Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Таван толгойн Зүүн Цанхийн олборлолт ийм шалтгаанаар зогсчээ

Таван толгойн ордын Зүүн Цанхид гэрээт олборлогчийн үүрэг гүйцэтгэж буй Австралийн "Макмахон лимитед" компанийн олборлолт түр зогсоод байна. Тус компани өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдрөөс хойш түр зогсолт хийгээд байгаа билээ. "Макмахон" компани түр зогсолтоо хагас сараар сунгахаар болсноо энэ долоо хоногт мэдэгдлээ, Хэлэлцээрийн явцыг хоёр талаас тодруулах гэсэн боловч үр дүн нь хараахан гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

"Макмахон"-ы хувьд Австралийн гэрээт олборлогч компани. Өөрийн гэсэн орд, уурхайгүй, гэрээгээр олборлолт явуулдаг компани гэсэн үг, Олборлолт нь Австралид голдуу явагддаг Уул уурхайгаа дэлхийн жишгээр хөгжүүлсэн Австралидаа том олборлогчид тооцогддог гэхээр ямар түвшний компани болох нь ойлгомжтой. Монголын Таван толгойд гэрээт олборлогчоор орж ирсэн шалтгаан нь ч үүнтэй холбоотой, Туршлагатай, дэлхийн жишигт хүрсэн олборлогч гэдгээр нь "Макмахон"-ыг Таван толгойн гэрээт олборлогчоор шалгаруулсан гэж салбарынхаи нь онцолдог. Товчхондоо "Эрдэнэс Таван толгой"-г дэлхийн жишигт хүргэсэн уул уурхайн компани болгож хөгжүүлнэ, өөрсдөө машин техникээ оруулж ирээд монголчуудыг олон улсын хэмжээнд ажилладаг болгоно, сургана гэж орж ирж байсан компани. "Рио" "Оюу толгой"-г, ''Синтерра гоулд" "Бороо гоулд"-ыг дэлхийн стандартад хүргэсэн шиг маягийн үүрэг хүлээжээ. Хоёр талын байгуулсан гэрээний хүрээнд гэрээг түр зогсоох эрх нь "Эрдэнэс Таван толгой"-д л бий аж. "Эрдэнэс Таван толгой"-н зүгээс гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж үзээд олборлогч компанитай хэлэлцээр хийж эхэлсэн гэх гаргалгааг сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас төвөггүй хийчихэж болно. Таван толгойн уурхайг Оюу толгой, Бороо шиг дэлхийн стандартад хүргээгүй гэсэн дүнг Монголын талаас Австралийн компанид тавьчихаад байгаа бололтой, "Макмахон" компани анх Германы "ББМ оперта" компанитай хамт Зүүн Цанхийн олборлогчийн эрхийг авч байсан юм. Монголын талаас тэдэнтэй хамтарсан гэрээнд 2011 оны аравдугаар сарын 13-нд гарын үсэг зурж байж. 2012 оны эхнээс гэрээ хэрэгжиж эхэлжээ. 2013 оны гуравдугаар сард гэрээний эрх үүрэг шилжүүлэх гэрээ гэж зурагдсан байдаг. Эхэндээ гэрээний нөгөө тал нь Австрали, Германы тал байсан бол энэ үеэс хойш гэрээний нөгөө тал нь ганцхан Австрали болсон гэсэн үг. Гэрээнд гарын үсэг зурсан нөгөө тал "Макмахон" биш, "ТТ JVCo" гэдэг компани. Тодруулбал, "Махмахон лимитед"-ийн охин компани. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Таван толгой"-н гэрээ байгуулсан компани нь "ТТ JVCo" юм байна.

"Эрдэнэс Таван толгой"-той байгуулсан гэрээ бүрэн эхээрээ, үг үсгээрээ ил болоогүй ч хоёр тал үндсэн таван зүйлийн тохироо хийсэн байдаг, Эхний тохироо нь Таван толгойн Зүүн Цанхид олборлолт хийх. Олборлолт хийх гэрээний хугацаа нь таван жил, Австралийн олборлогч компанийн  хувьд олборлолтод шаардагдах санхүүжилтыг; өөрсдөө хийнэ гэсэн үүргийг гэрээгээр хүлээсэн  нь дараагийн тохироо. Тус компани олборлолтод шаардлагатай санхүүжилтийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудаас аль болох хямд өртөгтэйгөөр босгоно гэж амлан орж ирж байж. Энэ мөн л гэрээгээр хүлээсэн үүрэг нь аж. Өмнө дурдсанчлан Монголын "Эрдэнэс Таван толгой" компанийг олон улсын стандартын дагуу бие даан олборлолтын үйл ажиллагаа явуулах чадвартай болгох үүрэг бас бий. Гэрээнйй ерөнхий агуулгыг базаж хэлбэл нэг иймэрхүү тохироонууд байгаа аж.

Гэрээний хэрэгжилт, биелэлт бодит байдал дээр хангалтгүй байсан гэсэн мэдээлэл байна. Таван толгойн олборлолтод ашиглах техникийн санхүүжилт хангалттай хэмжээнд хийгдээгүй, ажилчдыг сургаж дадлагажуулах ажил хангалтгүй, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, техникийн бэлэн байдал хангалтгүй гэх зэрэг шалтгаан байгаа бололтой. Уурхайн гол ажлыг нугалдаг 220-240 тоннын автосамосвал гэхэд гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойших гурав дахь жилийн байдлаар 17 ширхэг байх ёстой аж. Гурав дахь жил нь энэ онд тохиож буй. Гэтэл өнөөдөр Таван толгойд ийм самосвал тавхан ширхэг байгаа гэнэ.

Таван толгойн олборлол-тод ашиглаж байгаа нүсэр тоног төхөөрөмжүүд дээр ажиллах хүмүүсийг сургадаг зориулалтын техник байдаг юм байна. Дотор нь ороод суухаар яг л уурхайд ажиллаж байгаа мэт орчинд ордог, тусгай дэлгэцтэй техник бололтой. Ийм техник нийлүүлж хүмүүсээ сургана гэсэн үүргийг гэрээгээр хүлээсэн хэрнээ нэгийг ч оруулж ирээгүй гэх баримт ч байна. Хөрөнгө оруулалт хийх үүргээ хангалттай хэмжээнд биелүүлээгүй баримт сая дурдсан хоёр жишээгээр тогтохгүй бололтой. Нэмж тодруулахад, "Макмахон" Таван толгойд одоо ашиглаж буй техникүүдээ манай талд хүлээлгэж өгөх юм билээ, Гэрээнд тэгж заасан гэнэ. Олборлолт хийгдэж дуусах үед буюу гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш таван жилийн дараа "Эрдэнэс Таван толгой" олборлогч компанийн ашиглаж байсан техникийг компанийн баланст өртгөөр авна гэж тохирчээ. Баланст өртөг гэдгийг энгийнээр хэлбэл элэгдэл, хорогдлыг нь тооцоод авна гэсэн үг. Товчхондоо элэгдэл хорогдол нь таван жилээр явагдаж байгаа учраас таван жилийн дараа гэрээ дуусахад тэглэгдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, олборлогчийн техникийг гэрээний хэрэгжилт дууссаны дараа үнэгүй авч ажиллуулах зарчмын тохиролцоог анх хийж байжээ.

Түр зогсолт хийж байж хэлэлцээр эхлүүлсэн шалт-гаан энэ хүрээд зогсохгүй. "Макмахон" Өмнөговьд нүүрс олборлож байгаа компаниудаас илүү өндөр зардлаар буюу хоёр дахин өндөр өртгөөр олборлолт явуулдаг гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ удаагийн түр зогсолтын голлох шалтгааны нэг нь ч энэ аж. "Монгол нүүрс" ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран "Нүүрс өндөр үнэтэй, борлуулалт сайн байх үеийн нөхцөлөөр гэрээ байгуулчихснаас үүдэлтэй, Гэтэл нүүрсний үнэ уначихсан ийм үед алдагдал үүсэх нь тодорхой. Өмнө нь үүссэн өр авлагын асуудал бий, Ийм шалтгаанаар олборлолтыг нь түр зогсоосон юм. Хэрвээ "Макмахон" оператороор үргэлжлүүлж ажиллая гэвэл аль аль талдаа ашигтай хувилбар сонгоё гэж байгаа. Хэлэлцээрийн гол агуулга нь ердеө энэ. Олборлогч компанийн хувьд үргэлжлүүлж ажиллах сонирхолтой байгаа юм билээ" хэмээн ярилаа. Нүүрсний үнэ "Макмахон"-той гэрээ байгуулж байх үеийнхээс бараг тавин хувиар унасан нь гэрээг эргэж харахаас аргагүй нөхцөлд хүргэсэн бололтой.

"Макмахон"  "Эрдэнэс Таван толгой"-гоос яг хичнээн ам.доллар авах талаар тодорхой мэдээлэл алга. "Эрдэнэс таван толгойн"-н зүгээс хичнээн ам.долларын өртэйгөө албан ёсоор мэдэгдсэн удаагүй. "Махмахон"-ы өнгөрсөн наймдугаар сард хийсэн мэдэгдэлд 22 сая ам.доллар авах ёстой гэсэн өгүүлбэр бий.

Ямартай ч хэн нь хэдийг өгөх, авах талаар яриа хэлэлцээр хоёр талд үргэлжилж байна.

Таван толгойн Зүүн Цанхийн олборлолт ийм шалтгаанаар түр зогсоод байгаа юм. Харин баруун Цанхи дээр үндэсний компаниуд олборлолтоо үргэлжлүүлж байна.
Ц.Сүрэн

Таван толгойн Зүүн Цанхийн олборлолт ийм шалтгаанаар зогсчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани