Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчдыг дээгүүрээ татаж байгаа ч доогуураа үргээж байна

Хөрөнгө оруулагчдыг дээгүүрээ татаж байгаа ч доогуураа үргээж байна Монгол Улсын эдийн засаг хэцүүдлээ, элгээрээ мөлхөх дээрээ тулчихсан байна. Толгойтой болгон энэ талаар ярьж, улстөрчид хүртэл энэ л сэдвээр эхэлсэн.

Эрх баригчид эдийн засгаа сэргээнэ, сэвхийтэл босгоод ирнэ гэж байсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн харагдсангүй. Уг нь 100 хоногт эдийн засаг сэргэх суурийг хангалттай тавьчихна, түүн дээрээ хэчнээн л бол хэчнээн давхар "байшин” барьж болно гээд байсан ч үр дүн нь хараахан сайн гарсангүй. Гэтэл учир мэдэх хүмүүс эдийн засаг сэргээхдээ Монгол Улс яах ёстой вэ гэвэл ердөө л уул уурхайгаа сэрээж, гацсаныг нь хөдөлгөх, муужирсаныг сэхээх, царцсаныг нь гэсгээх ёстой гэж байна.

Хөрөнгө оруулагчдад хамгийн таатай хууль, журамтай улсууд ч дэлхийгээр дүүрэн байна. Тийм болохоор гадны хөрөнгө оруулагчид зөвхөн Монгол Улс руу заавал ирэх ёстой гэсэн зүйл байхгүй.

Өөр арга зам одоохондоо алга бололтой. Гэтэл уул уурхайгаа гэсгээх, сэрээх тал дээр манайхан юу хийв. Юу ч хийгээгүй гэж хэлж болохгүй. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталчихлаа. Гацаад байсан лицензүүдийг эргүүлж тарааж өгөхөөр боллоо. Гэхдээ энэ нь учир дутагдалтай байна. Учир дутагдалтайн дээр уул уурхайн "амыг барих” ажлыг янз бүрээр хийсэн талаар "бор шувуу” нисч байна. Уг нь энэ салбар овоо урагшлаад, эдийн засаг өсөөд ирэхийн үед гацаачихсан шүү дээ.

Ашигт малтмалын лицензүүд яагаад гацсан юм. Өнөө алдарт 106 лицензийн асуудал яагаад өдийг хүртэл хэн нэг "хурган” даргын авлига авах "хөзрийн тамга” болчихов. Ердөө л авлигачин нөхрийн үйлдлээс л болсон гэнэ. Яах вэ, Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан нэг нөхөр баахан лиценз тараасан нь үнэн. Хууль журам гэж байдаг бол тэр нөхөрт үйлчлэх л ёстой. Гэхдээ өнөөх лицензний асуудал дээр жаахан бодолтой хандах байсан юм, манай төр засгийнхан. Тэгэхгүй юу юугүй хамж аваад л, сүрийг үзүүлээд. Түүний үр дүн нь юу байв, хэдэн арван компани хохирлоо шүү дээ. Тэр дунд 20 гаруй гадны компани давхиж яваа. Ердөө нэг даргын болчимгүй үйлдэл бүхэл бүтэн улсын эдийн засгийг хүндрүүлж, уул уурхайг гацаах олон шалтгааны нэг болчихлоо. Гэхдээ томоохон шалтгаан нь шүү.

Энэ мэтээр баахан дарангуйллын шинж чанартай үйлдлүүд гаргасан. Монголын төр өнөөдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 106 лицензийг эргүүлж өгнө гэж зарлалаа гээд асуудал шийдэгдчихнэ гэдэг юу л бол. Яах вэ, авахаас төр засгийнхан хуульдаа хүрээд, 106 лицензээ буцааж өгье гэсэн шийдвэр гаргаж чадлаа. Гэхдээ хууль өөрчлөгдөөд, шийдвэр гарсанаас хойш юу өөрчлөгдөв. Юу ч өөрчлөгдсөнгүй. Дотоодын хэдэн компанийн захирлууд бухимдаад, гадны хөрөнгө оруулагчид нь Монголоос улам дайжаад л байж байна. Дээдчүүд нь шийдвэр гаргаад, лиценз энэ тэрээ өгөө гээд байхад дунд, доод шатны дарга нар нь ямар нэг байдлаар гацаасаар л. Тэд яах вэ, ердөө л авлига авах гэж, хэдэн төгрөг болгох л гэж зүтгэж байгаа.

Тэр мэтийн идэж, ууж, баяжихаас өөрийг мэдэхгүй, амин хувиа бодсон дарганцаруудад улс орны эдийн засаг хаашаа явах, хөрөнгө оруулагчид ирнэ үү, болино уу хамаагүй. Үндсэн цалингаа аваад, дээрээс нь авлигын хэдэн төгрөг олоод, туйлын мөрөөдөл биелж л байвал барав байдаг бололтой. Ерөөсөө ч энэ салбарынхан салбарын яаманд хүртэл мэргэжлийн хүн алга гэж бухимддаг юм байна. Тэнд ердөө л нэг даргын цүнх барьж гүйж байгаад л татаасаар очсон хэдэн дарга нэртэй нөхдүүд л байгаа гэнэ. Уул уурхай, ашигт малтмал гэдгийг ердөө л авлига авч болох, баяжих боломж гэдгээс өөрөөр хардаггүй хүмүүс тэнд байгаа нь харамсалтай. Ямар сайндаа л уул уурхайн компанийн захирлууд, энэ салбарынхан "Ардын намын үед авлига өгөөд явж болдог байсан. Одоо авлига яаж авахаа ч мэдэхгүй хэдэн "хурган” даргатай зовж байна. Гарын үсэг зарах гээд байгаа юм. Яаж зарахаа ч мэдэхгүй тэд уул уурхайг гацааж байна” хэмээн өвөр зуураа бухимдаж байгаа сурагтай.

Энэ бол дотоодын уул уурхайн компанийн удирдлагуудын уур бухимдлыг барах, нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчдыг "үргээх” нэг нөхцөл болчихоод байгаа аж. Түүнээс гадна Монголын төр засгийнхан "толгой”-нуудыг ямар байдалд хүргэсэн билээ дээ. Энэ бүхнийг гадны хөрөнгө оруулагчид харж л байгаа. Тиймдээ ч монголчууд Чальког ингэж доромжилж байгаа юм чинь биднийг яаж ч магадгүй. Рио Тинтог ингэтэл дарж, ажил удаж байгаа юм чинь жижиг компанийг бол зовоох юм байна гэсэн сэтгэхүйтэй болж хувирсан биз.

Яг үнэндээ гадны хөрөнгө оруулагчид Монголоос "айж” байгаа байх. Алдарт 106 лиценз дотор гадны 20 гаруй компанийн нэр холбогдоод л явж байгаа. Тэд Монголд ирээд, ашигт малтмалын лиценз авсаныхаа төлөө л шүүх, цагдаатай орооцолдож, гацах гэдэг юу байдгийг яс махандаа шингэтэл ойлгоод явж байна. Дээрээс нь "хурган” дарга нарын дарамтыг ч хангалттай үзэж байгаа байх. Өнөөдөр зөвхөн Монголд нүүрс, алт, зэс, газрын баялаг байгаа юм биш. Өөр олон оронд манайхаас ч их баялаг хангалттай байгаа.

Одоо бидэнд хөрөнгө оруулалт хийж, ажиллах зоригтой улс зөвхөн Хятад л байна. Манайд ажиллаад сурчихсан, дарга нарын эвийг олж чаддаг болохоороо ч тэр юм уу.

Хөрөнгө оруулагчдад хамгийн таатай хууль, журамтай улсууд ч дэлхийгээр дүүрэн байна. Тийм болохоор гадны хөрөнгө оруулагчид зөвхөн Монгол Улс руу заавал ирэх ёстой гэсэн зүйл байхгүй. Зөвхөн Монголыг шинэ зах зээл, тэгээд ч худалдан авагч нь хажууханд нь байгаа учраас л сонирхож ирж байгаа хэрэг. Эндээс ашигт малтмалаа олборлолоо, Хятад руу гаргалаа гүйцээ. Гэтэл манай улс болохоор гадны компани л орж ирвэл шүүх дээрээ дуудаад, дарамтлаад, гацаагаад, авлига нэхээд байхаар яах вэ.

Нэг компанийн захирал Монголд ирээд, хөрөнгө оруулалт хийгээд, жаахан ажиллах гэхээр дарамтлаад хууль журам, шүүх, цагдаа, иргэний хөдөлгөөн, "хурган” дарга нар гээд үргэлжлээд байвал хэцүү биз дээ. Бүгдэд нь авлига өгөөд, амыг нь хамхиад, ажлаа явуулна гэвэл ашиг олох нь битгий хэл дампуураад дуусах байлгүй. Ийм зовлон үзсэн хүн өөр түншүүддээ сайнаар ярих уу. За ёстой тийм зүйл байдаггүй юм байгаа биз дээ, найз нараа. Ингээд л гадны хөрөнгө оруулагчид дайжаад байгаа нь тодорхой. Одоо дайжих нь битгий хэл нэг нүдээрээ ч хялайж харахаа болих нь. Уг нь ерөнхийлөгч гадаад руу айлчлал хийхдээ, энд тэнд очихдоо хөрөнгө оруулагчдыг татах ажил хийгээд л байх юм.

Зөвхөн Ерөнхийлөгч гэлтгүй төр засгийнхан, салбарын яамны удирдлагууд энэ тал дээр хичээж байна. Гэтэл яг газар дээрээ бол ажил урагшилж байгаа зүйл огт байхгүй. Нөгөө л дунд, доод шатны хэдэн дарга нарын ажил гацааж байгаагаас болж шүү дээ. Одоо бидэнд хөрөнгө оруулалт хийж, ажиллах зоригтой улс зөвхөн Хятад л байна. Манайд ажиллаад сурчихсан, дарга нарын эвийг олж чаддаг болохоороо ч тэр юм уу.

Ямар ч байсан хятадууд айхгүй, зоригтой хөдлөөд хөрөнгө оруулалт хийж, ажил явуулаад байх шиг байна. Өөр хөрөнгө оруулагчид манайд үнэхээр алга. Бод доо, 106 лиценз сэргээгээд гурван сар болж байхад одоо гацаад байж байхаар чинь яаж хөрөнгө оруулагчид манайханд итгэх юм бэ. Энэ байдлаараа явбал уул уурхай сэргэж, дагаад эдийн засаг сайжиртал зай ч байна, лай ч байна.

Монголын мэдээ

Хөрөнгө оруулагчдыг дээгүүрээ татаж байгаа ч доогуураа үргээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани