Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Бороо гоулд" компани Хөхөө, Тахилтын булаг, Чулуутын голын эхийг хамгаалав

"Бороо гоулд" компани Хөхөө, Тахилтын булаг, Чулуутын голын эхийг хамгаалавНайр хурим тэгширсэн, намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхарааг зорилоо. Улаанбаатар хотоос гурван цаг гаруй явж Баруунхараад ирэв. Баруунхараа сумын төвөөс Зүүнхараа сумын төв рүү явах замд буюу 18 км зайд орших Хөхөөгийн булгийн рашаан дээр ирсэн нь бидний зорьсон газар байлаа. Рашааны эхийг 40 орчим метр төмөр торон хашаагаар хашиж, мал амьтан орохоос сэргийлжээ. Тус рашааны эхийг нутгийн иргэд болон Хараа голын сав газраас тохижуулах санал гарган тус нутагт үйл ажиллагаа эрхэлдэг "Бороо гоулд" компанийн санхүүжилтээр тохижуулжээ. Энэхүү ажлыг Хараа голын сав газрын захиргааны дарга Э.Пүрэвжав, "Бороо гоулд" компанийн төлөөлөгчид "Гонир" багийн Засаг дарга Б.Болортуяа болон нутгийн иргэдэд хүлээлгэн өглөө. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр "Цогзолбоо-Эрдэнэ" ТББ ажиллажээ. Өнгөрсөн есдүгээр сарын 10-наас энэ сарын 1-нийг хүртэл Хөхөөгийн булгийн рашаанаас гадна Зүүнхараа сумын төвөөс баруун урагш зүгт 20 км зайд орших Тахилтын булаг, тус сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км зайд орших Чулуутын голын эхийг тохижуулсан байна. Хашааны бэлдэц хийх явцад Хараа голын сав газрын захиргаанаас хяналт тавьсан бөгөөд хашааны гадна талд хүн суух сандал болон сав газрын самбарыг байрлуулсан байна.

 

Энэ бүхнийг хийхэд "Бороо гоулд" компани 16.6 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Тус хашааг хатуу хөнгөн цагаан тороор хийж, 25x25 мм угальник төмрөөр хүрээлж, төмөр шон суулгажээ. Хашааны бүх холболтыг гагнуураар хийж гүйцэтгэж Хараа голын сав газарт хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр Хараа голын сав газрын захиргааны дарга Э.Пүрэвжав хэлэхдээ "Манай Хараа голын сав газрын захиргаа Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар байгуулсан. 2013 оноос орон нутагтай хамтран үйл ажиллагаа явуулж байна. Хэдий богино хугацаа ч гэсэн нэлээд ажил хийлээ. Тухайлбал, манай захиргааны санаачлагаар "Бороо гоулд" компанийн санхүүжилтээр Гурван булаг, шандыг тохижуулаад байна. Өнөөдөр энэхүү ажлыг орон нутагт хүлээлгэн өгч байна. Баруунхараа сумын нутагт орших Хөхөөгийн булаг рашаан нь гэдэс дотор, ходоодны эмчилгээний зориулалтаар ашигладаг. Нутгийн иргэд болон явуулын хүмүүс ихээр ирдэг. Мөн Зүүнхараа сумын нутагт орших Тахилтын булаг, "Чулуутын голын эхийг хашиж хамгаалсан байгаа. Энэхүү байгаль дэлхийгээ хамгаасан үйл ажиллагааг санхүүжүүлсэн "Бороо гоулд" компанийн хамт олонд баярлаж, талархсанаа сав газрын захиргааны зүгээс илэрхийлж байна. Цаашдаа бидний хамтын ажиллагаа улам өргөн дэлгэр байх болтугай" хэмээн ярьсан юм.

 

Нутгийнхан Хөхөөгийн булаг рашаанаа их дээдэлдэг юм билээ. Саванд уудалж аваад газар хүргэдэггүй ёстой гэнэ. Өвөл, идэр есийн хүйтэнд ч рашаан оргилдог бөгөөд уухад хүйтэн байдагүй аж. Бидний харснаар рашааны эх нь хоёр, гурван газраас оргилж байсан ч түүнээс ч олон газраас гардаг гэнэ. Харин оргилж байгаа нэг эхийг нь хашаагүй байсан юм. Үүнийг сунгаад хашсан бол зүгээр байж хэмээн төлөөлөгчид болон иргэд хоорондоо ярилцаж байлаа. Мөн нутгийн иргэд энэхүү рашааныг ходоод, дотрын өвчин анагаадаг увидастай хэмээн түүхээс нь хуучиллаа. "Гонир" багийн иргэн Л.Дэлгэрмаа ярихдаа "Энэ рашаан нь "Нарийн хөндий" бүлгийн эзэмшлийн газрын хүрээнд байдгийн хувьд манай бүлэг урьд нь хашиж хамгаалж байсан. Дээр үеэс л ходоод, гэдэсний рашаан хэмээн нэрлэгдэж ирсэн. Хүүхдийн ходоод, гэдэс өвдсөн үед уулгаж эдгээдэг. Дээр үед Хөхөө гэдэг хүний бие өвдөөд энэ булгаас ус ууж эдгэсэн гэдэг. Тэгээд л Хөхөөгийн булаг рашаан гэж нэрлэсэн хэмээн настангууд ярьдаг юм. Манай нутгийн болон Зүүнхараа сумын иргэдээс энэ рашааныг уугаад ходоод, гэдэсний өвчнөө анагаасан гэж ярьдаг хүмүүс олон бий. Рашааныг хамгаалахад тусалж байгаа хүмүүст маш их баярлаж байна" гэв.

 

"Гонир" баг нь нийт 1542 хүн аМтай, 496 айл өрхтэй юм байна. Тус баг нь таван хэсэгт хуваагддаг бөгөөд энэхүү рашаан нь дөрөвдүгээр хэсэгт хамаардаг байна. Анх очсон миний нүдээр нутгийн Иргэд их л ажилсаг, хөдөлмөрч ард түмэн шиг санагдсан. Бүлэг болон хуваагдаж, хийж, бүтээсэн ажлаараа уралддаг гэнэ. Нутгийн удирлдлагууд иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, цаашид ийм ажлууд их хийгдэнэ гэдгийг хэлж байсан юм. Баянгол сумын Гонир багийн Засаг дарга Б.Болортуяа энэ үеэр "Өнөөдөр "Гонир" багийн дөрөвдүгээр хэсэгт орших Хөхөөгийн булгийн тохижуулалттай танилцаж байна. Манай багийн хувьд хамгаалалтад авах шаардлагатай булаг шанд байдаг. Иргэдийн санаачлагаар Өлөнтийн, Сэвсүүлийн гэх мэт голын эхийг хашиж байгаа. Энэ рашааныг иргэд маань хашиж хамгаалахгүй бол устаж, үгүй болох гээд байна гэдэг санаачлагыг удаа дараа гаргасан. Байгалиа хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, баг болон сумд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжийн ниймгийн хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр байгалиа хамгаалах санаачлага гаргасан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "Бороо гоулд" компанийн нийт удирдлага, албан хаагч, ажилчдад багийн нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн ярьсан юм. Нутгийн иргэд ирсэн хүмүүст рашаанаас хүртүүснээр тус рашааны тохижуулалттай танилцах ажил дууссан юм. Цас хаялан хүйтэрч байсал ч нутгийн үзэсгэлэнт байгаль нүднээ ил байлаа. Намуухан, долгиолон урсах үзэсгэлэнт Хараа голын дэргэд дахин ирэх хүсэл хэн хүний сэтгэлд оршсон биз ээ.


Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

"Бороо гоулд" компани Хөхөө, Тахилтын булаг, Чулуутын голын эхийг хамгаалав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани