Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.ВЛАДИМИР: "Петрочайна дачин тамсаг"-ийн нярав нь хүртэл Хятад хянагчтай байдаг

Ч.ВЛАДИМИР: "Петрочайна дачин тамсаг"-ийн нярав нь хүртэл Хятад хянагчтай байдагДорнод аймгийн Матад сум, Тамсагийн нутаг өнөөдрийн байдлаар газрын тосны үйлдвэрлэлээрээ манайдаа толгой цохиж байгаа. Энд газрын тос олборлогч Хятадын "Петрочайна дачин тамсаг" компани газрын тос олборлодог. Тус компани Монгол Улсын Засгийн Газартай 1993 онд буюу Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн. Харамсалтай нь, энэ гэрээ Монгол Улсад гэхээсээ "Петрочайна дачин тамсаг"-т ашигтай гэрээ болсон. Манай улсад багахан л хувь хүртээдэг гэдэг. Хүртээсэн хувь нь хэний гарт орж хэнд хүрдэг, юунд зарцуулж байгаа нь ил тод биш. Ер нь Тамсагийн нутагт оргилох газрын тосны эргэн тойронд болж өнгөрсөн элдэв эрээн бараан үйл явдлыг хэвлэл мэдээллээр сүр дуулиан болгоод л байдаг. Гэсэн ч эзэндээ хүрч тодорхой шаардлага тавьж, арга хэмжээ авдаг эсэх нь тодорхойгүй байдаг. Тэнд 400 гаруй монгол ажилчин ажиллаж, ар гэрийнхээ амьдралыг залгуулдаг. Мөн Монголын бахархал болсон Мэнэнгийн талын эзэд болох тэндхийн малчдын эрх ашиг зөрчигдсөөр л байна. Үүнд хэн, ямар гээч байгууллагууд хяналт тавих ёстой вэ. Нүдэн балай чих нь дүлий суух Монголоо төлөөлсөн дарга нар болох Газрын тосны газрынхан, Байгаль орчны яамдууд юу хийдэг юм бол.
 
Судлаад үзэхэд "Петрочайна дачин тамсаг" компанийн эзэд хэмжээгүй эрхэт хааны сэнтийд заларсан мэт аашилдаг гэнэ. Гэтэл манайхан амин хувиа бодож, өөр өөрсдийнхөө хэтэвчний зузаан нимгэнд анхаархаас биш, уг компанид хяналт шалгалт хийдэг, шаардлага тавьдаггүй нь илт. Газар нутаг сүйдэх эсэх хэнд ч хамаагүй. Энэ асуудал хөсөр хаягдсан гэхэд хилсдэхгүй. Тэнд амьтай голтой хүмүүс амьдардаг тулдаа л өөрсдөө Мэнэнгийн талаа хамгаалж хааяа нэг хэл ам таталдаг. Гэсэн ч асуудал бололгүй өнгөрсөөр л байдаг. Харин өнгөрсөн жил Матад сумын уугуул иргэн нүдэн дээр нь сүйрч байгаа байгалиа хамгаалахаар Матад сумын Буян-Өндөр багийн газар нутгийг бохирдуулсны торгууль, төлбөрийг нэхэмжилсэн юм билээ. Тухайн иргэний нэхэмжлэл нь шүүхээр чамгүй хугацаанд явсаны үр дүнд "Петрочайна дачин тамсаг"-т нэг сая долларын торгууль ногдуулсан байгаа юм. Монголын тал нутагт суурьшиж, эзэн суусан хятадуудын хууль бус үйлдэл ар араасаа хөвөрсөөр тэд манай улсын хуулийг гууль мэтээр үзсээр.
Энэ талаар "Петрочайна дачин тамсаг" компанийн МҮЭХ-ны гишүүн Ч.ВЛАДИМИРТАЙ ярилцлаа.
-Таныг "Петрочайна дачин тамсаг"-аар байнга ирж, очдог, хүний хувьд энэ асуултыг асууж байгаа юм шүү. Тус компанийг шүүмжилсэн мэдээлэл байнга гардаг. Үнэхээр тийм яахаа алдчихсан газар байдаг юм уу?
-Би Монголын үйлдвэрчний эвлэлийн хороог төлөөлж "Петрочайна дачин тамсаг"-т байнга очдог. Ерөнхийдөө тэндхийн монгол ажилчдын ҮЭ-ийн дарга нь гэсэн үг.
 
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Эрдэнэбат бид хэд хамтдаа ч очиж байсан удаа цөөнгүй бий. Бүр яахаа алдчихсан ч газар биш л дээ. Гэхдээ л энэ компанийг тойрсон асуудал гарсаар л байгаа. Тэндхийн хятадууд надад дургүй болсон. Байрлах байр битгий гаргаж өгөөрэй гэж хэлсэн удаа бий. "Петрочайна дачин тамсаг"-ийн үүдэнд очиход цэцэг ногоо дэлгэрсэн сайхан үзэмжтэй. Хятадууд мэргэжлийн хүмүүс авч ирээд үүдээрээ цэцэг ногоо тариулчихдаг. Өнгөн далдлалтыг бол жигтэйхэн сайн хийнэ шүү дээ. Манайхан түүнд нь хууртдаг. Цаана нь чухам юу болж байгааг хэн ч сөхөхийг хүсдэггүй. Үнэхээр улсынхаа болон, иргэдийнхээ төлөө санаа тавьж байгаа бол цаана нь орж үзээд болж өгвөл бүх талд нь нарийн шалгалт хиймээр байгаа юм. Судлаад, шалгаад үзвэл асуудал их гарна. Тиймээс холбогдох байгууллагууд үүнд анхаарах хэрэгтэй дээ. Ер нь хятадууд дээрэлхүү шүү. Жирийн монгол ажилчид бол тэдний хувьд юу ч биш. Харин томоохон дарга нарыг очиход шал өөр болдог. Монгол ажилчид "Петрочайна дачин тамсаг"-ийн босгоор алхсан бол тэдний дүрмийг мөрдөхөөс өөр аргагүй. Яагаад гэвэл манай улсын зуун хувийн хөрөнгө оруулалттай компани учраас манай дүрмийг л мөрд. Энд хууль, дүрэм хамаагүй гэж хэлдэг. Ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах зүйл гэж байдаггүй. Осол, аваар гарлаа гэхэд Монголын талаас хэнийг ч оруулдаггүй. Өөрийн талаас хэн нэгнийг авч ирээд асуудлаа шийдүүлчихдэг. Чимээ шуугиан гаргалгүй хялбархан аргаар шүү дээ. Уг нь манай газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа учир манай хууль дүрмийг дагаж мөрдөх ёстой баймаар юм. Осол гарсан бол манайхаас шалгалтаар ирсэн хүнийг оруулах ёстой. Гэтэл ердөө 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдэг үгэнд дарлуулаад байгаа юм.
 
-Ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр дээр дарсан тамга нь хүчингүй байсан гэх яриа сонсогдоод байгаа, энэ ямар учиртай юм бол. Үүнийг шийдвэрлэсэн юм уу?
-Нийгмийн даатгалын дэвтэр дээр дарагдсан тамга хүчингүй байгаа асуудлаа цэгцлээч ээ гэсэн шаардлагыг тавиад нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Одоог хүртэл шийдэж өгөөгүй л байна. Тэнд XIX, XXI талбай гэж байдаг. Энэ талбай дээрээ хоёр компани байгуулсан юм. Угтаа бол үйлдвэрчний эвлэлийнхэнд хятадууд хэдэн компани байгуулах нь хамаагүй. Нарийн ширийн асуудал нь ч хамаагүй л дээ. Гэтэл ингээд компани байгуулчихаар бүгд тус тусдаа тамгатай болчихож байгаа юм. 400 гаруй монголчууд ажилладаг энэ газарт хотын оффис нь, XIX талбай, XXI талбай нь тус тусдаа тамгатай болчихсон. Гэтэл эдгээр тамаг нь хүчингүй. Хүчингүй учраас ажилчдын эрх ашиг нь зөрчигдөж байгаа. Нийгмийн даатгал дээр тамга даруулж байж л хүчинтэй болно биз дээ. Хамгийн наад захын жишээ тамга дарчихсан байтал банкнаас зээл авах гэхээр энэ дарсан тамга чинь хүчингүй байна гээд буцаасан хүн олон бий. Цаашлаад ажлаас орж гарах, тэтгэвэр тэтгэмж тогтоох гээд асуудал их. Одоогоор 140 гаруй монгол ажилчны нийгмийн даатгалын дэвтэр дээр тамга дараагүй байна. Үүнийг шийдвэрлэх гэж хөөцөлдөөд дийлэхгүй байгаа. Дарга нартай нь уулзаж танай компани нийгмийн даатгалын шимтгэлээ авдаг хэрнээ дарж байгаа тамга чинь хүчингүй байна гэж хэлсэн. Үүнээс болоод бидний хооронд маргаан үүссэн энэ талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд хэлсэн. Хэрхэн шийдвэрлэх юм байгаа бүү мэд.
 
-Таныг "Петрочайна дачин тамсаг"-т байх хугацаанд холбогдох албаныхан шалгалтаар очиж байсан удаа бий уу?
-Байлгүй яахав хэд хэдэн удаа ирж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага очоод дотоод шалгалт хийх гэхээр энд хянаж шалгах юм байхгүй. Хайлаар хотод байгаа. Тэнд манай төв байр байдаг гэх мэтээр амыг нь таглаад л буцаачихдаг.
 
-Байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийн тал дээр та юу хэлэх вэ?
-Одоогоос хэдэн жилийн өмнө бол байгаль орчин. газар шороог сүйрүүлэх шиг болдог байсан. Үнийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэх байх. Хэвлэл мэдээллээр ч гардаг. Нэг үеэ бодвол техник, технологи хөгжөөд газар шороог ухаж тэр чигт нь орхидог нь харьцангуй гайгүй болсон. Харин зээр элбэг байдаг байсан одоо тун багассан шүү.
 
-Матад сумын иргэн "Петрочайна дачин тамсаг"-тай заргалдаж мөнгөн торгууль ноогдуулсан байсан. Иргэн хүн шүүхдээд ялсан байна шүү дээ?
-Матад сумын иргэн газар нутаг бохирдуулсны торгуулийг "Петрочайна дачин тамсаг"-аас нэхэмжилж гаргуулж авсан байгаа. Авсан нэг сая доллараа байгаль орчиндоо зарцуулсан байх. Яг юу хийсэн, яаж зарцуулсан эсэхийг мэдэхгүй. Иргэн газар нутгийн төлөө тэмцэж чадсан нь бахархууштай зүйл. Тэр хүн зоригтой байгаа юм.
 
-Торгуулийн мөнгө нь чухам хаанаас гаргаж өгсөн юм бол. Энэ талаар ямар нэгэн мэдэж байгаа зүйл байвал хуваалцаач?
-Уг нь бол холбогдох байгууллагууд торгуулийг "Петрочайна дачин тамсаг"-т ногдуулсан. Ингэж хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ нарийн ярих юм бол торгуулийн мөнгө нь манай улсад орж ирэх мөнгөнөөс гарсан байгаа юм. Биднээр өөрсдөөр нь төлүүлчихэж байгаа хэрэг. Үүгээр ч зогсохгүй үйлдвэрчний эвлэл монгол ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх гээд барахгүй тэнд очиж хэдэн өдөр ажил хаясан. Гэтэл цалин нэмэхээр болж, гарын үсэг зурж байгаа юм. Монголчуудыг нэлээд чардайлгаж байж шүү дээ. Үүний дараа хэдэн өдөр сул зогссон мөнгөө Монголын талд өгөх мөнгөнөөсөө тодорхой хэмжээг нь суутгаж авсан байдаг. Ингэж биднийг чадаж байна шүү дээ. Анхнаасаа л бүтээгдэхүүн хуваах гэрээгээ нягт нямбай хийгээгүйтэй холбоотой.
 
-Ер нь тэнд ажилладаг монгол дарга нарт нь эрх мэдэл гэж байна уу?
-Өчүүхэн төдий ч эрх, мэдэл байхгүй. Тэд зүгээр л цалин авдаг. Хотод байдаг байран дээр монгол нягтлан гэж бий. Гэхдээ хажууд нь ажлыг нь хянаад нэг хятад нягтлан суудаг. Нярав нь хүртэл хятад хянагчтай байх жишээтэй. Манайхан өнөөдөр, маргаашийнхаа хоолны хэрүүлийг хийж байх зуур 40 жилийн нөөцийг 20 жилд багтаагаад гаргаж авч байна. Илүү хүчтэй, том техник технологи ашиглан газрын тосыг гаргаж авч байна шүү дээ. Жил ирэх тутамд арга нь нарийсч хүчээ авч байгаа.

 
Ж.ЧУЛУУН /Үндэсний шуудан/
Ч.ВЛАДИМИР: "Петрочайна дачин тамсаг"-ийн нярав нь хүртэл Хятад хянагчтай байдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани