Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уурхайчдыг “Гацаасан” 77 дугаар тушаал

Уурхайчдыг “Гацаасан” 77 дугаар тушаал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн талаарх сурвалжлагыг өмнөх дугаартаа бид хүргэсэн билээ. Харин энэ удаа тус уурхайн халуун, хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон ажилчид болон тэдний эрх ашиг хэрхэн зөрчигдөж буй талаар хөндлөө.

Уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрээс группэд гарсан ажилчдын төлөөлөл саяхан Улаанбаатар хотод ирж, хэвлэлийн хурал хийсэн. Тэд мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж, групп тогтоолгосон ч хасагджээ. Тус уурхайн цахилгаанчин Ц.Цолмонбаяр нурууны суулттай гэсэн шалтгаанаар 37 настайдаа группэд гарсан байна. Гэтэл түүнийг НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос өвчин нь эдгэрсэн гэж үзэж группээс нь хасчээ. Тэрбээр банкны зээлээ группийн мөнгөөрөө төлдөг байж. Гэтэл нэг өдөр банкнаас "Зээлээ төлөх хугацаа нь болсныг сануулахад л группээс хасагдсанаа мэдсэн гэнэ. Ингээд тэтгэвэрт гарах хүртлээ ажил ч үгүй, групп ч байхгүй хоцорчээ.

Мөн уурхайн гүнд олон жил ажилласны улмаас дүлийрсэн хүнийг хэнгэрэг нь цоороогүй байна гэсэн шалтгаанаар группээс хасчээ. Тэд энэ асуудлаар шүүхэд хандахаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон олон хүний эрх, ашиг хөндөгдсөөр байна. "Мэргэжлээс шалтгаалах эмгэг туссан л бол гүйцэд эдгэрдэггүй, насан туршдаа өвчтэй явдаг. Өвчний далд үе гэж бий. Нэг удаагийн үзлэг шинжилгээгээр хүнийг эрүүл болсон гэж үзэж болохгүй” гэж Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн эмч ч баталж байсан.

Уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга А.Алимаа, хөдөлмөр аюулгүй байдлын инженер С.Угтахбаяр тэргүүтэй хүмүүс МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвийн Нийгмийн хөдөлмөр хяналтын улсын ахлах байцаагч Г.Баяраад ажлын нөхцөл байдлыг тодорхойлохыг хүссэн албан бичиг явуулсан байна. Гэвч "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д тухайн мэргэжил багтсан эсэхээр л ангилсан нь өрөөсгөл юм. Түүнтэй уулзаж, энэ тухай лавлах гэсэн боловч Төв аймаг руу томилолтоор явсан байв.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 онд баталсан 77 дугаар тушаал буюу "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэх цаг нь болсныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ анхааралдаа авна уу. Уул уурхайн хүнд нөхцөлд ажиллаж байгаа олон мянган хүнийг ганц 77 дугаар тушаалд мэргэжил нь орсон эсэхээр зааглаж ялгах боломжгүй болжээ. 10 жилийн өмнө батлагдсан уг тушаалд нэмэлт өөрчлөлт оруулахаас эхлээд засаж залруулах зүйл их байна.

"Бор-Өндөр” үйлдвэрийн баяжуулах фабрикийн ажилчид халуун, хортой, хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ зарим нэг нь тус жагсаалтын ажил үүрэг нь багтаагүйгээс болж, өвчтэй хэдий ч тэтгэвэрт суутлаа гүрийхээс өөр аргагүй байдалтай байна. Баяжуулах фабрикийн ачигчийг "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2.27 –д зааснаар хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг. Гэтэл яг ижил нөхцөл байдалд ажиллаж буй хатаагч мэргэжилтэй хүнийг хортой ангилалд оруулаагүй байна. Иймээс Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг урьж, ажлын нөхцөл байдлын үнэлгээ болон эрүүл мэндийн үзлэг хийлгэх хүсэлтэй байгаагаа тус фабрикийн ажилчид уламжилсан.

Хортой нөхцөлд ажиллаж байгаа гэсэн ангилалд багтсан ажилчид ч бас үе мөчний болон сонсгол буурах эмгэг өвчтэй болжээ. Тиймээс тэтгэвэрт гартлаа ажиллахад бэрхшээлтэй байгаа аж. Хортой нөхцөлд ажилладаг хүмүүс ажилласан болон, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилээс шалтгаалан эрт тэтгэвэрт гардаг юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар уурхайн зүгээс хоёр жилд нэг удаа мэргэжлийн эмч авчирч, уурхайн ажилчдаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах ёстой. Гэвч уулын баяжуулах Бор-Өндөрийн уурхай 2008 оноос хойш дөрвөн жилийн дараа буюу 2012 онд ажилчдаа эмчийн үзлэгт хамруулжээ.

Энэ онд ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах саналаа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд ирүүлсэн ч мөнгийг нь шилжүүлээгүй байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр эмчийн үзлэг, ажлын байрны нөхцөл тодорхойлох нийгэм хөдөлмөр хяналтын байцаагч нарыг авчрахад 40 сая төгрөг зарцуулдаг гэнэ.

Баяжуулах фабрикийн хатаагчаар 17 дахь жилдээ ажиллаж буй Г.Энхбаяр "Би дөрвөн жилийн өмнө л Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлсэн. Одоо миний үе мөч янгинаж өвддөг. Халуунд халж, хүйтэнд хөрч ажилласаар байгаад эндхийн хатаагч нар бүгд хиймэл шүдтэй болсон. Мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоо хийж, улсын байцаагчид бидний ажлын нөхцөлийг шалгаж өгөөч ээ. Ижил нөхцөлд ажилладаг ачигч, слесариуд ажлын хортой гэсэн ангилалд багтдаг хэрнээ хатаагч нь энэ ангилалд хамрагддаггүй. Бид халуун, хүнд, хортой орчинд 12 цагийн турш ажиллаж байна шүү дээ” гэсэн юм.

Уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн эмч У.Чинбатаас зарим зүйлийг тодруулав.

-Танай үйлдвэрийн ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалах ямар өвчин түгээмэл илэрдэг вэ?
-Манай үйлдвэр 1000 гаруй Монгол, 30 орчим Орос ажилтантай. Тоостой, халуун, чийгтэй нөхцөлд ажиллаж байгаа учраас уушги тоосжих, ясны өвчин, амьсгалын зам, тулгуур эрхтэн, шээс боловсруулах системийн өвчин, шалтгаангүй даралт ихсэх, бөөр, нурууны өвчин их илэрдэг. Ялангуяа баяжуулах фабрикийн хатаагч нар хамгийн их тоос "идэж” байна.

-Баяжуулах фабрикийнхан нүсэр дуу чимээнд ажилладаг юм байна.
-Уурхайн гүний ажилчдаа байнга чихний бөглөөстэй явахыг шаарддаг. Дуу чимээнээс гадна чичиргээ доргионы өвчин гэж мэргэжлээс шалтгаалах өвчин бий. Үүнээс болж гар хатангиршиж, захын судасны эргэлт удааширч, гар хөл хөрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Баяжуулах фабрикийн ажилчдын олонх нь сонсгол муутай болсон. Хүний сонсох хэвийн хэмжээ 85 герц байхад 120 герцийн дуу чимээтэй орчинд ажиллаж байна. Тиймээс гүний уурхайд долоо, фабрикт 12 цаг ажиллаж буй хүмүүсийн сонсгол буурах нь ойлгомжтой.

Баяжуулах фабрик 1985 оноос үйл ажиллагаагаа эхэлж, ОХУ, АНУ руу жоншны баяжмал экспортолж иржээ. Сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд жоншны ханш унаснаас болж, борлуулалт муудсан байна. Тиймээс Баргилтын төмрийн ордыг түшиглэн өнгөрсөн оны наймдугаар сараас төмрийн хүдэр баяжуулж, БНХАУ руу экспортолж эхэлжээ. Сард 15 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 6-9 мянган тонн жоншны баяжмал гаргаж байгаа аж.

Одоогийн байдлаар тус фабрикт 240 хүн өдөр, шөнө гэсэн хоёр ээлжээр ажиллаж байна. Энэ онд ажилчдаа эмчийн бүрэн үзлэгт хамруулах ёстой ч санхүүгийн хүндрэлээс болоод уулын цех, баяжуулах фабрикт 10 жилээс дээш, бусад цехэд 15 жил ажилласан 200 гаруй хүнийг л хамруулахаар төлөвлөжээ.

Тус уурхайн ажилчдын хүсэлтийн дагуу мэргэжлээс шалтгаалах өвчний талаар Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Мэргэжлийн өвчин судлалын хэлтсийн дарга Д.Хишигтогтохоос тодрууллаа.

-Манай улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчний хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ. Бор-Өндөрийн уурхайд ийм өвчтэй хэдэн хүн байдаг вэ?
-Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд 1975-2013 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний 9733 тохиолдлыг оношилсон. Уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн 512 ажилчин ийм өвчтэй байна.

-2012 онд Бор-Өндөрийн уурхайд эмчийн үзлэг хийсэн юм байна. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгээр уулын баяжуулах "Бор-Өндөр” үйлдвэрийн ажилчдад ердийн өвчлөл 88.6 хувьтай илэрсэн. Мэргэжлээс шалтгаалсан өвчний сэжиг бүхий 14 тохиолдол илэрснийг Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төв рүү онош тодруулахаар ирүүлснээс 10 хүний хөдөлмөрийн нөхцөлийг сольсон байна. Тиймээс мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгийг эрт оношлох, эрүүл мэндэд эрсдэлтэй нөлөөлж буй хүчин зүйлээс холдуулж эмчлүүлснээр цаашдын хүндрэлээс сэргийлж чадна.

Ажлын орчныг сайжруулж, үйлдвэрлэл, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийхгүйгээр дан ганц эмнэлэг, хувь хүний урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэснээр мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгээс сэргийлж чадахгүй.

Ч.Болортуяа

Өнөөдөр сонин

Уурхайчдыг “Гацаасан” 77 дугаар тушаал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани