Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой Монгол ажилчдыг уландаа гишгэж байна

Оюутолгой Монгол ажилчдыг уландаа гишгэж байна"Оюутолгой” Монгол ажилчдыг уландаа гишгэж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Хоёр жилийн өмнө "Оюутолгой” ХХК-д төслийн менежерээр  ажиллаж  байсан  С.Гантуяа компанийнхаа удирдлагуудад монгол ажилчид гадныхнаас хэд дахин бага цалин авч байгаа. Адилхан  ажил дээр ижил хэмжээний цалин олгох ёстой гэсэн хуулийн заалтыг сануулсныхаа төлөө ажлаасаа хөөгдөж байсан. Өнгөрсөн жил хүртэл Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн  холбооноос "Оюутолгойг дарамт ихтэй, монголчуудыг хог шаар шиг үздэг.  Цалингийн хувьд ч маш их зөрүүтэй. Тухайлбал  Өмнөд Африкт ажиллаж байсан гээд 20-той залуу ирж байгаа юм. Нутагтаа ганцхан жил ажилласан, ажлын дадлага туршлага гээд байх юмгүй хүүхэд гэсэн үг. Гэтэл тэр нөхөр сарын 28-35 мянган ам.долларын цалин авч байх жишээтэй. Гэтэл Монгол хүн нэг сая 500 мянган төгрөгийн цалин авч байна. Газар тэнгэр шиг ийм л зөрүүтэй байна” гэж мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч Оюутолгойн ялгаварлал арилахгүй л байгаа юм. Тэрбайтугай Оюутолгойн хууль бус үйлдэлтэй зарим УИХ-ын гишүүд тэмцээд ч хүчрэхгүй яваа.

Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Г.Уянга Оюутолгойн ажилчдын цалинд судалгаа хийснээ танилцуулсан. Тэнд ажиллаж байгаа гагнуурчны өдрийн цалин гэхэд л гадаад ажилтанд нэг сая 800 мянган төгрөг байдаг бол Монгол ажилтанд 71 мянган төгрөгөөр тооцож олгосноос харахад 25 дахин их байгааг олонд дэлгэсэн. Цалингийн энэ жишгээ тус компанийн удирдлагууд гадаад мэргэжилтнүүдийн цалингийн хэмжээг тухайн орныхоор тогтоодог. Харин монгол ажилчдын цалинг манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын цалингийн жишгээр тогтоосон хэмээн тайлбарладаг. Өнгөрсөн сарын байдлаар "Оюутолгой” төсөлд дотоодын 2500, гадны 175 ажилтан ажиллаж байгаа юм. Тэдний 70 хувь нь уурхайд, 30 хувь нь нийслэлд ажилладаг аж. "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгээс ажилчдын цалинг шалгаж үзсэн байна. Төслийн менежментийн институтын 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг "Оюутолгой” ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судалжээ. Тус олон улсын институд  29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 мянган  төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар "Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2.8 дахин их байсан байна. Мөн Оюутолгой ХХК-ийн 2010-2012 онуудын хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд  хамрагдсан меежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108.7 сая доллараар илүү байжээ. Түүнчлэн Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй гарсан байна.  Энэ мэтчлэн цалингийн зөрүү асар ялгаатай байгааг харуулж байна.

Эх орныхоо нутаг дэвсгэр дээр өөрийн улсын баялгаа олборлож байгаа хэрнээ гадныхнаас хэд дахин дор үнэлэгдэж байгаа нь хэр зохистойг харуулж байгаа биз ээ. Ямартай л энэ төслийг хэрэгжүүлж бай­гаа "Рио Тинто” группыг Мон­гол Улсын Засгийн газ­рыг хүндлэхгүй бай­гааг Австралийн Уул уур­хай, эрчим хүчний Үйлд­вэрчний эвлэлийн Ерөн­хий нарийн бичгийн дарга Эндрю Викерс шүүм­жилж, "Энэ групп дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлэхдээ ёс зүйгүй ханддаг. Үүний нэг жишээ бол Монгол. "Оюутолгой” төсөл дээр үүссэн татварын маргаан, дотоодын ажилчидтай холбоотой үүссэн асуудал” гэсэн байдаг.

Олон сөрөг тал харагддаг Оюутолгой төслийг шалгасан ажлын хэсгийн тайланг төрийн нууц хэмээн нууцалж байгаа. Харин ч баялгаасаа ашиг хүртээгүй мөртлөө өрийг нь төлж байгаагийнхаа хувьд Монголын олон нийт энэ бүхнийг мэдэх эрхтэй баймаар.  Тус компанид Монголын татварын байгууллагаас тавиад байсан 130 сая ам.долларын татварын актыг талууд тохиролцсоны үр дүнд 30 сая ам.доллар хүртэл бууруулсан нь одоог хүртэл маргаан дагуулсаар байгаа юм. Ямар учраас яагаад бүхэл бүтэн 100 сая ам.доллар ор мөргүй алга болсон нь тодорхойгүй. Үнэндээ 100 сургууль, цэцэрлэг барих мөнгө Оюутолгойн дансанд үлдчихжээ. Жирийн нэг иргэн бизнес эрхлээд татвараа төлөхгүй бол олон асуудалд унана. Гэтэл татварынхан маань "Оюутолгой” компанид зүгээр л буугаад өгчихсөн. Энэ бүхэн ямар нэг асуудал дагуулж байгааг харуулж байгаа юм.

Төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн Хөрөнгө оруулалтын гэрээнд дөрвөн тэрбум ам.доллар, харин "Оюутолгой” ордыг ашиглах ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд засвартайгаар хүлээж авсан протоколд хөрөнгө оруулалтын нийт хэмжээг 5.1 тэрбум ам. доллар гэж зөрүүтэй тусгасны аль тоог бид баримтлах ёстойг ч мэдэхгүй л явна.
                                                                                                                                                                                                                                                                     Г.Сүрэн
olloo.mn
Оюутолгой Монгол ажилчдыг уландаа гишгэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани