Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Отгочулуу: Оюутолгой компани бол хөл дээрээ дөнгөж тэнцэж буй ботго

Шинэ долоо хоногийн эхэнд уншигч Та бүхнийг Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хуучнаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, төрийн залуу түшээдийн нэг Ч.Отгочулуутай уулзуулж байна.

 

-      Уул уурхайн яам Эрчим хүчний яамтай нэгдэх шийдвэр гарчихлаа. Танай яам хөл хөдөлгөөнтэй байна уу?

-      Хөдөлгөөнтэй л байна.

 

-      Та Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга байсан. Энэ албаа үргэлжлүүлэн хаших уу? 

-      Одоогоор эцэслэн шийдэгдээгүй л байна.

 

-      Та "Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад жил боллоо. Оюутолгойн гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн хооронд саналын зөрүүтэй асуудлууд байдаг уу?

-      Оюутолгой компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. 2009 онд үзэглэсэн гэрээний дагуу Оюутолгойн үйлдвэрийн менежментийг Рио Тинто групп хэрэгжүүлдэг. Иймд гүйцэтгэх удирдлага бүхэлдээ хөрөнгө оруулагч талаас хамаардаг. Гэхдээ энэ нь бидний эрх ашиг хөсөрдсөн гэсэн үг биш. 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бид төсөв гэх мэт томоохон асуудлууд дээр хатуу хяналт тавин, Засгийн газар болон улсынхаа эрх ашгийг хамгаалж ажилладаг. Ер нь бол менежмент бүхэлдээ хөрөнгө оруулагчийн талд байгаа учир саналын зөрүүтэй асуудлууд мэдээж гарна. Ажиллагсдын ая тух, орон сууцны байдал, хот төлөвлөлт, Монгол Улсын хууль тогтоомжийг хэрхэн ойлгож, биелүүлэх зэрэг дээр санал зөрөлдөх үе олон. Гэхдээ бид нэг зорилготой. Хөрөнгө оруулагч болон Засгийн газар одоо нэг завин дээр суучихсан байна. Бид унасан ч  боссон ч хамтдаа гэсэн үг. Тэгэхээр аль болох ойлголцлын зөрүүг арилгах, Оюутолгойг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай компани болгохын төлөө л ажиллаж байна.

 

-      Тэгвэл та гүйцэтгэх багтаа ямар дүн тавих вэ?

-      "Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг "Туркуаз Хилл” эзэмшдэг. Энэ компаний 50.5 хувийг Рио Тинто аваад хоёр, гурван жил болж байна. Сүүлийн хоёр, гурван жилд миний мэдэхийн гүйцэтгэх захирал нь гурван удаа солигдсон. Миний мэдэх гурав дахь гүйцэтгэх захирал маань өнгөрсөн долоо хоногт ирлээ.

Анхных нь Камерон Макрэй гэж мундаг зохион байгуулагч хүн  байсан. Дэлхийд томд орох үйлдвэрийг хоёр жилийн дотор барьж чадсан. Тоног төхөөрөмжүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан. Дэд бүтэц муутай манай говьд Хятад, Герман, АНУ, Канад гэх мэт дэлхийн үйлдвэржсэн орнуудаас авчирсан тоног төхөөрөмжүүдийг ашиглан, олон мянган хүн ажиллуулж, үйлдвэрээ барьсныг инженерийн болон логистикийн талаасаа гайхамшигтай гүйцэтгэл болсон гэж хардаг. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Очоод үзэх хэрэгтэй.

Дараагийн буюу миний мэдэх хоёр дахь Киннел гүйцэтгэх захирал  үйлдвэрийг ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зүгшрүүлэх, борлуулалт, маркетингийг жигдрүүлэх зэргийг амжилттай хэрэгжүүлсэн. Оюутолгойн бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулахад их сайн ажиллалаа. Гэхдээ үйлдвэр жигдрээд жил ч болоогүй байна. Энд тэндээс авчирсан тоног төхөөрөмжүүд дээр ажиллахад хүндрэл үүсдэг юм байна. Мөн энэ жил хоёр томоохон техникийн саатал гарлаа. Цагаан сарын дараа хоёр шугамны нэг нь түр зогссон бол саяхан бас нэг нь зогслоо. Засваруудыг хийсэн ч үйлдвэрлэл, олборлолтод сөргөөр нөлөөллөө. Гэхдээ Оюутолгой  аюулгүй ажиллагааны хувьд Монголд төдийгүй бүс нутагтаа үлгэр жишээ компани боллоо.

 

-      Өнгөрсөн хугацаанд ажлын байран дээрээ гэмтэж бэртсэн хүн нэг ч байхгүй гэсэн үг үү?

-      Үйлдвэр ашиглалтанд орсноос хойш осол зөрчлүүд гарсан ч томоохон хэмжээний ноцтой гэмээр осол гараагүй. Оюутолгойд аюулгүй ажиллагааны соёл хэдийнэ тогтсон.

 

-      Хоёр удаагийн саатлыг тодруулахгүй юу?

-      Сая нэг шугамын өтгөрүүлэгч, өмнө нь нэг шугамынх нь дамнуургад гэмтэл гарсан.

 

-      Гүйцэтгэх удирдлага ойр ойрхон солигдсон шалтгаан юу вэ? Энэ баг хэдий чинээ тогтвортой ажиллана, төдийчинээ амжилттай ажиллана биз дээ?

-      Эхний гүйцэтгэх захирал Мак Рэй солигдсон шалтгааныг би хувьдаа Оюутолгой үйлдвэр маань нэг үе шатаас нөгөө үе шаттай шилжсэнтэй холбож ойлгодог. Төслийн эхний үе шат нь барилга байгууламж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил байсан. Энэ үед олон мянган хүнийг ажиллуулан, барьж бүтээх ажлыг хийсэн. Дараагийн захирал маань үйлдвэрлэлийн горимд шилжүүлэх, ажилчдаа техник хэрэгслүүдэд нь зүгшрүүлэх ажлыг хийсэн. Мөн өмнө хэлсэнчлэн маркетинг, борлуулалтын чухал алхмууд хийсэн. Гэвч энэ захирлын ар гэрт харамсалтай хэрэг тохиолдсон учраас буцлаа. Хүндэтгэн үзэх хувийн шалтгаан бий.

 

-      Шинэ удирдлагыг танилцуулахгүй юу?

-      Инженер мэргэжилтэй, дэлхийн олон оронд энэ салбарт ажилласан туршлагатай хүн  бий. Эндрью Вүдлэй 2014 оны 10 дугаар сараас ажиллаж байна. Рио Тинтод 19 жил ажилласан туршлагатай, уул уурхайн олборлолт, баяжуулах болон хайлуулах үйлдвэрүүдэд удирдлагын болон арилжаа эрхэлсэн алба хашиж байсан юм билээ. Оюу толгойд орохоос өмнө Рио Тинтогийн Мозамбик дахь нүүрсний уурхайн захирал, Мозамбик улс дахь Рио Тинтогийн суурин төлөөлөгчийн албыг хашиж байсан.    

 

-      Оюутолгойн  ТЭЗҮ-г баахан ярьлаа. ТЭЗҮ олон улсын стандарын дагуу хийгдсэн үү. Манай улсын хууль тогтоомж, тавьж байгаа шаардлагад бүрэн нийцсэн үү?

-      Ямар ч компани жил бүр бизнес төлөвлөгөө боловсруулдаг шиг Уул уурхайн компаниуд ТЭЗҮ-гээ өөрсдөө боловсруулдаг бас баталдаг. ТЭЗҮ-гээ ашиглан санхүүжилт босгодог. ТЭЗҮ мөн нөхөн сэргээлт хийх, мэргэжлийн хяналт хийх зэрэгт суурь баримт болно. ТЭЗҮ өөрчлөгдөж болдог. Бид төсвийн хөрөнгөөр сургууль барих гээд хэдийг төсөвлөдөг билээ, яг барихдаа хэдээр барьдаг билээ. Зах зээлийн нийгэмд юм бүр цагаар өөрчлөгдөж байдаг. Яг л үүнтэй адил ТЭЗҮ-д хэлбэлзэл байж болно. Гол нь барууны орнуудын ойлгодог фийзиблити стади бол бидний ойлгож ирсэн Техник эдийн засгийн үндэслэлээс огт өөр юм билээ. Орчуулгаасаа ч болоод тэр үү, ТЭЗҮ-г өөр өөрөөр ойлгох үе бий.

ТУЗ-ийн гишүүд ТЭЗҮ-тэй танилцаж байна. Удахгүй дүгнэлтээ гаргана. Мөн орон тооны бус байгууллага болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэлт гаргана. Энэ бол мэргэжлийн зөвлөхүүд, шинжээчдээс бүрдсэн байгууллага. Холбоод, хувийн компаний төлөөлөл ч багтана.

Тэд ТЭЗҮ-г боловсруулсан шат дамжлага нь шинжлэх ухааны арга аргачлалын дагуу хийгдсэн байна уу, холбогдох дүрэм стандартаа барьж уу гэдгийг хардаг. Тэгээд хүлээж авдаг. Үүний дараа аливаа компани Ашигт Малтмалын Газраар Уулын ажлын төлөвлөгөө батлуулдаг.

 

-      Орлого, зарлагаа яаж бүртгэх вэ гэдэг дээр ойлголцлын зөрүү байгаа гэж та ярьсан байсан. Энэ зөрүү арилаа юу? 127 сая ам.долларын татварын асуудал үүнээс үүдсэн үү?

-      Би татварынхны өмнөөс ярих эрхгүй. Хөндлөнгөөс харахад миний ойлголт ямар байгаа вэ гэвэл 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн баримтанд татварын байцаагчид шалгалт хийсэн. Гүйлгээнүүдийн анхан шатны баримтууд, холбогдох гэрээ нь байна уу гэдгийг шалгасан. Санхүүгийн нягтлан бодох бичилт нь ямар байна гэдгийг мөн шалгасан болов уу. Оюутолгой гадагшаа их хэмжээний мөнгө төлсөн байдаг. Татварын байцагчид эдгээр төлбөрөө бүтээн байгуулалтад зарцуулснаа батал гэсэн бололтой юм билээ.  Хэрэв нотолж чадахгүй бол 130 орчим сая ам.доллар торгууль нөхөн төлж болзошгүй гэсэн акт тавьсан.

Харин татвар төлөгч буюу Оюутолгой үүнийг эсэргүүцэн, хуулийн дагуу маргаан таслах зөвлөлд хандсан байна. Энэ зөвлөлийн шинжээчид ажиллах хугацаанд Оюутолгой олон тооны гэрээг Монгол хэл рүү орчуулуулж нотариатаар батлуулаад дээрх зөвлөлд өгсөн юм билээ. Энэ ажил цаг их шаардсан байх. Гэхдээ аливааг аль болох олон өнцгөөс харах хэрэгтэй л дээ. Энэ утгаараа бол Оюутолгой олон улсын компани.

Номингоор жишээ авбал Улаанбаатарт төв нь байдаг, аймаг болгонд салбартай. Зарим худалдааг хотод, заримыг нь өөр аймагт хийдэг тул анхан шатны баримтууд нь өөр өөр. Яг үүнтэй адил Рио Тинто дэлхий даяар салбартай. Харин манай хууль анхан шатны баримт Монгол хэл дээр, цаасан хэлбэртэй байх ёстой гэж шаарддаг.

Нөгөө компани маань олон улсын худалдаандаа бүгдийг цахимжуулсан, сканердаад хуулбарласнаа адилхан хүчинтэй гэдэг. Гэсэн ч баримтуудаа нөхөж үзүүлсэн. Иймд маргаан таслах зөвлөл зарим татварыг хүчингүй болгосон байх. Зөвлөлийн шийдвэр гарчихсан. Олон нийтэд энэ шийдвэрийн тогтоолын хураангүй нь нээлттэй болно байх. Цахим хуудсан дээр нь байх ёстой.

 

-      Байхгүй байна лээ. Би лав Татварын Ерөнхий Газрын цахим хуудаснаас олоогүй. Хамгийн сүүлийн тогтоол нь 2012 оных байна лээ?

-      Уг нь хуулиараа ил байх ёстой.

 

-      Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан, тухайн компаний хувийн нууцыг хадгалах заалтыг зөрчих учраас хэвлэл мэдээллийнхэнд өгөх боломжгүй гэдэг хариуг Татварын Ерөнхий Газраас өгсөн?

-      Татварын актын хувьд бол тийм. Маргаан таслах шийдвэрийн тогтоолууд олон нийтэд ил байх ёстой. Шүүхэд хандах хугацаанд бол хаалттай. Магадгүй тэр хугацаа нь болоогүй байх. Би татварын  мэргэжилтэн биш учраас сайн мэдэхгүй байна. Надад оролцох, нөлөөлөх эрх байхгүй. Хөндлөнгөөс харахад ийм байна.     

 

-      Туркуаз хилл татварын актын хэмжээг 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар дахин нягтлах зүйлс байгаа учир холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж  мэдэгдсэн. Нягтлах зүйлс нь юу вэ?

-      Татвар төлөгчийн байр суурь бол цаашид нэг мөр ойлголттой болж шийдэх ёстой зарчмын асуудлууд байна гэж үзсэн болов уу. Түүнээс татварын их багадаа биш. Хөрөнгө оруулалтын гэрээнд тогтворжуулсан татварууд бий. Гэтэл манай татварын хууль өөрчлөгддөг. Гэрээгээ барих уу, хуулиа дагах уу гэдгээ шийдье гэж байгаа байх. Оюутолгой дэлхийн хэмжээний уурхай. Рио Тинто дэлхийд үйл ажиллагаа явуулдаг компани. Тэдний Монгол Улсыг ойлгож байгаа ойлголт өөр. Ойлголтын зөрүү бий. Тэдний хэрэглэдэг бүртгэлийн стандарт өөр. Манай Татварын хуулийг тайлж унших нь ч өөр. Нэг хуулийг олон янзаар тайлбарлаад байна. Уг нь тайлбарлах эрх Дээд шүүхэд байдаг.    

 

-      Татварын маргаан болон ТЭЗҮ-г ЭБМЗ-д өгөх хоёр ямар холбоотой юм бэ?

-      Энэ компани цаашид зардал гаргана, ашиг олно, татвар төлнө. Гэхдээ ямар татварыг яаж төлөх вэ гэдэг нь ганц хоёр зүйл дээр тодорхойгүй байна. Энэ шалтгаанаар ТЭЗҮ-ийнхээ мөнгөн урсгалыг эцэслэж чадахгүй, Эрдэс баялгийн зөвлөлд ТЭЗҮ-гээ өгч чадахгүй байна гэж хөрөнгө оруулагч тайлбарладаг.

 

-      Хэрэв бид Рио Тинтогийн хүсэлтийг хүлээж авбал Татварын тухай хуульдаа өөрчлөлт оруулах уу?

-      Үгүй, Татварын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээг чанд мөрдөнө. Гэхдээ тэр нэг суутган татвар гэдэг зүйл дээрээ хоёр талаас нэмж тодруулах зүйл бий байх. Ер нь цаашид Монгол Улсын татварын эрхзүйг болон олон улсын стандартын бүртгэлийг ингэж ойлгоё гэсэн нэгдсэн ойлголтод хүрэх л асуудал юм.  

 

-      Ингэхэд Рио Тинто бизнесийн хэр түнш вэ? Сайн хамтрагч мөн үү? 

-      Рио Тинто дэлхийн аварга компани. Том компани гэдэг том л байдаг юм байна. Заримдаа шийдвэр нь маш удаан гардаг. Мөн тухайн улсын онцлогийг ойлгох гэж төдийлөн хичээхгүй байна. Монголоор жишээ авья л даа. Номин юмуу Петровис байлаа гэхэд төвөөс /УБ-аас/ хэн нэг удирдах ажилтан долоо хоногийн хугацаатай аль нэг суманд очлоо гэе. Тэд салбарынхнаасаа ажлаа сайн хий л гэж шаардана. Түүнээс тэр сумын иргэдийн асуудал тийм ч чухал биш. Яагаад гэвэл төвөөсөө нэгдсэн удирдлага, зарчимтай бизнесийн байгууллага учраас. Дүрэм нь ашиг олох. Үүнийг л мөрдөнө. Өөр суманд ашигтай бол тийшээ яваад л өгнө.

Гэхдээ Рио Тинтод авах сайн тал ч бий. Аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, хатуу сахилга батыг ягштал баримталдаг. Тус компани цаашдаа ч Монгол Улсын хөгжлийн нэг хэсэг гэдгээ ойлгож ухамсарлаасай гэж хүсдэг. Тэд олон оронд төсөлтэй. Оюутолгой зөвхөн нэг нь. Харин манай улсад энэ төсөл эдийн засагт чухал нөлөөтэй. Монголын хөгжилд Оюутолгой хувь нэмэр оруулна гэсэн бидний хүлээлтийг ойлгож, хүндэтгэх ёстой.

 

-      Манай талаас ч олон улсын стандартад хөл нийлүүлэх, дасан зохицох шаардлага байгаа юм байна. 

-      Монгол Улсын төрийн албан ёсны хэл нь Монгол хэл. Татварын байцаагчид Монгол хэл дээр үйлдсэн баримтад тулгуурлан дүгнэлт гаргадаг. Оюутолгой Монгол хэлийг суурь болгон ашиглах ёстой. Гэхдээ олон арван чингэлэг дүүрэн гэрээг орчуулан нотариатаар батлуулах нь нэгдүгээрт цаг алддаг юм байна.  Хоёрдугаарт, асар их зардалтай байна.

 

-      Гэхдээ цаашдаа бид олон олон Оюутолгойтой болно. Татварын Ерөнхий Газар Англи дээрх гэрэээнүүдийг шууд ойлгоод акт тавих чадвартай мэргэжилтэнтэй болмоор юм. 

-      Олон улсын стандартыг ойлгодог, гадаад хэл дээрх мэдээллийг шуурхай аваад боловсруулах чадвар бидэнд хэрэгтэй. Зөвхөн татварын байгууллага гэлтгүй Мэргэжлийн хяналт, АМГ-т ч тэр. Хэмжиж чадахгүй бол бид хянаж чадахгүй. Том бизнесийг хэмжин, хянахын тулд тэдний хэрэглэж буй хэл, соёл, туршлагыг ойлгох чадвар, тамир бидэнд хэрэгтэй. Тэгэхээр би санал нэг байна.  

 

-      Оюутолгойн алтны нөөц нэмэгдлээ гэсэн. Гэтэл орлого нь энэ онд өсөөгүй байна гэдэг мэдээ бас гарлаа?

-      Олон арван жил тогтвортой борлуулалттай, Эрдэнэт зэрэг компанийн хувьд орлого буурсан, өссөн гэж гэж хэлж болно. Учир нь харьцуулах түүх байна. Гэтэл 2013 он үнэндээ Оюутолгойн туршилтын жил байлаа. Туршилт, зүгшрүүлэлт дуусаагүй байна. Техникийн хоёр ч том саатал гарлаа. Орлого өсөх буурах тухай ярихад эрт. Гэхдээ боломжийн хэмжээнд бүтээгдэхүүнээ борлуулж байна. Монголчууд нялх ботгон дээр атны ачаа үүрүүлдэггүй. Бидний хүлээлт зөв байх ёстой. Оюутолгой зүгширч, жигдэрч амжаагүй байна.

Нөөц өссөн үү гэдэг нь тусдаа асуудал. Нөөц нэмэгдсэн нь бидний боломжит орлого өслөө гэсэн үг. Одоогоор ил уурхай баяжуулах үйлдвэрээ тэжээх хангалттай нөөцтэй. Эрэлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас давчихлаа. Гэхдээ үйлдвэрийн баяжуулах хүчин чадал хязгаарлагдмал учир нөөц өслөө гээд л ашиг өснө гэж хий хүлээж болохгүй. Жилд 700 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл зэсийн нөөц 30 сая тонн. Бид хоёрхон шугамтай. Хоногт бутлах хүдрийн болон боловсруулах зэсийн хэмжээ хязгаартай.

 

-      Цаашдаа хоёр шугамаа нэмэх үү?

-      Үгүй, ойрын ирээдүйд хүчин чадал өсөхгүй.

 

-      Та сая эрэлт байна гэлээ. Харин эрх баригчид дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан гэдэг? 

-      Тэр үнэн. Худалдан авах эрэлт өөр. Зэсийн хувьд үнэ харьцангуй тогтвортой байна. Ирэх жилүүдэд өрсөлдөөн ширүүсэх учраас унаж болзошгүй. Нүүрс бол уналттай байгаа. Үнэ болон эрэлт хоёр өөр ойлголт.

 

-      Ингэхэд таныг яагаад Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болгосон юм бэ?

-      Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордууд дээр хяналт тавих үүрэг эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Уул уурхайн яаманд байдаг. Бид Норвегийн туршлагыг судлахад тэнд төрийн өмчит компаниудын ТУЗ-д нь Засгийн газраа төлөөлөл ордог юм билээ. Миний хувьд яаманд ороод Оюутолгой төслийн ажлын байнгын хороонд ажилласан. 2012 оноос эхлэн үйлдвэрийг ашиглалтад оруулах хүртэл асар их ажил байсан. Бид яаман дээр амралтгүй шахам өдөр шөнөгүй ажилласан. Үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг зөвхөн хөрөнгө оруулагчийн гавьяа зүтгэл биш. Дээр нь яам агентлагууд шуурхай дэмжлэг үзүүлэн ажилласан. Энэ мэтчилэн төслийг амжилттай урагшлуулах хэлцлүүдэд оролцоод явсан учраас илүү их мэдээлэлтэй гэж үзэн намайг ТУЗ-ийн гишүүн болгосон гэж боддог. Ер нь яамны төлөөлөл оролцсоноор асуудлыг илүү шуурхай шийдвэрлэх боломж эрс өсдөг.

 

-      Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд нь Да.Ганболд, Г.Тэмүүлэн бас та. Та бүхэн атгасан гар шиг эв нэгдэлтэй, нэгдсэн байр суурьтай байж чаддаг уу?

-      Монголын талыг төлөөлөх гурав маань нэгдмэл байр суурьтай байж хуралд ордог. Нөгөө тал мөн адил. Нэгэнт бид хамтраад дундаа нэг үйлдвэртэй болчихлоо. Гэр бүл болоод хүүхэдтэй болсноос ялгаагүй. Тэгэхээр аль болох ойлголцохыг хичээдэг. Хүүхдийнхээ хүмүүжилд эцэг эхчүүд яаж анхаардаг билээ дээ. Гэхдээ яагаад зардал хэтрэв, өөрөөр хэлбэл танай үр өгөөж, манай үр өгөөж буурлаа, өслөө гэх зэрэг маргаан гардаг. Бид үр өгөөжөө тохирсон түвшинд нь байлгах, хамгаалахыг зорьдог.

 

-      Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийн тодорхой хувийг Монгол Улс гаргана. Гэтэл бид эдийн засгийн хямралтай нүүр тулсан учраас ахин зээл авах нь бидэнд улам их дарамт, өрийн хуримтлал үүсгэх үү? Ийм болгоомжлол олон хүнд байна?

-      Аль ч компани орлогоо барьцаалаад зээл авах бүрэн боломжтой. Манай тариалан, зам, барилгын компаниуд энэ замаар л явдаг. Энэ бол компани болон банк хоорондын л асуудал. Гэрээнд санхүүжилтийг хэрхэх нь хөрөнгө оруулагчийн шийдэх асуудал гэж тусгасан. Тэд ил уурхайн орлогоор явбал цаг алдана гэдэг. Мөн өөр үйлдвэрүүдийг  ашиглалтад оруулах шаардлага байна гэж байгаа.

Хоёрдугаарт зэсийн үнэ бидний тооцоолсон шиг байсангүй. Бүтээн байгуулалтын явцад тооцоогүй зардлууд гарлаа. Иймд далд уурхайн тодорхой хэсэгт нэмэлт санхүүжилт шаардлагатай гэх хүсэлтийг хөрөнгө оруулагчийн зүгээс манай талд тавьсан. Харин одоогийн ТЭЗҮ-д ил уурхайн орлогоор далд уурхайг санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Энэ ТЭЗҮ-г баталсан үетэй харьцуулахад зэсийн зах зээл ширүүсчихлээ. Иймд зээл авъя гэж байгаа юм.

 

-      Та түрүүн Оюутолгой Рио Тинтогийн олон салбарын нэг гэсэн. Тэдгээрийн дунд ямар байр суурь эзэлдэг салбар нь юм бол?

Ч.Отгочулуу: Оюутолгой компани бол хөл дээрээ дөнгөж тэнцэж буй ботго
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
“Рио тинто” компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар Б.Өсөхбаяр томилогджээ

  “Рио тинто”компанийн Зэсийн группийн гүй­цэтгэх ...

2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрс угаах үйлдвэрээ тэсэлгээний үйлдвэр, агуулахаас болж уурхайгаас хол барьсан уу?

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт маш аюултай буюу ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
Б.Солонгоо: Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан ИБУИНХУ-ын иргэдтэй гэрээ байгуулсан

  Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цагдаагийн ...

2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 28-нд ...

2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ил уурхайд осолдож амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

  “Эрдэнэт үйлдвэр”-ийн олборлолтын талбайд өчигдөр ...

2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
Монголын эрчим хүчний нүүрсний боломж буюу Хятадын цахилгаан, дулааны хэрэглээ энэ өвөл түүхэн дээд амжилтаа эвдэнэ

  Монгол Улсын экспортын өндөр хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр ...

2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

  Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг ...

2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто” группт хандана

  Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг ...

2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
Олборлолтоо нэмэгдүүлэхийг түр зогсоох шийдвэрээ ОПЕК+ хэвээр үлдээжээ

  ВЕНА, 2025 оны нэгдүгээр ...

2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа

  Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ...

2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

  "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг ...

2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани