Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Даваацэрэн: Уул уурхайн яам өөр яамдын бөөрөнд наалддаг нь боловсруулах салбарын хөгжлийг тушиж байна

Г.Даваацэрэн: Уул уурхайн яам өөр яамдын бөөрөнд наалддаг нь боловсруулах салбарын хөгжлийг тушиж байнаМонгол Улсад уул уурхайн боловсруулах салбар хэрхэн хөгжиж буй, техник технологийн дэвшил ямар түвшинд байгааг сонирхож МАК-ийн Технологи, судалгаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэнтэй уулзаж ярилцсан юм.

-Манай улс экспортолж байгаа нийт нүүрснийхээ хэчнээн хувийг нь баяжуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад "Энержи ресурс”, "Монголын алт компани”-ийн хуурай бая­жуулах үйлдвэр гээд хэдхэн компани нүүрсийг баяжуулж байгаа. Гэхдээ зарим нь зогсчихсон байгаа. Нүүрсийг баяжуулна гэдэг нь ямар ч химийн технологи ашиглахгүйгээр механик аргаар тэнд байгаа чулууг зайлуулах гэсэн арга.

Үнэхээр чулуу багатай, сайн чанарын нүүрсийг баяжуулах шаардлагагүй шүү дээ. Тиймээс нүүрс бая­жуулна гэдэг нь маш эн­гийнээр гүн боловс­руулалт биш. Энэ нь зөвхөн тэнд байгаа чулууг багасгаад, тээ­вэрлэлтийн болоод цааш­дын үйл ажиллагааны зар­дал хэмнэх асуудал юм. Монгол Улс одоо жилдээ 18-20 сая тонн нүүрс олборлон экспортолж бай­гаа.

Үүний ихэнх хэсэг буюу бараг 100 хувийг бо­ловс­руулалтгүй гадагшаа гаргаж байна. Яагаад гэвэл болосруулах зарим үйлдвэр нь зогсчихсон шүү дээ. Цаашдаа боловсруулах асууд­лыг зөвхөн баяжуулах тө­­дийгүй баяжмалаа цааш хэрхэн боловсруулах вэ гэдэг асуудлыг ярих нь зүй­тэй болов уу. Дэлхий дээрх нүүрсний ердөө 30-40 хувь нь л баяжуулагдаж байгаа.

-Монголд 100 гаруй баяжуулах үйлдвэр байгаа гэдэг. Энэ үйлдвэрүүд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ. Техник технологи нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж бай­гаа юу?

-Ер нь дэлхий дээр уул уурхай гээд ярихаар алт, зэс, нүүрс, төмөр гэсэн дөрвөн эрдэс дээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь төвлөрдөг. Энэ дөрөв нь бүгдээрээ манай улсад байдаг. Үүн дээр жонш нэмэгдэх байх. Эдгээр таван төрлийн эрдэст тулгуурлан баяжуулах үйлдвэрүүд ажил­­лаж байна.

Хамгийн олон хүн ажиллуулдаг хам­­гийн том, өндөр техно­логи­­тойд "Эрдэнэт” үйлд­­вэр, "Оюутолгой”, "Энер­жи ресурс”-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гээд гарын таван хуруунд баг­тахаарыг нэрлэж болно. Ха­рин төмөр, хайлуур, жонш дээр бага хүчин чадалтай, орон нутгийн шинж чанар­тай, технологийн хувьд өм­нөд хөршөөс орж ирсэн үйлдвэрүүд зонхилж байна.

-Цаашдаа төр засгаас энэ салбарын юун дээр нь анхаарах ёстой вэ. Эрх­­зүйн болон хөрөнгө оруу­лалтын орчин гээд байнга хөн­дөгддөг сэдвүүд байдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ олон баяжуулах үйлд­вэрийг ядахдаа тех­нологи болон мэдээл­лээр хангах тал дээр Мон­голын ашигт малтмал бая­жуу­лагчдын холбоо болон бусад холбоод сайн ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон "Эрдэс боловсруулалт-2014” хур­лын үеэр зарим ком­панийг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй мэтээр хүмүүс ярьж байсан. Эндээс хүмүүс мэдээлэл хомс байдгийг харж болохоор байна.

Цаашид Монголд эрдэс боловсруулалтыг дэл­хийн жишигт нийцүүлэх, ялангуяа байгаль орчин, ашиглалтын түвшин талаасаа ямар технологи нэвтрүүлэх ёстой вэ, энэ технологид ямар хяналт тавих вэ гэдэг нь туйлын чухал. Тиймээс жижиг, том гэлтгүй баяжуулах үйлд­вэрүүдэд аудитын шинжилгээ хийх ёстой.

Технологи, автомат­жуу­лалтын түвшин, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хувьд хөнд­лөнгийн хя­налт тавих ёстой. Тэгж байж энэ үйлдвэрийн үйл ажиллагаа, үр өгөө­жийг улам сайжруулах, цаа­шилбал, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

-Зөвхөн баяжуулах үйлдвэр төдийгүй, бо­ловс­руулах үйлдвэрийг ба­рихад юу шаардлагатай бай­на вэ. Мөн боловсруулах үйлдвэрийн тоног төхөө­рөмжийн хувьд ямар түв­шинд байдаг юм бэ?

-Боловсруулах үйлд­вэрийн тухайд төр засгаас ойрын 10-20 жилд Монгол Улсын боловсруулах салбар ямар түвшинд хөгжих ёстой вэ гэдэгт нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, зэс, төмөрлөг, хар металлург, нүүрс гэх зэргээр ангилсан бодлого үгүйлэгдэж байна.

Манайд салбар хоо­рондын уялдаа тийм ч сайн биш байдаг. Тухайлбал, химийн аж үйлдвэрийн салбар манайд хөгжөөгүй. Энэ төрлийн асуудлыг хариуцах яам ч байдаггүй. Уул уурхайн яам нь жилээс жилд өөр яамдын бөөрөнд наалддаг энэ байдал нь боловсруулах салбарын хөгжилд тушаа болж байна.

Тиймээс ирээдүйд зэс, хайгуулын асуудал чухлаар яригдаж байгаа энэ үед бусад томоохон боловсруулах үйлдвэрийн хувьд төр засгийн бодлого маш тогтвортой, залгамжтай, ойлгомжтой байх хэрэгтэй.

Ялангуяа манайх шиг улс төрийн амьдрал нь дөрвөн жилийн давтамжтай өөрчлөгддөг мөртлөө то­моохон төсөл хөтөлбөрүүд нь 5-10 жилд хэрэгждэг. Гэтэл энэ хооронд залгамж байдал, бодлого нь алдагдаад байгаа юм шүү дээ.

Иймэрхүү байдлаас үүдэн уул уурхайн бодлого цогц байж чадахгүй бай­на уу гэж би хувьдаа дүг­нэж байна. Хоёрдугаарт, томоохон үйлд­­вэрүүд, уул уурхайн бо­ловсруулах сал­барт төрийн оролцоо хэтэрхий их байна. Огт байхгүй байна гэж үгүй л дээ.

Төрийн оролцоо болбол менежмент нь буруудаж, үр ашиг нь багасч, зо­хицуулалт хийх чадвар нь багасчихдаг. Тиймээс олон улсын бизнесийн зарчмаар л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тухайлбал, бүх төр­лийн татвар байдлаар улс орондоо ашгаа өгч, тэр нь ард түмэндээ хүрэлцэж байх ёстой.

М.Уянга

Эх сурвалж:

Г.Даваацэрэн: Уул уурхайн яам өөр яамдын бөөрөнд наалддаг нь боловсруулах салбарын хөгжлийг тушиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани