Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Зөв боломж” компани хөдөлмөр зуучлалынх уу, гэрээлэн гүйцэтгэгч үү…

“Зөв боломж” компани хөдөлмөр зуучлалынх уу, гэрээлэн гүйцэтгэгч үү…Сүүлийн үед орон нутгийн болон төвийн телевизүүдээр Петро Чайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компанийн талаар таагүй мэдээлэл цацагдсан. Тодруулбал цалин хөлс бага, ажиллах нөхцөл муу, хоол ундны амт шимт тааруу гэхчлэн мэдээлэл олны сонорт хүрсэн. Үүний мөрөөр энэ сарын 14-нд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулж, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн ҮЭ, Ажил олгогч эздийн холбоо гэхчлэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус компанийн ахуй байдалтай танилцаж, шалгалт явууллаа. Өмнөх жилүүдэд ч араасаа хэл ам таталсаар ирсэн энэ компанийг салбар яамнаас нь шалгаад ч хүчрээгүй удаатай. Удирдах зөвлөлд нь төрд өндөр албан тушаал эрхэлдэг эрхэм багтдаг учир дархлагдчихсан гэх яриа ч бий. Уг нь бол Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нь зуучлалын үүрэг гүйцэтгэхээр заасан боловч тус компани өнөөдөр зуучлаад ч барахгүй гэрээлэн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ажилчид зуучилсныхаа хөлсийг Хөдөлмөрийн яамнаас авчихаад явж байх ёстой, Петро Чайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллахыг нь хуулиар заагаагүй, зөвхөн ажилчид зуучлахыг зөвшөөрчээ гэсэн үг.

 

Манай аймагт хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо гэж бий. Ямар нэг хөдөлмөрийн маргаан гарсан тохиолдолд иргэд энэ газарт ханддаг. Хэдэн сарын өмнө "Зөв боломж” компанитай холбоотой өргөдөл гомдол иргэдээс ирүүлсэн байна. Өнгөрсөн 5-р сард тус компанийн цемент ачсан машин дээр манай хэдэн залуу нүүр ам нь мэдэгдэхгүй цемент болчихсон "амьтад” ачсан цементэн дээрээ ямар ч хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй суучихсан давхиж явахтай Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн салбар зөвлөлийнхөн таарчээ. Гэтэл машины жолооч хятад нь малгай, хошуувчаа зүүчихсэн байхад, манайхан бөгчимдөж байна гээд тайлаад шидчихдэг талаар тухайн үед яригдаж л байсан. Гээндээ ч гоондоо ч гэдэгчлэн манайхан өөрсдөө хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод шаардлага тавьж мэддэггүй, ажлын хариуцлага алддаг, архи дарс ууж нанчилддаг, хүний удирдлагад орж ажиллахдаа маруухан аль аль талаас нь асуудал гардаг бололтой харагдсан. Ямартаа л төслийн удирдагч нь ажлын хэсгийнхэнд шинэ ажилчид ирээд нийгэмшиж өгдөггүй, хүний удирдлагад ажиллаж сураагүй, эргэн тойронд хашаа барихаар шорон шиг байлгалаа гэдэг, үүдэндээ шалган нэвтрүүлэгч, хамгаалагчтай байлгахаар цагдаа шиг хорьж цагдлаа гэхчлэн асуудал гардаг. Анх тавь жар, зуугаараа ажил хаяад алга болдог байснаа бодвол одоо харьцангуй ойлголцож, ижил дасал болж байна хэмээн учирлаж суухав дээ. 19-р талбайн "Зөв боломж” компанийн төслийн удирдагчаар Л.Жамсран, 21-р талбайн төслийн удирдагчаар Ц.Батмөнх нарын хүмүүс ажиллаж байгаа аж.

 

Өнгөрсөн жил хятад компаниас "Зөв боломж” компанийн нэг монгол ажилчны цалинг өдрийн 27 доллар 24 центээр бодож олгон, 31 хоног ажилласан хүний цалингийн зэс сард 844 доллараар бодож шилжүүлсэн байдаг байна. Энэ талаар лавлахад 2011 онд 250 мянган төгрөг гар дээр нь өгч байсан бол 2013 онд 370 мянга, 2014 онд 530 мянган төгрөгийг өгч байгаа юм. 2011 онд 2 сар ажиллуулаад 1 сар амраадаг, 1 сарынх нь 15 хоногийнх нь мөнгийг өгч байсан ч дийлэхгүй байснаа хэлнэ лээ.

 

Цалин тавих цаг хугацааны тухайд сар бүрийн 18-нд тасалбар болгож,  20-28-ны хооронд дансанд нь ордог. Харин ноднингийн өдий үед цалин тасарч, энэ жил ч мөн л Хятадын талаас мөнгө оруулаагүй учир 9-р сарын цалингаа арван сар гарчихаад байхад тавьж чадаагүй байгаа аж. 7, 8, 9 сарын цалинг ч хятад талаас шилжүүлээгүй тул компанийн захирал нь байр байшингаа барьцаалж байж, цалингаа тавьснаа учирлана лээ. Харин ажлын 7 хоногийн 5 өдөр ажиллуулах буюу нийтдээ 40 цаг ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээндээ тусгадаг ч бодит байдал дээр амралтын өдөр ажиллуулдаг, бямба ням гарагт амраахгүй бол нөхөж амраана, эсвэл 1,5 буюу түүнээс дээш нэмэгдэл олгоно гэсэн Хөдөлмөрийн хуулийн заалт зөрчигддөг гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн.

 

Одоогоос 3 жилийн өмнө хэдэн гэр шомбойлгон барьж, тойруулаад торон хашаа татаж уух ус ч үгүй ажлаа эхлүүлж байснаа бодвол 300 гаруй сая төгрөгөөр өөрийн гэсэн ажилчдын байртай болж төвхнөжээ. Ажилчдын орон сууц барихаар төлөвлөж байгаагаа ч ажлын хэсгийнхэнд ярина лээ. Биднийг очиход 19-р талбай дахь "Зөв боломж” компани дээр 289 хүн, 21-р талбай дээр 150 гаруй хүн ажиллаж, улирлын байдлаас шалтгаалаад 120-иод хүн буугаад байлаа.  Тус компани анх байгуулагдахдаа  ажиллах хүчээ Халхгол, Матад, Сүхбаатарын Эрдэнэцагаанаас авахаар гэрээндээ тусгасан ч ажиллаж хүч хангалтгүй байсан учир аймгийн төвөөс голчлон авч байна. 2011 онд 920 хүн, 2012 онд 740, 2013 онд 640-өөд хүнийг ажлын байраар хангаж, энэ жил 540 хүнээр гэрээ байгуулжээ. Голдуу аймгийн төв, Дашбалбар, Гурванзагал, Баяндун, Халхгол, Матад сумаас ажилчдаа авдаг, гэхдээ мэргэжил боловсрол, ажлын туршлага энэ тэр шаардлага тавьдаггүй гэлээ. 2011 онд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэнийг ажлын байраар хангахаас гадна ял эдэлж байсан хүмүүсийг ч авч байсан нь бүртгэл судалгаан дээр тэмдлэгдэн үлдэж.

 

Ажиллах нөхцлийн талаар лавлахад энэ жил л гэхэд ажлын хувцсыг зарим хүнд 5, заримд нь 3 гэхчлэн тараасаар захиалгаар үйлдвэрлүүлсэн 1 мянга гаруй хувцсаа тарааж дуусчээ. Харин бээлийний тухайд асуудал гардаг байна. Петро Чайна Дачин Тамсаг компани өөрийн ажилчидаа Хятадад үйлдвэрлэсэн тусгай зориулалтын бээлийг тараадаг ч ийм бээлий худалдалдаж авах гэхээр олддоггүй, Дачингаас худалдаж авах хүсэлт тавихаар нөөц байхгүй гэсэн хариулт өгдөг учир резинэн бээлий, алгатай бээлийгээр хангадаг аж. "Зөв боломж” компани өнөөдрийн байдлаар өөрийн санхүүгээс 53 хүнийг цалинжуулж байгаа юм байна. Өрөм дээр ажиллаж байгаа тогооч нарын цалинг Хятадууд өгдөггүй учир дээрх 53 хүний тоонд оруулж цалинжуулж байгаа гэх. Өрөм, барилга угсралт, цацраг, цементал гэсэн байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Хоорондоо 100 км-ийн зайтай хуваагдаж ажилладаг ч дундаа нэг эмчтэй гээд тоочвол багагүй дутагдал илэрсэн.

 

Ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж шалгалт явуулахыг зорьсон ч тэнд үнэндээ баталж нотлоод байх бичиг баримт байсангүй. Тиймээс шаардлагатай бичиг баримтыг татан төвлөрүүлж, хяналт шалгалтаа хийхээс өөр аргагүйд хүрсэн.

 

Ерөнхийдөө ажлын хэсгийнхэн газар дээрх байгаа байдал, ахуй орчинтой танилцаж, ажилчдын санал хүсэлтийг сонссоны дараа "Маш муу” гэсэн үнэлгээг өгсөн. Харин ингээд шалгалт хийгээд орхихгүй, зөрчлийг арилгуулах талаар шаардлагатай арга хэмжээг авч, хугацаатай үүрэг даалгавар өгч нэлээд хөөцөлдлөгөөтэй ажиллахаар ярилцсан юм. Жил бүр л ирж шалгадаг, тухайн үед нь торгуулиад аргалаад өнгөрдөг энэ газрыг эмх цэгцэндээ хэзээ орохыг харах л үлдлээ.

 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журам дүрмийг шалгах ёстой байсан ч баталгаагүй нэг гэрээнээс өөр тоймтой бичиг баримт байгаагүй юм. Тус компани дээр хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөн байна гэж үзээд албан шаардлага хүргүүлж, 10-р сарын 17-ноос 30-ны дотор биелэлтийг нь харахаар шийдвэр гаргажээ. Харин Хөдөлмөрийн хэлтсээс 400 гаруй ажилтанд дүйцэхүйц ХБИргэдийг ажлын байраар хангаагүйг онцлоод нөхөн төлбөр тавихаар болсон бол ажил олгогч эздийн холбоо тус компанийг удирдлага зохион байгуулалт туйлын сул, ажилчидтай уулзалт хийхэд хөдөлмөрийн аюулгүй байдал тал дээр хангалтгүй байна гэж дүгнэлээ. Үйлдвэрчний эвлэлээс Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Байцаагчийн зүгээс шалгалт явуулахад баримт бичгийн бүрдүүлэлт байсангүй. Байгууллага дээр байх орон тооны бус комиссууд байгуулагдаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан орон тооны ажилтан нь хоорондоо 100 км-ээр алслагдсан 2 газрын дунд ажилладаг, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд ямар ч баталгаагүй, ер нь ажилчдын мэдээлэл хомс, хортой ажиллаж байгаа хүмүүс 7 хоногийн 2, 3 өдөр ажиллачихаад бусад үед зав чөлөөтэй байдаг. Энэ хүмүүст мэдээлэл хүргэх, хууль эрхийн мэдлэг олгох тал дээр юу ч хийгдэхгүй байгааг тус компанийн төслийн удирдагчдад танилцуулаад аль ч хуулийн заалтад тохирох, шалгуулах зүйлгүй байгааг хэлсэн юм. Энэ удаагийн хяналт шалгалт хэрхэн үргэлжилж, зөрчил дутагдлыг залруулсан талаарх мэдээллийг уншигч танд тухай бүрт нь мэдээлэх болно.

Д.Дэлгэрмаа

“Зөв боломж” компани хөдөлмөр зуучлалынх уу, гэрээлэн гүйцэтгэгч үү…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани