдаг нь худал.

Яг үнэн зөвийн төлөө тэмцэж явахад харин ч бүгд ойлгож дэмжиж тусалж байсан. Биднийг "Нэг шуудайд хийсэн мянган үхрийн эвэр шиг” эв нэгдэлгүй гэсэн ойлголт төрүүлдэг нь гадныхны санаатай явуулга шиг санагдсан.

-Гурван шатны шүүхэд ялчихаад зогсч байхад танд юу бодогдож байв. Тэмцлээ цааш үргэлжлүүлмээр санагдсан уу, эсвэл шийдвэртээ сэтгэл ханасан уу?


-Маш их баярлаж байсан. Ганцаарахнаа ялсан зүйл биш л дээ. Надад маш олон хүний дэмжлэг байсан. Гадаадаас хүртэл хүмүүс залгаж намайг урамшуулж байсан. Сэтгэлийн их урам дэм гэдэг ямар ч мөнгө төгрөг, хүчнээс илүү зориг өгдөг юм билээ.

Шүүх цагдаагаар явж, тэмцэж байхад надад автобусанд суух мөнгөгүй болох өдөр ч байлаа. Найз нөхөд, сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар бүгдийг даваад гарсан. Ер нь над шиг хохирч буй олон хүн байгаа. Одоо ч над руу Оюутолгойгоос хүмүүс залгадаг. Би тэр бүрт өөрийн мэддэг, чаддагаараа зөвлөгөө өгдөг. Гэхдээ энэ бүгдийг багцлаад ном болгоод гаргачихвал хүмүүст хэрэгтэй юм болов уу гэж бодсон.

Уул уурхайгаас тухайн улс нь байгалийн нөөц ашигласны төлбөр, гэнэтийн ашгийн албан татвар хоёроос ашиг олдог. Гэтэл манайх Оюутолгойн гэрээг батлахаас өмнө гэнэтийн ашгийн албан татварыг тэглэчихсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрөө маш бага буюу тавхан хувиар тогтоосон.

Тиймээс уул уурхайн компани гэж юу юм, яаж улс орныг хууран мэхэлдэг юм, юугаа ил гаргаж, юуг нь нуудаг юм гэдгийг судалгааны үндсэн дээр номондоо оруулсан. Миний номонд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдлөө гэхэд хэрэг болох тэмцлийн арга замуудыг зааж өгсөн байгаа.


-Та ямар мэргэжилтэй билээ. Цаашид ямар ажил эрхлэх бодолтой байна?


-Би бизнесийн удирдлага чиглэлээр магистр хамгаалсан, төслийн удирдлагын менежмент мэргэжилтэй. Надад ажил хаанаас ч олдоно. Би олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдээр олон жил ажиллаж ирсэн.

Цагт баригдаад өндөр цалин аваад ажилласнаас цалин мөнгөгүй ч нийгэм, улс эх орондоо хувь нэмэр оруулж, олон түмний төлөө ажиллаж явах нь миний амьдралд утга учиртай болсон. Зөв зүйл хийж, шударга ёсыг тогтоохын тулд үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн.

Миний энэ мэдрэмжийг олон хүн ойлгож мэдрээсэй гэж хүсч байна. Монгол хүн болж төрсний утга учир бол эх орон шүү дээ. Тиймээс эх орныхоо алга дарам газрыг ч болов хайрлаж, зөв сайхан амьдрах хэрэгтэй байна. Үүний тулд бүх хүмүүс идэвхтэй Иргүн байгаасай гэж хүсч байна.

Одоо "Сайнхүү” нэртэй сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Сан маань сайн хүүхдийг төлөвшүүлэх, сайн хүний төлөө ажиллах юм.

Шүүхийн шийдвэрээр Оюутолгой компаниас 100 гаруй сая төгрөгийн нөхөн олговор авснаа "Сайнхүү” сангийнхаа шугамаар төрсөн нутаг Дархан-Уул аймгийнхаа цэцэрлэгүүд болон Нэгд­сэн эмнэлгийн хүүхдийн тасгийг стандартын дагуу тохижуулж өгсөн. Сангийнхаа дараагийн ажил болгон "Иргүн” номоо гаргалаа. Сэтгэл зүрх, хүсэл эрмэлзлэл байхад хүн юуг ч хийж бүтээж чадна.

Х.Монголхатан

Эх сурвалж: Зууны мэдээ

С.Гантуяа: Төр “Рио Тинто”-д буулт хийх гээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани