Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ардчилсан нам шадар сайдын суудлаа авч, Д.Тэрбишдавгыг тэргүүн шадар сайд болгоно гэв үү

Ардчилсан нам шадар сайдын суудлаа авч, Д.Тэрбишдавгыг тэргүүн шадар сайд болгоно гэв үү
Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Хөзөр”-өө дэлгэлээ. Эдийн засаг хямарч, ард түмний амьдрал өдөр ирэх тусам доройтож буй энэ үед засгийг огцом хөдөлгөх эрсдэлд орохоос болгоомжилж яам болон агентлагуудыг танах тоглоомоор тоглохоор болжээ. Хямарч буй эдийн засгийг хэдэн сарын өмнө "Эзэн 100”-аар цэгцэлнэ хэмээн сүр дуулиан болж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөр рүүгээ чиглэсэн галыг намжааж, олны анхаарлыг өөр тийш нь хандуулахдаа маш сайны нэг илрэл нь энэ биз. "Эзэн 100” хөтөлбөрөөс үр дүн гарсангүй.
 
Үүндээ Засгийн газар тайлбар өгч чадахгүй өдий хүрсэн. Нэг үгээр хэлбэл, "Эзэн 100” хөтөлбөр "Эзэнгүй 100” болж хувирсан. Тиймээс үүнийг түргэн мартуулахын тулд Засгийн газрын тэргүүн ямар нэгэн санаа олж, заль хэрэглэх нь гарцаагүй болоод байсан. Н.Алтанхуяг намрын чуулган эхлэнгүүт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөж яамдыг танах санал оруулж байна. Мэдээж энэ нь ямар үр дүнтэй вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Зөв бодлоготой, зөв шийдвэртэй бол эдийн засгийн хямралын үед яамдыг цөөлж, төсвийг хэмнэх шиг ач тустай зүйл гэж үгүй. Өнгөцхөн харахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нараас гадна 17 яамтай байсан Засгийн газарт өөрчлөлт орж, 13 яамтай болох асуудал яригдаж эхэллээ.
 
Тухайлбал, Шадар сайд гэх сэнтийг нэг шат ахиулж өмнөх Засгийн газарт байсан Тэргүүн шадар сайдын суудлыг ахин бий болголоо. Тэгэхээр цөөнхийн суудал авсан гэх МАХН үнэн чанартай Ерөнхий сайдтай хийсэн наймааны ач тусаар саарал ордонд сууж байгаа гэж хэлж болно. Тиймээс ч хоорондоо хийсэн "Нууц” гэрээндээ баригдан Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын суудлаа өгсөн нь тодорхой. Н.Алтанхуяг үнэхээр л Монгол Улсынхаа хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, эдийн засгийг хэмнэх бодлого барьж чаддаг байсан бол өнөөдөр МАХН-ыг Сангийн сайд Ч.Улаантай нь хамт хариуцлага тооцчих байсан. Үнэн чанартаа намын томилгоо, улс төрийн бохир бодлогоос шалтгаалж Төрийн байгууллагад мэргэжлийн бус хүмүүс албан тушаалд очдог нь нууц биш. Энэ нь эргээд тухайн ажиллаж байгаа байгууллагынхаа ирээдүйн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно. Монгол Улсын өгсөх замыг ийнхүүнамчирхсан, улстөржсөн удирдлагууд хааж байна гэж хэлж болох юм. Тухайлбал, Баянгол дүүрэгт "Эрдэнэ вангийн хошуу” хэмээх нэр томъёо гарсан.
 
Нэг үгээр хэлбэл, С.Эрдэнэ сайд болонгуутаа дураараа дургиж, улсын хөрөнгөөр гэр бүлээрээ гадаадын улс оронд зугаалсан. Тэгвэл Я.Санжмятав Хөдөлмөрийн яамыг завханчуудаар дүүргэсэн. Энэ мэт танилын хүрээгээрээ төрийн ажлыг сүйтгэх үзэгдэл багагүй бий. Үүний адил Ерөнхий сайд яамдыг танаж, эдийн засгийг хэмнэж байна гэх боловч Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын сэнтий шинээр буй болгож байгаа нь олны анхаарлыг татаж байна. Учир нь, Шадар сайдын сэнтийд хэн залрах вэ гэдэг бас л өрсөлдөөний нэг талбар болоод байгаа. Зарим хүн "Фортуна” Н.Батбаярыг гэж байна. Үнэн чанартаа энэ суудлыг АН авч үлдэх нь тодорхой.
 
Харин Тэргүүн Шадар сайдаар Д.Тэрбишдагвыг сонгож байгаа нь "Шударга ёс” эвсэлтэй хийсэн гэрээгээ хадгалж үлдэнэ гэсэн үг. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь АН-ын удирдлагын хүрээнд ОХУ, БНХАУ-тай улс төрийн болон эдийн засгийн хувьд харилцаагаа нэн шинээр сэргээж, чухал төслүүд дээр хамтран ажиллана гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар хоорондын харилцааг бий болгох гол гүүр нь Шадар сайдын суудал. Иймээс АН энэ суудлыг өөртөө авч үлдэх тохиролцоог хийсэн сурагтай. Хэдийгээр ард түмний дунд Н.Алтанхуягийн дэлгэсэн "Хөзөр” өнөөдөр гарч ирж байгаа ч хөшигний цаана төрийн гурван өндөрлөг аль эрт тохиролцоонд хүрснээс гадна шинээр томилох сайд нарын нэрс ч тохиролцоогоор аль эрт ил болсон гэнэ.Өөр нэг мэдээлэл гэвэл АН 2016 оны сонгуульд Шударга ёс эвсэлтэй хамтарч ажиллах нь тодорхой боллоо.
 
Тэр дундаа Н.Энхбаяртай хийж байгаа энэ тохиролцооны гол жуулчлагч нь МҮАН-ын дарга М.Энхсайхан аж. Түүнийг ийм ажлаар Өмнөд Солонгос улсыг үе үе зорьдог болсон талаар эх сурвалж хэлж байна. ИйнхүүЕрөнхий сайд шинэ суудал гаргаж ирээд байвал эдийн засгийг хэмнэж, яамдыг танаж байна гэдэг бас л худлаа болж хувирах янзтай. Ерөнхийлөгч давхар дээлтнүүдээс татгалзаж байгаа.
 
Түүнийгээ ч албан тоотоор Ерөнхий сайдад хүргүүлсэн. Н.Алтанхуягийн байр сууриас харвал өөрийг нь шахах гэж байгаа фракциудыг Засгийн газраас гаргах зорилготой байж магадгүй. Түүнээс гадна эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед том бүтцийг хумьж харагдах жүжигчилсэн багахан тоглолт хийх гэж оролдсон оролдлого байж болох юм. "Н.Алтанхуяг сайд өөрөө физикч, математикч хүн Тэгэхээр хэнийг нь гаргаад хэнийг нь оруулж ирэх вэ гэдгээ машсайн тооцоолсон байж таарна” гэж хэлэх ч хүн байна. Харамсалтай нь, тоо бодох төр жолоодох хоёр тэс өөр баймаар санагдах юм. Засгийн газрын бүтцийн асуудлыг мэдээж намрын чуулган эхлэнгүүт хэлэлцэж байгаа нь өнгөрсөн хугацаанд нэлээн сайн тохироо бүрдүүлж, өөрийнхөө талд гараа өргүүлэх хүмүүсийг олчихсон гэсэн таамаг ч байна. Тэгээд ч Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлыг хэлэлцсэний дараа Засгийн газар нэг ёсондоо аюулгүй болчихно.
 
Магадгүй шинэ Засгийн газар байгууллаа гэхэд ямар нэгэн шинэ, оновчтой хөтөлбөр харагдахгүй нь ойлгомжтой. Ерөнхий сайд яамдыг танахдаа Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгээд Геологи, уул уурхай эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яамыг нэгтгээд Дэд бүтцийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яам хоёрыг нэгтгээд Сангийн яам нэртэйгээр тус тус байгуулж 13 яамтай байхаар болжээ. Түүнчлэн 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр чиг үүргээрээ нэгдэж буй яамны сайд нар албан тушаалгүй болох юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нар сайдын сандлаас буух бололтой. Гэхдээ үнэхээр л эдийн засгийг хэмнэе гэж байгаа бол үүнээс илүүгээр танаж болмоор санагдах юм. Тухайлбал ССАЖЯ-ыг БШУЯ-тай, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг Хөдөлмөрийн яамтай, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай нэгтгэж болно.
 
Үүнийг дагаад агентлагуудыг чиглэл чиглэлээр нь танаж чадах юм бол эдийн засгийн хэмнэл өөрөө бий болно. Учир нь нэгэнт л данхайсан төрийн бодлого манай улсын эдийн засгийг унагаж байна гэсэн шийдвэрт хүрсэн төрийн байгууллага, агентлаг, яамдын хэмнэлтийг улам зоригтой хийх нь чухал санагдана. Ямартай ч "Эзэн 100” асуудлыг өөрөөсөө зугтаалгасан Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийнхүүгэнэт танах, хасах асуудлыг гаргасан ч урсч одсон эдийн засаг ахин сэргэнэ гэдэгт итгэхэд бэрх юм. Тиймээс Н.Алтанхуягийн энэхүү шийдвэр олны анхаарлыг татдаг, өөрөөсөө галт сумыг холдуулдаг нэг арга биз ээ.    
В.Нэргүй
unen.mn
Ардчилсан нам шадар сайдын суудлаа авч, Д.Тэрбишдавгыг тэргүүн шадар сайд болгоно гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани