Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Оджаргалаас булааж авсан Тавантолгойн ордоо Ж.Оджаргалд нь буцааж өгөх шударга явдал уу?

Ж.Оджаргалаас булааж авсан Тавантолгойн ордоо Ж.Оджаргалд нь буцааж өгөх шударга явдал уу? Одоогоос яг жилийн өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Эрдэнэс-Тавантолгой аль эрт дампуурчихсан” гэж мэдэгдсэн нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Тэгвэл одоо эрх баригчид бүх Монголчууд хувьцааг нь эзэмшиж байгаа төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлахаар нэгдсэн тохироонд хүрээд дуусаж байна.

    Учир нь АН-ын удирдлагууд бүгд л "Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцав. Өнгөрсөн жил УИХ-ын дарга З.Энхболд уурхайд нь очиж байсан бол саяхан АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бас "Эрдэнэс-Тавантолгой” компаниар ороод гарав.

    Мөн "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудад нь "хувьчлахад бэлтгэ” гэсэн үүргийг дээрээс өгсөн гэж эх сурвалж мэдээлэв. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирлууд ажилчидаа цомхотгохын зэрэгцээ өдөр шөнөгүй суулгаж бичиг баримтуудаа цэгцлэх болсон талаар саарал ордны нөлөө бүхий хүмүүс ярилцаж байна.

С.Баярын төрд авсан "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах нь шударга уу?


    С.Баярын нэр хүндийг ихээхэн өргөсөн зүйл бол Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авсан явдал юм. Яг ийм шийдвэр гаргахын өмнө өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байсан. Тэгээд л гудамжинд жагсан цуглаж Тавантолгойг луйвардаж авсан гэх бизнес эрхлэгчдийг ард түмний шүүхээр оруулж яллахыг уриалж, жагсаж байсныг хүмүүс мартаагүй. Тэдний уриалга, жагсаал олон түмний дэмжлэгийг авсан юм. Олон нийтийн шахалт, жагсаал цуглаан, олон удаагийн төлбөрт нэвтрүүлгийн үр дүнд С.Баяр Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч байгаагаа зарласан. Тухайн үед бизнес эрхлэгчид түүний энэ шийдвэрийг төрийн дээрэм гэж нэрлэж байлаа. Харин олон нийт түүхэн шийдвэр гэж үнэлсэн юм. Ингэж төрийн мэдэлд авсан ордыг буцаагаад энэ Засгийн газар хувийн хэвшлийнхэнд өгөх гэж байгаа нь түүхэн шийдвэр  мөн үү? Ард түмэн урьдынх шигээ эсэргүүцэн жагсаж чадах уу? Хувийн хэвшлийнхэнд төр ажиллуулж чадахгүй нь ээ гээд буцаагаад өгөх Засгийн газрын нэр хүнд өсөх үү? Өмнө эзэмшиж байгаад төрд алдсан бизнес эрхлэгчид одоо нэгдэж байр сууриа илэрхийлэх үү? гэх мэт олон асуулт хариу нэхэж байна.

Тавантолгойг авч үлдээд хэн хэн нийгмийн дайснууд болсон бэ?


    Тавантолгойн ордыг нам дамжсан олон бизнесменүүд авч үлдсэн нь стратегийн хувьд их зөв шийдэл байсан юм. Хэрэв ганцхан намынхан авсан бол нэг том бослогын шалтгаан болох байв. Хоёр нам дамжсан бизнес эрхлэгчид авсан учраас өөр өөрсдийнхөө намынхныг тогтоон барьж дөнгөж байлаа. Гэвч тэд олон жил татвар хураамжийг нь төлж ирсэн Тавантолгойгоо төрд алдсан юм. Тавантолгойг Жаргалсайханы "Майнинфо”, Ж.Оджаргалын "MCS”, Сү.Батболдын "Алтай Холдинг”, Г.Батхүүгийн "Шунхлай”, Ж.Оюунгэрэлийн "Петровис”, Ц.Цэнгэлийн "Хасуу”, Ч.Чулуунбаатарын "Моннис”, Батж.Батбаярын гэх мэт олон аж ахуйн нэгжүүд нэгдэн хадгалж лицензийг нь эзэмшиж байлаа. Нэг л өдөр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөр Тавантолгойн лицензийг гадныханд өгчихөлгүй хадгалж байсан эдгээр үндэсний бизнес эрхлэгчид нийгмийн дайснууд болж хувирсан юм. Тэдний эсрэг гүтгэлэгийн олон нэвтрүүлэг хийгдсэн. Гутаан доромжилсон захиалгат нийтлэлүүд сонины дугаар алгасаагүй цуварсан. Үндсэндээ тэднийг Тавантолгойг луйварын аргаар авсан гэж ард түмэнд ойлгуулж дөнгөсөн. Ингээд эдгээр эрхэмүүд бүгдээрээ ард түмний эсрэг гэмт хэрэгтнүүд мэт адлагдаж байсан цаг саяхан. Хэн тэднийг ард түмэнд тэгж ойлгуулав?

Тавантолгойг авч үлдсэн бизнес эрхлэгчдийг шүүмжлээд хэн хэн ардын баатар болсон бэ?


    Тавантолгойн ордыг авсан хүмүүсийг шүүмжилсэн хүмүүс ардын баатар болж байлаа. Тэгэхэд Х.Баттулга, Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Магнай гэх мэт одоогийн эрх мэдэлтнүүд шүүмжлэгчдийн тэргүүн эгнээнд жагсаж байв. Тэд ярилцлага өгч, нийтлэл бичиж нийгмийг турхирч байлаа. Ингэж тэмцэл өрнүүлснийхээ хүчинд олон түмнээс дэмжлэг авч Тавантолгой төрийн мэдэлд очсон юм.

Хувь тавилан их сонирхолтой юм. Ингэж жагсаж тэмцэл өрнүүлж байсан хүмүүсийн ихэнх нь гишүүн, агентлагийн дарга болж мандав. Тэднийг төр барьж байх үед төрийн мэдэлд авсан Тавантолгой нь дампуурлын ирмэг дээр ирэв. Тэгээд буцаагаад хувийн хэвшлийнхэнд нь өгөх шийдвэр гаргахад бэлэн болов. Төрд авахыг шаардаж тэмцэл өрнүүлж байсан өнөөх ардын баатарууд таг чиг. Ард түмэн тэднийг хэрхэн дуугарахыг, юу гэж хэлэхийг хүлээж байна. Уг нь тэд л хувийнханд эргүүлэн өгөхийг хамгийн их эсэргүүцэн жагсах ёстой л доо. Харж л байхаас…

75 ам.доллараар зарж байсан нүүрсийг яагаад 35 ам.доллараар зарж дампууралд хүргэв?


    Тавантолгойн ордыг төрийн мэдэлд аваад С.Баяр Ерөнхий сайдын суудлаасаа татгалзсан юм. Ингээд Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойг хариуцсан "Эрдэнэс-Тавантолгой” гэж төрийн өмчит компанийг байгуулав. Тэр Тавантолгойн ордыг эзэмшиж байсан хүний хувьд хоёр чухал шийдвэр гаргасан. Нэгд энэ ордоос олох орлогоос иргэн бүртээ сар болгон 21.000 төгрөг олгох. Нөгөө нь иргэн бүрт Эрдэнэс-Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх хоёр юм. Тэгээд Тавантолгойн нүүрсийг тонн тутмыг нь 75 орчим ам доллараар зарах гэрээ байгуулсан юм. Нүүрснээс олох орлогоо урьдчилан аваад иргэн бүртээ 21 мянган төгрөгийг 2 жил тараасан. Ийм замаар 250 орчим сая ам.доллар зарцуулсан байдаг. Бүтээгдэхүүнээ зараад олох мөнгөө урьдчилан аваад тараачхсан хэрэг. Ингээд өрөө дарахын тулд нүүрсээ зөөгөөд байж. Гэтэл Засгийн газар солигдож Н.Алтанхуяг Ерөнхий сайд болов. 21.00 төгрөг зогсов. Тавантолгойн гэрээг ч сайжруулна гэж цуцлав. Харамсалтай нь сайжруулж чадаагүй 75 ам.доллараар зарж байсан нүүрсээ 35 орчим ам.доллар болгон бууруулж "нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов” гэдэг болов. Ингээд л хэрэг мандсан. Нилээд хэдэн сар нүүрсээ гаргаагүй. Амласан хугацаандаа нүүрсээ гаргаж өрөө дарж дуусгасангүй. Одоо болтол хэрүүл үргэлжилж байна. 100 орчим сая.ам долларын нүүрс гаргах дутуу гэж байгаа.

Овоолгоостой нүүрснээс улс их хэмжээний алдагдал хүлээх ямар шалтгаан байв?


    Тавантолгойн анхны гэрээгээр нүүрсээ хурдан гаргахын тулд асар ихээр олборлон овоолго үүсгэжээ. Гэтэл гэрээг цуцалсанаар олон сар нүүрсийг гаргасангүй. Энэ хугацаанд өмнө гаргахаар овоолго хийн бэлтгэсэн нүүрснийх нь чанар ихэд мууджээ. Учир нь Тавантолгойн нүүрс бол коксжсон нүүрс л дээ. Ийм нүүрсийг удаан хугацаанд овоолго хэвээр байлгахаар коксынх нь чанар алдагддаг аж. Нэгэнт чанар нь алдагдсан учир Хятадууд овоолго нүүрсийг авахгүй, харин шинээр овоолго хийж авна гэж гэдийжээ. Ингээд улсын асар олон тэрбумын нүүрс Баабарын зөгнөснөөр "үнс” болжээ. Эрх мэдэлтнүүдийн шийдвэрээс болж улсад ийм их хэмжээний хохирол учирсан асуудлыг зөвхөн мэргэжлийнхэн л мэднэ гэж эх сурвалж тайлбарлав. Тиймээс энэ асуудлыг шалгаж улсад их хэмжээний хохирол учруулсан эрх мэдэлтнүүдийг шалгах эсэхээ шийдэхийг АТГ-ын сонсорт хүргэе.

Ж.Оджаргалын төрийн ордонд зуссан зорилго буюу "Энержи ресурс”-т зориулсан бэлтгэлүүд


    olloo_mn_1411358397_ttsӨнгөрсөн хавараас эхлээд л "MCS” группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал төрийн ордноос салахаа байсан юм. Тэрээр ганцаараа ч биш "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай хөтөлцөн алхаж саарал ордныхны нүдийг хужирлаж байв. Ихэвчлэн Засгийн тэргүүний өрөө хавиар л эргэлдээд байсан билээ. Түүний зорилго одоо л тодорч эхэлж байгаа бололтой. "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах болзол шалгуурууд MCS-д зориулагдсан гэж албан эх сурвалж манайд мэдээлэв. Учир нь "Эрдэнэс-Тавантолгой”-г үндэсний аж ахуйн нэгжид хувьчилна. Гэхдээ энэ аж ахуйн нэгж нь нүүрсийг баяжуулах үйлдвэртэй байх ёстой гэх мэт хэнд зориулсан нь тодорхой заалтуудтай гэнэ. Тэгээд ч MCS-ийн хувь нийлүүлэгч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан сүүлийн үед "Эрдэнэс-Тавантолгой” хавиар эргэлдэх болсон гэж эх сурвалж мэдээлэв. Хамгийн сүүлд л гэхэд УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ухаа худагийн энэ ажиллаж байгаа схемыг "Эр¬дэнэс Тавантолгой”-д оруу¬лах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр зарим нэгэн өөрийн ху¬виас татгалзаж, хувийн том хөрөнгө оруулалт руу чиг¬лүүлж,  дэмжих цаг нь болж” гэж зарласан юм. Энэ бүхэн эрх баригчид бизнес эрхлэгчдээс булааж авсан ордоо хэнд өгөхөө бараг урьдчилаад бэлдчихсэн байгаа хэрэг гэж ойлгогдохоор. Ийнхүү нэгэн цагт бизнес эрхлэгчдээс булааж авахыг шаардаж байсан хүмүүс төрд гарсан хойноо нөгөө ордоо буцаан бизнес эрхлэгчдэд нь өгөх гэж бэлтгэх болсон нь ихээхэн анхаарал татах боллоо.

24tsag.mn
Ж.Оджаргалаас булааж авсан Тавантолгойн ордоо Ж.Оджаргалд нь буцааж өгөх шударга явдал уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани