Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сорилтын жилийг угтах нь... СУЛ ДОРОЙ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖҮҮД

 Сорилтын жилийг угтах нь...  СУЛ ДОРОЙ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖҮҮД

Ирэх онд Монгол Улсын эдийн засаг сэргэх эсвэл тэр чигтээ уруудах эсэх нь дотоод, гадаад суурь нөхцөл, төрийн хэрэгжүүлэх бодлогоос шалтгаалах нь мэдээж. Ирэх оны төсөв, мөнгөний бодлогын төсөл хэлэлцэгдэж байгаа энэ үед зарим нэг дүр зургийг тодорхойлж болохоор байна.
 

СУЛ ДОРОЙ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖҮҮД

Дотоодын үйлдвэрлэл дорвитой хөгжөөгүй:
Төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш суларч, инфляци байнга хоёр оронтой тоонд байгаагийн хамгийн том суурь шалтгаан бол энэ. Манай улс нийт хэрэглээнийхээ дунджаар 75 хувийг импортоор хангадаг. Түүнчлэн нийт ДНБ-ий ердөө 8.9 хувийг боловсруулах үйлдвэрлэл, 1.8 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл эзэлж байгаа нь чамлахаар. Уг нь аль 2008 онд "Ардчилсан хувьсгалын хоёрдахь шат нь Үйлдвэржилт байх болно” гээд тунхагласныгаа ажил болгочихсон бол өөр байх байлаа. Монголын улс төр тунхаглалаас хэтэрдэггүйн харгай л юм даа. Хэрвээ бид өөрсдөө хүнс, түлш, барилгын материал, өргөн хэрэглээ, тансаг барааны дийлэнхийг нь дотооддоо үйлдвэрлэдэг, тогтвортой зах зээлтэй байсан бол өнөөгийн импортлогч улсын зовлонг амсахгүй байх байлаа. Гэхдээ үйлдвэрлэл гэдэг цөөн хэдэн жилд өндийчихгүй, удаан хугацааны тогтвортой төрийн бодлого, тогтвортой зах зээлийн орчинд л бий болдог болохоор хэн нэгнийг шууд буруутгах аргагүй.

2014 оны есдүгээр сарын байдлаар инфляцийн түвшин 13 хувь байв. Төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын үнийг өсгөж, дотоодын инфляцийг өдөөсөөр л байна. 2011 оны сүүлчээс өнөөдрийг хүртэл валютын ханш байнга өсөлттэй байсан нь инфляцийг үргэлж хоёр оронтой тоонд байхад нөлөөлжээ. Ийнхүү валютын ханш, инфляци хоорондын уялдааг багасгахын тулд дотоодын үйлдвэрлэлээ л хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.


Төлбөрийн тэнцлийн алдагдалтай улс:
Энгийнээр тайлбарлавал эрдэс бүтээгдэхүүнээ урагшаа зарж, гадаадаас хөрөнгө оруулалт татаж, бонд гарган зээл аваад ч импортын хэрэглээгээ гүйцэхгүй байна гэсэн үг. Нүүрс, зэсийн үнэ унаж, урд хөршийн худалдан авалт буураад ирэхээр манай экспорт савалгаанд орж, улстөржилтөөс эхлэлтэй тогтворгүй татварын орчинд хөрөнгө оруулагчид зугтаж, бонд гарган нэмж зээл авахад эрсдэлтэй болсон энэ үед нэгэнт тэлсэн импорт буурч өгөхгүй байсаар ам.долларын урсгал гадагшилж байгаа нь өнөөдрийн төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш сулрах үндсэн шалтгаан болоод байна.
 

Тухайлбал нүүрсний экспортоос 2011 онд 2.3 тэрбум ам.доллар олдог байсан бол 2014 онд ердөө 900 сая ам.доллар л олохоор байна. Өөрөөр хэлбэл нүүрснээс орж ирдэг байсан орлого 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллараар тасарчээ. 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 52 хувиар буурсан бол 2014 онд нэмээд 59 хувиар огцом буурлаа. 2014 оны наймдугаар сарын байдлаар ердөө 640 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Гадаад валютын орж ирэх урсгал буурсан байхад импорт 2010 оны түвшнээс 2 дахин өндөр хэмжээнд хэвээр байсаар байна. Экспортын бууралт, асар их импортын хэрэглээний үр дүнд манай улсын гадаад худалдааны алдагдал 2011-2013 онуудад нийт 6.2 тэрбум ам.доллар байсан нь ДНБ-ий 60 хувьтай тэнцэх үзүүлэлт.

 

 


Хатуу дэд бүтэц хангалтгүй:
Судалгаанаас харахад манай улс дэд бүтцийн хөгжлөөр дэлхийд нилээд хойгуур ордог, Африк болон Азийн зарим нэг дорой хөгжилтэй орноос бага зэрэг илүү байгаа нь харагддаг. Эрдэс бүтээгдэхүүнээс хэт хамааралтай улсын төсөвтэй манай улсын хувьд дэд бүтцэд хөрөнгө оруулах боломж бага байсаар ирсэн нь өнөөдрийн хөгжлийн нэг тушаа болоод байна. Хуримтлалгүй, орлогогүй эдийн засгийн түгээмэл дүр төрх энэ юм.
 

Улстөржилт:
Нийгэм, эдийн засгийн хөгжлийг доройтуулдаг, төрийн бодлогыг тогтворгүй болгодог биднээс үүдэлтэй хүчин зүйл. Эдийн засгийн савлагаа, сонгуулийн мөчлөгтэй уялдаатай босож ирнэ. Монгол улс сонгуулиас сонгуульд эдийн засгаа хямраадаг мөчлөгөөсөө хүчээр гарч, сонгуулийн хугацаа, давтамжид өөрчлөлт оруулах, олон сонгуулийг нэгтгэх зэргээр менежмент хийж эхлэхгүй бол 4 жилийн эхний болоод эцсийн жилд юу ч хийгдэхгүй байх зуршил тогтлоо.
 

ХҮНДРЭЛТЭЙ ҮЕИЙН ТӨРИЙН БОДЛОГО

Дээр дурдсан дотоодын эдийн засгийн сул дорой байдалтай гадаад эдийн засгийн орчин муудсан нь хавсарч өнөөгийн эдийн засгийн хүндрэлд оруулав. Энэ хүндрэлтэй үед Засгийн газар, Монголбанкнаас уламжлалт бус, сөрөх бодлого авч хэрэгжүүлсэн.

 

Үнэ тогтворжуулах хөтөлбөр
Мах, гурил, шатахуун зэрэг үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт 2010-2012 онд дунджаар нийт инфляцийн 35 хувийн шалтгаан болдог байсан бол түүний инфляцид үзүүлэх шууд нөлөөлөл 2013 онд 2 дахин, 2014 онд 7 дахин буураад байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 13 хувийн инфляцийн бага хувь нь дээрх бүтээгдэхүүнүүдээс үүдэлтэй, дийлэнх хувь нь валютын ханшаас хамааралтай байна. Энэхүү хөтөлбөр нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахын зэрэгцээ зээлийн тасалдал үүсэх, эдийн засгийн уналт болох эрсдлээс хамгаалахад чухал ач холбогдолтой байв. Хэрэв Засгийн газар, Монголбанкнаас уг уламжлалт бус, сөрөх бодлогыг хэрэгжүүлээгүй бол өнөөдөр 180 мянган хүн ажлын байраа алдаж, эдийн засаг 10 хувиар унаж, банкуудын чанаргүй зээл огцом нэмэгдэж санхүү эдийн засгийн хямрал руу эргэн орох байсныг баттай судалгаа харуулдаг. Энд Монгол банк маш мэдрэмжтэй хандаж, сөрөх механикмаа зөв тооцоолсон нь цохилтын хүчийг мэдэгдэхүйц бууруулсан гэж дүгнэж болно.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр
Энэхүү хөтөлбөрөөр 18.6 мянган иргэн өмнө нь авсан зээлийн хүүгээ бууруулж, 25.2 мянган иргэн шинээр 8 хувийн зээл авсанаар уг хөтөлбөрт нийт 43.8 мянган хүн хамрагдаад байна. Нийгмийн сэтгэл зүйд энэ нь маш эерэгээр тусч байгаа. Хямралыг дагаж гундах бус, өөдрөгөөр сөрөх нь хүндрэлийн дагалдах нөлөөллүүдийг эрс бууруулдаг нь батлагдсан практик билээ.
 

Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах
Дотоодын арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг тасралтгүй нэмэгдүүлснээр өмнө нь байгаагүйгээр чадавхижаад байгаа билээ. Тухайлбал аливаа эрсдэл даах чадвар буюу өөрийн хөрөнгийн шаардлага дор хаяж 12 хувь байх ёстойгоос 5 нэгж хувиар илүү, төлбөрийн чадварыг илэрхийлэх үзүүлэлт дор хаяж 25 хувь байх ёстойгоос 11 нэгж хувь илүү байгаа юм. Мэргэжлийн бус хүний нүдэнд, ялангуяа сөрөг хүчнийхэнд л харагдахгүй байгаа болохоос эдийн засгийн нөхцөл хамгийн муу байгаа өнөөгийн орчинд энэ нь чамлахааргүй үзүүлэлт. Түүнчлэн Монголбанк нь хараат бус үйл ажиллагаа явуулж төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсээр байна.
 

Валютын захын тогтвортой байдал
Монголбанк валютын ханшийг тогтмол барих ёстой гэсэн буруу хандлага, тайлбар, улстөржилт сүүлийн жилүүдэд УИХ хавиас гарах болсон. Валютын ханшийг тогтмол барих нь дийлэнх хэрэглээгээ импортоор авч, үйлдвэрлэдэггүй, жижиг нээлттэй эдийн засагтай манай улсын хувьд боломжгүй зүйл. "Тогтмолдох” гэж оролдох л юм бол хамаг валютын нөөцөө барж улс эрсдэлд орох аюултай. Ханшийг "тогтмол” барихын оронд "тогтвортой байдалд” барих буюу огцом савлуулахгүй байх нь чухал байдаг.

Гадаад худалдаа алдагдалтай, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан энэ дэнсэлгээнт орчинд валютын ханш огцом савлах нь гарцаагүй байсан. Энэ орчинд төгрөгийн ханшийг огцом савалгаагүйгээр сулрахад Монголбанкнаас зарласан гадаад валютын дуудлага худалдаа онцгой нөлөөтэй байсан. Үүний үр дүнд валютын нөөц өнөөдөр 1.4 тэрбум ам.доллар хүртэл буурсан хэдий ч аюулт түвшнээс 7 дахин өндөр байгаа юм.
 

Үйлдвэржилтийг дэмжих бодлого
Шинэчлэлийн Засгийн газар Чингис бонд, Самурай бондуудын хөрөнгөөр авто зам, төмөр зам, Таван толгой, хөдөө аж ахуй, "Гудамж” төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхээс гадна экспортыг дэмжих, импортыг орлох чиглэлийн дотоодын төслүүдийг дэмжиж байгаа. Энэ нь 2008-2012 оны Засгийн газрын үед Оюу толгой, Таван толгойгоо барьцаалан зээл аваад тэр мөнгөөрөө хавтгайрсан халамж болгон өгч инфляци тарин, импортыг дэмжиж байсантай харьцуулахад зөв бодлого. Гэсэн хэдий ч эдгээр бондуудын хөрөнгөөр дэмжсэн төслүүдийн үр өгөөжийг шууд хэлэхэд бэрх л байгаа. Юутай ч эдгээр бондуудаар богино хугацаанд валютын улсын нөөцөө бэхжүүлж, валютын ханшийг тогтвортой сулрахад чухал ач холбогдолтой байсан.
 

ТӨЛӨХ ЁСТОЙ ЗЭЭЛ

Монгол Улс нэг үеэ бодоход хувийн хэвшлийн, төрийн гэсэн маш олон төрлийн бондтой боллоо. Эдгээрээс гадна зээл хэлбэрээр авсан өр төлбөрүүд маш их байгаа. Хэрэв эдгээр бондоо зөв зүйлд нь зарцуулж, үржүүлж чадвал "хөрөнгө оруулалт” болно, үгүй бол "өр” болж хувирна. Том дүнгээр нь харвал 2015 онд Худалдаа хөгжлийн банкны гаргасан бонд төлөгдөх учиртай. Үүний дараагаар 2017 он, 2018 оны эхэнд төр, хувийн хэвшлийн нийлсэн нийт 2 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийх ёстойгоос төрийн хариуцах хэсэг нь 1.2 тэрбум ам.доллар байгаа. Энэ нь өнөөгийн ханшаар 2.2 их наяд орчим төгрөг гэсэн үг. Энэхүү бондын эргэн төлөлтийг хийж чадах үгүй нь "Чингис бонд”, "888” гэх тодотголтой хөтөлбөрүүдэд багтсан төслүүдийн үр өгөөжөөс шууд хамаарна.
 

Д.Нямдаваа


2015 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

Манай улсын эдийн засгийн талаар таамаглал гаргадаг олон улсын байгууллагууд болон Монголбанкнаас ирэх 2015 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гаргажээ. Эдгээрийн дунджаар эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 7.1 хувь, 2015 онд бага зэрэг сэргэж 7.7 хувьд хүрэхээр байна.


Эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, үйлдвэрлэлээ хөгжүүлж амжаагүй, өрийн дарамт хүлээгдэж байгаа нөхцөлд АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР
 

Төлбөрийн тэнцлийн хямралыг даван гарах нь:
Өнөөгийн төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгохгүйн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Үүний тулд эрдэс бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, шаардлагагүй тансаг импортоос татгалзах, шинээр баталсан хөрөнгө оруулалтын хуулийг чанд сахих, Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх ёстой. Гадаадаас авсан зээл нь зөвхөн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлд зарцуулагдаж байж төлбөрийн тэнцэл сайжирна. Түүнчлэн хөрш орнуудтай харилцаагаа бэхжүүлж, хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэл, судалгаагаа сайжруулж, хөрөнгө оруулалт татах нь чухал.
 

Төсвийн зохистой бодлого:
Эдийн засгийн ямар ч нөхцөлд төсвийн сахилга бат, зохистой бодлого баримтлах ёстой. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төрийн хариуцах төлбөрүүдийг төсвийн зарлагад оруулж тооцон, жил бүр улсын төсвөө төсвийн хүрээнд баталж, алдагдлыг жил бүр 2 хувиас хэтрүүлэхгүй байх нь зохистой бодлого. 2017 онд бондын эргэн төлөлтийг хийж чадах хэмжээнд эдийн засаг бүрэн сэргэсэн байх шаардлагатай.
 

Мөнгөний бодлого
Хэрэв төлбөрийн тэнцлийн хямрал удаан үргэлжилж, дотоод эдийн засгийг хямраах нөхцөл байдал үүсвэл хатуу мөнгөний бодлого тууштай баримталж, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх ёстой. Хатуу мөнгөний бодлогын орчинд инфляци ирэх онуудад 7 хувьд байх боломжтой. Монголбанк ханшийн өөрчлөлтийн хандлагыг өөрчлөлгүйгээр, зөвхөн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад оролцох бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй. Алтны хөтөлбөрийг эдийн засаг сэргэх хүртэл тасралтгүй үргэлжлүүлж валютын нөөцийг тасралтгүй зузаатгах шаардлагатай.

 

Эх сурвалж: Үндэсний тойм

Сорилтын жилийг угтах нь... СУЛ ДОРОЙ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖҮҮД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани