Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Цэцэгмаа: БОНХЯ бичил уурхайтай холбоотой нөхөн сэргээлт, мөнгөн усны асуудлыг хөндсөн хурал цуглаан, семинар дээр ирдэггүй

"Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр" холбооны Гүйцэтгэх захирал О.Цэцэгмаатай ярилцлаа.

-Танай холбооны гишүүн төрийн бус байгууллагууд аймаг бүрд ажилладаг уу. Нийтдээ хэчнээн бичил уурхайчныг эгнээндээ нэгтгээд байна вэ?

-Сүхбаатар, Хөвсгөл, Булганаас бусад бүх аймагт манай байгууллагын гишүүн төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулж хэлбэл Монгол Улсын хэмжээнд нийтдээ 35 гишүүн төрийн бус байгууллагатай холбоо. Нийт гишүүд гэвэл хориод мянган бичил уурхайчин бий. Хорин жил хамт олонгүй, ганц нэгээрээ амьдралаа болгох гэж ах дүү найз нөхдөөрөө явсан хүмүүс нэг хамт олон болсондоо өндөр сэтгэгдэлтэй байгаа, ийм хүмүүс маш хамт олонсог болдог юм байна. ТББ-ын гишүүн болсон бичил уурхайчид нэгнийгээ өвдлөө гэхэд очиж тусалдаг, баяр, жаргалаа ч хамтдаа хуваалцдаг тийм хамт олон болж чадсан. Аймаг, сумдад бичил уурхайчид нэг өрөөнд ширээний ард суудаггүй ч нэг хамт олон болчихсон сайхан монгол гэр оффистой болсон. Энэ гэртээ гишүүд болон өөрсдийнхөө талаар бүх л мэдээллээ байршуулсан байдаг. Улаанбаатарт манай холбооны оффис байдаг. Бичил уурхайчид маань хотод ирэхээрзэ орж гардаг газартай болсон. Ер нь жинхэнэ утгаараа нэг байгууллага хамт олон бүрдсэн гэж хэлж болно.

-Бичил уурхайчид орон нутгийнхаа хөгжилд хэр  оролцож байна вэ.

-Сум орон нутгийн хөгжилд гар бие оролцдоггүй бичил уурхайн төрийн бус байгууллага гэж манай холбоонд байхгүй. Журамд тухайн орон нутагт бүртгэлтэй иргэн л бичил уурхай эрхэлнэ гэсэн заалт бий. Бичил уурхайчид нь зохион байгуулалтанд орж нөхөрлөл, ТББ байгуулсан суманд нутгийн иргэд л бичил уурхай эрхэлдэг. Өөр сумынхан ирдэггүй, ирэх ч бололцоогүй. Нутгийн иргэд төрсөн газар шороондоо өөрийн сэтгэлээр ханддаг байна л даа. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Буянтын хөндий Шарын гол төрийн бус байгууллага гэхэд л өнгөрсөн жил аймгийнхаа хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарсан. Амьдралын боломж тааруу хэрнээ сурлагадаа сайн хүүхдүүд мөнгөгүйгээсээ болоод тэр бүр уралдаан тэмцээнд яваад байж чаддаггүй. Шарын голын бичил уурхайчид маань ийм хүүхдүүдэд тусалсан юм.

-Бичил уурхайчид улсад ямар өгөөжтэй гэж та боддог вэ?

-Бичил уурхайн хууль, журмын хүрээнд ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын гишүүдийн хувьд нэг хүн төсөвт сард 53 мянган төгрөгийн татвар төлдөг. Бичил уурхайн улсад өгч буй өгөөжийг дан ганц татварын хэдэн төгрөгөөр тооцоход өрөөсгөл хэрэг болно. Энэ улсад бүхэл бүтэн нийгмийн нэг давхарга өөрөө өөрсдийгөө ажлын байраар хангаад, төрд дараа болохгүй төрийн ачааг үүрэлцэж явна гэдэг бол улс орны хэмжээнд том хувь нэмэр. Тэд төрөөс ажил мөнгө гуйхгүйгээр аж амьдралаа болгож, ар гэр хүүхдээ авч явж байна.

-Бичил уурхайчид гэж зохион байгуулалтад орохоос өмнө орон нутаг нинжа нарын хөлд ёстой л үрэгддэг байсан. Одоо хуулийн дагуу ажилладаг хэсэг гараад ирэхээр орон нутгийнхан олзуурхдаг байх?

-Олзуурхах хүн олон шүү. Жишээ нь орон нутгийн цагдаагийнхан урьдын хувиараа энд тэнд очиж газар ухдаг байсан хүмүүс бичил уурхайн зохион байгуулалтанд орсонд их талархалтай ханддаг. "Бидэнд ууланд очиж хүн хөөхөөсөөр өчнөөн ажил бий. Малын хулгай, эрүүгийн хэрэг, нийгмийн хэв журам сахиулах гээд дааж давшгүй их ажлын хажуугаар хүн хөөх ч асуудал байсан шүү. Өнөөдөр хөөлөө гэхэд маргааш нь дахиад л хүрээд ирдэг.

Мөнгө, хүн хүч зарсан хэцүү ажил байсан даа. Одоо зохион байгуулалтад орчихсон чинь сайхан болж байна" гэдэг юм. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга энэ зун надтай уулзахдаа "Юм өөрчлөгдөнө гэж сайхан юм байна. Бичил уурхайчид ухамсартай болжээ" гэж байсан. Манай холбооны зүгээс ч хуулийн хүрээнд, зөв ажиллаж амьдрах ухааныг төлөвшүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Бичил уурхайчид зохион байгуулалтад орсоны өөр нэг давуу тал бий. Орон нутаг бүрт шүтэж биширдэг уул, ус, булан шанд, рашаан байдаг даа. Зарим аймгийн бичил уурхайчид нутгийн иргэдийн тахиж шүтдэг уул овоог тахих тахилга үйлдэж, бэсрэг наадам хийдэг болсон байна.

-"Нинжа" гэж анх гарч ирж байхад түүнтэй холбоотой гэмт хэргийн гаралт их байсан. Сүүлийн үед харин ийм сөрөг мэдээлэл гарахаа больсон юм шиг санагддаг. Зохион байгуулалтад орчихоор хүмүүсийн сэтгэлгээг хандлагад өөрчлөлт гарч эхэлсэн гэдэгтэй та санал нийлж байна уу?

-Санал нэг байлгүй яахав. Өмнө нь олон жил нинжагийн амьдралаар явж, нийгэмд гадуурхагдсан хүмүүс л байсан шүү дээ. Бичил уурхайн хууль, журам батлагдаж, зохион байгуулалтад орсоны дараа тэдний хандлагад маш их өөрчлөлт гарсан. Бичил уурхайчид зохион байгуулалтанд орж орон нутагтаа тогтмол ажилтай орлоготой болсноор ирээдүйдээ итгэх итгэлтэй болж ахуй амьдрал нь дээшилж байна, олсон орлогоороо үр хүүхдээ сургуульд сургаж байна, татвар төлж байна, олборлосон газраа нөхөн сэргээж байна, нийгмийн ажилд ажил идэвхитэй оролцож байна, сургалт сурталчилгаанд хамрагдаж байна. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдаж буй бичил уурхайчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Зохион байгуулалтанд орсноор бичил уурхайн ТББ-ууд бичил уурхайчдын аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулдаг болсоноор аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирч, осол аваарын тоо жил ирэх тусам буурч байна.

-Олон жил архи уусан хүмүүс бас нилээд байсан. Тэд АА-гийн бүлэгт явж архинаас гарсан, зарим нь бүр АА төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд элсээд сайхан амьдарч явна. "Цэцэгмаа эгчээ, дүү нь архи уухаа больсон. Архи уухгүй байна гэдэг ямар аз жаргалтай юм бэ" гэж хэлэх хүн олон таарлаа. Зарим нь бүр хамт ууж явсан найз нөхдөө өөд нь татаж байна. "Хамт олонтой хүн ингэж болохгүй" гэж ярьж байна. Өмнө нь цагдаагийнхныг архины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгаа явуулах гэхээр суудаггүй байсан хүмүүс өнөөдөр огт өөр болсон. Ийм тийм сургалт авъя гэж өөрсдөө санаачлаад гүйж байна. Зохион байгуулалтад орсноор бичил уурхайчдын сэтгэлгээ ингэж өөрчлөгдсөн.

-Бичил уурхай эрхлэгчдийн хувьд хуүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд яаж анхаарч байгаа вэ. Өмнө нь нинжа нар хүүхдүүдээ олборлолт явуулдаг талбайдаа дагуулаад ирчихдэг байсан...?

-Бичил уурхайд 18 нас хүрээгүй хүүхэд ажиллахыг хориглодог. Зуны улиралд сургууль, цэцэрлэг амрахаар хүүхэд харах хүнгүйгээс уурхайн талбай дээр хүүхэд авчрах явдал байдаг. Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид ажлын талбар дээр насанд хүрээгүй хүүхэд авчрахгүй байх шаардлагыг бие биендээ тавьдаг. Хүүхдийн хүмүүжил, боловсролтой холбоотой сайхан жишээнүүд олон байна. Энэ зун гэхэд л Баянхонгорын Галуут, Бөмбөгөр, Говь-Алтай аймагт зуны цэцэрлэг ажилласан. Бичил уурхайчид дундаасаа хоёр, гурван ээжийг багш болгож цалинжуулаад хүүхдээ харуулсан юм. Олборлолт явуулж байгаа талбайгаасаа нэлээд зайтай газар гэр бариад цэцэрлэг байгуулсан хэд хэдэн жишээ хэлж болно. Хөрөнгө мөнгөний хувьд дундынхаа сангаасаа шийдсэн юм билэз. Бичил уурхайчид олсон орлогынхоо нилээд хэсгийг оюутан хүүхдийнхээ сургалтанд зарцуулдаг. Бараг айл болгон л хотод нэг, хоёр оюутантай байдаг.

-Бичил уурхайчид мөнгөн усны хэрэглэж байна уу? Мөнгөн усыг орлуулах технологи байна уу?

-Монголд мөнгөн ус хэрэглэж байна уу гэвэл хэрэглэж байна. Бичил уурхайчдын хувьд мөнгөн усыг хэрэглээнээс халахын тулд тэмцдэг. Санал бодлоо холбогдох газарт нь тавьдаг. Харамсалтай нь БОНХЯ бичил уурхайтай холбоотой нөхөн сэргээлт, мөнгөн усны асуудлыг хөндсөн хурал цуглаан, семинар дээр ирдэггүй. Бидэнтэй энэ чиглэлээр хамтарч ажиллахаас эрс татгалздаг.

Мөнгөн усыг хориглох шийдвэр гаргаад л мөнгөн усны хэрэглээг зогсоосон гэж үздэг. Уг нь мөнгөн ус хэрэглэхгүй байх бодит гарц бий. Гадны донор байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүгийн дэмжлэг бичил уурхайчдын өөрсдийн хөрөнгөөр мөнгөн усгүй төхнологи бүхий баяжуулах цехүүдэд хэдэн газарт байгуулсан байгаа. Гэтэл салбарын яамнаас байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг баталж өгдөггүй, өгөхийг хүсдэггүй учраас өнөөг хүртэл ажиллахгүй хаалгыг нь барьчихсан байгаа.

-Яагаад өгөхийг хүсдэггүй гэж. Мөнгөн усгүй технологи гэхээр дуун дээр нь зөвшөөрмөөр юм. Эсвэл мөнгөн усгүй ажилладаг технологитой усан тээрэмд өөр учир байна уу?

-Хэрвээ өөр учир байдаг бол яг адилхан технологи бүхий баяжуулах цехэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг нь баталж өгөхгүй шүү дээ. Сэлэнгийн Мандал суманд ажиллаж байгаа тээрэм яг адил зарчмаар ажилладаг. Уг нь нэгэнт байгуулагдсан эдгээр төвлөрсөн цехүүдэд орон нутаг, мэргэжлййн байгууллагууд нь хяналт тавиад ажиллуулах боломжтой.

-Сүүлийн үед бичил уурхайчид хөдөө аж ахуй руу олноороо орж байгаа гэж ярих юм. Энэ талаар сонирхуулаач?

-Тийм шүү. Бичил уурхайчдын дийлэнх урьд нь малчин байсан, зуд турханд малаа алдаж малгүй болсон иргэд байдаг. Бичил уурхайчдаас олон хүн эргээд малжиж эхэлж байна, саалийн үнээ авч ферм ажиллуулж байна. Эрдэс баялаг гэдэг нөхөн сэргээгддэггүй баялаг. Иймд ирээдүйд яаж амьдрах вэ гэдгээ бодоод эхэлчихсэн. Сумандаа дэлгүүр ресторан гээд үйлчилгээний цогцолбор ажиллуулаад эхэлсэн хүмүүс ч бий. Тахиа, гахай үржүүлж эхэллээ.Сүүлийн үед жимс, ногоо, мод тарих нь ихэссэн. Ялангуяа баруун зүг рүүгээ чацаргана их тарьж байна. Ухсан талбай дээрээ нөхөн сэргээлт хийгээд чацарганы мод тарьж амьдралаа болгоно гэх хүмүүс ч байна. Чацаргана нэг кг нь 8000-10000 төгрөг гэдэг болохоор орлогын сайн эх үүсвэр болно гэж үзэж байгаа юм билээ. Баялгийг нь ухаад авсны дараа хойч үедээ юу үлдээх вэ гэдэг дээр бичил уурхайчид нэгийг бодоод эхэлсэн байна. Мэдээж бүх бичил уурхайчин ийм биш л дээ. Амьдрал баян учраас сайнтай муутай л байна.

"Өдрийн сонин"

О.Цэцэгмаа: БОНХЯ бичил уурхайтай холбоотой нөхөн сэргээлт, мөнгөн усны асуудлыг хөндсөн хурал цуглаан, семинар дээр ирдэггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани