Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

268 дугаар тогтоол ба Тавантолгойн шинэ эзний сураг

Коксжих нүүрсний дэлхийн хоёр дахь том орд бол Тавантолгой. Нэгдүгээрт бичигддэг нь Австралид байдаг аж. Манайхан энэ ордоо ашиглах шийдээ хэдийнэ гаргасан ч өнөө хэр нь амжиж эхлүүлээгүй байна.

2010 оны долдугаар сарын 7. Энэ өдөр Монгол Улсын Их хурлаас "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоолыг гаргаж байв. Энэ нь дээрх ор­дын ашиглалтын тус­гай зөвшөөрлийг хуваал­гүйгээр эзэмшүүлэх, хувьцаанаас нь Монголын иргэд үнэгүй хүртэх, мөн үндэсний компаниудад хувьцаанаас нэрлэсэн үнээр өгөх үндсэн агуулгатай тогтоол байв. 

Мөн "Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ байгуулан олборлолт явуулах оператор компани буюу стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах,  улмаар гэрээ байгуулан ажиллах зарчмыг тусгасан байв.

Тухайн үед  Ерөнхий сайд байсан Сү.Батболдод уг ажлыг гүйцэтгэх үүрэг оногдсон юм. Ингээд Сү.Батболд нар хөрөнгө оруулагчдад зургаан шаардлага тавьсан сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад оролцох компани нүүрс тээвэрлэх төмөр замаа тавих, урьдчилгаа төлбөр өгөх, далайн боомт ашиглах зөвшөөрөлтэй байх, транзит тээврийн хямд үнэ санал болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, шилдэг технологи ашиглах... гэсэн шалгуур шаардлага тавьсан юм.

Энэ дагуу Хятадын "Шиньхуа энержи”, ОХУ-ын "Төмөр замуудын нэгдэл”, АНУ-ын "Пийбоди энержи”, "Арселор метал”, "Вале”, "Экстрата” гэсэн зургаан оролцогч материалаа өгсөн байдаг. Гэсэн ч сонгон шалгаруулалтын ажил явахгүй байсаар 2011, 2012 оныг өнгөрөөж, улмаар өнөөдөртэй золгоод байгаа.

Тавантолгойн Баруун Цанхийн нүүрсийг Хятадын зах зээлд гаргах, улмаар транзита тээвэр хийж гурав дахь зах зээлд хүргэх төмөр замын шугам, транзитын аятайхан үнэ, боомтын зөвшөөрөл энэ тэр нь тодорхой бололгүй, бас гэрээ хэлэлцээр нь Орос, Хятад, Монголын улс төрийн нөхцөл байдал, улстөрчдөөс шалтгаалан гацсаар өнөөг хүрчээ. Сонгон шалгаруулалт удааширсан шалтгаан энэ.

Оросын тал ч, Хятадууд ч өөр өөрийн нөлөөллийг энэ ордод илүү оруулах сонирхол нь ийнхүү удаашрах шалтгаан болсон бөгөөд манай Засгийн газар чухам л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон гэх. Гэхдээ Оросууд Кызыл орчмынхоо нүүрсний асар их нөөцөөс Алс Дорнод, Хятадын зах зээлд хүргэх өөрт хэрэгтэй төмөр замын сүлжээг байгуулсны дараа  манай Тавантолгойн нүүрсийг Хятад руу нийлүүлэх боломжтой байх тактиктай уг сонгон шалгаруулалтад оролцосн тухай учир мэдэх хүмүүс хэлдэг.

Ямар сайндаа л Ерөнхий сайд Сү.Батболд 2011 оны долдугаар сарын эхээр тун хачин шийдвэр гаргаж байхав. Уг шийдвэрт Тавантолгойн ордын 40 хувьд Хятадын компани хөрөнгө оруулах, Оросын компани 36 хувь, үлдсэн 24 хувийг Америкийн компанид өгч болох юм гэсэн байв. Энэ нь бүтэлтэй болсонгүй. Уг шийдийг олон нийтэд зарласны дараа хувь оногдоогүй гурван компани сонгон шалгаруулалтыг орхисон байдаг. Ингээд Тавантолгойн сонгон шалгаруулалтын рингэн дээр Орос, Хятадыг Америктай үлдээсэн ч өнөөдүүл нь ямар нэг ам өчиг өгч, ажилдаа орохгүй байсаар 2012 онтой золгов. Тиймээс манайхан  2012 онд Баруун Цанхийн хөрсийг өөрсдөө хуулж, олборлосон нүүрсээ урагш нь зөөж эхэлсэн. Гэвч удалгүй дэлхийн зах зээлд нүүрсний үнэ суларч энэ олборлолт зогссон. Харин Зүүн Цанхийн хувьд тухайн үеийн Монголын улстөрчид шийдвэр гарган, нүүрсээр нь барьцаалж байгаад Хятадын "Чалко”-оос 350 сая ам.долларын зээл авчихсан. Уг гэрээнд Ерөнхий сайд С.Баяр гарын үсэг зурж байв. Өнөөдөр "Чалкогийн гэрээ”-г мэдэхгүй монгол хүн тун ховор болсон болохоор илүүг нурших нь дэмий хэрэг биз.

Ингэж бүтэлгүйтэж явсаар ямар нэг үр дүнд хүрсэнгүй. Харин өнгөрсөн зун, наймдугаар сарын 20-нд Засгийн газар 268 дугаартай тогтоол гаргалаа. Тэр нь "Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” нэртэй. Энэхүү тогтоолыг гаргах,  улмаар 2010 оноос хойш сураг алдраад байсан  сонгон шалгаруулалтыг сэргээх нөхцөл бүрдсэн аж. Юу гэвэл Хятадын дарга Си Зиньпин Монголд айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсон нь шинэчлэлийн Засгийн газар зориг гарган хөдлөх хөшүүрэг болсон гэх тайлбарыг зарим судлаач хийж байгаа. Мөн энэхүү тогтоолооор 2010 онд тавьж байсан сонгон шалгаруулалтын шаардлага үндсэндээ өөрчлөгдөв.

Засгийн газрын 268 дугаар тогтоолын хамгийн гол заалт нь 1-ийн Ж дэх хэсэг. Уг заалтад ...Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох,  боловсруулах,  тээвэрлэх,  экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай,  хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх... гэсэн байгаа. Чухамдаа энэ шалгуурыг хангадаг ганц л аж ахуйн нэгж Монголд бий. Тэр бол MCS компанийн "Энержи ресурс”. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч нь буюу шинэ эзэн нь MCS компани болж таарах нь. MCS компани Тавантолгойд ажиллахдаа баримтлах шаардлага, үүргүүдийг ч тогтоолд тусгажээ. Хамгийн эхэнд  MCS нь Тавантолгойн ордын "Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авалгүйгээр "Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд ашиглах талаар тусгажээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Хятадын "Чалко” компанид төлбөх өрийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулах гэнэ. Одоогоор "Чалко”-д  төлөх өрийн үлдэгдэл 110 сая ам.доллар байгаа талаар эх сурвалжийн мэдээ байгаа юм.

Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг MCS компани хүлээнэ. Ер нь энэхүү тогтоолын хэрэгжилтээр өмнөд хөрш рүү явах төмөр замын царигийн асуудал нэг тийш болж байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.

268 дугаар тогтоолд зааснаар сонгон шалгаруулалтыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дотор үргэлжлүүлэн явуулж дүгнэнэ. Шал­гар­сан компанитай арван­хоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хариуцан ажиллаж буй ажээ.

Бид сонгон шалгаруулалтын явцын талаар ЗГХЭГ-аас тодруулах гэсэн боловч тодорхой хариу авч чадсангүй. ЗГХЭГ-аас "Эрдэнэс Тавантолгойгоос асуу. Тэднийх мэдээлэл өгнө” гэсэн бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан "ЗГХЭГ мэднэ...” гэсэн юм. Юутай ч энэ талаар эрх баригчид мэдээлэл өгөх дургүй байна. Гэхдээ хэдхэн хоногийн дараа арваннэгдүгээр сарын 1-нд MCS компани сонгон шалгаруулалтад яллаа гэсэн дүгнэлтийг гаргах нь нэгэнт тодорхой болжээ.

Дөрвөн жилийн өмнө, энэ сонгон шалгаруулалтыг эхэлж байхад нүүрс гэдэг магнаг байлаа. Тавантолгой дэлхийн анхаарлыг татаж сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө дэлхийн хэмжээний 15 том компани сонирхлоо илэр­хийлж,  зарим том группийн эзэд нь Монголд саатаж байв. Харин өнөөдөр хэдийгээр эрхийг нь нээлттэй орхисон ч "ху­раангуй жагсаалтын зургаа” энэ удаагийн сонгон шалгаруулалтад оролцоогүй. Нэгдүгээрт,  оролцох шаардлагагүй. Учир нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр нам унасан. Хоёрдугаарт оролцоод нэмэргүй. Монголын MCS ялна.

Дөрвөн жилийн өмнө сураггүй байсан Орос, Казакстан улсууд өнөөдөр коксжих нүүрсний олзворлолтоо хийж, Хятад руу зөөгөөд эхэлсэн. Тиймээс Тавантолгойг MCS-д менежмэнтээр өгөх нь магадгүй хамгийн сайн хувилбар нь байж мэдэх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

268 дугаар тогтоол ба Тавантолгойн шинэ эзний сураг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани