Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ӨРСӨЛДӨӨНД "АМЬД ҮЛДЭХ" ЭЭЛЖИТ ШАЛГУУР

-ХЯТАДУУД НҮҮРСНЭЭС ИМПОРТЫН ТАТВАР АВЧ ЭХЭЛЛЭЭ-

Б.НАРАНТУЯА
Нүүрсний экспорт төсөвт тусгасан хэмжээнийхээ талд ч хүрэхгүй, төлөвлөсөн орлого тасалдаж, салбарын компаниуд элгээрээ мөлхөхөд хүрээд буй энэ үед манай экспортын гол зах зээл болох өмнөд хөршийн төр, засаг даарин дээр давс гэж хэлж болохоор нэгэн шийдвэрийг гаргаж, тэр дор нь хэрэгжүүлээд эхэллээ. Энэ нь нүүрсний импортод татвар ногдуулах шийдвэр бөгөөд энэ сарын 15 буюу өнгөрсөн лхагва гаригаас хэрэгжиж эхэлсэн юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, коксжих нүүрсэнд гурав, эрчим хүчнийхэд зургаан хувийн импортын татвар ногдуулж байгаа аж.

70 гаруй хувь нь алдагдалтай ажиллаж, талаас илүү хувь нь ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн гээд ерөнхийдөө уналтад ороод буй дотоодын нүүрсний салбараа дэмжих зорилгоор гаргаад буй Хятадын төр, засгийн энэхүү шийдвэр Индонезоос бусад, Австрали, Орос, Монгол зэрэг бүх экспортлогчид хамаатай. Индонезийн хувьд БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээтэй "ASEAN''-ы гишүүн орон гэдэг утгаараа татвараас чөлөөлөгдөх юм байна.

Уг шийдвэрт хамааралтай экспортлогчдоос хамгийн түрүүнд, нэлээд сүр дуулиантай реакц үзүүлсэн нь Австрали байв. Австралийн нүүрсний компаниудын хувьд импортын татвар тогтоосныг хүчтэй эсэргүүцэж, Хятадын төр, засгийн төвшинд ярилцаж тохиролцох шаардлагыг эрх баригчдадаа тавьсан юм. Эс бөгөөс Австралийн нүүрсний салбар дахин өндийхгүй гэдгийг ч анхааруулаад авсан. Үүний дараахан тус улсын Ерөнхий сайд Тони Эббот Хятадын талд хандан импортын татвар ногдуулах шийдвэр Австралийн нүүрсний компаниудад төдийгүй Хятадын эрчим хүчний салбарт ч сөргөөр нөлөөлөхийг хэлсэн бол Худалдааны сайд нь энэ татвараас зайлсхийхийн тулд БНХАУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах талаар ярилцана гэдгээ мэдэгдээд байгаа.

Австралийн хувьд энэ шийдвэрийг эмзэг хүлээж авсан нь учиртай. Нэгдүгээрт, Хятадын нүүрсний хамгийн том нийлүүлэгч. Хоёрдугаарт, өмнөхөн нь буюу өнгөрсөн сард Хятад улс агаарын бохирдлоо бууруулах зорилгоор 16 хувиас дээш үнс, нэг хувиас дээш хүхрийн агууламжтай, чанар муутай нүүрсийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн импортлохгүй гэсэн шийдвэрийг мөн гаргасан юм. Австралийн олон жил ашиглагдсан, нүүрсний чанар хангалтгүй уурхайнуудын хувьд энэ хориг нэлээд хүнд тусч, зарим нь нүүрсээ угааж үйл ажиллагааны зардлаа өсгөхөөс өөр аргагүй болж байгаа бөгөөд экспортод гаргадаг нийт эрчим хүчний нүүрсний бараг тал хувь нь босго давж чадахгүй гэсэн тооцоо гараад байгаа аж. Дэлхийн нүүрсний зах зээлийн уналтаас үүдэн их хэмжээний алдагдал хүлээж, зардлаа танахын тулд олон мянган ажилтнаа халж, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй олон компанийн хувьд дээрх хоригийн дараахь шоокноосоо гарч амжаагүй байтал нэмээд импортын татвар ногдуулах шийдвэр гаргасан нь ийн хүчтэй реакц үзүүлэхээс аргагүй байдалд оруулсан байна. Нүүрсний худалдааны хамтрагчдадаа өгсөн Хятадын энэхүү "угсраа цохилт"-ыг салбарын олон улсын шинжээчид хүртэл "Австралийн нүүрсний салбарын хувьд тоглоом дууслаа гэж ч хэлж болохоор байна" гэж дүгнэжээ.

Импортын татварын хувьд уг нь огт шинэ зүйл биш. Нэг ёсондоо 2005 онд цуцалсан импортын татварыг сэргээж байгаа хэлбэр юм. Гэхдээ нүүрсний салбар хүнд, компаниуд асар их алдагдалтай ажиллаж байгаа энэ цаг үед гурав болон зургаан хувь нь хэтэрхий өндөрт тооцогдож байгаа аж. Жишээ нь, Австралийн компаниуд аль болох бага алдагдал хүлээхийн тулд одоогоос хоёр жилийн өмнө 120 ам.доллар байсан эрчим хүчний нүүрсээ тонн тутмыг нь дор хаяж 66 ам.доллараар Хятадад санал болгож байгаа ч бодит байдал дээр 65-аар өгч байгаа юм байна. Гэвч импортын татвар тогтоосноор Хятадын тал дээд тал нь 62 ам.доллараар авахаар болж байгаа юм. Харин 2011 онд тонн нь 330 ам.доллар хүрч байсан коксжих нүүрсний тухайд өдгөө 113 болтлоо унаад байгаа. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр үүнээс доош орж ирэх нь гарцаагүй болоод байгаа юм.

Хятадын төр, засгийн дээрх хоёр шийдвэр нүүрсний салбарт олон жилийн туршлагатай, баттай байр суурьтай, өндөр хөгжилтэй Австралийг ийн дээр дооргүй сандаргаж байхад тэдэнтэй харьцуулахад нялхаараа байгаа, коксжих нүүрсээ 30-35-хан ам.доллараар өгдөг, машинаар зөөдөг манайхан, манай компаниуд харин сандарч тэвдсэн ч юмгүй, юу ч болоогүй юм шиг чимээгүй л байна.

Эсвэл нөхцөл байдалтайгаа бүр эвлэрчихсэн бололтой. Төр, засгийн эрхмүүдийн хувьд одоо суудал, эрх мэдлийн асуудал нь илүү чухал бөгөөд энэ талаар бодох ч сэхээгүй байх шиг.

Хятадын нүүрсний номер нэг нийлүүлэгч гэдэг утгаараа олон улсын төвшинд Австралийг онцолж, Австралид л хамгийн хүнд цохилт болох нь ээ гэж ярьж, бичицгээж байгаа болохоос Монголд хамаагүй, нөлөөлөхгүй гэсэн үг огт биш. Чанар муутай нүүрс импортлохгүй гэсэн шийдвэрийн тухайд эрчим хүчний нүүрс экспортолдоггүй манайд хамааралгүй учир санаа зовохгүй байх нь зүйн хэрэг. Харин ч манай нүүрс илүү өндөр чанартай гэдэг утгаараа овсгоо гаргаж чадвал ашигтайгаар эргүүлж ч болох талтай.

Импортын татвар, тэр дундаа коксжих нүүрсэд тавигдаж буй гурван хувийн татвар бол манайд шууд хамааралтай. Хөл дээрээ зогсч амжаагүй, дэд бүтэц, ложистик муутай болохоор Австралиасдутахааргүй, магадгүй илүү хүнд цохилт болж ч мэднэ. Импортын татвартай, татваргүй төлөвлөсөн хэмжээнийхээ талд ч хүрэхгүй нүүрс экспортолж, төсөвт тусгаснаасаа хоёр дахин бага   үнээр    худалдаж   байгаа манай улсын хувьд дээрх шийдвэрт тохируулж ойрын хугацаанд шинэ зохицуулалт хийх, эсвэл Австралийн адил Хятадын төр, засгийн төвшинд яриа хэлэлцээ хийх ч юм уу, урт хугацаандаа төмөр замаа ашиглалтад оруулж, тээврийн зардлаа, компаниуд олборлолтын зардлаа бууруулах зэрэг олон алхам, нүүдэл хийх шаардлага зайлшгүй тулгарч байна. Эс бөгөөс нүүрсний зах зээл ойрдоо сэргэх төлөвгүй, Хятадын хэрэглээ хумигдаж байгаа, дээр нь өрсөлдөөн ширүүсч буй ийм нөхцөлд хоёр жил хүрэхгүй хугацааны дотор тэргүулэгчийн байраас дөрөвдүгээр байр руу ухарсан шигээ бүр өрсөлдөөнөөс шахагдаж, нүүдэл хийх ч чадалп/й болох эрсдэлтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Саяхан эргүүлэн татсан 2015 оны төсвийн төсөлд ирэх онд 20 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан нь энэ оны 31 саятай харьцуулахад амьдралд арай ойртсон тоо. Гэсэн хэдий ч он дуусахад хоёр cap гаруйхны хугацаа үлдээд байхад 13 сая тонныг гаргаад буй энэ оны байдалтай харьцуулахад 20 сая гэдэг өндөр тоо. Импортын татвар тавьсан ийм нөхцөлд биелүүлэхэд бүр ч амаргүй, тиймээс төр, засаг, салбарын яамны зүгээе шийдвэртэй алхмууд хийж, экспортлогчдоо дэмжих, экспортлогчид ч идэвх санаачилга гаргаж байж өөрсдийн төлөвлөгөөгөө ч биелүүлж, өрсөлдөөний шалгуурыг ч давна гэдгийг Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч нь хэлнэ лээ. Бодох л хэрэгтэй.

Уг нь манай улсын хувьд хамгийн гол дутагдал болох тээвэрлэлт, боловсруулалтын асуудлаа шийдэж, Хятадтай газарзүйн байрлалын хувьд ойр, иүүрсний чанар өндөр зэрэг давуу талаа ашиглаж чадвал хүчтэй өрсөлдөгч байх бүрэн боломжтой. Гэхдээ энэ удаа улиг болтол яригдаж байгаа энэ сэдвээр нурших гэсэнгүй. Юутай ч хамгийн түрүүнд Австралийг хүртэл сандаргаад байгаа Хятадын шийдвэр, нүүрсний өрсөлдөөний бас нэг гэнэтийн шалгуурт бүдэрчихгүйн төлөө хөдлөх, ямар нэг зүйл хийх хэрэгтэй бол ов уу.

"Үндэсний шуудан"

ӨРСӨЛДӨӨНД "АМЬД ҮЛДЭХ" ЭЭЛЖИТ ШАЛГУУР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани