Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн зах зээл-Нүүрс

Дэлхийн зах зээл-Нүүрс Засаглалын "зэмсгүүдийг” ашиглан тогтвортой хөгжлийг цэцэглүүлэх боломж бий. Ингэхдээ Засгийн газрууд татвар хэмээх уламжлалт сонголтыг урдаа барих нь элбэг ч энэ нь бүхний шийдэл гэвэл өрөөсгөл болохыг олон улсын судлаачид өгүүлдэг. Хэдий ийм ч татварын аргачлал аливаа улсын санхүүгийн асуудлыг шийдвэрлэгч "сонгодог” арга хэвээр байна.

Дэлхийн хамгийн том эдийн засаг гэгдэх болсон Хятад улсын тулах багана нь эрчим хүч. Эрчим хүчний эх үүсвэр нь нүүрс. Үндсэндээ урд хөршийн хувьд нүүрс тус улсын эдийн засгийн "хүчилтөрөгч” гэсэн үг. Тиймээс Засгийн газар нь эрчим хүч, нүүрсний салбартаа тусгайлан бодлого гарган, түүнийгээ чандлан мөрддөг. Ингэхдээ татварын нарийн бодлогод суурилан дээрх салбаруудаа дэмжин, хөгжүүлдэг байна.

Урд хөршид эрчим хүчний татварын тогтолцоо 1984 оноос эхлэлтэй. Улмаар 1994 онд шинэчлэл хийн нүүрс, газрын тос, байгалийн хий болон бусад эрдсийг багтаан нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Өдгөө Хятадын эрчим хүчний татвар зах зээлийн үнэлгээ гэхээсээ илүү олборлож буй хэмжээгээр тодорхойлогддог. Түүнчлэн татварын орлого засаг нь бус олборлолт явагдаж байгаа бүс нутгийн захиргаанд очдог аж.

Сүүлийн жилүүдэд газрын тос болон байгалийн хийн салбарт татварын шинэчлэл хийж улс даяараа хэрэгжүүлэх болсон ч нүүрсний салбарт ийм төрлийн шинэчлэлийг саяхнаас хэрэгжүүлэхээр баталлаа.

Нүүрс нь Хятадын аж үйлдвэр, шинэчлэл, шилжилтийн чухал үндэс. Тус улсын хөгжил олон жилийн турш нүүрснээс хамааралтай байсан гэж болно. Тухайлбал, 2012 онд Америкийн "Energy Information Administration”-ээс гаргасан судалгаанд урд хөршийн эрчим хүчний нийт хэрэглээнийй 70 хувийг нүүрс бүрдүүлдэг бол цахилгааны 60 хувийг хангадаг гэжээ. Түүнчлэн Хятадын эрчим хүчний хэрэглээний бүтцэд нүүрс гол тоглогч байх бөгөөд энэхүү байдлаа олон жил хадгална хэмээн дүгнэжээ.

Энэ нь нүүрсний хэрэглээ Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой өсөлтийн "амин сүнс” гэдгийг гэрчилж байгаа юм. Хятадын эдийн засаг нүүрсний үнийн хэлбэлзэлд өртөмтгий. Тус улсын нүүрсний салбарын хөгжил нийгэмд ижил түвшинд хүлээн зөвшөөрөгддөггүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн ашиг тус нь нийгмийн зардалтай ижил бус. Хэдий эдийн засгийн өсөлтийг дэмжигч боловч байгаль орчин, агаарын бохирдлын гол үүсгэгч гэсэн үг. Ийм учраас нүүрстэй холбоотой асуудал үргэлж маргаан дэгдээдэг байна.

Хятадын нүүрсний зах зээл үнийн хэлбэлзэлд удаан "дарлуулсан”. Бага бөгөөд тогтсон татварын системээр дэмжих боломж бий ч энэ нь олборлох, хэрэглэх явцад гарах байгалийн бохирдлыг зах зээлийн ханшид багтаан тооцдоггүй. Түүнчлэн Хятадын нүүрсний салбар төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн гэх боловч тус улсын нүүрсний зах зээлийн ханш улсын нүүрсний нөөцийн хомсдлын талаар тодорхой мэдээлэл өгдөггүй аж.

Хятадын Засгийн газрын нүүрсний үнэ тогтоох механизм нь тус улсын эдийн засаг болоод нүүрс үйлдвэрлэлийн тэнцвэртэй бас тогтвортой хөгжлийн чухал хэсэг гэж үздэг ч нүүрсний татварын шинэчлэл нь хөгжлийн эх үндэс хэмээх болов. Хэрэгжихээр батлагдаад буй Хятадын нүүрсний салбар дахь татварын шинэчлэлээр татварыг үйлдвэрлэлийн хэмжээнээс бус ханшийн үнэлгээнээс тооцон хураахаар болж байгаа юм. Энэхүү шийдвэрийн гол зорилго нь улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хэт их үйлдвэрлэлийг хянах, нөөцөө хадгалах болон татварын эх үүсвэрийг алдалгүйгээр байгаль орчноо хамгаалахад оршиж байна.

Шинэчлэл бүр шалгууртай нүүр тулдаг. Тэгвэл энэ удаагийн татварын шинэчлэл хэнд ямар ашигтай байх вэ гэдэг сонин. Хятадын хувьд тус салбарт үндсэн гурван тоглогч бий. Төв Засгийн газар, орон нутгийн захиргаа тэгээд зах зээл. Эдгээрийн хүсэл сонирхолд нийцсэн нэгдсэн үнэт чанарыг баримтална гэдэг амаргүй. Хэрэглэгч, нийлүүлэгч, хянагч талд тус бүр ашигтай хувилбар гаргах асуудлыг тус улсын Засгийн газар ийн зохицуулж.

Нийлүүлэгч гэх нүүрсний компаниуд хэрэглэгч гэгдэх эрчим хүчний компаниудад хянагчийн үүрэг гүйцэтгэх Засгийн газрын тогтоосон журмаар бүтээгдэхүүнээ хүргэнэ. Хятадын нүүрсний компаниудын дийлэнх нь төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлдэг. Бусад нүүрсний компани бизнесийн зарчмаар ашиг олдог. Тиймээс төрд харьяагүй компаниуд татварын дарамтаар үйл ажиллагааг нь боомилохыг хэрхэвч зөвшөөрөхгүй байсан.

Тэгвэл хэрэглэгч гэгдэх нүүрсээр "хооллогч” эрчим хүчний компаниудын хувьд татвараас үүдэлтэй үнийн өсөлт цахилгааны ханшийг өсгөхөөс өөр гарцгүй болгоно. Гэвч тэдэнд эрчим хүчний үнийг нэмэх эрх мэдэл үгүй билээ. Учир нь төв Засгийн газар цахилгааны үнийг тогтоодог аж. Иймд эрчим хүчний салбарынхан Засгийн газар эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй аваас татварын шинэчлэлийн эсрэг зогсох нь дамжиггүй.

Үүний эсрэг хянан тодорхойлогч тал хэмээгдэж буй Засгийн газар төсвийн орлого, эрчим хүчний аюулгүй байдал, нүүрсний нөөц дуусах эрсдлийг харгалзан шинэчлэл хийх нь зайлшгүй гэж үзэж байна. Ингэснээр эрчим хүчний компаниудын төлөх татварын хэмжээ нэмэгдэж байгаа юм. Хэдийгээр нүүрс олборлогчдын үйлдвэрлэлийг хумиж байна гэж буй ч үйлдвэрлэл хэт тэлэх эрсдлийг бууруулна хэмээн зарим судлаач онцолж байгаа билээ.

Зарим талаар экологийн асуудалд тодорхой хувь нэмэр оруулж байна гэж үзэх хэсэг ч бий болжээ. Урд хөршийн нүүрсний нөөц жигд бус тархсан байдаг. Ийм учраас орон нутгийн хувьд хэрэглэгч, олборлогч гэж хувааж болох тухай дурджээ. Хятадын нүүрсний олборлолтын 80 хувийг бүрдүүлэгч найман муж байдаг(баруун бүсийн долоо, төвийн нэг). Эдгээр муж эрчим хүчний эдийн засагтай гэгдэх бөгөөд улсын төсвийн болон ДНБ-ий орлого бүсээс ирэх эрчим хүчний аж үйлдвэр болон эрчим хүчний татварын орлогоос бүрддэг байна.

Өмнө нь хэрэгжиж байсан татварын тогтолцоогоор Засгийн газрын орлого хэтэрхий бага байсан гэж төрийн удирдлагууд үзсэн бол шинэчлэл хэрэгжсэнээр эрчим хүчний татвараас төсөвт төвлөрөх орлогоор бусад хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх нөхцөл бүрдэнэ гэсэн байна. Харин нүүрс хэрэглэгч мужуудын захиргааны хувьд татварын орлогыг орон нутагт жигд хүртээх нь зөв шийдэл, учир нь ингэснээр хэрэглэгч бус нүүрсний хэрэглээнээс үүдэх хор уршигтай тэмцэх санхүүжилт, боломж бий болно гэж үзсэн.

Нүүрсний үйлдвэрлэлийн яам нь 1998 онд татан буугдсанаас хойш тус салбарын асуудал "хоног төөрүүлэх” мэт агентлаг, газруудын гараар дамжсаар өнөөдрийг хүрчээ.

Татвар нэмэгдвэл үнэ нэмэгдэнэ. Нүүрсний үнэ нэмэгдсэнээр эрчим хүчний ханшид өөрчлөлт орж эрчим хүчний компаниуд алдагдал хүлээж эхлэх аж. Учир нь эрчим хүчний үнийн өөрчлөлтийг Засгийн газар зохицуулдаг. Хэрэв нүүрс, эрчим хүчний салбарынхан үнийн зөвшилцөлд хүрч чадахгүй аваас амьжиргааны өртөг нэмэгдэх, цаашлаад зах зээлийн үнийн хэлбэлзэл үүсэх эрсдэлтэйг Баруун Австралийн их сургуулийн Хөдөө аж ахуй, эрдэс баялгийн эдийн засгийн сургуулийн багш Донг Ванг "Хятадын нүүрсний татварын шинэчлэлийн зөрчилдөөн дэх дүн шинжилгээ”-ндээ өгүүлжээ.

Тэрбээр "Нүүрс олборлогч бүсийн хувьд татварыг нэмсэн нь үйлдвэрлэл цаашид хөгжих, ажилгүйдлийн түвшин буурах, татварын болон ДНБ-ий орлого нэмэгдэх таатай нөхцөл болно” гэв. Харин хурдацтай өсөх нүүрсний үйлдвэрлэл нөөцийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй болохыг тэрбээр онцолсон.

Нөгөө талд нүүрсний ханш өсвөл нүүрс хэрэглэгч мужуудын эдийн засгийн үндэс болдог үйлдвэрлэлийн салбар уналтад орох эрсдэл хүлээх аж. Түүнчлэн ажилгүйдэл ихсэх, эдийн засгийн чадамж буурах гээд таагүй нөхцөл ар араасаа үүсэх магадлал өндөр юм.

Хятадын эрчим хүчний салбарыг гардан хариуцсан байгууллага, яам гэж байдаггүй. Нүүрсний үйлдвэрлэлийн яам нь 1998 онд татан буугдсанаас хойш тус салбарын асуудал "хоног төөрүүлэх” мэт агентлаг, газруудын гараар дамжсаар өнөөдрийг хүрчээ. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Улсын татварын ерөнхий газар, Улсын төрийн өмчит хөрөнгө хянах, удирдах хороо зэрэг байгууллагууд урд хөршийн нүүрсний салбарын бодлогыг базаж явна.

Тэд ч мөн ашиг сонирхлын зөрчилд өртөх тул Эрчим хүчний яам яаравчлан байгуулах нь зөв хэмээн Донг Ванг зөвлөж байгаа юм. Энэ мэт сонирхлын зөрчлүүд гарсаар байх аж. Одоо Хятадын хэрэгжүүлэх татварын шинэчлэл хожил авчрах эсэхийг харах л үлдлээ. Тоглогч олонтой энэ салбарын зураглалыг бүхний таалалд нийцүүлнэ гэдэг үлгэр. Харин үүнийг хэрхэн шийдэж, ашигтайгаар даван туулах вэ гэдэг урд хөршийн Засгийн газрын "уран ухаанд” үлдэг.

Б.Үүрийнтуяа

Mongolian economy

Дэлхийн зах зээл-Нүүрс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани