Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Эрдэнэбулган: Асгатын мөнгөний ордыг түшиглэн хамтарсан үйлдвэр байгуулахаар тохирсон

Уул уурхайн дэд сайд О.ЭРДЭНЭБУЛГАНТАЙ ярилцлаа. Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр ОХУ-д болсон Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын арвандолдугаар хуралдаанд оролцоод ирсэн юм.

 

 

-Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хуралдаанаар ямар асуудал шийдэв. Өмнөх хурлуудаасаа ямар онцлогтой болсон бэ?
-Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын ХVII хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ хуралдааны үеэр газрын хэвлийн баялгийг ашиглах, геологи уул уурхайн салбарт хамтарч ажиллах ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Ер нь хуралдааны уур амьсгал бүх талынхаа харилцааг нэг шат ахиулъя, бие биенээ харзнасан, хүлээсэн байдлаасаа гаръя гэсэн байдлаар өрнөсөн. Энэ ч үүднээсээ бид хэд хэдэн санал тавьсан. Манай салбар л гэхэд нэлээд хэдэн зүйл дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо. Тухайлбал, геологи, хайгуулын чиглэлээр хамтран ажилахаар тохиролцож улмаар   геологийн фондын мэдээллийг хамтран ашиглахаар боллоо. Хуучнаар ЗХУ гэж байх үед Монгол орон даяар геологи, хайгуулын судалгааг хоёр улс хамтарч хийж байсан. Зах зээлийн нийгэмд шилжиж геологи, хайгуулын хамтын ажиллагаа завсарлаж, өмнөх судалгааны материалууд ОХУ-ын геологийн фондод хадгалагдах болсон. Монгол улсын газар нутгийн хэвлийд байгаа баялгийн талаарх мэдээллийг авч ашигласнаар уул уурхайн салбар төдийгүй эдийн засагт ашигтай. Өөрөөр хэлбэл, судалгаа хийгдсэн талбай дахин судалгаа хийх шаардлаггүй болж байгаа гэсэн үг юм.


    Дараагийн асуудал бол газрын тосны салбарт хамтрах. 2012 он хүртэл манай улс шатахууныхаа хэрэглээний бараг 95 хувийг ОХУ-аас авч байлаа. Харин одоо 65 хувийг нь тус улсаас авч байна. Үлдсэн хувийг нь БНХАУ, БНСУ, Беларусь гэх мэт улс орнуудаас авч байгаа. Цаашид ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр авах хүсэлтээ тавьсан. Оросын тал дэмжсэн. Өнгөрсөн жилээс "Роснефть” компанитай багагүй ярилцсаны дүнд тодорхой үр дүнд хүрсэн. Ялангуяа бүтээгдэхүүн худалдан авах гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Нэг талаараа Монголд орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд төр оролцдоггүй, нөгөө талаасаа стратегийн ач холбогдолтой гэдэг утгаар төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай . Төрийн зүгээс хувийн хэвшил, Монголбанктайгаа хамтарч байгаад "Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд ОХУ-тай маш шургуу хэлэлцээ хийсэн. Хуучин бид Оросоос авах бүтээгдэхүүнийхээ үнийг мэддэггүй байсан. Үнийг мэдэхгүй байж үнийг удирдана гэж байхгүй. Монгол улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элссэн бол ОХУ өнгөрсөн жил элслээ. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд худалдааны гэрээний хэм хэмжээг мөрдөж байх ёстой байдаг.
Мөн Дархан-Уул аймагт барих газрын тос боловсруулах үйлдвэрт шаардагдах түүхий эдийг ОХУ-аас худалдан авах саналтай байгаагаа хэлсэн. Эдгээр саналуудыг ОХУ нааштайгаар хүлээн авсан.
-Монгол, ОХУ-ын хамтарсан үйлдвэрүүдийн талаар ямар яриа хэлэлцээ хийсэн бэ?
-Хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг нь нэмэгдүүлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээний компани болгох талаар ярилцсан. Тухайлбал, "Эрдэнэт” "Монголросцветмет” компанийн тухай асуудал. Энэ компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа боловч өрсөлдөх чадвар нь аажмаар буурсаар байгаа. Нөгөөтэйгүүр, хоёр тал хамтран эзэмшиж байгаа орд газруудыг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, Асгатын мөнгөний ордыг түшиглэн хамтарсан компани байгуулах саналыг манай талаас тавьсан. Асгатын мөнгөний орд газар зүйн байршлын хувьд Монгол, ОХУ-ын хил дамнаж оршдог. Тухайн орд газарт очихын тулд ОХУ-ын хил рүү ордог байсан. Харин өнгөрсөн зун Засгийн газрын хөрөнгөөр хатуу хучилттай зам тавьснаар шууд очих боломжтой болсон. Ер нь зам, цахилгаан , дэд бүтцийн хувьд ашиглахад бэлэн болсон. Ордын нөөцийн тодорхой хэсэг нь ОХУ талдаа байдаг. Энэ ордын 51 хувийг "Эрдэнэс МГЛ”, 49 хувийг "Ростехнологи” компанид эзэмшүүлж хамтарсан компани байгуулахаар ярилцсан. Саяхан болсон Монгол, ОХУ-ын хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна лээ.


-Асгатын мөнгөний ордыг түшиглэсэн компани хэзээ байгуулагдах вэ?
-Ирэх оны эхэнд хамтарсан компани байгуулагдах болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл, энэ ажил нэлээд эрчтэй явж байна. Засгийн газар хоорондын комиссын хурлаар манай талаас тавьсан энэ саналыг арав хоногийн дараа манай улсад болсон хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжиж, ажлын хэсэг байгуулсан.


-ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой манай улсыг дайран өнгөрнө, тойруулж тавина гэх яриа гардаг. Энэ асуудлаар санал солилцсон уу?
-Монгол болон ОХУ-тай ашигтай таван шугамын саналыг манай талаас тавьсан. БНХАУ-тай хийсэн Засгийн газар хоорондын хуралдаанаар ч энэ саналыг тавихад дэмжсэн, ОХУ ч нааштай хүлээн авч байгаа. Энэ таван шугам нь эрчим хүч, авто зам, төмөр зам, байгалийн хий, түүхий газрын тосны шугам байгаа юм.  Бүх талуудад ашигтай энэ таван шугамын төслийг ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас санаачилга гарган ажиллаж байгаа.
    Манай улс энэ жил 4,54 сая баррель газрын тос олборлох гүйцэтгэлтэй байна. Ирэх жил энэ хэмжээ 6 сая болж өсж  улмаар 2016 он гэхэд 8-10 сая барель буюу 1,2-1,4 орчим сая тон газрын тос олборлох боломжтой. Олборлосон газрын тосоо байнга автомашинаар зөөнө гэж байхгүй. Энэ нь байгальд хор нөлөөтэй. Хоёрдугаарт, тээврийн зардал их гарна. Гуравдугаарт, манай газрын тосны хүвьд өрсөлдөх чадваргүй болж байна. Тиймээс түүхий газрын тос дамжуулах хоолой тавих шаардлагатай. Энэ ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулчихсан байгаа. Ирэх жилээс ТЭЗҮ-ийг нь боловсруулж, ойрын хугацаанд түүхий газрын тосны хоолойг Хятад руу тавина. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр тус улстай тохирсон  


-Сая та Монголын талаас тавьсан саналуудын талаар ярилаа. ОХУ-ын талаас ямар санал тавьж байгаа вэ?
-ОХУ-аас тавьсан бас бидний анхаарал хандуулах ёстой санал бол хамтарсан үйлдвэрүүдийн статусыг анхаараач гэсэн санал байсан. Компанийн зарчмаар үйл ажиллагааг нь  цаашид явуулах хэрэгтэй. ОХУ тодорхой хугацааны өмнө өөрсдийнхөө хувийг ОХУ-ын Төрийн өмчийн хорооноосоо "Ростехнологи” гэдэг төрийн өмчит компанидаа шилжүүлсэн. Энэ саналынх нь дагуу сая зөвлөлийн хуралаар энэ асуудлыг хэлэлцээд "Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Төрийн өмчийн хорооноос "Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхээр болсон. Ингэснээр тус компани хувьцаа гаргах, гадаадад зах зээл дээрээс хөрөнгө босгох, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гуравдагч этгээдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах зэрэг  үйл ажиллагаанд нээлттэй болж байгаа юм. Оросын талаас өөр ч бас тодорхой саналуудыг тавьсан. Урьд нь ч тавьж байсан саналууд. Хил орчмын нутагт металын агуулгатай ордыг судлах, ховор олдоц бүхий түүхий эдийн ирээдүйтэй ордыг хайх, Монгол улсад нүүрс, уран, зэс, молибден, төмрийн хүдрийн хайгуулын болон үнэлгээний ажлыг хамтран зохион байгуулах, гүний усны нөөцийн үнэлгээг тогтоох, Монгол улсын геологи, хайгуул, уул уурхайн салбарт хэрэгцээт техник тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэх гээд нэлээн  том том саналууд жил бүр  тавьдаг. Бид нэг зүйлийг ойлгуулахыг хичээсэн ойлголцож ч чадсан гэж бодож байна.

Юу гэвэл Монгол улсад ажиллая гэвэл чөлөөтэй, ороод ир. Гэхдээ өрсөлдөөний зарчмаар. Түүнээс биш Засгийн газрын зүгээс нэг улсыг хүч түрэн дэмжинэ гэсэн ойлголт байхгүй гэдгээ тайлбарласан. Оросын тал ч үүнийг ойлгосон. Ерөөсөө хийж чадах зүйл дээр хамтрая гэдэг дээр санал нийлсэн гэж яриад байгаа маань энэ.  Өнөөдрийн уул уурхайн салбарын бизнес бол ерөнхийдөө хувийн хэвшил дээр тулгуурласан. Монголын Засгийн газар либерал бодлого баримталж байгаа. Төр оролцож, төр бүхнийг хийнэ гэхээсээ илүү хувийн хэвшлийг дэмжиж, геологи уул уурхайн салбарын үйл ажиллагааг явуулж байгаа гэдгээ хэлдэг. Тийм болохоор Оросын энэ компанитай хамтарч ажилла гэж хэзээ ч хувийн хэвшлийн компанид хэлж чадахгүй. Тоног төхөөрөмж нийлүүлэх тал дээр гэхэд цэвэр өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа. Хэн чанартай, найдвартай, өндөр технологийн бараа үйлчилгээ, тоног төхөөрөмж санал болгоно тэр л гэрээ хийдэг.

 

Сая Беларусь улстай Белаз авах чиглэлээр манай компаниуд ярьж байна. Польш улс өндөр технологийн бүтээгдэхүүнээ манай компаниудад санал болгож байна. Улс улстай давуу технологийнх нь чиглэлээр хамтарч ажиллая гэдэг саналаа тавьсан. Тийм болохоор Оросод давуу эрх өгөх боломжгүй гэдгээ хэлсэн.

О.Эрдэнэбулган: Асгатын мөнгөний ордыг түшиглэн хамтарсан үйлдвэр байгуулахаар тохирсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани