Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гар аргаар нүүрс олборлодог залуус талийгаачийн цогцсыг олжээ

Гар аргаар нүүрс олборлодог залуус талийгаачийн цогцсыг олжээ
Хонхор, Гачуурт чиглэлд бараа нийлүүлэхээр есдүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон борлуулагч залуугийн цогцсыг Налайх дүүргийн уурхайн нэгэн амнаас олжээ.

Хагас сар эрлийн ажиллагаа явуулсан ар гэрийнхэн нь өчигдөр /уржигдар/ арга мухардан ард түмэндээ хандан "Сураг гаргаж өгсөн хүнд өндөр шагнал өгнө” хэмээн хоолой зангируулан мэдээлж байсан бол талийгаач харамсалтайгаар амь насаа алдсан болохыг уржигдар 17.00 цагийн үед Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангид уурхайчид мэдээлжээ.

Тодруулбал, Налайхын уурхайд өмнө нь нүүрс олборлоод ашиглахгүй орхисон амнуудыг сэргээж нүүрс олборлохоор явж байсан дөрвөн залуу цогцсыг анх олж харсан байна. Тэд баг болж хүйтний улирал эхлэхээр аж ахуйн нэгж, компаниудын ашиглаад орхисон амнуудыг сэргээж нүүрс олборлодог байсан аж.

Тухайн ам нь 30 градусын налуу, 15 метрийн гүнтэй байжээ. Залуус ам руу өнгийж 1-2 метр орчим цааш явах үед талийгаачийн цогцсыг олж харсан байна. Ингээд дүүргийн Уул уурхайн аврах ангид мэдээлж цагдаад дуудлага өгчээ. Уул уурхайн аврах ангид 18.40 цагт дуудлага ирсэн гэдгийг тус ангийн дарга С.Нямсүрэн хэлж байна.

Тэрбээр "Манайд дуудлага өгсний дагуу цагдаад хандсан. Ингээд тухайн ам нь агааржуулалтгүй байсан учраас манай алба хаагчид агааржуулалтын ажил хийж, аюулгүй байдлыг хангаад ам руу орж цогцсыг гаргаж ирсэн.

Газар дээр нь ажилласан Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдад талийгаачийн цогцсыг хүлээлгэж өгсөн. Цагдаагийн алба хаагчид ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулаад шинжилгээнд оруулахаар нийслэл рүү авч явсан.

Харин өнөөдөр /өчигдөр/ ЦЕГ, дүүргийн цагдаагийн ажилтнууд тухайн аманд үзлэг, шалгалт хийхээр төлөвлөж 12.00 цагийн үед манай алба хаагчид очиж цогцос олдсон аманд агааржуулалт, аюулгүй байдлыг хангаж ажиллахаар нэг тасаг гарч ажиллаж байна. Нэг шинжээчтэйгээ зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна" гэв.

Энэ таагүй мэдээ талийгаачийн ар гэрийнхэнд хүнд цохилт болсон. Учир нь тэд урд өдөр нь мэдээлэл хийх үеэрээ "Хэн нэгний эрхэнд орсон байх. Амь насаа алдсан гэж бодохгүй байна. Эрэмдэг зэрэмдэг ч хамаагүй амьд л байгаасай” хэмээн найдлага тавьж байсан юм. Мөн ар гэрийнхэн нь эрлийн ажиллагаа мухардсан тул үздэг хардаг бүх л мэргэч, төлөгчид хандсан тухайгаа хэлж тэр байтугай ОХУ-ын зөн билэгтэнд хандсанаа ч хэлж байсан юм.

"Амьд уулзана” гэх найдлагыг дээрх үзмэрчид ар гэрийнхэнд нь хэлсэн байдаг. Гэтэл энэ найдлагыг эцэслэсэн уг таагүй мэдээг сонссон эхнэр, өндөр настай ээж нь ухаан алдаж, байдал хүнд байгаа юм байна.

Өчигдөр утсаар ар гэрийнхэнтэй нь холбогдох үеэр "Түргэний машин ирж байна. Эхнэрийнх нь ухаан санаа орж гараад тун хэцүү байна” гэж талийгаачийн үеэл дүү Ган-Өлзий учирлав. Түүнээс хэдэн зүйл тодруулсан юм.

Н.Ган-Өлзий: Хонхороос Налайхын уурхай хүрдэг шороон замаар явсан байх

-Тун харамсалтай юм болжээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Энэ тухай мэдээллийг анх хаанаас авсан бэ?

-Налайх дүүргийн цагдаагийн газраас сонссон. Бид мэдээлэл сонсоод шууд Налайхын цагдаагийн хэлтэст очсон. Тэгтэл Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөх ёстой гээд ар гэрийнхэн нь буцаж ирсэн юм.

Ингээд эргээд очиход талийгаачийн цогцсыг Налайхын цагдаа нар хэлтэс дээрээ авчирсан байсан л даа. Ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулаад шинжилгээд оруулахаар нийслэл рүү авч явсан. Нүүрс олборлохоор эзэнгүй ам хайж явсан залуучууд цогцсыг олж хараад мэдээлэл өгсөн байна лээ. Тэд мөн байцаалт өгч байгаа.

-Тэгэхээр Хонхороос Налайх орсон гэсэн үг үү. Налайхын замын камерт бичигдсэн зүйл байгаа болов уу. Энэ талаар тодруулсан уу?

-Хонхороос Налайхын уурхай руу явдаг шороон зам байдаг юм билээ. Гэмт этгээд тэгэхээр Налайхын төвөөр ороогүй байх. Мөн л Баянзүрхийн товчоо шиг Налайхын зам камергүй юм билээ.

Гэхдээ цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид үнэхээр хүнд байдалтай байна. Ёстой хорхойд хоргүй ах маань ингээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэхэд итгэхгүй л байна даа /уйлав/.

-Айлын ганц хүү гэсэн үү. Ээж нь өндөр настай хүн байдаг гэсэн. Сүхбаатар аймагт байдаг уу?

-Талийгаач маань айлын ганц хүү. Гурван эмэгтэй дүүтэй. Харин гурван хөөрхөн хүүтэй. Хамгийн том нь 13 настай, бага нь нэг ой гурван сартай бяцхан хүүхэд өнчирч хоцорлоо.

Ээж нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан СТА Д.Доржсүрэн гэж өндөр настай хүн бий. Хүүгийнхээ хашаанд тусдаа гэр бариад амьдардаг байсан юм. Цэл залуухан ганц хүүгээ алдчихаад их л шаналж байна.

-Машиных нь талаар сураг гараагүй юу. Ямар нэгэн сэжиг байна уу?

-Машины талаар ямар ч сураг байхгүй байна. Цагдаагийн байгууллага цогцос олдсон газарт үзлэг, шалгалт хийж байгаа. Тэндээс ямар нэгэн сэжүүр гарах болов уу.

Тэр бүрийг ар гэрт нь мэдээлэх боломжгүй байдаг юм шиг байна лээ. Талийгаачийн цогцос тухайн амны ирмэгээс 15 метрийн гүнд байсан гэсэн. Мөрдөн байцаалтын ажил ч үргэлжилж байна.

Б.Дэлгэр

Эх сурвалж:Монголын үнэн
Гар аргаар нүүрс олборлодог залуус талийгаачийн цогцсыг олжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани